| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/06149/И |
| Дугаар | 197/ШШ2026/05426 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2026/05426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******,,од оршин суух,
Төрд учирсан хохиролд 9,283,703 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдуулан хохиролд 9,283,703 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь “ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 11 сарын 16-ны өдрийн тушаалаар тус сангийн мэргэжилтэн г хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөнг шүүх тогтоосон. г 2018 оны 03 сарын 20-ны тушаалаар ажилд нь эргүүлэн томилсон. ажилгүй байсан хугацааны 2017 оны 04 сарын 25-наас 2018 оны 03 сарын 20-ныг хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандаж шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2020 оны 02 сарын 07-ны өдөдр 9,283,703 төгрөгийг д олгосон байна. Иймд ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 9,283,703 төгрөгийг гаргуулна” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь “тариалан эрхлэлтийг дэмжих санг мал хамгаалах сантай нэгтгэж Хөдөө аж ахуйг дэмжих сан болгосон тул захиргааны байгууллага хэвээрээ байгаа. Иймд ******* нэхэмжлэл гаргах эрхгүй. 2016 оны 11 сарын 16-наас эхлэн тоолоход нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
5. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн дугаар Б/57 Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар г үүрэгт ажлаас нь чөлөөлсөнг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01429 шийдвэрээр урьд эрхлэж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4,345,997 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
5.1. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 сарын 20-ны дугаар Б/10 тушаалаар г ажилд эгүүлэн томилсон ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн шийдвэрээр түүний ажилгүй байсан 2017 оны 04 сарын 25-наас 2018 оны 03 сарын 20-ныг хүртэлх хугацааны олговорт 9,024,364 төгрөгийг Тариалан Эрхлэлтийг дэмжих сан УТҮГ-аас гаргуулан шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 02 сарын 07-ны өдөр 9,283,703 төгрөгийг шилжүүлэн төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.
Дээрх үйл баримтад талууд маргаагүй.
5.2 Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол... гэж 50.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Түүнчлэн Тариалан Эрхлэлтийг дэмжих сан УТҮГ нь Мал аж ахуйн дэмжих сантай нийлж Хөдөө аж ахуйн корпораци болж нэр нь өөрчлөгдсөнтэй холбоотой ******* төрд учирсан хохиролыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шаардэх эрхтэй байна.
5.3. Хариуцагч шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар гаргасан боловч 2020 оны 02 сарын 10-ны өдөр нөхөн олговорт 9,283,703 төгрөг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
5.4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Төрийн албан хаагч нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол хохиролыг төр шаардах эрхтэй байхаар хуульчилсан тул хариуцагч нь хохиролыг төлөх үндэслэлтэй.
6. Иймд хариуцагч аас хохиролд 9,283,703 төгрөг гаргуулж Төрийн санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч аас 9,283,703 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 163,489 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА