| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0079/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/97 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн 36000690102 дугаартай 178/20/0101/Э/ индекстэй хэргийг 20 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 0 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа, 20 оны дугаар сарын 1-ны өдөр иргэн Ш.*******аас гаргасан ... тус аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн - тоот хашаанд байрлах гэрт хулгай орсон... гэх гомдол мэдээллийг шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох иргэн Ш.*******, Б.*******, Х.******* нарын 20 оны дугаар сарын -ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 150 дугаар хуудас дахь... Б.******* миний бие шалгагдаж байгаа ба хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа, 20 оны дугаар сарын 1-ны өдөр иргэн Ш.*******аас гаргасан ... тус аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн - тоот хашаанд байрлах гэрт хулгай орсон... гэх гомдол мэдээллийг шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох иргэн Ш.*******, Б.*******, Х.******* нарын 20 оны дугаар сарын -ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг зориуд хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 20 оны 06 сарын 29- ны өдрийн 289 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн Б.*******, Ш.*******, Х.******* нарын гарын үсгийн загварууд шинжилгээнд тэнцэнэ. 20..-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтууд дахь гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.*******, Ш.*******, Х.******* нарын гэх гарын үсгийн загварууд тохирохгүй. Тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг дүгнэлтийн шинжилгээ хэсгээс харна уу ... гэх дүгнэлт/ хэргийн 3-35 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Х.*******ы гэрчээр өгсөн... Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн төлөөлөгч, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.*******д 20 оны дугаар сарын -ны өдөр гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй. Гэрчийн мэдүүлэг дээрхи гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би Б.******* гэдэг хүнийг танихгүй. Б.******* гэдэг хүнд хэзээ ч гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 62-63 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.*******ын гэрчээр өгсөн... Би 20 оны дугаар сарын 1-ний өдөр 09 цагаас 10 цагийн үед ажлаасаа гараад Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан - тоот гэртээ очоод” мах авах “гэсэн чинь манай гэрт хулгай ороод угаалгын машин болон хөлдөөгч хулгайд алалдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас цагдаагийн албан хаагч ирээд зураг аваад хулгайд алдсан зүйл тэмдэглэж авсан. Хэд хоногийн дараа Б.******* “намайг ирж уулз” гэхээр нь уулзах гээд Цагдаагийн газар дээр ирсэн боловч “ажилтай” гээд уулзаагүй. Хэд хоногийн дараа Прокурорын газраас мэдэгдэл ирэхээр нь уншаад үзтэл ... Би өөрийнхөө эд зүйлийг хулгайлсан утгатай зүйлийг бичсэн байсан...Цагдаагийн газар дээр Б.*******тай уулзах гэсэн боловч би мэдэхгүй гэсэн. Тэгээд Цагдаагийн даргатай уулзаад болсон хэргийн талаар хэлэхэд “таны хэргийг Б.******* шалгахгүй өөр байцаагч шалгана” гэсэн. Б.******* нь надаас нэг ч байцаалт авч аваагүй. Би гэрчийн байцаалт Б.*******д өгч байгаагүй. Би гэрчийн мэдүүлгийг харлаа мэдүүлэг дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөн дотор бичсэн зүйлүүд нь худал байна. Би гэрчийн мэдүүлэг гэсэн дээр нэг ч удаа гарын үсэг зурж байгаагүй. Намайг нэг удаа дуудаж шинжээчийн дүгнэлт танилцуулж байна гээд эд зүйлийн үнэлгээн дээр гарын үсэг зурсан. Одоо миний хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 65-66 дугаар хуудас\ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын гэрчээр өгсөн... Би Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн төлөөлөгч Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.******* гэдэг хүнийг танихгүй. Би Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн төлөөлөгч Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.*******д 20 оны дугаар сарын -ны өдөр гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа гарын үсэг минийх биш байна. Би Б.******* гэдэг хүнд мэдүүлэг өгч байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 60-61 дүгээр хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн... Би гэм буруугаа ойлгосон прокурорын санал болгосон ялыг тус тус зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Шүүгдэгч Б.******* нь 20 оны сарын - ны өдөр гэрч Х.*******, Б.*******,Ш.******* нараас гэрчийн мэдүүлэг авах үедээ Ховд аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нь... хэргийн 97-1 дугаар хуудас дахь Цагдаагийн Ерөнхий Газрын 2017 оны 06 сарын 30- ны өдрийн Б/ 288 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаалын 0 дүгээр хавсралт дахь “ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаал /ажлын байр/-д томилсон албан хаагчдын нэрсийн нэрсийн жагсаалтын 17-д *******гийн *******–ыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгчөөр томилсон тухай баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч / мөрдөгч / буюу хууль сахиулагчаар ажиллаж байх үедээ “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан... хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол “ гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ. Энэ нь хэрэгт авагдсан гэрч Х.*******, Б.*******, Ш.*******ын нарын ... би цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч Б.******* гэх хүнийг танихгүй, гэрчийн мэдүүлэг өгөөгүй, гэрчийн мэдүүлэг дахь гарын үсэг миний гарын үсэг биш байна ... гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20 оны 06дугаар сарын 29- ний өдрийн 289 дугаартай ... 20 оны сарын - ны өдрийн “ Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтууд дахь гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.*******, Ш.*******, Х.******* нарын ... гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.... гэх дүгнэлтээр нотлогдсон, гэрч нарын өгсөн мэдүүлэгт мэдүүлэгийн зөрүү байхгүй, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* нь “хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй боловч шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 125 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт үйлдсэн бол ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” ... гэх ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2- заасан” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж болно” гэснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг” – ийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” үүрэг хүлээлгэсүгэй. 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. . Шүүгдэгч Б.*******ын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийндотор ялтан, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байх ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА