Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/11

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч: ******* /цахим/

Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/75 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2322001380033 тоот хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээд: Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1985 оны 11 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* баг гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

******* нь 2023 оны 06 сарын 18-ны шөнө Дундговь аймгийн ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 18 км зайд байрлалтай “” ХХК-ийн эзэмшлийн байгууллагын талбайд байршуулсан тэргэнцэр явах зориулалтын вагоны төмөр зам 32 ширхэг, сагсан бөмбөгийн шийд 1 ширхэг, гар хийцийн турник 1 ширхгийг өөрийн эзэмшлийн “Кiа Воngo”маркийн 3361 ДУА улсын дугаартай авто машиныг ашиглаж хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “” ХХК-д 8.630.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- т зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322001380033 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, *******ын эзэмшлийн 33-61 ДУА улсын дугаартай “Киа бонго” маркийн авто машины битүүмжлэлийг цуцалж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Цагаатгах тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугласан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч *******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” болох тогтоогдсон байна. Тухайлбал:

Хохирогч гийн 2023 оны 0******* сарын сүүл үеэр манай уурхайн байгууламжаас эд зүйл алдагдсаныг компанийн нягтлан , менежер нараас фэйсбүүкээр сонссон ... Ё. нь манай компанийн эд хөрөнгөөс дур мэдэн ганцаараа захиран зарцуулах эрхгүй. Кампанийн бусад ажилтан захирал зэргээс зөвшөөрөл авч мэдэгдэх үүрэгтэй ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ийн "... Дундговь аймгаас ирэхдээ хэн нэгэн нь төмөр авна гэж огт яриагүй. Төмөр хулгайд алдагдсан асуудлыг ерөнхий захирал нар хоорондоо ярилцсан юм билээ. захирал надад хэлэхдээ хэн нэгэнд төмөр аваарай гэж хэлээгүй гэсэн ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ийн “... ******* нарыг танина. Манай гэрээс урд зүгт 12 км зайд байдаг. Би ХХК-ийн манаачаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж байна. 2023 оны 0******* сарын 18-ны орой манай одоогийн байгаа газар мөндөртэй бороо орсны улмаас манай мал бутраад малаа хайж цуглуулсаар байгаад 23.00 цагийн үед гэртээ харьсан. Тэр үедээ их ядарсан байсан болохоор манаж байгаа объект дээрээ очиж чадаагүй унтсан. Маргааш өглөө нь 05 цаг дөхүүлээд гадаа дөнгөж гэгээ орж байхад объект дээрээ очтол уурхайн кемпийн зүүн хэсэгт байшингийн зүүн үзүүрт байсан 3 боодолтой төмөр замаас нэг боодлыг нь задлаад аваад явчихсан, хажууд нь портерын бололтой нарийн давхар дугуйтай автомашины мөр байсан. ... 2023 оны 05 дугаар сарын сүүл үеэр энэ уурхайн удирдлагуудын нэг гэдэг хүн хэдэн Хятад хүмүүстэй ирчхээд объектоо хүнд үзүүлчхээд явсан. Явахдаа хэн нэгэн ирж төмөр авна шүү гэж огт дуугараагүй ... Миний манаж байгаа газраар ирдэггүй хүмүүс, гэнэт л шөнө дөлөөр миний манаж байгаа объектоос эд зүйл анх удаа алдагдлаа ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч "... 2023 оны 0******* сарын 18-ны өдөр хашааны элс ачиж зайлуулчхаад 21.00 цаг өнгөрөөгөөд ******* сумын төвөөс хойд зүгт 10 км зайтай байдаг хөдөө гэртээ ахынхаа Бонго-3 маркийн автомашиныг аваачиж өгөх гээд явсан. Тэгээд би хөдөө гэрт очсон чинь намайг хойшоо яваад төмөр ачаад ирье гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд хамт Тэмээтийн уурхай дээр очоод барилгын урд талд хураасан байсан төмрүүдээс 30 орчмыг ачааны автомашин дээрээ тавиад нэг сагсан бөмбөгийн шийд, турникийг цахилгаан тастагчаар тастаж аваад автомашин дээрээ ачаад шууд сумын төвд манай амьдардаг хашааны хойд талд нь ирээд хашааны хойд талаас ачааны автомашин дээрээ ачсан байсан төмрүүд, сагсан бөмбөгийн шийд турникийг буулгасан. Тэгээд ах 33- 61 ДУА улсын дугаартай цэнхэр өнгийн Воngo-3 маркийн автомашинаа унаад хөдөө гэр рүү явсан. Би гэртээ орж унтсан. Хашааны шонд хэрэглэж болохоор төмөр л гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Намайг нэг хүн аваарай гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ё.ын “... *******ын *******ыг танихгүй ... Би 2023 оны 05 сард юм уу 0******* сард БНХАУ-ын Эрээн хотод тай тааралдсан ...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч *******ын “...2023  оны 05 дугаар сарын сүүлээр Тэмээтийн шаргын овоо уурхайн захирал гэх хүн /Наба гэж дууддаг/ манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би сумын төв дээр хашаа барих гээд байгаа юм, хашааны шон хийх илүү төмөр байна уу гэхэд Наба гэх хүн надад хандан тиймэрхүү юм байж болно. хариуцсан хүмүүст нь хэлчихье, манай үйл ажиллагаа түр зогссон байгаа, хэрэгтэй үедээ очоод аваарай гэж хэлж байсан юм. Би тэрний дагуу очиж авсан юм. ..." гэсэн мэдүүлэг,

Дээрх нотлох баримтуудаар ******* нь хашааны шон хийх зорилгоор төмөр замын ресс төмөр, газарт суурилагдсан турник, сагсны шийд зэргийг ойролцоо байрлах манаачид мэдэгдэхгүйгээр, бороо орсон үед шөнийн цагаар буюу хууль бусаар авч явсан үйл баримт тогтоогдсон байна. Харин Ё. гэгчээс зөвшөөрөл авсан гэх боловч Ё. нь танихгүй гэж мэдүүлснээр үгүйсгэгдсэн байна.

Гэвч анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаараа дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* зүйлийн1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэг “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”-т тус тус хамаарч байна.

Мөн шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийг журамлаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”-д тус тус хамаарч байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

4. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээрх цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй гэх хоёр үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Тухайн хэргийн үйл явдал 2023 оны 06 сарын 18-аас 19-нд шилжих шөнө эд зүйлс алга болсон тухай цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээж авч маргааш нь цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа хийгдсэн байна. Хойшлуулшгүй ажиллагаа явуулахад төмөр замын рейст төмөр 32 ширхэг, урт нь 6 метр 26 сантиметр байдаг. Жинг нь судлахад 50 орчим килограмм байсан. Үнэлгээний хувьд нэг ширхэг нь 252.000 төгрөгийн үнэлгээтэй. 80:120 сантиметр урттай сагсны шийд, 126:228 сантиметр хэмжээтэй угаар нь тастсан турник зэрэг алга болсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухай харуул хамгаалалтын ажилтан харуул гэдэг хүнээс тухайн өдөр мэдүүлэг авсан байна. Тэгэхэд нь 05 сарын сүүлээр ирсэн. Харин төмөр ав гэж хэлээгүй. Харин 2023 оны 06 сарын 18-ны өдөр сумын засаг дарга төмөр байна уу гээд явж байсан гэх мэдүүлэг байна. Үүгээрээ орны төмөр хайж явсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Улмаар мөн өдөр *******аас гэрчээр мэдүүлэг авсан байна. Хашааны шон хийх төмөр гэх хүнээс асуухад тэгвэл тэгэхгүй юу гэж хэлсэн. Ингээд би авсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь гэрч мэдүүлэг мөн түүний сүүлд яллагдагчаар өгсөн 2024 оны 03 сарын 28-ны мэдүүлгээр давхар нотлогддог.  2023 оны 07 сарын 03-ны өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ээс мэдүүлэг авсан. нь *******т төмөр өгөх эрхгүй хүн. Надад захирал хэлэхдээ энэ асуудлыг оос асуухад хэн нэгэнд төмөр аваарай гэж хэлээгүй гэсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг өгсөн. Улмаар 2023 оны 09 сарын 19-ний өдөр хохирогчоор гаас мэдүүлэг авсан. нь эрх зүйч мэргэжилтэй хүн. нь захиран зарцуулах эрх байхгүй гэх мэдүүлэг өгсөн. 7 сарын дараа 2024 оны 01 сарын 12-ны өдөр оос мэдүүлэг авсан. *******ыг танихгүй талаараа мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл *******ын уулзсан гэх нь үгүйсгэгдэж байгаа. Дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа учир 2024 оны 03 сарын 28-ны өдөр *******ыг яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хойш хэрэгт гэх гэрч шинээр орж ирсэн. ын мэдүүлэг өмнөхөөсөө зөрж эхэлсэн. Тухайлбал хэрэг болохын өмнө тай уурхай дээр уулзсан гэж мэдүүлдэг. нь сумын төв дээр уулзсан гэдэг. Бүр сүүлд Бүгд найрамдах Хятад ард улсад уулзсан гэж дандаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Уулзсан нөхцөл байдал нь дандаа зөрдөг. ын мэдүүлэгт 2023 оны 06 сард тай уурхай дээр очсон гэдэг. Гэрч Батбаярын мэдүүлэг байна. Засаг дарга тай очсон. Тухайн үед орны төмөр хайж очсон гэх мэдүүлэг өгдөг. Мөн ийн 2023 оны 06 сарын 18-ны орой засаг дарга нь ЛАНД 200 маркийн машинтай байгаль орчны байцаагч Батбаяртай хоёулхнаа явж байсан гэх мэдүүлэг байдаг. Гэтэл нь ингэж очиход би цуг очсон гэдэг. Өөрөөр хэлбэл нь тогтворгүйгээр 3 удаа мэдүүлэг өгсөн нөхцөл байдал авагдсан. Энэ нөхцөл байдлууд болон баримтууд нь эргэлзээтэй, шууд дүгнэлт хийж боломжгүй байсан. Үүнийг дүгнэж шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн байна гэж прокуророос үзэж байна. Оролцогч нарын харилцаа хамаарлыг харж үзвэл нь шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн мөрдөгч өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа Гомбо нар нь өмнө нь нэг байгууллага буюу цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед хэрэг гарах үед нь сумын засаг даргаар ажиллаж байсан. нь сумын хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Шууд үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй ч тодорхой хууль тогтоомжийн хүрээнд т чиглэл өгөх гэдэг юм уу үйл ажиллагаанд холбогдсон хүмүүс. Тэгэхлээр дээрх хамаарал бүхий оролцогч нарын мэдүүлэг зөрөөтэй энэ нөхцөл байдлыг үндэслээд эргэлзээтэй нөхцөл байдал гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Алдагдсан эд зүйлийн тухайд замын хашлага хийнэ, сүүдрэвч хийнэ гээд янз бүрийн мэдүүлэг өгсөн. Тухайн рейст төмөр нь хүнд хашлага хийх, сүүдрэвч хийх ямар ч боломжгүй байна. Бодит байдалд нийцэхгүй байна. Харин анхны хэлж байсан хашааны шон хийхэд боломжтой. Ийм нөхцөл байдлууд харагдаж байна. Хэргийн оролцогч нарын хоорондын хамаарлыг хэлсэн байгаа. Хүнд нь хэлсэн гэж байгаа боловч гэдэг хүн танихгүй гэж хэлсэн байгаа. Өөрийн эзэмшилдээ аваагүй боловч өөрийн эзэмшил буюу суман дээр байгаа газартаа хашаа хатгах гэж шон зорилгоор авсан гэх мэдүүлэг нь байгаа. ******* нь 2023 оны 06 сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус газарт байрлах газраас дээрх эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр нууцаар шөнө оройн цагаар бороотой үед хулгайн сэдэл санаагаар авсан үйл баримт нь тогтоогдож байна. Энэ нь хойшлуулшгүй ажиллагаа хийгдсэн баримтаар хангалттай тогтоогддог. Хуульд заасан журмаар авагдсан байгаа. Энэ баримтууд дээр шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд эсэргүүцлээ дэмжиж байна. 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналыг гаргаж байна гэв.

5. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Ер нь , бид хэд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Дундговь аймгийн шүүх болон цагдаагийн газарт байгаа миний ажиллаж байгаа бүх хэргүүд учир дутагдалтай байна гэсэн үг үү. Үүнийг шалгуулж болно. Юу хэлэх гэж байгааг нь ойлгосонгүй. Гүйцээж хэлэх нь үү гэхэд буцаагаад авчихлаа. Миний бие энэ хэрэг дээр эхнээс нь ороогүй. Анх өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэг дээрээ хүнд нь хэлсэн гэдэг. мэдүүлэг дээр хүртэл байгаа. Мал хотолсны дараа чамайг байгаа дээр очоод авъя гэсэн. Биднийг хардаад байгаа тэр туйлын хангалтгүй ажилласан. Энэ хэргийг шалгаж байгаа хүн яллах болон цагаатгах талыг барьж ажиллах ёстой. Гэтэл нь ямар хайхрамжгүй байдлаар хандсан бэ гэхээр хүнд нь хэлсэн юм аа, зөвшөөрөл авсан гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгөөд байхад ганцхан яллах талаа баримталж шалгасан. Хэрвээ цагаатгах талаа бариад хэргийг шалгасан бол хэнд өгсөн бэ, хэн зөвшөөрөл өгсөн бэ гээд явсан бол энэ нь мөрдөн байцаалтынхаа шатанд шийдэгдэх байсан хэрэг. ын хариуцлагагүй байдал энд маш их байна. Зөвхөн яллах талаа барьдаг. Манай цагдаагийн байгууллагын буруу зарчим байгаа гэдгийг хэлмээр байна. Дараа нь өөртөө авах ямар ч санаа зорилго байхгүй. Гэр нь уурхайгаас хойно хөдөө байдаг. Тэгтэл сумын төв дээр наадмын талбайд ойрхон хашаанд буулгасан байсан. Эд нар бүгд хоорондоо шалтгаант нөхцөлөөр холбогдож байгаа. Энэ бүхнээс харахад гэрч нь орж хэлдэг. Гэрч мэдүүлгээсээ буцсан зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд андуурсан л байх. Гол нь гэдэг хүн засаг даргаар ажиллаж байхдаа гэдэг менежерт нь хэлээд нь цаашаа захиралдаа хэлээгүй үйл баримт байгаа. Сүүлд нь шүүх хуралдаан дээр ийм зүйл боллоо гэж хэлсэн. нь тай уулзаад зөвшөөрөл өгсөн байхад яаж *******ыг таних вэ би тийм хүнийг танихгүй гэж хэлсэн. Тэгээд анхнаасаа яллах талаа барьсан хэрэг явсаар байгаад прокурор дээр ирээд яллах дүгнэлт үйлдсэн. Оролцогч нараас бүүр сүүлд нь байцаалт авсан. Эхнээс нь тайлбар аваад явах боломжтой байсан. Өнөөдөр өмгөөлөгч намайг хуучин ажлаар минь хардаж болохгүй. Ийм зүйл байгаа бол намайг шууд шалгуул. Эхний мэдүүлэг надгүйгээр өгөөд явагдсан. Би бүүр сүүлд шүүх дээр ирсэн байхад нь орсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

               Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Прокуророос *******ыг 2023 оны 06 сарын 18-ны шөнө Дундговь аймгийн ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 18 км зайд байрлалтай “” ХХК-ийн эзэмшлийн уурхайн талбайд байршуулсан тэргэнцэр явах зориулалтын вагоны төмөр зам 32 ширхэг, сагсан бөмбөгийн шийд 1 ширхэг, гар хийцийн турник 1 ширхгийг өөрийн эзэмшлийн “Кiа Воngo” маркийн 3361 ДУА улсын дугаартай авто машиныг ашиглаж хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “” ХХК-д 8.630.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- т зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322001380033 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж, шийдвэрлэжээ.

3. Прокурор Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/75 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч “Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугласан баримтуудаар шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирогч, гэрч нарын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй” гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл гаргажээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 0******* сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан даруйдаа *******аас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд энэ мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан баримт гэж үзэж давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэмт хэрэгт холбогдсон, сэжиглэгдэж байгаа аливаа этгээд нь тухайн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуулиар хүлээдэггүй атал мөрдөгчөөс худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг урьдчилан сануулж, гэрчээр мэдүүлэг авсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг шаардсан, тулгасан баримт гэж үзэх үндэслэл болох тул шүүх *******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан бусад баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан зөв тогтоосон бөгөөд цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7. Хэрэгт цугларсан баримтуудаар ******* нь 2023 оны 06 сарын 18-ны шөнө өөрийн эзэмшлийн Kia Воngо” маркийн 3361 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Дундговь аймгийн ******* сумын нутагт байрлах “” ХХК-ийн эзэмшлийн уурхайн талбайгаас тэргэнцэр явах зориулалтын вагоны төмөр зам 32 ширхэг, сагсан бөмбөгийн шийд 1 ширхэг, гар хийцийн турник 1 ширхгийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр авч ******* сумын төвд авчирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд энэ талаар оролцогчид маргахгүй байна.

8. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ******* нь бусдын эд зүйлийг мэдэгдэхгүйгээр авсан үйл баримт нотлогдож байгаа боловч тухайн үед ******* сумын засаг даргаар ажиллаж байсан ын үүрэг даалгавраар гүйцэтгэсэн, ХХК-ийн зүгээс д хэрэгтэй зүйлээ авч хэрэглээд буцааж өгөх зөвшөөрлийг өгсөн байсан гэх агуулгаар маргаж, мэтгэлцэж байна.

8.1 Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд “...******* сумын 100 жилийн ой болж байна. Тусламж дэмжлэг байнa уу гэсэн. Манайх машин механизмаар туслаад буцаагаад өгдөг байсан болохоор уурхайгаас хэрэглэж болохоор зүйл авч болно гэдгээ хэлсэн байсан. Тухайн үед тийм хүн явуулсан гэж хэлээгүй. орон нутгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар очдог байсан. Тэр үед тийм зүйлүүд аваад буцаагаад өгөх байх гэж хэлж байсан. Авахдаа хэлэх байх гэж бодож байсан. Хэзээ хэнийг явуулсныг мэдэхгүй. Тухайн хүнийг танихгүй учир танихгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг

8.2. Гэрч Ё.ын анхан шатны шүүх хуралдаанд  “ манай сумын 100 жил болох гэж байгаа. Бүх аж ахуйн нэгж, компаниуд руугаа ярьж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд танайх оролцох ямар бололцоо байна гэж хэлж байсан. Манай компанийн хувьд олон жил үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хувьд тааруу байсан учир үнэнээ хэлсэн. Манай компанийн зүгээс мөнгөн хөрөнгөөр туслах боломж байхгүй. Харин шаардлагатай гэвэл уурхай дээр илүү, дутуу юмнууд байгаа, тэндээс хэрэгтэй юмнуудаа аваад тоо ёсоор нь буцаагаад өгчхөөрэй, эргээд хэрэгтэй шүү гэж хэлж байсан. Түүний дараа би 4, 5 сард хөрөнгө оруулагч нар дагуулж ирэхдээ бас тийм зүйл хэлж байсан. Тухайн үед стадион засаж, явган хүний зам хийж байгаа, спортын өдөрлөг болно, танай дээр нэг гэр барьчихсан байгаа, чи 7 сард наадмаар ирнэ биз дээ гэхэд нь би очиж чадахгүй. Наад юмнуудад чинь хэрэг болох зүйлүүд замын хашлага хийх төмрүүд  байгаа. Тэндээс аваад хэрэглэчхээд буцаагаад өгчих л гэж хэлж байсан. Тухайн үед намайг Хятадад явж байх үед эгч холбогдоод ******* гэдэг хүн таних уу? ******* гэдэг хүн явуулсан уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ? би хүн явуулаагүй гээд хэлчихсэн. Яагаад гэвэл би ******* гэдэг хүнийг явуулаагүй байсан. энэ хүнийг явуулсныг би мэдээгүй” гэх мэдүүлэг

8.3. Гэрч анхан шатны шүүх хуралдаанд “Би ******* сумын Засаг даргаар 2020-2024 онд ажилласан юм. 2023 онд ******* сумын түүхт 100 жилийн ой тохиосон...5 сард байх сайн санахгүй байна. очсон юм. той ярилцахдаа туслах юм юу байна туслаач гэсэн. Хойно хэдэн төмөр л байна. Кемп дээр очоод үзвэл юу байдаг юм. Гэхдээ үнэтэй юм байгаа. Шууд өгнө гэхэд хэцүү. Түр ашиглах юм юу байна, чи өөрөө очоод үзнэ биз гэдэг байдлаар ярилцаж байсан. Ингээд наадмын талбайгаа урд талыг нь сэтлээд цементлээд, мод, төмөр, чулуу нилээн хэрэг болсон. Тэгэхээр нь ын хэлж байсан үгийг санаад наадмын талбай тойруулж байсан явган замыг цементлэхдээ төмрөөр хүрээ хийе гэдэг асуудал яриад байгаль орчны байцаагчаа дагуулаад хоёулаа руу нэг оччихоод ирье гээд тэр компанийн газар дээр очсон. Очсон сахиул нь байхгүй байсан. Тэгээд бид 2 энэ зам төмрүүдээс хийж болох юм байна гэж ярилцаад зогсож байтал Самба хүрээд ирсэн. Самбыг ирэхэд нь би марзганаад, “өө ашгүй эзэнгүй айл байна, хулгай хийчихмээр юм юу байна гээд л илүү дутуу юм хайгаад л явж байна” гэдэг үг хэлчихсэн юм. Би тэр үгэн дээр алдаа гаргасан. Самба сайн санаж байх ёстой. Манай байгаль орчны байцаагч Батбаяр ч санаж байх ёстой. Тэгээд Самбатай ойр зуурын зуслан, мал ярьж байгаад бид 2 явсан. Дараа нь *******ыг чи даруйхан тэндээс хэдэн төмөр аваад ирээч, нэн яаралтай хэрэг болоод байна гэдэг асуудал ярьсан. той уулзсаны дараа ч гэсэн *******т хэлж байсан. Хойноос юм зөөх байх шүү гэж 2 ч удаа хэлсэн байх. Ингээд наадмын талбайнхаа тохижилтыг хийж байтал ******* “Баларсаан ахаа машинаа хураалгачихсан” гээд хүрээд ирсэн. Би өөрөө цагдаад 17 жил ажилласан хүн. Тэр ч утгаараа цагдаагийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох дургүй. дээр байна гэхээр нь учир нь олдох байлгүй гээд хаячихсан, өнөөдрийг хүрсэн ийм явдал болсон. Тэр сагсны шийд хүүхдийн тоглоомын талбай тохижуулах асуудалд хэрэгтэй шүү гэдэг асуудлыг *******т хэлж л байсан. Товчхондоо ийм зүйл болсон” гэж тус тус мэдүүлжээ.

9. Дээрх хохирогч , гэрч Ё., нарын мэдүүлгүүдээр ******* нь 2023 оны 06 сарын 18-ны шөнө Дундговь аймгийн ******* сумын нутагт байрлах “” ХХК-ийн эзэмшлийн уурхайн талбайд байршуулсан төмөр замын 32 ширхэг төмөр, сагсан бөмбөгийн шийд 1 ширхэг, гар хийцийн турник 1 ширхгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, шунахайн сэдэлтээр авсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гаас 4 удаа, гэрч Ё.оос 3 удаа тус тус мэдүүлэг авсан бөгөөд тэд эхний мэдүүлгүүддээ “*******ыг танихгүй, эд зүйл авах зөвшөөрөл өгөөгүй” гэж мэдүүлсэн боловч сүүлдээ “******* сумын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалттай холбогдуулан засаг дарга д уурхайгаас хэрэгтэй зүйлээ авахыг зөвшөөрсөн байсан” гэж мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг  гэрч баталж мэдүүлжээ.

11. Хохирогч , гэрч Ё. нарын мэдүүлэг нь “*******ыг танихгүй, эд зүйл авах зөвшөөрөл өгөөгүй” гэх агуулгын хувьд өөрчлөгдөөгүй “******* нь ын явуулсан хүн гэдгийг мэдээгүй, д эд зүйл авах зөвшөөрөл өгсөн байсан” гэх агуулгаар өөрчлөгдсөн байх тул давж заалдах шатны шүүхээс тэдний мэдүүлэг тогтворгүй, эргэлзээтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Гэрч нь цагаатгагдсан этгээд болох *******тай үеэл ах дүү болох талаараа мэдүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбарт дурдсан “ нь хохирогч , гэрч Ё. нартай хамаарал бүхий харилцаатай, тэдэнд нөлөөлсөн” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул прокурорын энэ тайлбар үндэслэлгүй юм.

13. Прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үйлдлийн аргын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан байхыг шаарддаг.

14. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч , гэрч Ё., нарын мэдүүлгээр ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Гэрч , Х.Отгон-Эрдэнэ нарын мэдүүлэг нь үйл баримтыг хөдөлбөргүй нотолж байгаа боловч хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийн нэг болох “эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан” гэх шинжийн талаар хөтөлбөргүй нотолж чадахгүй байна. 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хүлээдэг.

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч , Ё. нар нь мэдүүлэг өгөхдөө шүүхээс цагаатгах болсон үндэслэлийн талаар мэдүүлэгтээ дурдсан атал мөрдөгч, прокурорын зүгээс энэ талаар нотлох ажиллагааг хийж гүйцэтгэхгүйгээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж  анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан тохиолдолд шүүх гэм буруутайд тооцох үндэслэл болох бөгөөд гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангаагүй нөхцөлд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн нөхцөлд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасан цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь гаргахдаа удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим нэг заалт нь шийтгэх тогтоол гаргахад баримтлах заалт байгааг цаашид анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх шууд үндэслэл болохгүй юм.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/75 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхихоор шийдвэрлээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/75 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхисугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                            Г.МӨНХБАТ