Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн , 7.8 дугаар зүйлийн -д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн 83000000094 дугаартай 78/08/0099/Э/ индекстэй хэргийг 08 оны 07 сарын 0-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 05 сарын -ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн - тоотод оршин суух, сарын өрхийн орлого-хүүхдийн 40000 төгрөг, аминдаа хөрөнгөгүй, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч Н.******* нь 08 оны 0 сарын 0-ны өдөр Ховд аймгийн ******* сумын жилийн дүгээр сургуулийн багш П.*******ын албан хэрэгцээндээ ашиглаж байсан Lenovo маркийн нөүтбүүкийг санаатай устгаж гэмтээсэн, мөн П.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Н.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 7 дугаар хуудас дахь “08 оны 0 сарын 0-ны өдөр Ховд аймгийн ******* сумын жилийн дүгээр сургуулийн багш П.*******ын албан хэрэгцээндээ ашиглаж байсан Lenovo маркийн нөүтбүүкийг санаатай устгаж гэмтээсэн, мөн П.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. П.*******ын эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлсөн, харин нөүтбүүкний хохирлыг төлж өгнө ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв Шүүгдэгч Н.*******гийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 08 оны 0 сарын 0-ны өдөр Ховд аймгийн ******* сумын жилийн дүгээр сургуулийн багш П.*******ын албан хэрэгцээндээ ашиглаж байсан Lenovo маркийн нөүтбүүкийг санаатай устгасаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хохирогч П.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод оршин суух, 979 оны 03 сарын -ний өдөр төрсөн, овогт ийн *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 08 оны 0 сарын 0-ны өдөр сургууль дээрээ хичээл заагаад ангидаа байж байтал үл таних эмэгтэй ангийн хаалгаар шагайгаад дуудахаар яваад очиход эмэгтэй байсан. Би ангиас гарах гэтэл намайг гаргалгүйгээр багшийн ширээний хажууд түрж аваачаад намайг зодсон. Тэгээд би тэр эмэгтэйд ямар шалтгааны улмаас намайг зодож байгаа талаар асуухад чи өөрөө яагаад зодож байгаагаа мэдэж байгаа биздээ гэж хэлсэн. Миний нүүр толгой руу цохиод мөн үснээс зулгаахаар нь би доошоо нүүрээ дараад унасан. Тэгээд тонгойж байх хугацаанд гэр интернетийн төхөөрөмжөөр миний толгой руу цохисон. Тэгээд ширээн дээр байсан миний албан хэрэгцээнд ашиглаж байсан нөүтбүүкийг далайж байгаад шалан дээр шидээд хагалсан. Тэр үед манай сургуулийн хичээл зохицуулагч Цэцгээ гэдэг эгч ангид орж ирээд энд ийм зүйл байж болохгүй гээд тэр хоёр эмэгтэйг ангиас гаргасан. Тэгээд тэр хоёр хүүхнийг явсаны дараа нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нэхэмжлэх зүйл нөүтбүүкний үнэ 450000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 400 орчим мянган төгрөг нийт 850000 төгрөгнөөс 450000 төгрөгийг гаргуулж авна... гэх мэдүүлэг / хэргийн 7-8 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 08 оны 0 сарын 08- ны өдрийн 3 дугаартай... П.*******ын биед гэмтэл учирсан байна. П.*******ын биед тархи доргилт, цээжинд см, зүүн гарын бугуйн см тус бүр зураас бүхий зулгаралтууд, баруун гарын алганы ард 4х4 см цус хуралт, хаван хавдар, зүүн суга, далны доод гадаргууд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. П.*******ын биед учирсан гэмтэл нь цохигдох, мөргөлдөх унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. П.*******ын биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 04 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын .4.-д гэмтэл , түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. П.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт/ хэргийн 3 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Баян-Өлзийгийн гэрчээр өгсөн...08 оны 0 сарын 0-ны өдөр би гэртээ байж байтал манай найз Н.******* нь манайд ирээд хоёулаа нэгдүгээр сургууль ороод Хүдэртэй явдаг хүүхэнтэй уулзаад ирье гэхээр тэгье гээд хамтдаа нэгдүгээр сургууль ороод жижүүрээс нь ******* багшийн анги нь аль вэ гэхэд зааж өгсөн тэгээд ангийн үүдэнд нь очоод П.*******ыг дуудсан. Н.******* багшийг гараад ирэхэд нь шууд нүүр лүү нь алгадсан. Тэгтэл тэр багш анги руугаа буцаад орсон тэгэхээр нь бид хоёр хамт орсон тэр үед тэр хоёр хэрэлдээд байсан тэгээд сургуулийн жижүүр эгч орж ирээд Н.*******г дагуулаад ангиас гаргасан...гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цэцгээгийн гэрчээр өгсөн...Би ажил дээрээ байж байгаад давхарт хүүхдийнхээ багшаас хүүхэддээ чөлөө авах гээд анги руу нь очиход манай охины ангийн үүдэнд нэг эмэгтэй зогсож байсан. Тэгээд би ангид нь ороход хүүхдүүд нам жим байхаар нь ангийн хойд тал руу харахад нэг танихгүй эмэгтэй янз бүрийн хараалын үг хэлээд бүдүүлгээр доромжлоод байхаар нь яваад очоод олон хүүхдүүдийн дунд чиний дураараа аашилдаг газар биш гэж уурлаад хувцаснаас нь татаад гаргах хооронд янз бүрийн үг хэл хэлээд байхаар нь ангиас гаргахад нэг эмэгтэйгийн хамт шатаар буугаад явж байсан... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******гийн яллагдагчаар өгсөн... 08 оны 0 сарын 0-ны өдөр би жилийн нэгдүгээр сургууль дээр очоод бага ангийн багш П.******* гэх эмэгтэйг хичээл орж байхад нь дуудаж уулзаад мэндлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон гэтэл тэр эмэгтэй анги руугаа ороод ширээн дээрээ очихоор нь би үснээс нь татаад чи надтай ярилцаач гэсэн чинь надаас зугтаад байхаар нь ахиж үснээс нь татаад нүүрээ таглаад байхаар нь гар луу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр ангийн хүүхдүүд бичлэг хийгээд байхаар нь сайн бич та нартай адилхан хүүхдийн аавыг булаадаг эмэгтэй гэж хэлсэн. Тэгээд над руу дайраад сармагчин царайлчихаад нөхөртөө хаягдах нь зөв чи өөрөөсөө болж нөхөртөө хаягдсан ... гэх мэдүүлэг / хэргийн 37-38 дугаар хуудас/ Шүүгдэгч Н.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шинжээчийн эд зүйл үнэлсэн тайлангаар тогтоогдож байна. Үнэлгээгээр 450000 төгрөгийн эд зүйлээр үнэлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.8 дугаар зүйлийн -т зааснаар бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзнэ. Мөн хохирогч П.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -т заасан гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзнэ. Бага бус хэмжээний хохирол гэдэг нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн гэм буруугаа ойлгосон прокурорын зүйл тус бүрт санал болгосон 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Иймд шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.******* нь анх удаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн нь хэргийн дугаар хуудас дахь хохирогч П.*******ын... 08 оны 0 сарын 0-ны өдөр Ховд аймгийн ******* сумын жилийн дүгээр сургуулийн хичээлийн байранд миний албан хэрэгцээндээ ашиглаж байсан Lenovo маркийн нөүтбүүкийг санаатай устгаж гэмтээсэн, мөн намайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан эмчилгээний зардал болох 400000 төгрөгийг нэхэмжлэхээс сайн дураараа татгалзаж байна... гэх хүсэлт болон хэргийн 40 дүгээр хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн , мөн хуулийн 7.8 дугаар зүйлийн -д зааснаар оногдуулах ялыг тус тус хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн -д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.8 дугаар зүйлийн -т зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497, 50 дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч Н.*******гаас 450000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******т олгож, сард 75000 төгрөгөөр тооцож сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 3., 3., 3., 3.7, 3.8, 3.0, 3.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: .Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. .Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.8 дугаар зүйлийн -т зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн -т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.8 дугаар зүйлийн -т зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгж буюу 900000 төгрөгний торгох ялаар шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 900000 төгрөгний торгох ялыг шүүгдэгч Н.*******гаар сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр тогтоож 0 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. .Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгүй болохыг тус тус дурдсугай. 7.Иргэний хуулийн 497, 50 дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч Н.*******гаас 450000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******т олгож, сард 75000 төгрөгөөр тооцож сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анханшатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА