| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0678/Э |
| Дугаар | 704 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт Н.Нд холбогдох 1711006490820 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо ПДМС гудамж 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хойд овогт Н.Н, (РД:),
нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр О.Оюун-Эрдэнээс “тавилга хийж өгнө” хэмээн хуурч урьдчилгаа болох 800.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5028394087 дугаартай дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Ннь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нмэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 7 дугаар сарын 05-нд хохирогчийн захиалгаар тавилга хийж өгнө гэж урьдчилгаа 800.000 төгрөг авсан нь үнэн. Өмнө нь түүнд 2 удаа тавилга хийж өгч байсан. Гэвч урьдчилгаа авснаас хойш ойн түймэрт яваад, гар утсаа хаяад эргэж түүнтэй холбоо барьж чадаагүй нь үнэн. Одоо бол хохиролгүй болгосон гэв.
Н.Нмөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Оюунаа эгчийн захиалгын дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шуурхай зар сонины 3 дугаар давхарт байрлах “Баясгалан” гоо сайханы салонд шилэн шкаф 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, шургуулгатай жижиг ширээ 3 ширхэгийг 1.200.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохирсон. Ингээд урьдчилгаа 800.000 төгрөгийг тухайн өдрийн орой өөрийн Хаан банкны дансаар хүлээн авсан” гэжээ.
Хохирогч О.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 4 дүгээр сард би Бөмбөгөр худалдааны төв дээр явж байхдаа Н.Нгэдэг тавилга хийдэг залуутай танилцсан. Тухайн үед би Наранбаатараар нэг сая төгрөгний үнэтэй тавилга хийлгэсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Наранбаттай холбогдож дахиад тавилга хийлгэхээр тохиролцсон. Тухайн тавилгаа нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр хийлгэхээр тохиролцоод урьдчилгаа болох 800.000 төгрөгийг тухайн өдөр өгсөн. Би тохиролцсоноосоо хойш Наранбатын утас руу залгаад асуух гэтэл утсаа авахгүй байгаад байсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Ннь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр О.Оюун-Эрдэнэд “тавилга хийж өгнө” хэмээн урьдчилгаа нэрээр түүнээс 800.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хаан банкны дансаар дамжуулан авсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Оюун-Эрдэнийн “…2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Наранбаттай холбогдож дахиад тавилга хийлгэхээр тохиролцсон. Тухайн тавилгаа нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр хийлгэхээр тохиролцоод урьдчилгаа болох 800.000 төгрөгийг тухайн өдөр өгсөн. Би тохиролцсоноосоо хойш Наранбатын утас руу залгаад асуух гэтэл утсаа авахгүй байгаад байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Хойд овогт Наранхүүгийн Н.Н Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.
Хохирогч нь хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт Н.Н Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нторгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ