Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/29

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Бат-Амгалан, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 251000000732 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1,6-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ургийн овогт хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоож,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүү Дархан-Уул аймгийн эрэгтэй хүний дундаж наслалт 6.6, амь хохирогчийн нас нас сар, насны зөрүү нас сар/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож 121,96,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4. 1.7, 1., 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн бариултай, ажлын хэсэг см, нийт 19,5 см урттай 1 ширхэг хутга, ногоон өнгийн бариултай ажлын хэсэг 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг заазуур, Соёрхол гэх бичигтэй 750 миллитрийн архи 2 ширхэг, Fanda гэх бичиглэлтэй 2 литрийн 2 ширхэг ундааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаандаа оршуулгын зардал 12,694,170 төгрөгийг нөхөн төлсөн байх тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг 121,96,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэв... гэж дүгнээд 121,96,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэсэн.

Гомдлын үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг Дархан-Уул аймгийн эрэгтэй хүний дундаж наслалтаар тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн тул үүнийгээ дагаад сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг буруу бодож гаргасан.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн, төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж заасан.

Өөрөөр хэлбэл нас барсан хохирогч эрэгтэй эсхүл эмэгтэй байх, хаана амьдарч байснаас үл хамаарч Монгол Улсын хүний дундаж наслалтаар тооцоолох байсан боловч анхан шатны шүүх хохирогчийн нас барсан тухайн орон нутгийн, тэр бүү хэл эрэгтэй хүний дундаж наслалтаар тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт эрэгтэй, эмэгтэй хүн гэж хохирогчийн харьяаллын дагуу орон нутгийн дундаж наслалтаар тогтооно гэж нарийвчлан заасан нэг ширхэг ч үг үсэг байдаггүй тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон зарчимд үл нийцүүлэн, Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хуулиудын хэрэглээ, үзэл баримтлалаас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс сэтгэцэд учирсан хохирол нь Монгол хүний дундаж наслалт 71.7-с амь хохирогчийн .-ыг хасаад гарсан 33.9-ийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр үржүүлэн бодоход нийт 134,244,000 төгрөг болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах хэсэгт 134,244,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:

Энэ хүн ямар ч гэмшилгүй байгаад байхаар надад сонин байна. Хань ижил минь байхгүй, цаашид яаж амьдрах вэ гэж бодохоор маш хүнд байдаг юм байна. Муу ч, сайн ч миний хань үнэхээр их тус нэмэртэй байдаг байсан юм байна. Энэ хүнийг яагаад ямар ч гэмшилгүй, юу ч болоогүй юм шиг байгаад байгааг гайхаж байна. Ялыг нь ч бага өгсөн байна гэж бодож байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам миний амьдрал хүндэрч байна. Үнэхээр их гомдолтой байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Хавтаст хэргийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Магадгүй мөрдөн байцаалтын явцад зарим баримтыг цуглуулаагүй нөхцөл байдал байгаа юм шиг байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хуульд зааснаар эцэг, эх, үр хүүхэд, эхнэр, нөхөр гэж байгаа ч гэсэн тэдгээрийн зөвшөөрлөөр өөр хүнийг тогтоож болдог. Хуульд заасан нэр томьёогоор биш тогтоолоор ******* гэж хүнийг тогтоосон учраас би энэ хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж ойлгож байгаа. Нэгэнт тогтоогдсон тохиолдолд миний гаргасан гомдол хууль хэрэглээний асуудал байсан. Монгол хүний дундаж наслалтыг хуульд заачхаад байхад Дархан-Уул аймгийн эрэгтэй хүний дундаж нас гэж нарийвчилсан асуудал нь буруу байгаа учраас анхны давж заалдах гомдлоо дэмжиж, тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийн дагуу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч  ******* саналдаа:

Би хохирогчийн ар гэр, аав ээж, үр хүүхдээс уучлал гуйж байна. Үнэхээр их гэмшиж байна. Өрөөлийг болон өөрийн гэр бүл, үр хүүхдээ ингэж зовоож байгаадаа үнэхээр гэмшиж байна. Намайг гэмшихгүй байна гэж яриад байна. Миний дотор ямар байгааг мэдэхгүй байна. Намайг гэмшихгүй байна гээд байхаар надад үнэхээр хэцүү байна. Хохирол төлбөрийг төлнө, би цагдан хорих байранд хоригдож байхад, хохирогчийн гэр бүлийн хүн салаад удаж байгаа гэж ярьж байсан. Гомдолтой холбоотой өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч  *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *******ийг тогтоосон нь эргэлзээтэй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд заачихсан. Шүүх тогтоох заалт байхгүй. Тийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэж байна. Шүүхээс *******ыг энэ хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж хуульд заасан шийтгэлийг хүлээлгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хамтран амьдрагч байсан хүн нь тогтоогдсон нь зөв буруу эсэх дээр маргаан үүсэж байна. Үүнийг энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож өөрөө мэдүүлэг өгсөн *******ийн мэдүүлэг зэргийг үндэслэж тогтоосон. Тийм учраас хохирлын асуудлыг нэг талд нь шийдвэрлэе гэсэн саналыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.17 дугаар зүйлд Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Эргэлзээгүй тогтоох гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг  зэргийг бүрэн гүйцэд тогтоох ажиллагааг хамааруулан ойлгодог.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч амь хохирогч нь мөн эсэх, хэдэн настай хүн байсан талаарх хохирогчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримт авагдаагүй байхад гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцож хэргийг шийдвэрлэсэн  нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хүн төрснөөр иргэний эрх зүйн чадвар эхэлж, нас барснаар дуусгавар болох бөгөөд тухайн иргэнийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, бүртгэлийн байгууллагаас олгосон албан ёсны гэрчилгээ нь эх сурвалж болдог. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох  төрсөн, үрчилж авсан эцэг эх, эсхүл эхнэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шаардах эрх үүсэх бөгөөд маргаан гарсан тохиолдолд шүүх, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээдийг нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байдаг.

 Мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг тогтоохдоо ямар нотлох баримтыг үндэслэж тогтоосон талаарх нотлох баримт авагдаагүй байна. Түүнчлэн амь хохирогч ын төрсөн эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд бий эсэх, тэднээс мэдүүлэг авах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эсэхийг мухарлаагүй орхигдуулсан байхад прокурор, шүүх анхаарч алдааг засуулаагүйгээр хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.АМАРЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                                З.ТӨМӨРХҮҮ