| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0641/Э |
| Дугаар | 671 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Т.Дд холбогдох 1811020910749 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 07-нд хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, валютын арилжаа эрхэлдэг гэх, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 505 дугаар байр 3 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тэрбишийн Т.Д (РД:),
нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Найман шарга” төвийн зогсоол дээр хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий С.Эрдэнэчимэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохьж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Тухайн өдөр намайг ажлаа хийгээд сууж байхад манай эхнэр гэнэт ирээд гар утсыг минь авах гэж дайрсан. Ажлын байранд байнга ирж асуудал гаргаж байдаг. Би болиулах гэж түлхсэн. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:-2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 14-15 цагийн үед Эрдэнэчимэг ажил дээр ирсэн бөгөөд намайг хардаад утас үзнэ гээд байхаар нь би утсаа харуулсан чинь өөрөө аваад үзнэ гээд байхаар нь би утсаа үзүүлээгүй, энгэрийнхээ халаасанд гар утсаа хийчихсэн юм. Тэгээд хүмүүсийн хажууд хэрүүл хийгээд байхаар нь би доошоо граж руу орж машиндаа суусан чинь араас Эрдэнэчимэг хүрч ирээд машины урд талын суудал дээр миний хажууд суусан. Би машинаас хүүхдэдээ авсан Сидигээ уншуулах гэсэн чинь Эрдэнэчимэг хажууд суучихаад хэрүүл хийгээд утсаа үзүүлэхгүй байна гээд байхаар нь би машинаасаа буугаад машиндаа зоолттой байсан түлхүүрээ сугалж авах гэсэн чинь Эрдэнэчимэг гарнаас зуураад би гараа татахдаа түүний нүүрэнд хүрчихсэн юм шиг байсан. Тэгсэн чинь намайг зодчихлоо гээд Эрдэнэчимэг цагдаа дуудсан гэжээ.
Хохирогч С.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Т.Дгийн ажил болох Найман шарга төвийн 2 давхарт ганцаараа ирсэн бөгөөд цуг Бөмбөгөр орж хөдөө явах юм цуглуулна гэж ярьсан байсан. Тэгээд ажил дээр нь ирсэн чинь Т.Д байхгүй байсан бөгөөд машин нь гражид байхаар нь машин дээр нь яваад очиход утсаараа оролдоод сууж байсан бөгөөд би юу хийж байгаа юм гэсэн чинь юу ч хийгээгүй гэсэн. Тэгэхээр нь би утсыг чинь үзье чи намайг байнга шалгаад байдаг биз дээ гэсэн чинь Т.Д надад утсаа үзүүлэхгүй байхаар нь би машины хойно суучихсан байж байгаад гараад урд талын суудал дээр нь суугаад “утсаа үзүүл” гэсэн чинь үзүүлэхгүй гээд машинаас буучихсан бөгөөд машинаас буухад нь утсаа үзүүл гээд татсан чинь утас нь газар уначихсан. Гэтэл Т.Д “пизда чинь ажил хийлгэхгүй юм” гэж хэлээд түлхүүртэй гараараа уруул хэсэгт нэг удаа цохиод миний уруулын баруун талын дээд талаас цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан гэжээ.
Гэрч Б.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Би Чингэлтэй дүүргийн 2, 3 дугаар хорооны нутагт 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр машинт эргүүлийн офицероор ажилласан бөгөөд тус өдөр ЦС-102 дугаарын утсанд иргэн Эрдэнэчимэгээс гэр бүлийн хүчирхийлэлийн сонголттой дуудлага ирсэний дагуу очиж шалгахад дуудлага өгсөн эмэгтэй нь хамтран амьдрагч эрэгтэйн хамт Намйан шарга төвийн гадаа зогсож байсан бөгөөд зодоон бол болоогүй байсан. Харин дуудлага өгсөн эмэгтэйн уруул нэг хэсэгтээ домбойж хавдсан байсан бөгөөд грашид намайг цохисон гэж хэлж байсан гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.7.19-ний өдрийн ¹8448 тоот шинжээчийн дүгнэлтэд:
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Т.Д нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Найман шарга” төвийн авто зогсоол дээр хамтран амьдрагч С.Эрдэнэчимэгтэй маргалдаж, улмаар түлхүүртэй гараараа С.Эрдэнэчимэгийн уруул хэсэгт цохьсоноос хохирогчийн биед дээд уруулд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүгдэгчийн “Эрдэнэчимэг хажууд суучихаад хэрүүл хийгээд утсаа үзүүлэхгүй байна гээд байхаар нь би машинаасаа буугаад машиндаа зоолттой байсан түлхүүрээ сугалж авах гэсэн чинь Эрдэнэчимэг гарнаас зуураад би гараа татахдаа түүний нүүрэнд хүрчихсэн юм шиг байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн “Т.Д надад утсаа үзүүлэхгүй байхаар нь би машины хойно суучихсан байж байгаад гараад урд талын суудал дээр нь суугаад “утсаа үзүүл” гэсэн чинь үзүүлэхгүй гээд машинаас буучихсан бөгөөд машинаас буухад нь утсаа үзүүл гээд татсан чинь утас нь газар уначихсан. Гэтэл Т.Д “пизда чинь ажил хийлгэхгүй юм” гэж хэлээд түлхүүртэй гараараа уруул хэсэгт нэг удаа цохиод миний уруулын баруун талын дээд талаас цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Буянжаргалын “... дуудлага өгсөн эмэгтэйн уруул нэг хэсэгтээ домбойж хавдсан байсан бөгөөд грашид намайг цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.7.19-ний өдрийн ¹8448 тоот шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Тэрбишийн Т.Дг гэр бүлийн хамаарал бүхий хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч өөрийгөө хамгаалахын тулд хохирогчийг түлхсэн хэмээн мэдүүлж байгаа боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгддэг тул түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг гэмт хэрэгт тооцсон болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Т.Дг гэр бүлийн хамаарал бүхий хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ