| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2522001290125 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-04-29 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
*******, *******, *******,
*******, *******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Г.Баярдаваа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Нямбилэгт
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , ******* нарын гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2522001290125 тоот хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт ын , 1979 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ковшийн ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт аймгийн сум /Шивээ/ ийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй (РД: );
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт ийн , 1971 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод барилгад харуулаар ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт аймгийн сумын т /Шивээ/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, (РД: );
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт ын , 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт аймгийн сумын т /Шивээ/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, (РД: );
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт ын , 1975 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ийн ХК-д ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, (РД: );
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт ийн , 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт аймгийн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, (РД: );
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт , 1971 оны 0 сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын т /Шивээ/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, (РД: );
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн уурхайн ажилчдын байранд амь хохирогч тай "тогооч өрөөндөө ганцаараа байх ёстой" гэсэн асуудлаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, унаган "гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан" хүнийг алсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч ******* нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгчийн 01 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч *******гийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгчийн 01 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч *******гийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгчийн 01 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч *******гийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгчийн 01 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч *******гийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгчийн 01 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт тус бүр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э., *******, *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э., *******, *******, *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардалд 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 18.208.080 /арван найман сая найман мянга ная/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд учирсан хор уршигт олгож, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э., *******, *******, *******, ******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад Монгол улсын Эрүүгийн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 39.6 дугаар зүйлийн 1.2 ”Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан", 39.7 дугаар зүйлийн 1.3 "Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэж гомдол гаргаж байна.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргаж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 9 жилийн хорих ял шийтгэл оногдуулсан болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах "" ХХК-ийн уурхайн ажилчдын байранд шүүгдэгч ******* болон амь хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан нөхцөл байдал үүссэн байна. Уг маргааны явцад шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа алгадсан талаар хэрэгт цугларсан мэдүүлгүүдэд тусгагдсан байдаг бөгөөд үүнээс хойш хохирогч тухайн байрны орчинд хөдөлгөөн хийж, өөр өрөөнд орж амарсан, мөн өөрөө бие даан явж байсан талаар гэрчүүдийн мэдүүлгүүдэд дурдагдсан байна.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан үзэхэд тухайн үед олон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн, маргаан болсон, хохирогч өрөө хооронд хөдөлж явсан, улмаар амарч байсан зэрэг нөхцөл байдал илэрхий боловч хохирогч яг ямар байдлаар, хаана, ямар механизмаар хүнд гэмтэл авсан талаар шууд харсан, нэг мөр нотолсон мэдүүлэг хангалттай тогтоогдоогүй байна. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтүүдэд хохирогчийн биед илэрсэн гэмтлүүд нь гавал тархины битүү гэмтэл, ясны хугарал, тархины няцрал, цус хуралт зэрэг хүнд гэмтлүүд болохыг тогтоосон хэдий ч эдгээр гэмтэл нь нэг удаагийн үйлдлээс үүссэн эсэх, эсхүл уналт, мөргөлт зэрэг нэмэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн эсэх талаар тодорхой, эргэлзээгүй дүгнэлт гаргаагүй харин "боломжтой" гэсэн магадлалын шинжтэй дүгнэлтүүдийг тусгасан байна.
Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэн дүгнэхэд шүүгдэгч *******гийн үйлдэл нь гэнэтийн маргааны явцад хохирогчид нэг удаагийн алгадалтаас учруулсан шинжтэй бөгөөд уг үйлдэл болон хохирогчийн нас баралтын хоорондын шалтгаант холбоо, гэмтлийн механизм, мөн амь насыг хохироох санаа зорилго нь эргэлзээгүй тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хамааруулан дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******г гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудыг нэгтгэн үнэлж, шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, уг үйлдлийн улмаас хохирогч газар унаж гавал тархины битүү гэмтэл авч нас барсан гэж дүгнэсэн байна. Шүүхээс уг дүгнэлтийг хийхдээ шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсан "нэг удаагийн алгадалт" гэх үйл баримтыг нотлогдсон гэж үзсэн бөгөөд уг алгадалтын улмаас үүссэн гэмтэл нь хохирогчийн амь нас хохироход шууд нөлөөлсөн гэж тогтоосон байна. Мөн шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогчид учирсан гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болохыг тогтоож, уг гэмтэл нь нас баралтын шууд шалтгаан болсон гэж дүгнэжээ. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг санаатай үйлдэл гэж үнэлж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан "хүнийг алах" гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзсэн бөгөөд маргааны явцад гарсан үйлдэл байсан хэдий ч хүний амь насанд аюултай байдлаар хүч хэрэглэсэн нь амь насыг хохироох үр дагаврыг ухамсарласан, эсхүл тийм үр дагаврыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Гурав. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан судлан үзэхэд тухайн хэрэгт шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй тогтоохуйц хангалттай, зөрчилгүй, баттай нотлох баримт бүрдсэн гэж үзэх боломжгүй байна.
А. Хэргийн газрын үзлэг Хавтаст хэрэгт авагдсан 08-11 дүгээр талууд дахь хэргийн газрын үзлэгийн фото зургуудыг шинжлэн үзэхэд амь хохирогч нас барсан орчны нөхцөл байдал нь эмх замбараагүй, ундуй сундуй байдалтай, олон төрлийн хатуу биетүүд (модон банз, тоосго, төмөр ор, эд зүйлс) замбараагүй тархсан, хөдөлгөөн хийхэд саадтай орчин байсан нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, амь хохирогчийн хэвтэж байсан байрлал орчимд модон банз, хатуу ирмэг бүхий эд зүйлс тархай байрласан, орчны зай талбай хязгаарлагдмал, хөдөлгөөн хийхэд унах, халтирч бүдрэх, хатуу зүйлд мөргөлдөх өндөр эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг гэмтэл үүсэх боломжит хүчин зүйл гэж үнэлээгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс уг фото баримтуудыг бодитой, иж бүрэн үнэлээгүй, тухайн орчны эрсдэл, гэмтэл үүсэх боломжит олон хүчин зүйлсийг үл харгалзан зөвхөн шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбон дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн, бодитой үнэлэх зарчимд нийцээгүй байна.
Б. Гэрч нарын мэдүүлэг Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан нэгтгэн дүгнэхэд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой "" ХХК-ийн ажилчдын байранд талийгаач , шүүгдэгч ******* болон хамт ажилладаг *******. *******, *******, , нар хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэрчүүдийн мэдүүлгээр тухайн өдөр оройн цагаар ажилчид хамтдаа архи ууж сууж байх үед талийгаач нь бусадтай адил согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн орчинд тайван бус, маргаан үүсэх нөхцөл бүрдсэн байсан бөгөөд шүүгдэгч *******тай ямар нэгэн урьдчилсан дайсагнал, төлөвлөсөн зөрчилдөөн байгаагүй, харин тухайн үед гэнэт үүссэн маргааны улмаас хоорондоо маргалдаж эхэлсэн байна. Гэрч ******* болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач нь маргааны үед идэвхтэй оролцож, шүүгдэгч рүү хандаж доромжлох, цохих үйлдэл гаргасан байх боломжтой нөхцөл байдал ажиглагдсан бөгөөд улмаар шүүгдэгчийн зүгээс нэг удаагийн хариу үйлдэл хийсэн байж болзошгүй талаар мэдүүлсэн боловч тухайн цохилт яг хаана, ямар хүчээр, ямар нөхцөлд хийгдсэнийг аль ч гэрч тодорхой, шууд харсан байдлаар батлан мэдүүлээгүй байна. Гэрч *******ын мэдүүлгээр тэрээр талийгаачийг унасан байхад очиж үзэхэд ухаангүй байдалтай байсан боловч удалгүй амьсгал авч эхэлсэн тул "зүгээр байна" гэж үзэн орхисон, харин яг ямар гэмтэл авсан, хаана цохигдсон талаар мэдээгүй гэж мэдүүлсэн нь тухайн үед хүнд гэмтэл илэрхий мэдэгдээгүй, шууд амь насанд аюултай байдал анзаарагдаагүйг харуулж байна. Харин маргааш буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач нь шууд нас бараагүй, тухайн өдөр амьд байсан, өрөөндөө хэвтэж байсан, ажилдаа гараагүй боловч шартсан шинж тэмдэгтэй байсан талаар мэдүүлсэн нь гэмтэл шууд амь насанд хүргэсэн бус, тодорхой хугацааны дараа хүндэрсэн байж болзошгүй нөхцөл байдлыг илтгэж байна.
В. Шинжээчийн дүгнэлт Хавтаст хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 0 сарын 02 өдрийн №ДУА0625/034 дугаартай дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгүүдийг бүхэлд нь судлан үзэхэд амь хохирогч ын биед учирсан гэмтэл, нас баралтын шалтгаан, үүссэн цаг хугацаа болон үйлчлэлийн шинж чанарын талаар тодорхой бөгөөд эргэлзээгүй дүгнэлт гараагүй, харин олон нөхцөлт, боломжит байдлаар дүгнэсэн нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн нас баралтын шууд шалтгааныг "гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдал" гэж тогтоосон боловч уг гэмтэл нь ямар нөхцөлд, ямар үйлдлийн улмаас үүссэн, нэг удаагийн эсвэл олон удаагийн үйлчлэл байсан эсэх талаар баттай бус, боломжит байдлаар дүгнэсэн байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд "уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой" гэж дурдсан боловч 2025 оны 07 дугаар сарын 28 өдрийн шинжээчийн мэдүүлэгт "нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой" гэж тайлбарласан нь хоорондоо зөрчилтэй, тогтвортой дүгнэлт биш байгааг харуулж байна. (2- ХХ-2 тал) Шинжээчийн дүгнэлтээс дараах үндсэн нөхцөлүүд тогтоогдож байна: Гэмтэл үүссэн механизм тодорхой биш - цохилт уу, уналт уу ялгагдаагүй; Нэг удаагийн үйлчлэл үү, олон удаагийн үйлчлэл үү гэдэг тодорхойгүй; Гэмтэл үүссэн цаг хугацаа тодорхой бус (24-48 цагийн интервал); Бусад гэмтлүүд өөр цаг хугацаанд үүссэн байж болзошгүй; Гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд амьд байх боломжтой; Орчны хүчин зүйл (унаж цохигдох) үгүйсгэгдээгүй.
Г. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг: ******* нь анх сэжигтэн, улмаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болсон үйл явдлыг тодорхой хэмжээнд тогтвортой байдлаар тайлбарласан байна. Түүний мэдүүлгийн гол агуулга нь амь хохирогч нь өөртэй нь маргалдаж, улмаар гарахаар хувцаснаас нь татах үед тэрээр эргэж харж гараараа нэг удаа алгадсан үйлдэл хийсэн бөгөөд үүний дараа амь хохирогч тэнцвэр алдан хажуу хананд толгойгоороо мөргөж унасан гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч өөрийн үйлдлийг шууд санаатай хүчтэй зодсон биш, харин маргааны явцад нэг удаагийн алгадах үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Мөн ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ амь хохирогчийн амь насанд хүрэх зорилго агуулаагүй, санаатайгаар ноцтой гэмтэл учруулах зорилго байгаагүй, тухайн үйлдэл нь гэнэт үүссэн маргааны нөхцөлд гарсан нэг удаагийн үйлдэл байсан гэж тайлбарласан нь субъектив талын буюу санаа зорилгын асуудалд шууд хамааралтай чухал мэдүүлэг болж байна.
Дөрөв. Нотолбол зохих зүйлийн талаар
Уг хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн, бодитой, бүх талаас нь хийгдээгүй, нотолбол зохих хэд хэдэн чухал нөхцөл байдал орхигдсон байна гэж үзэх үндэслэлтэй байна:
Нэгдүгээрт. Хавтаст хэрэгт авагдсан 08-11 дүгээр талууд дахь хэргийн газрын үзлэгийн фото зургуудыг шинжлэн үзэхэд амь хохирогч нас барсан орчны нөхцөл байдал нь эмх замбараагүй, ундуй сундуй байдалтай, олон төрлийн хатуу биетүүд замбараагүй тархсан, хөдөлгөөн хийхэд саадтай орчин байсан нь тодорхой харагдаж байгаа боловч анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг гэмтэл үүсэх боломжит хүчин зүйл гэж огт үнэлээгүй орхигдуулсан байна.
Хоёрдугаарт.Гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа нөхцөлд тэдгээрийг тулган шалгах, зөрүүг арилгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Зарим гэрч маргаан болсон гэж, зарим нь болоогүй гэж мэдүүлсэн, мөн амь хохирогч унасан нөхцөл байдлыг харсан эсэх нь тодорхой бус байхад эдгээрийг нүүрэлдүүлэн шалгах, байцаалтаар нарийвчлан тодруулах ажиллагаа хангалтгүй байна.
Гуравдугаарт. Амь хохирогчийн гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох ажиллагаа дутуу байна. Шинжээчийн дүгнэлтэд гэмтэл нь нас барахаас өмнө тодорхой хугацаанд үүссэн байх боломжтой гэж дурдсан боловч энэ хугацааг гэрчүүдийн мэдүүлэг. үйл явдлын дараалалтай уялдуулан тогтоох, аль үед, ямар үйлдлийн дараа гэмтэл үүссэн болохыг тодорхой болгох ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.
Дөрөвдүгээрт. Амь хохирогч маргааш нь амьд байсан нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, тухайн үед түүний биеийн байдал ямар байсан, гаднаас харагдах гэмтлийн шинж байсан эсэх, тусламж авах боломж байсан эсэхийг тогтоох ажиллагаа хангалтгүй байна. Энэ нь үхэлд хүргэсэн шалтгаант холбоог зөв тогтоох чухал нөхцөл байдал юм.
Тавдугаарт. Шинжээчийн дүгнэлтэд "олон удаагийн үйлчлэл" байж болзошгүй гэж дурдсан боловч үүнийг бодит баримтаар баталгаажуулах нэмэлт, давтан шинжилгээ хийлгэх ажиллагаа хийгдээгүй байна. Энэ нь яллагдагчийн "нэг удаагийн үйлдэл" гэх мэдүүлэгтэй зөрчилдөж байгаа ч уг зөрчлийг арилгах ажиллагаа дутуу байна.
Зургаадугаарт. Амь хохирогч унасны дараах нөхцөл байдал, өөрөө дахин гэмтэх, хөдөлгөөн хийх, өөр хүчин зүйл нөлөөлөх боломж байсан эсэхийг шалгах туршилт, нөхөн үзлэг, нөхцөл байдлын дахин тогтоолт хийгдээгүй байна.
Тав. Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан "хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь насыг санаатайгаар хохироох үйлдэл бөгөөд энэ гэмт хэргийн гол шинж нь хүний амь насанд шууд халдсан, санаа зорилготой үйлдэл байж, улмаар тухайн үйлдлийн шууд үр дагаварт хүний үхэл зайлшгүй бий болсон байх шаардлагатай байдаг.
Хүнийг алах гэмт хэрэг нь заавал санаатай хэлбэртэй байдаг бөгөөд шууд санаа буюу хүнийг ална гэж зорьсон, эсхүл шууд бус санаа буюу үхэл гарч болзошгүйг мэдсээр байж үйлдэл хийсэн тохиолдолд л энэ зүйлчлэлд хамаарна. Харин гэнэтийн маргаан, сэтгэл хөдлөл, болгоомжгүй, хайнга үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бол энэ нь хүнийг алах гэмт хэрэгт хамаарахгүй, өөр зүйлчлэлээр үнэлэгдэх ёстой байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолуудад хүнийг алах гэмт хэргийг тайлбарлахдаа уг гэмт хэрэг нь заавал санаатай байх, үйлдэл нь хүний амь насанд шууд аюултай шинжтэй байх, мөн үхэл нь тухайн үйлдлийн шууд үр дагавар байх ёстой гэж тодорхойлсон бөгөөд нэг удаагийн цохилт, гэнэтийн маргааны үед гарсан үйлдлийг бүх тохиолдолд хүнийг алах санаатай гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх ёстой гэж шүүхийн практикт тогтсон байна.
Иймд хүнийг алах гэмт хэрэг тогтоогдохын тулд зайлшгүй санаатай үйлдэл, амь насанд чиглэсэн шууд аюултай шинж, үхэлтэй шууд шалтгаант холбоо гэсэн үндсэн нөхцөлүүд бүрэн хангагдсан байх ёстой бөгөөд эдгээрийн аль нэг нь хангагдахгүй тохиолдолд уг гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж, хөнгөн буюу өөр төрлийн гэмт хэрэгт хамааруулах эрх зүйн үндэслэл бий болдог.
Зургаа. Шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар
Анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтооход шийдвэрлэх ач холбогдолтой, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хэд хэдэн нөхцөл байдлыг бүрэн, бодитойгоор үнэлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Юуны өмнө, хэрэг болсон орчны нөхцөл байдал - амь хохирогчийн байрлаж байсан өрөө нь эмх замбараагүй, ундуй сундуй, хатуу биет эд зүйлс тархсан байдалтай байсан нь хэрэгт авагдсан фото баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд ийм орчинд хүн унах, халтирч бүдрэх, толгойгоороо хатуу зүйлд мөргөлдөх бодит боломж бүрдсэн байхад шүүх уг нөхцөл байдлыг гэмтэл үүсэх боломжит хүчин зүйл гэж огт үнэлээгүй орхигдуулсан байна. Мөн амь хохирогч нь хэрэг болсны дараа шууд нас бараагүй, харин маргааш нь хүртэл амьд байсан, өрөөндөө хэвтэж байсан, тухайн үед хамт байсан хүмүүс түүнийг архины нөлөөгөөр шартаж хэвтэж байна гэж ойлгож байсан талаар гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байхад шүүх уг нөхцөл байдлыг шалтгаант холбоо, гэмтлийн хүндрэлийн явцыг үнэлэхэд харгалзан үзээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх хүчин зүйлийг орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд гэмтэл үүсэх механизм тодорхой бус, нэг удаагийн болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, мөн гэмтэл үүссэн цаг хугацаа тодорхой интервалтай гэж дурдсан байхад шүүх эдгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг үл харгалзан зөвхөн нэг удаагийн үйлдлээс шууд нас баралт болсон мэтээр дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлтийн бодит агуулгыг бүрэн үнэлээгүйд тооцогдоно.
Долоо. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэгт хамааруулан зүйлчилсэн нь тухайн хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Монгол Улсын Дээд шүүхийн тогтсон практикт нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг бүрэлдэхийн тулд этгээд нь хүний амь насыг санаатайгаар хохироох зорилготой байх, эсхүл тийм үр дагаврыг зайлшгүй гарахыг ухамсарлан, зөвшөөрсөн байх буюу шууд болон шууд бус санаа тогтоогдсон байх шаардлагатай байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч болон хохирогчийн хооронд үүссэн харилцаа нь урьдчилан төлөвлөсөн, санаатайгаар амь нас хохироох зорилготой үйлдэл бус, харин согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөлд үүссэн гэнэтийн маргааны явцад гарсан нэг удаагийн үйлдэл болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Дээд шүүхийн тогтсон практикт гэнэтийн маргааны явцад нэг удаагийн цохилтын улмаас хохирогч унаж, улмаар амь нас хохирсон тохиолдолд хэрэв амь насыг хохироох санаа тогтоогдохгүй бол уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд \ хамааруулахгүй, харин 11.1 дүгээр зүйлд заасан "хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, улмаар нас барсан" гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамааруулан зүйлчилж ирсэн байдаг.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, мөн Дээд шүүхийн тогтсон практикийг харгалзан үзэхэд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хамаарахгүй, харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон" гэмт хэргийн шинжид илүү нийцэж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Найм. Давж заалдах шатны шүүхэд гаргах хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэм буруугийн хэлбэр ба санаа зорилгын тухайд: Анхан шатны шүүх шүүгдэгч *******г "Хүнийг алах" гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийг буруу тайлбарласан байна. Хүнийг алах гэмт хэрэг нь амь насыг нь хохирооход чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгчийн "нэг удаа алгадах" үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэх зорилгогүй, зөвхөн маргааныг таслан зогсоох шинжтэй байсан бөгөөд үр дагавар буюу үхэлд болгоомжгүй хандсан байна.
Хоёр. Шалтгаант холбоо ба Эргэлзээтэй байдал: Шинжээчийн дүгнэлтээр үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь "нэг удаагийн үйлчлэлээр, унах үед үүссэн байх боломжтой" гэдгийг тогтоосон. Хэргийн газрын үзлэгийн зургаар хохирогч унасан хэсэгт хатуу ирмэгтэй модон банз, төмөр ор байсан нь тогтоогдсон.
Логик дүгнэлт: Цохилт биш, харин уналт үхлийн шууд шалтгаан болсон байх өндөр магадлалтай.
Хууль зүйн зарчим: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү эргэлзээг (цохилтоос уу, уналтаас уу) зөвхөн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үүрэгтэй.
Гурав. Зүйлчлэлийг ашигтайгаар сонгох үндэслэл: Дээрх нөхцөл байдалд тулгуурлан хэргийг дараах хоёр хувилбараас шүүгдэгчид хамгийн ашигтайг нь сонгон хэрэглэхийг хүсэж байна:
Үндсэн хүсэлт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл (Болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох).
Шүүгдэгч алгадах үедээ хохирогчийг унаж, амь насаа алдах үр дагавар гарна гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдээгүй буюу хайхрамжгүй хандсан. Энэ бол болгоомжгүй гэмт хэргийн шинж мөн.
Дэд хүсэлт: Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барах)
Хэрэв шүүх "алгадах" үйлдлийг санаатай гэж үзвэл, энэ нь зөвхөн эрүүл мэндэд хохирол учруулахад чиглэсэн бөгөөд амь насаа алдсан үр дагаварт нь болгоомжгүй хандсан тул 10.1 дүгээр зүйл рүү хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Дөрөв. Дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн ял онооход биш, харин хэргийн бодит үнэнийг тогтоож, хүн бүрд үйлдсэн гэм бурууд нь тохирсон шударга ялыг онооход оршдог.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн энэхүү хэргийн хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн өрөөсгөл дүгнэлтэд бус, харин хэрэгт цугларсан бодит нотлох баримтууд болон шинжлэх ухааны үндэслэлтэй шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан, өөрсдийн хууль зүйн өндөр мэдлэг, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн гүн бат ухамсрыг удирдлага болгон хууль ёсны бөгөөд шударга шийдвэр гаргана гэдэгт бид туйлаас итгэж байна.
Хэргийн зүйлчлэлийн энэхүү эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрүүгийн хуулийн суурь зарчимд нийцэх шударга ёсны дээд илэрхийлэл болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхний мэргэн оюунд даатган илтгэж байна.
Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, зөвхөн таамаглалд үндэслэн 10.1 дүгээр зүйлээр ял оноосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
5. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Хавтаст хэргийн материал хэргийн үйл баримт анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт зэргийг үзээд тодорхой үндэслэлийн дагуу гомдол бичих, давж заалдах шатны шүүхээр хэрэг маргааныг хянан хэлэлцүүлэх, Эрүүгийн хуульд заасан тухайн үйл баримтуудын нөхцөл байдал, Эрүүгийн хууль тогтоомж, эрх зүйн дүгнэлт зэргээр давж заалдах шатны шүүхээр хууль зүйн дүгнэлт хийлгүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн дүүрэн тогтоосон байна гэж үзэж байгаа. 2024 оны 04 сарын 03-ны өдөр болсон үйл баримтуудыг тухайн үед гэрчээр өсгөн мэдүүлгүүд болон яллагдагч нарын мэдүүлгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна. Амь хохирогч болон шүүгдэгчийн хооронд харилцан маргаан үүссэн байна. Үүнийг яллагдагч нар болон тухайн үед байсан гэрч нар мэдүүлдэг зэргээр тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Харин гол маргааны нөхцөл шалтгаан юу вэ гэхээр тогоочтой хамт нэг өрөөнд байгаа байдал тогоочоос гаргасан нэг өрөөнд баймааргүй байна гэдэг зүйлээс маргаан эхлэх нөхцөл байдал бий болсон гэж харагдаж байна. Амь хохирогчийн хувьд тодорхой үйлдэл эс үйлдэхүй хийснийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Улсын яллагчийн дүгнэлтэд цохих гэж бичигдсэн. гийн хувьд нэг удаа алгадсан гэдэг. Бусад гэрчүүд хараагүй гэж мэдүүлдэг. Энэ үйлдлийг хэргийн газрын үзлэг болон фото зургийн баримтаар хавтаст хэрэгт баталгаажуулсан үйл баримт байна. Энэ үйл баримтаас шалтгаалаад харахад хохирогч тухайн үед газар унасан нөхцөл байдал тогтоогдож байна. гэдэг хүн өрөөнд оруулсан байна. Маргааш нь босоогүй нөгөөдөр нь нас барсан байна. Энэ үйл баримтууд бүхий л гэрчүүдийн мэдүүлгээс харагдаж байна. Хавтаст хэрэгт нөлөөлөх нөхцөл байдлуудын талаар хэргийн газрын үзлэгийн зургууд авагдсан байна. Талийгаач амь хохирогчийн байгаа байдал болон өрөөнд байгаа нөхцөл байдлуудыг харахад орных нь толгой дээр бетонон тоосго хэлбэрийн том хатуу биет байж байгаа. Тэр хэвтэж байсан орны банзнууд өрөөгөөр нь тараад унасан нөхцөл байдал хэргийн үйл баримтад харагдаж байгаа. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Гэтэл тухайн 2024 оны 04 сарын 04-ний өглөө нар өрөөгөөр нь орж хоол идэх үү гэж хэлсэн байдаг. Тэгэхэд тухайн өрөө зүгээр байсан гэх нөхцөл байдлууд байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдал дээр анхаарал хандуулаагүй байсан. Хохирогч хөдөлгөөн хийсэн энэ нөхцөл байдал байхад анхаарал хандуулсангүй. Дараагийн зүйл нь хэргийн үйл баримтаас харахад гэдэг хүн нэг удаа алгадаад буцаад явсан нөхцөл байдал харагдаж байна. Хүнийг алах гэмт хэргийн гол шинж нь тодорхой зорилгодоо хүрэх тухайн хүний амь насыг хохирооё гэх чиглэсэн идэвхтэй үйлдлийг хийдэг. Гэтэл гийн хувьд ийм санаа зорилго байсан уу гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь эрх зүйн байдал хүндрэх шалтгаан болсон байна. Бид Эрүүгийн хуулийг төсөөтэй ашиглаж болохгүй. Хүний амь биед халтай гэмт хэргийн нөхцөл байдал. Хэдийгээр хүнийг алах гэж зааж байгаа боловч санаа сэдэл зорилгыг бид тодорхойлох ёстой. Эрүүгийн хуульд төсөөтэй хэд хэдэн зүйлүүд байна. Шалтгаант холбоог нь анхан шатны шүүх дүгнэж чадсангүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Маргааш нь тэр хүн амьд байсан нөхцөл байдал авагдаад байна. Хамгийн гол зүйл болсон шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байна. Шинжээчийн эхний дүгнэлтээр олон тооны гэмтэл учирсан байна гээд гэмтлээ ангилаад л орхисон байсан. Гэтэл бид нарын гол анхаарах ёстой зүйл бол хохирогчийн амь нас аврагдах нөхцөл байдал. Үүнтэй холбоотойгоор шалтгаант холбооны гол нөхцөл байдал гарч ирэх ёстой байсан. Гэтэл энэ шинжээчийн дүгнэлтээр яригдахгүй явсаар нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хэрвээ тухайн цаг үед түргэн тусламж дуудсан бол амь аврагдах боломжтой байсан байна гэж үзсэн. Ийм нөхцөл байдлаас харахад хүнийг алах гэмт хэрэг үгүйсгэгдэж байгаа. Тэнд байсан гэрч болон бусад хүмүүс юун дээр тулгуурлан тэр хүнд анхаарал хандуулаагүй вэ гэдгийг хавтаст хэргээс харахад бүгд шартсан байна гэж бодсон. Хүнд гэмтлийн эхний шинж нь хурхиралт мэдэгдэнэ. Дараагийн шинж нь хөдөлгөөн хязгаарлагдана. Аажим аажмаар тархин дахь цус дарагдсаар байгаад амьсгал зүрх судасны хавсарсан гэмтлээр нас барсан нөхцөл харагдаад байгаа. Энэ нь гэмт хэргийнхээ шинжээр 11.1 буюу бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа. Үүнийг 10.1-ээр зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гарсан байна. Энэ үйлдэл үр дагаврын хувьд 1 өдрийн зай байгаа болохоор энэ хэргийн ээдрээт байдлыг үүсгэсэн. Тэр өрөөнд юу болсон талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Ямар ч гэрч мэдүүлэг өгсөнгүй. Тухайн үед өрөөнд зүгээр байсан. Куртикээ дэвсээд хэвтэж байсан гэх мэдүүлэг байгаа. Үйл баримтад нөлөөлөх нөхцөл байдал бол мөн. Өмгөөлөгчийн хувьд хатуу биет мөргөөд нас барсан юм биш биз. Энэ нь тархины даралт өгч нөлөөлсөн үү гэдэг дээр нарийн нягт харахыг хичээсэн. Тухайн өдөр амь хохирогчийг аваачиж хүний биед үзлэг хийсэн байна. Үзлэг хийсэн тэмдэглэлийг харахаар гадна талын гэмтэл байхгүй байна. Тэгэхээр хатуу зүйлийг мөргөсөн үү гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Өнөөдөр өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулъя гэхээс илүү энэ хавтаст хэргийнхээ хүрээнд эцэслэн шийдвэрлэх бүрэн боломж байна. Гэмт хэргийн шалтгаант нөхцөл байдлууд дээр үндэслээд гийн үйлдсэн 1 удаагийн цохилтоос болж хүний биед хүнд хохирол учирсан ийм нөхцөл байна гэж үзэж байна. Хүнд гэмтлийн үр дагавраас үүдэлтэйгээр тэр хүн нас барсан ийм зүйл тогтоогдож байгаа учир өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг нягт нямбай харж өгнө үү гэж уг гомдлыг гаргасан. Долгорсүрэн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд болгоомжгүй гэмт хэргийн ангилал байна гэж маргаж оролцсон байна гэж би хурлын тэмдэглэлээс харсан. Болгоомжгүй гэдэг нөхцөл байдлыг гаргах гэхээр миний хувьд боломж байхгүй байна. Яагаад гэвэл харилцан маргаан болсон байна. Амь хохирогч гийн биед халдаж нүүрийг нь самардсан нөхцөл байдал авагдсан байна. Үүний талаар гэрчийн мэдүүлгүүд авагдсан байна. Гарч явахад нь араас нь татаад цохисон нөхцөл байдлууд авагдсан байна. Үүний улмаас тал талаас нь эргэцүүлж харж аргагүй хамгаалалт уу, гарцаагүй нөхцөл байдал уу гэдгийг харсан. Тодорхой нөхцөл байдлууд дээр 11.1-4-т заасан гэмт хэргийн шинжийн үндсэн нөхцөл байдал энэ хүний үйлдэл эс үйлдэхүйд тохирохоор байна. 11.4-өөр хөнгөрүүлэн ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэсэн утгаар гомдлыг гаргасан байгаа. Гэмт хэрэг хийсэн хүн гэм буруугаа хүлээх ёстой. нь ямар нэгэн байдлаар өөрийн үйлдсэн үйлдлийг хэн нэгэн рүү нялзаасангүй. Хэн нэгэнд тохож хэн нэгнийг хамсаатан болгож явсангүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар маргаанаас болж нэг удаагийн үйлдэлтэй цохисон байна. Үүнээс болж хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан. Түүний үйлдлийн улмаас 2 хоногийн хугацаатайгаар хавсарсан гэмтлийн улмаас 2 хоногийн дараа нас барсан байна. Ийм нөхцөл байдал авагдсан байна. Прокурор хэдийгээр тухайн үйлдлийг ухамсарлан шууд хийсэн гэж байгаа боловч миний үйлчлүүлэгчийн хувьд хэн нэгнийг шууд санаатайгаар алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Энэ нь тухайн гэмт хэрэг үйлдээд буцаад явж байгаа үйлдэл. Маргааш нь хийж байгаа үйлдэл зэргээс энэ хүн хүн алах санаа зорилго байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Яг тухайн төрлийн гэмт хэргүүдэд бидний баримтлах гол зүйл бол шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт 80-аас 90%-ийг нотолж хөтөлдөг. Уг шинжээчийн дүгнэлт дагз хэсгээсээ үйлдсэн гэж байгаа. Цохилт хэсгээсээ биш гэсэн нөхцөл байдал байгаа. Шүүх бүрэлдэхүүн энэ дээр шинжээчийн мэргэжил мэдлэг, тусгай мэдлэгийн хүрээнд, Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар авагдсан эсэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын үндэслэл журамд байгаа эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Хэрэв эргэлзээтэй нөхцөл байдал байвал 1.15.2-оор эргэлзээтэй нөхцөл байдлыг хууль хэрэглээний түвшинд ашиглах боломж байна. Тийм учир анхан шатны шийдвэрийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмтлийн улмаас нас барсан гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлэн өөрчилж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд зааснаас доогуур ял шийтгэл оногдуулах нөхцөл боломжийг хууль хэрэглээний түвшинд хэрэглэж өгөөч. Мөн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
7. Прокурор Э.Нямбилэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хүнийг алах гэмт хэрэг, энэ хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний хүсэж үйлдсэн. Хохирол, хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж зааснаар гэм буруугийн хэлбэрээр үйлдэгддэг санаатай гэмт хэрэг. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг байна. Гэрч ын мэдүүлэг дээр яг гартал цохих шиг болсон. Тэгээд талийгаач шалан дээр унаж байгаа харагдсан. Хөдөлгөөнгүй баруун талаараа хэвтээд байсан. Талийгаачийг хөдлөхгүй хэвтээд байхаар нь очоод ахаа босоорой гэж хэлтэл за гэж хэлсэн. Гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг дээр гартал Ганбат шалан дээр хэвтэж байсан цаашаагаа явж байгаа харагдсан. Гэрч гийн мэдүүлэг дээр байрны коридорт хүмүүс дуугараад байхаар нь би өрөөнөөсөө гараад очтол талийгаач Ганбат нь шалан дээр баруун талаар хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Гэрч ын мэдүүлэг дээр би өрөөнөөс гартал Ганбатыг цохих шиг болсон. Тэгэхэд Ганбат газарт унаж байгаа харагдсан. Яг хаана нь цохисныг нь бол хараагүй. Тэгээд би Ганбат дээр очоод үзэхэд ухаангүй юм шиг байсан. Тэгэхээр нь Ганбатыг дуудаж биед нь хүрэх гэтэл өөдөөс амьсгаа аваад ах нь зүгээр гэсэн. Тэр үед байр луугаа яваад өгсөн. Гэрч Сайханбямбын мэдүүлэг байна. Коридорт гарцгаагаад нэг нь газарт унах шиг чимээ гарсан. Гэтэл коридорт хүн хурхираад байсан. Маргааш нь ах Ганбат хоёр муудалцаад Ганбааг Лхагваа цохиж унагаасан гэж хэлж байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед баруун чамархайн дэлбэнгээс гавлын дунд хонхор болон дагзны дэлбэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун дагз, зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал няцрал ингээд бас бусад гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гавал архины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээрх баримтуудыг нэгтгээд үзэхэд нь хүнийг цохих үйлдэл нь хууль бус шинжтэйг мэдэж байсан. Улмаар цохилтын хүчний нөлөөгөөр газарт унасан, ухаан алдсан. Дээрх шинжилгээгээр гавлын ясанд хугарал үүсэж улмаар хатуу хальсан дээрх цусан хураа няцрал үүсэж тархины дарагдал явагдсан. Ингээд нас барах нөхцөл үүсэж шалтгаант холбоотой гэж үзсэн. Хэргийн газрын үзлэгүүд хийгдсэн байгаа. Тухайн өрөө эмх замбараагүй байсан. Тухайн орны мод авагдсан байсан. Тухайн нотлох баримт хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээд талийгаач амь тэмцэх үедээ эмх замбараагүй байдлыг үүсгэх боломжтой юу гэдгийг дүгнэсэн байгаа. Тухайн орчинд гадны ямар нэгэн зүйл нөлөөлсөн гэх зүйл тогтоогдоогүй. Зүйлчлэлийн хувьд санаатай үйлдэлд хамаарна. Хүнийг цохиж байгаа үйлдэл нь хууль бус, хохирол хор уршигтай. Сая өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 4 гэж хэлж байна. Энэ зүйл анги нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэж байгаа. Энэ нь 11.1 дүгээр зүйлийн 2.4 гэж залруулж ойлголоо. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч дээрх зүйл анги хамаарахгүй. Мөн гомдолд дурдсан зүйлээс зарим зүйлүүдийг тодруулах нь зүйтэй байх. Талийгаачийн биед учирсан гэмтлийг 2 өөрөөр буюу олон тооны хүчний үйлчлэлээр нэг удаагийн хүчний үйлчлэлээр гэх агуулга бичигдсэн байсан. Тухайн талийгаачийн биед олон тооны хүчний гэмтэл үүссэн гэж шинжээчийн дүгнэлт туссан байгаа. Харин тархины гэмтлийг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэдэг байдлаар тайлбарласан байгаа. Үүнийг зөвтгөх санаатай байна. Дараагийн дугаарт мөн гомдол дээрээ Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү гэж хүссэн байсан. Өмнөх хэлсэн тайлбараа дахин давтах шаардлагагүй учир Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн санаатай хэлбэрт тооцогдох учир зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн , , , , , нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн уурхайн ажилчдын байранд амь хохирогч тай "тогооч өрөөндөө ганцаараа байх ёстой" гэсэн асуудлаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, унаган "гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан" хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд “...Би талийгаач Ганбатын амь насанд хүрэхээр цохиж зодсон асуудал огт байхгүй. Надтай маргалдаад гарч явах гэсэн чинь цамцнаас татаад зулгаагаад байхаар нь эргэж хараад баруун талын хацар руу нь солгой гараараа нэг удаа алгадчихаад яваад өгсөн. Би тэр өдөр уурхай дээр гал тогоонд , тогооч бид гурав 0,75 литрийн тал шил архийг хувааж ууссан. Дараа нь миний унтдаг өрөөнд , , бид хэд 0,75 литрийн архи хувааж ууж дуусгасан. Тэрний дараа өрөөнөөсөө 0,75 литрийн архи авч ирсэн. Тэр архийг авчрахдаа талийгаач Ганбатыг дагуулж орж ирээд , , , талийгаач бид хэд хувааж ууж дуусгасан. Талийгаач тогооч бид хоёрыг хардсан юм болов уу л гэж бодож байна” гэж /2-р хх-ийн 25-26-р хуудас/ яллагдагчаар мэдүүлэг өгчээ.
Болсон үйл явдлын талаар хавтаст хэрэгт хэд хэдэн хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд прокурор тухайн мэдүүлгүүдийг яллах дүгнэлтэд тусгаж, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ. Үүнд:
1. Гэрч *******: “... талийгаач г үүд рүү гарах гээд явж байхад нь толгой руу нь цохисон. Тэгсэн “яаж байгаа пизда минь” гэж хэлчхээд хаалгаар гарах үед нь талийгаач гөлөг пиздагаар дуудаад араас нь яг гартал цохих шиг л болсон тэгээд л талийгаач шалан дээр унаж байгаа харагдсан. Тэгснээ хөдөлгөөнгүй баруун талаараа хэвтээд байсан юм. Би г талийгаачийн хаана цохисныг бол мэдэхгүй. ...”гэж,
Гэрч ******* “...Тэгээд бид хэд юм ярьж байтал тогооч би өрөөндөө ганцаараа баймаар байна гэж Ганбатад /амь хохирогч/ хэлсэн. Тэгсэн тогооч эмэгтэй болон Ганбат /амь хохирогч/ хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд л Ганбат /амь хохирогч/ “би танай энэ өрөөнд оръё” гэж хэлээд өрөөнөөсөө өөрийнхөө юмыг зөөж оруулж ирсэн. Тэр хооронд бид хэд архи хувааж ууж байх хооронд амь хохирогч Ганбатад хандаж “эмэгтэй хүн ганцаараа байх хэрэгтэй ш дээ” гэж хэлсэн. Тэгсэн амь хохирогч Ганбат уурлаад руу “би хамт байж болдоггүй юм уу” гэж хэлээд хэрэлдсэн. Тэгээд ууж байсан архи дуусаад манай өрөөнөөс , амь хохирогч Ганбат, нар гараад явсан бид хоёр өрөөнд үлдсэн. Би өрөөндөө орон дээрээ хэвтэж байтал хажуу талын өрөөнд , Ганбат нар маргалдаад байгаа нь сонсогдоод байсан. Тэгэхээр нь би босоод хажуу талын өрөөндөө ороод “та нар битгий маргалдаад бай нэг нутгийн хүмүүс байж болохгүй бол захиралд хэлнэ шүү” гэж хэлчхээд буцаад өрөөндөө ороод хэвтсэн. Тэгээд байж байтал коридорт , Ганбат хоёр маргалдаад байхаар нь манай өрөөний гарсан. Тэгээд би араас нь гартал Ганбат шалан дээр хэвтэж байсан цаашаа явж байгаа харагдсан. Тэгээд би “аа энэ хүмүүсээ унтуулж амраагаач” гэж чанга хашхирчхаад өрөөндөө ороод унтсан. ...” гэж,
Гэрч *******гийн “...Тэгээд бид 4 нийлээд хамт ууж байгаад би "ер нь тогооч нар чинь тусдаа ганцаараа байдаг биз дээ, би өмнө нь уурхайнуудаар ажиллаж байхдаа ганцаараа байдаг байсан юм" гэж хэлтэл "тогоочийн зөв шүү дээ ганцаараа байх ёстой" гэж хэлсэн. Тэгтэл талийгаач уурлаад "тэгээд ганцаараа л байна биз дээ, хэн хамт байна гээд байгаа юм, муу пизда, аалз минь, эзгүй өрөө зөндөө байна" гэж хэлээд өрөө рүүгээ ороод өөрийн юмнуудаа аваад буцаж орж ирээд эзгүй байсан орон дээр шидсэн. Тэгээд талийгаач руу хандаж "чи муу юу юм, муу пизда минь" гэж хэлээд орон дээр сууж байсан гийн дух хэсэгт нь гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би айгаад олон эрчүүд байгаа юм чинь салгах байлгүй гэж бодоод шууд гараад өрөөндөө ороод амарсан юм. Тэгтэл удалгүй байрны коридор хэсэгт хүмүүс дугараад байхаар нь би өрөөнөөсөө гараад очтол талийгаач нь шалан дээр баруун талаараа хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь , нар зогсож байсан. Тэгээд би буцаад өрөөндөө ороод тухайн өдөр ганцаараа унтсан юм. .. “ гэж
Гэрч ******* “...Тэгтэл манай өрөөнөөс , Ганбат 2 гараад нөгөө талын өрөөнд орчхоод маргалдаад байгаа сонсогдоод коридорт гараад ирэхээр нь би өрөөнөөс гараад очиход , Ганбатыг цохих шиг болсон тэгэхэд Ганбат газарт унаж байгаа харагдсан. Яг Ганбатын хаана нь цохисныг хараагүй, тэгээд би Ганбат дээр очоод үзэхэд ухаангүй юм шиг байсан тэгэхээр нь хөөе гээд Ганбатыг дуудаж биед нь хүрэх гэтэл өөдөөс Ганбат амьсгаа аваад “ах нь зүгээр ээ” гэсэн тэр үед л бас байр руугаа яваад өгсөн.
Гэрч “...Тухайн үед 22 цаг болж байсан тэгээд би утсаа үзээд хэвтэж байтал 23 цаг өнгөрч байхад коридорт ах, Ганбат ах нар хоорондоо муудалцаад маргалдаад байсан, манай өрөөнд ах бид хоёр байсан. Тэгтэл удалгүй Лхагва ах, Ганбат ах хоёр муудалцаад манай өрөөнд ороод ирсэн. Тэгээд ахад ах "Ганбаа намайг тогооч тай хардаад уурлаад байх юм" гэж хэлж байсан. Ганбат ах тэр үед нь ахыг "ална шүү пизда минь хоёулаа зодолдох уу, гарчихъя" гээд л чанга чанга орилоод байсан бас би сонсоод л хэвтээд байсан. Ганбат ах “Лхагваа чи наашаа гараад ир, чи ямар том болсон юм, хоёулаа зодолдчихъё” гээд байсан. Тэгээд коридорт гарцгаагаад л нэг нь газарт унах шиг болсон /чимээ гарсан/, тэгтэл коридорт хүн хурхираад эхэлсэн, хэн гэдгийг нь мэдээгүй гэж /1-р хх-ийн 87-89-р хуудас/ тус тус мэдүүлсэн байна.
Ийнхүү амь хохирогч ын нүүрэн тус газарт ******* цохисон. Цохилтын улмаас тэрээр газарт унасан үйл баримтын талаар *******гаас бусад дээрх гэрчүүд мэдүүлсэн байна.
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 0 сарын 02-ны өдрийн 0625/034 дугаартай “Амь хохирогч ын цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархайн дэлбэнгээс гавлын дунд хонхор болон дагзны дэлбэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун дагз, зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, няцрал, хэвлий, зүүн тохой, өвдөгний зулгаралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун чамархайн дэлбэнгээс гавлын дунд хонхор болон дагзны дэлбэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун дагз, зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, няцрал гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг, бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тус тус тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн цуснаас спиртийн зүйл илрээгүй. Амь хохирогч нь В /III/ бүлгийн цустай байсан байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна. Гавал тархины битүү гэмтэл нь нас барсан гэх цаг хугацаанаас өмнөх 24-48 цагийн дотор, бусад гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 98-102/ гарчээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч *******гийн үйлдэл, амь хохирогчид учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна. *******гийн үйлдлээс өөр амь хохирогчийн биед халдсан хэн нэгний үйлдэл болон өөр хүчин зүйлийн үйлчлэлээр гэмтэл учирсан байх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ үйл явдлын талаар хэрэгт *******, *******, *******, *******, ******* нар анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө амь хохирогч Ганбат тухайн үед хүнтэй маргалдаж муудалцаагүй гэж мэдүүлсэн байх бөгөөд хожим нь *******гийн хүсэлтийн дагуу ийнхүү худал мэдүүлэг өгөх болсноо хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос тэдгээрийг урьдчилан үгсэн тохиролцож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон байна.
Шинжээч : ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь нас барсан гэх цаг хугацаанаас 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. ... Баруун чамархайн дэлбэнгээс гавлын дунд хонхор болон дагзны дэлбэн рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ... Амь хохирогч нь өөрөө өөртөө үйлчлэх чадамжгүй боловч физиологийн хэрэгцээг хангах /баах, шээх, бөөлжүүлэх/ гэх мэт чадамжтай байж болно. Амь хохирогч 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-ээс 03 цагийн хооронд нас барсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-р хуудас/ хэрэгт авагдсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч нарыг ямар буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч ******* нь амь хохирогч ын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, унаган хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч ******* нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа яллагдагч *******гийн ятгасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгчийн 01 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, зөвхөн таамаглалд үндэслэн 10.1 дүгээр зүйлээр ял оноосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, сэргээн дүрслэх замаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргийг үнэлж, дүгнэн *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдсан, маргалдсаны улмаас түүний бие махбодод халдсан, хохирогч нь тэр дариу газарт унасан, үүний улмаас унтаарсан байдалтай буюу хурхирсан шинжтэй байсан зэрэг нөхцөл байдлыг гэрчүүд мэдүүлсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******оос гаргасан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх зүйл ангиар хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч ******* нь бусдын амь бие махбод руу шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн, уг үйлдлийн улмаас бусдын амь биед хохирол учирч болно гэдгийг хүн энгийн ухамсрын түвшинд мэдэх боломжтой учраас шууд чиглэсэн санаатай үйлдэл байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , ******* нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , ******* нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ