Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/25

 

 

 

 

 

 

  2026       04        08                                            2026/ДШМ/25

 

 

Э.Чд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Н.Д

Шүүгдэгч                                                       Э.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц, Б.Б /цахим/

Хохирогч                                                       Б.М

Хохирогчийн өмгөөлөгч                            М.М

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Чд холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Э-ны Ч, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Э.Ч нь       аймгийн цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа зөрчлийн бүртгэлийн      дугаартай гомдлыг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.Мыг     аймгийн цагдаагийн газрын    байрны      давхар      тоот албан өрөөндөө дуудаж,     аймгийн    сум   баг “Т” зочид буудалд 2024 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө иргэн Д.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор ...чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм, ...чи зодсон бол зодсон гэдгээ хэл пизда минь, чамайг яасан ч яадаг юм, гөлөг минь” гэж төрийн албан хаагч, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдад хэрцгий хандаж, Б.Мын энгэрээс заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр     аймгийн цагдаагийн газрын     байрны      давхар     тоот албан өрөөнд хохирогч Б Мыг “бусдыг зодсон гэдгээ хэл хэмээн" хэрэг хүлээлгэхээр өөртөө болон бусдад эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор энгэрээс нь заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.Чн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-ны Чд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ны Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Б овогт Э-ны Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3- т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,

 

Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж, тогтоолыг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Чэс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4.950.000 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, эм авсан зардалд 45.500 /дөчин таван мянга таван зуу/, нийт 4.995 500 /дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгож, ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.М нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Шүүгдэгч Э.Чэс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо:

“ ... Ч мэдүүлэг авч байхдаа ...чи зодсон биз дээ, чамайг зодсон гэсэн ... гэж хэрэг хүлээлгэх зорилгоор намайг ялд унагах гэж намайг ялгаварлан хэл амаар доромжилж, дарамталж миний биед халдаж зодож хөнгөн зэргийн хохирол учруулсан байхад шүүгч зөвхөн эрүү нь халцарсан өөр байдлаар зодож цохиогүй мэтээр дүгнэж мөн төрийн цагдаа, иргэнийг 1 удаа цохиж болно, удаа дараа зодож цохиогүй учир эрүүдэн шүүсэн гэж үзэхгүй гэж бичжээ. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна ... Шүүгч тогтоолдоо гэрчүүдийн мэдүүлгээр Ч Мыг эрүүдэн шүүгээгүй байна гэсэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Учир нь энэ олон цагдаагийн алба хаагчид Ч намайг зодож байхад нэг нь ч хажууд байгаагүй, нүдээр хараагүй байхад эрүүдэн шүүсэн нь тогтоогдохгүй байна гэсэн.       цагдаад олон жил хамт ажилласан алба хаагчид хамт ажилладаг Чд ашигтай байдлаар мэдүүлэг өгөх нь тодорхой шүү. Тэглээ гээд өрөөнд нь цаг гаран байцаалт өгч доромжлуулж, зодуулсан хүнийг хохино гээд цагдаа Ч-н талд шийдвэр гаргасан шүүгчид гомдолтой байна. Шийтгэх тогтоолын 13-р хуудсанд М болон гэрчүүдийн мэдүүлгээр эрүү хэсэг маажсан байдалтай улайсан, өөр хохирогч  Б.Мын бие махбод, шаналан зовсон талаар мэдүүлээгүй гэжээ. Гэтэл цагдаа Ч нь гэмтэл гартал зодож доод уруул язарч цус гарсан, хавдсан тархины доргилт хоолойн, эрүү улайлт, зулгаралт фото зургаар цаг минутаар тогтоогдож байхад тогтоогдохгүй эрүүдэн шүүгээгүй байна гэж гаргасан шүүгч Э-н тогтоол илт Ч-г өмгөөлж нэг талыг барьж байгаад гомдолтой байна.

13-р хуудсанд эрүү шүүлт нь зөвхөн зодсоноор хязгаарлагдахгүй зодсон ч 1 удаа зодож болно. Олон удаа зодсон бол эрүү шүүлт гэж үзнэ гэжээ. Ч намайг хоолой боож, доод уруул язартал цохиж, олон удаа бетонон хана руу мөргүүлэн зодсон, олон удаагийн үйлдэлтэй байхад шүүгч ямар учраас тогтоогдохгүй гэж тогтоол гаргав гэдэгт гомдолтой байна. Ч надад ямар ч тогтоол танилцуулаагүй бөгөөд цаг орчим байцаалт авсан. Компьютерт бичсэн байцаалтаа өөрөө устгасан байх, би орсон нь үнэн зодуулсан нь үнэн. Ч-н өрөөнд ороод цаг орчим болсон нь тогтоогддог, бүх юм тодорхой байхад энэнээс илүү яаж тогтоолгох гээд байгааг ойлгохгүй байна.

15-р хуудас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр    -с 14 цаг 57 минут     дугаар руу залгасан гэж илт худал тогтоол гаргаж үүндээ цаг минут хувьд тохирохгүй байна гэж цаг гаран эрүүдэн шүүсэн байх боломжгүй гэжээ.

Миний өөрийн дугаарын мобикомоос авсан хуулган дээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 57 минут Ч над руу залгаагүй, би Ч рүү залгаж ...хэдэн нойморт орох бэ, ирчихлээ ... гэж ярьсан нь лавлагаан дээр байгаа. Нотлох баримтыг маш буруу дүгнэсэнд гомдолтой байна. Энэрэл шүүгч тогтоолдоо хохирогч М намайг худал мэдүүлэг өгсөн болгож эрүүдэн шүүлгэсэн гэж тогтоогдохгүй байна гэсэнд санал нийлэхгүй байгаа ба шүүгч Энэрэл нь шүүгдэгч Чд давуу байдал олгож ялаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“... Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хуульчлан тодорхойлсон, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, гэмт хэрэгт тооцон нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ.

Энэ гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байхыг шаарддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь .... гэм буруугүй хүнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” мөн хуулийн 1.7-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” “хэргийн бодит байдлыг нотлохын тул мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн бүх шүүгчдийн хурлын 24 дүгээр тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-д "Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болсон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласнаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь "зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна.

Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж. хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг “Цагдаагийн байгууллага, албан хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журам”-ыг хуульчлан тодорхойлсон. Тус бүлгийн 23 дугаар зүйл “Шаардлага тавих” 23.1.-Д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”, 23.6,-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавих зохицуулалтыг тусгасан. Тус хуулийн 49 дүгээр зүйл. “Биеийн хүч хэрэглэх” 49.1. “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ:”, 49.1.1. “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;” бол биеийн хүч хэрэглэхийг хуульчлан зохицуулжээ.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчид шууд санаатайгаар хөнгөн хохирол учруулах хүсэл зориг агуулаагүй, бодит нөхцөлд үүссэн, Цагдаагийн албан хаагчид санаатайгаар халдсан үйлдлийг таслан зогсоохын тулд Цагдаагийн албаны тухай хуульд заагдсан хууль ёсны шаардлага тавих, биеийн хүч хэрэглэх үйлдлийн шинжтэй болохоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй. Мөн Монгол Улс нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц-д хууль сахиулагчийн биеийн хүч хэрэглэхийг бүрэн хориглоогүй, харин зайлшгүй, хуульд нийцсэн, нөхцөл байдалд дүйцсэн байх шалгуур тавьдаг.

Иймд уг үйлдэл нь нийгмийн хор аюулын хэмжээнд хүрэхгүй, эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэх үндэслэлтэй. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн хүсэл зоригийн шинж болон гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулахгүй. Нийгмийн хор аюул үгүйсгэгдсэн буюу хууль, захиргааны актаар хүлээсэн үүргийнхээ олгогдсон эрхийнхээ хэмжээнд хэрэгжүүлсэн үйлдэл.

Нийгмийн хор аюул үгүйсгэгдэж байгаа, энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох санаатайгаар үйлдсэн нь үгүйсгэгдэж байгаа тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай байна ...

...Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолд үндэслэл бүхий эргэлзээг тайлбарласан байна. Тус тогтоолын 5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гаргах аливаа шийдвэр, тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой, нотлогдоогүй үйл баримтад үүссэн бүх зөрүүг арилгалгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бодит боломж байхгүй гэж тайлбарласан тайлбарыг үндэслэл болгож байна. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй бөгөөд хохирогчийн мэдүүлснээр шүүгдэгч нь заамдан авч, цохиж, хана мөргүүлсэн үү, шүүгдэгчийн мэдүүлснээр хохирогч нь цагдаагийн албан хаагчид халдан заамдаж улмаар хууль ёсны шаардлагын дагуу биеийн хүч хэрэглэх явцдаа ноцолдсоны улмаас хохирол учирсан эсэхийг тодорхой тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,...” тогтоожээ. Энэ нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан болохыг тогтоосон ч Цагдаагийн албан хаагч нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, биеийн хүч хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэний улмаас хохирол учирсан эсэхийг харгалзан үзээгүй.

Хохирогчийн өгсөн мэдүүлэгт болсон үйл явдлын дараалал, цаг хугацааны хувьд зөрүүтэй, худал болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Мобиком ХХК-с гаргуулан авсан гар утасны дуудлагын тэмдэглэл дэх цаг хугацааны мэдээллээр үгүйсгэгдсэн байтал хохирогчийн мэдүүлэг, хэрэгт чухал хамааралгүй гэрч, С.П-н мэдүүлэг, Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн.

Хэргийн бодит байдлыг тогтооход хамгийн чухал нөлөөтэй гэрч болох хохирогч Б.М, шүүгдэгч Э.Ч нарыг зууралдаж, муудалцаж байх үед орж салгасан Г.Т-н мэдүүлгийг зохих ёсоор үнэлээгүй байна. Гэрч Г.Т-н мэдүүлэгт ‘...Тэгэхээр нь би Э.Ч-н өрөө рүү ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад Б.Мыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан...” гэж мэдүүлсэн нь хохирогч гэгдэх Б.М нь мөн цагдаагийн албан хаагчид халдаж, эсэргүүцэл үзүүлж байгаа нь тодорхой харагдаж байна.

Хохирогч Б.Мын хувийн байдлыг харгалзан үзээгүй. Цагдаагийн албан хаагч өөрийн албан өрөөндөө Б.Мын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон тухай шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад уурлаж бухимдсан, өөрөө бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон мөрдөн байцаах албанд шалгагдахаар шилжсэн байна. Түүнчлэн өмнө мөн Замын цагдаагийн албан хаагчтай маргалдан улмаар зодолдсон хэрэгт шалгагдсан. Үүнээс үзэхэд Б.М нь цагдаагийн албан хаагчидтай маргалдаж, бусдад хүч хэрэглэж, зодоон үүсгэдэг нь нотлогдож байна.

Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хууль ёсны шаардлага тавьж, зайлшгүй нөхцөл байдалд хуульд заагдсан биеийн хүч хэрэглэх явцдаа харилцан эсэргүүцэж, заамдалцсан хохирогчид гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон нь шүүгдэгч Э.Ч Цагдаагийн албаны тухай хуульд заагдсан, хууль ёсны шаардлага тавих, биеийн хүч хэрэглэх эрх хэмжээний хүрээнд хийсэн үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү ... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“ ... 1.Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтыг зөрчсөн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”шийтгэх тогтоолд тодорхой тусгагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” хийж чадаагүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримын агуулга” -г шийтгэх тогтоолд тодорхой тусгаж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдсан улсын яллагчаас яллах талын нотлох баримт болон шинжлэн судалсан нотлох баримтуудыг дурдаад шүүгдэгч Э.Ч хохирогч Б.М нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй, мэдүүлэг авахаар дуудсан гэх хохирогчийн өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт байхгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдахад хүрсэн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 заалтыг зөрчсөн талаар. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ улсын яллагчийн “Б овогт Э-ы Ч нь    аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа зөрчлийн бүртгэлийн    дугаартай гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.Мыг    аймгийн Цагдаагийн газрын    байрны    давхар     тоот албан өрөөндөө дуудаж,    аймгийн    сум    багийн нутаг дэвсгэр “Т” зочид буудалд 2024 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө иргэн Д.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор “...чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм,... чи зодсон бол зодсон гэдгээ хэл пизда минь, чамайг яасан ч яадаг юм гөлөг минь...” гэж төрийн албан хаагч, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдад хэрцгий хандаж зүүн гараараа М.Мын энгэрээс заамдаж хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр хана мөргүүлэн баруун гараараа нүүр, уруул тус газар нь нэг удаа цохиж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэх үйлдлийг нотолж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Мын “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Э.Ч нь     дугаарын утаснаас 14 цаг 57 минутад миний     дугаар луу залгаж гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна, Цагдаагийн газрын хойд талын байрны 3 дугаар давхарт ирж уулзаарай гэж хэлсний дагуу 15-16 цагийн орчимд очсон. Цагдаагийн газрын хойд талын буюу    байрны     дугаар давхарт гараад Э.Чтэй уулзах гээд очиход н.Т гэх албан тушаалтны өрөөнд Э.Ч нь н.Т-тэй хоёулаа зогсож байсан. Тэгээд намайг сууж бай гээд н.Т-н өрөөнд суулгаад үлдээсэн, өөрөө болохоор Шүүхийн шинжилгээ орчоод ирье гэж хэлээд гараад явсан. Ойролцоогоор 1 цаг орчмын дараагаар Э.Ч нь эргэж ирээд намай ороод ир гэж хэлэн өөрийнхөө өрөөнд оруулсан. Надтай уулзаад 2024 оны 09 дүгээр сарын 07-с 08-нд шилжих шөнө “Т” зочид буудалд болсон асуудлын талаар яриарай гээд миний ярьсныг компьютерт бичиж эхэлсэн. Надад тайлбар, мэдүүлэг авч байна гэж урьдчилж хэлээгүй, ямар нэгэн байдлаар эрх, үүрэг танилцуулаагүй. Би болсон явдлын талаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй ярьж эхэлсэн, намайг ярьж байхад миний хэлсэн зүйлийг компьютерт шивж байсан, тэгснээ зогсоод чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм гэж хэлэхээр нь зодсон зүйл байхгүй, яг л болсон процесс нь энэ байгаа юм гэхэд, за яах вэ ярь ярь гэж хэлээд миний хэлснийг үргэлжлүүлэн бичиж байснаа дахин бичихээ больж чи зодсон бол зодсон гэдгээ хэл л дээ пиздаа минь гэж над руу хандаж дуугаа өндөрсгөөд хэлсэн. Тэгэхээр нь би миний зүгээс зодсон юм байхгүй ээ, би болсон асуудлыг байгаагаар нь хэлж байна, та яагаад намайг хараагаад байгаа юм бэ гэхэд чамайг яасан ч яадаг юм гөлөг минь гэж хэлээд ширээнийхээ араас босож ирээд ширээнийхээ цаанаас баруун гараараа миний хоолойг багалзуурдаж эрүүг дээш нь өргөсөн, тэгэхэд би яагаад байгаа юм бэ гээд хойшоо болсон, тэр үед би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд миний гар утсыг аваад газар шидсэн, тэгээд ширээгээ тойрч ирээд зүүн гараараа миний энгэрээс заамдаж аваад боож толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн, тэгээд баруун гараараа нүүрний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, тэгэхээр нь би чи яаж байна аа, болиоч ээ гээд гарыг нь тавиулах оролдлого хийхэд намайг хойд талын хана руу толгойн арын хэсгээр 2-3 удаа мөргүүлсэн, тухайн үед өрөөнд Э.Ч мөрдөгч бид хоёр л байсан, өрөөний хаалга хаалттай байсан.

Тэгээд би хүн байна уу, авраарай гэж хэлээд орилсон, тэгэхэд цаад өрөөнөөс н.Т гээд ахлах мөрдөгч нь гүйж орж ирээд Э.Ч намайг хананд багалзуурдаад шахсан байдалтай байхад н.Т нь боль чи боль гэж Э.Чг загнаад бид хоёрыг салгасан..” гэх мэдүүлгийг,

Гэрч Г.Т-н өгсөн “...Э.Ч нь тухайн өдрийн өглөө эрт ажил дээрээ ирээд Б.Мт холбогдох гомдолд гэмтлийн зэрэг тогтоогдсон байна, Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр мэдүүлэг аваагүй гэж бодож байна, харин шинжээчийн дүгнэлт танилцуулахаар дуудсан байх. Тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний өрөөний хаалга нээлттэй намайг ганцаараа өрөөндөө сууж байх үед Б.М коридороор явж харагдсан. Тэгээд би түүнтэй мэнд усаа мэдэлцээд болсон асуудлын талаар ярилцаад сууж байтал Э.Ч нь гаднаас манай өрөөнд орж ирээд Б.Мыг хараад манай өрөө рүү ороод ирээрэй гэж хэлээд өөрийнхөө өрөөнд орсон. Тухайн үед Б.М нь хэсэг хугацаанд надтай юм яриад сууж байгаад гарч Э.Ч-н өрөө рүү орсон. Э.Ч нь шүүх шинжилгээний байгууллага руу яваад ирье гэж хэлснийг би санахгүй байна, ямар ч байсан Э.Ч бид хоёрыг уулзаад сууж байхад гаднаас орж ирсэн.

Тэгээд Б.Мыг Э.Ч-н өрөө рүү орсны дараа би гарч цагдаагийн газрын      байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргээд ирэхэд Э.Ч-н өрөөнд хүмүүс хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Тэгэхээр нь би Э.Ч-н өрөө рүү яваад ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад Б.Мыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан..." гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримтын талаар дүгнэлт хийж чадаагүй илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36,6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 1.10-д заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо: “ ... Нэг: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Гэрч Г Т, Ч Б, Г Ж С П нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.Ч нь өөрийн шалгаж буй хэргийг шуурхай шийдвэрлэж, өөртөө ашигтай байдал бий болгох, хохирогч Д.А-г зодсон хүнийг илрүүлж, түүний хохирсон хэргийг шуурхай шийдвэрлэж Д.А-д ашигтай байдал бий болгохоор мэдүүлэг, тайлбар авах, хэрэг хүлээлгэх зорилгоор Б.Мын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна” гэжээ.

Эдгээр гэрчүүд нь хэрэг үйл явдал болсон цаг хугацаанд   аймгийн цагдаагийн газрын    байрны    давхарт   тоот өрөөнд хохирогч болон шүүгдэгчтэй хамт байгаагүй бөгөөд хэрэг үйл явдал болсны дараах нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харилцан зөрүүгүй буюу хохирогчийг шүүгдэгч зодсон тухай хохирогч хэлж байсан талаар мэдүүлжээ. Гэтэл шүүх хэрэг үйл явдал болох үед хэргийн газарт байгаагүй гэрчүүдийн мэдүүлгийг хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримтаар ашигласан нь өөрөө үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Э.Ч-н мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “М нь тийм зүйл байхгүй, яахаараа гэмтэл гардаг юм. би зодоогүй гэж уурлаж, бухимдаж, хэрүүл маргаан үүсгэж, гар утсаар бичлэг хийсэн ” гэж мэдүүлдэг бол мөрдөн байцаалтын шатанд ... яллагдагчаар мэдүүлэхдээ “М чи муу бацаан хэзээ ийм болчихсон юм бэ? чи 10-н жилийн сургуульд байхдаа манай хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байсан бацаан биз дээ, чи өмнө нь надтай муудалцсан асуудал дээрээ надад өс санаад байна уу гээд над руу нэлээн давшлангуй байдлаар хэлж дайрсан....” гэж мэдүүлдэг.

Тодруулбал Мыг утсаар бичлэг хийсэн тухай, би зодоогүй гэж хэлсэн тухай тус тус мөрдөн байцаалтын шатанд огт мэдүүлээгүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгч “утсаар бичлэг хийсэн” тухай болон “би зодоогүй гэж хэлсэн тухай тус тус зөрүүтэй мэдүүлсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1, 4-т “Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна” гэж заажээ.

Гэтэл шүүхээс шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтэйгээ зөрүүтэй байгаа байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Шүүгдэгчийн “Б.М гар утсаар бичлэг хийсэн” гэх мэдүүлэг үнэн зөв юм бол хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд “... ширээнийхээ араас босож ирээд ширээнийхээ цаанаас баруун гараараа миний хоолойг багалзуурдаж эрүүг дээш нь өргөсөн, тэгэхэд би яагаад байгаа юм бэ гээд хойшоо болсон, тэр үед би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд миний гар устыг аваад газар шидсэн, тэгээд ширээгээ тойрч ирээд зүүн гараараа миний энгэрээс заамдаж аваад боож толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн....” гэх мэдүүлэгтэй тохирч байна. Энэ нь хохирогчийн хэрэгт хэрхэн хохирсон улмаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг баримтжуулахаар бичлэг хийсэн гэх эх сурвалжийг нотолж байтаа гэж үзэх үндэслэл болно. Тодруулбал хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг батлах талаасаа ач холбогдолтой байна.

Гурав: Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал гэрч Г.Т-н “би Э.Ч-н өрөө рүү яваад ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад Б.Мыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан. Дараа нь би Б.Мыг өрөөндөө оруулж суулгаад юунаас болж маргалдаад байгаа юм, яагаад байгаа юм гэж асуухад энэ муу бацаан намайг дээрэлхэж, загнаж байна, би энэнд гомдол гаргана гэхээр нь яах гээд байгаа юм бэ, хоёрын хооронд эр хүмүүс байж гомдол гаргаад хэрэггүй гэхэд би гомдол гаргана гэж хэлээд гарсан. .. эрүү хэсэг нь улайчихсан байсан, гэхдээ шалбарч цус гарсан зүйл байгаагүй, надад эрүүгээ үзүүлээд байсан. Намайг харахад эрүү нь улайчихсан байсан....Анх Б.Мыг манай өрөөнд орж ирээд надтай уулзах үед түүний биед ил харагдах гэмтэл, шарх байсан эсэхийг би анзаарч хараагүй, ямар нэгэн шарх, улайлт үүссэн байсан бол би анзаарч харах байсан. Тэгэхээр ямар нэгэн шарх, улайлт үүссэн шинж тэмдэг байгаагүй ” гэх мэдүүлэг, Шинжээч Э.Б-н “... 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудсанд хацар хүзүү орчим хавдар, өнгөц зулгаралтууд үүссэн, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа гэрлийн урвалд сул нистагм эерэг /нүдний алимны чичирхийлэлт/ үүссэн байсан гэж тэмдэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг болон эмнэлгийн баримт бичгүүд, гэрэл зураг зэрэг баримтууд нь шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр “ ... Б.Мыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэж байна.

Нэгэнт хэрэгт яллагдагч, шүүгдэгчээр оролцож буй этгээдийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байхад түүний мэдүүлгийг хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт болгон үнэлсэн нь үндэслэл муутай байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй бөгөөд дээрх байдлаар хэрэгт авагдсан баримттай зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа шүүгдэгчийн мэдүүлгийг түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримтаа болгон шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана, шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасанд нийцэхгүй байна.

Дөрөв: Шүүх хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг гэрч С.П, Г.Т, Ч.Б нарын мэдүүлэг, Мобиком корпорацын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт зэргээр үгүйсгэгдсэн гэжээ. Аливаа нотлох баримт нь бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх тухай ойлголт нь нэг мэдээлэл нөгөө мэдээллээ эрс үгүйсгэх тухай ойлголт болно.

Тодруулбал: Б.Мын мэдүүлгийг С.П, Г.Т, Ч.Б нарын мэдүүлэг нь няцаан үгүйсгэх бус баталсан байгаа юм. Харин Мобиком корпорацын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт нь Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчид гаргаж өгсөн түүний гар утаснаас гарсан дуудлагын бүртгэл буюу түүний хэрэглээний хуулга байхад анхан шатны шүүх нь тухайн нотлох баримтыг түүний гар утсанд орсон дуудлага бүртгэгдсэн мэтээр буруу ойлгож дүгнэлт хийсэн байна. Тухайн нотлох баримт нь хэргийн 1 дэх хавтасны 199-201 дэх талд авагдсан ба энэхүү хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт нь зохих хөнгөлөлт хасагдаагүй. үйлчилгээний сарын хураамж. гар утас зээлийн төлбөр НӨАТ ороогүй хүснэгтийн хугацаанд хийгдсэн таны хэрэглээний жагсаалт юм Тодорхой хугацааны хоцрогдолтой байх боломжтой/ гэж тусгасан байна. Үүнээс үзвэл тухайн баримт нь хохирогчийн утаснаас гадагш хийгдсэн дуудлага бөгөөд тухайн баримтад заасан хугацаа нь хоцрогдолтой буюу бодит цаг хугацаанаас зөрүүтэй байж болзошгүйг тодорхой тусгасан байна. Гэтэл шүүх тухайн нотлох баримтыг “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14:57:23     дугаараас залгасан дуудлага, 16:34:27    дугаарт Б.Мын    дугаараас залгасан дуудлагын талаарх” гэж буруу ойлгож үнэлсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолын 1.1-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ, 1.2. “...гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ гэж тус тус тайлбарласан.

Прокурорын яллах дүгнэлтэд энэ талаарх нотлох баримтууд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, газар, хэргийг хэрхэн үйлдсэн зэргийг маш тодорхой тусгасан бөгөөд гэм буруугийн хуралдаанаар нотолбол зохих байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ч тайлбартаа: ... Б.Мыг би хувь хүн талаас нь мэднэ ... Зан харилцааны доголдолтойг нь ч мэднэ ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Э.Ч-г цагаатгаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.М тайлбартаа: ... Шүүх үнэн шударга шүүж, хууль зөрчсөн этгээдэд зохих ёсных нь дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Э.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нар давж заалдах гомдол болон прокурор эсэргүүцэл тус тус гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Чд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.  

Тодруулбал:     аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагчаар ажиллаж байсан Э.Ч нь зөрчлийн бүртгэлийн    дугаартай гомдол шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зорилгоор иргэн Б.Мыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дуудсан болох нь

хохирогч Б.Мын “ ... Э.Ч байцаагч Шүүх шинжилгээний газар луу яваад ирье гэсэн. Би хүлээж байгаад ирэхээр нь өрөөнд нь орсон ...” гэсэн мэдүүлэг,

Д.А-н эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 800 дугаартай дүгнэлт,

гэрч Г.Т-н “ ... Э.Ч нь тухайн өдрийн өглөө ажил дээрээ ирээд Б.Мт холбогдох гомдолд гэмтлийн зэрэг тогтоогдсон байна. Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр мэдүүлэг аваагүй гэж бодож байна, харин шинжээчийн дүгнэлт танилцуулахаар дуудсан байх ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 54/,

гэрч Г.Ж-н “...Э.Чтэй ярихад Б.М гэх хүнтэй ... гэмтлийн зэргийн дүгнэлтийг танилцуулах явцад маргасан асуудал болсон гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 166/ зэргээр нотлогдож байна.

Монгол улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжид хамаарна.

Хохирогч Б.М хэргийн үйл баримтын талаар удаа дараа мэдүүлэхдээ “... Ч намайг 1 цаг орчим байцаасан... ” гэсэн байх боловч

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ  “ ... би 15-16 цагийн үед очсон. Шүүхийн шинжилгээ ороод ирье гэхээр нь би Т-н өрөөнд үлдсэн ... 1 цаг орчмын дараагаар Ч эргэж ирээд ороод ир гэж өрөөндөө оруулсан ... ” гэж,  анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... 14 цаг 50 минутад над руу залгасан. Би П-г дуудсан. 30 орчим минут Т-тэй юм ярьж суусан ... ” гэж тус тус цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн байна.

Мөн гэрч Г.Т-н “ ... Мыг Ч-н өрөө рүү орсны дараа би гарч Цагдаагийн     дүгээр байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргэж ирэхэд Э.Ч-н өрөөнд хүмүүс хэрэлдэж байсан. Би Э.Ч-н өрөө рүү орсон ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 54/,

гэрч С.П-н  “... тус өдрийн 15 цаг өнгөрч байх үед Б.М залгаад ... хүрээд ирээч, цагдаа орох ажилтай боллоо ... гэсэн. Би Элит засварын газарт 15 цаг 40 минутын үед очиж М ахыг суулгаад Цагдаагийн газрын хойд талын байранд очсон. М нь 16 цагийн орчимд дотогш орсон ...” гэсэн мэдүүлэг /1 хх 70/

дахин мэдүүлсэн “... цагдаагийн газрын гадаа 16 цагийн үед очоод М ах дотогшоо ганцаараа орсон ... сүүлд түүнтэй уулзахад цагдаагийн газраас гараад хойд талд нь байдаг Ц.М өмгөөлөгчийн өрөө рүү орж гомдол бичсэн, өөрийнхөө зургийг авхуулсан гэдгийг хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 11/,

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... бид хоёр 4 өнгөрч байхад цагдаагийн газарт очсон ...” гэсэн мэдүүлэг /3 хх 95/,

тухайн үйл баримт болох үед тус Цагдаагийн газрын     тоот өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан гэрч Н.Б-н “ ... өрөөндөө ганцаараа сууж байсан, өрөөний хаалга бүрэн хаагдаагүй, хагас нээлттэй байсан. Тэгэхэд Э.Ч-н өрөөнд 2 хүн маргалдаж байгаа дуу чимээ гарч байсан ... үдээс хойш, нэлээд орой болсон санагдаж байна. Тухайн дуу чимээ тэгэж удаан үргэлжлээгүй ... маргалдаж байгаад чимээгүй болчихсон ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 247-248/,

хэрэг бүртгэлтийн      дугаартай хэргийн материалд үзлэг хийхэд “...Э.Ч нь зөрчлийн    дугаартай гомдолд ... Б.Моос мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан гэх тэмдэглэл болон бусад ажиллагааны талаарх нотлох баримт тус хавтаст хэрэгт авагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байна ...” гэх тэмдэглэл /1 хх 105/,

Б.Мын     дугаарын ярианы хуулганд үзлэг хийсэн тухай “...2024.09.13-ны 14:57:23-д      дугаар луу 32 секунд ярьсан ...,  ...2024.09.13-ны 16:34:27-д      дугаар луу 39 секунд ярьсан ... ” гэсэн тэмдэглэл /1 хх 202/ зэрэг нотлох баримтуудаас үзвэл

шүүгдэгч Э.Ч-г ... Д.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэг хүлээлгэх зорилгоор ... Б.Мын бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулж тэдгээрийн мэдүүлэг, санал дүгнэлт, шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болгэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “өөртөө, бусдын эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх прокуророос Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг “... эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тул ... ” гэсэн үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Э.Ч нь хууль сахиулагчийн хувьд хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж, бусадтай хүндэтгэлтэй харьцах, албаны шаардлагыг зөв хэлбэрээр илэрхийлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн үед иргэн Б.Мтой маргалдаж, улмаар түүнийг заамдан хоолойг  боох, толгойн ар дагз хэсгээр хана мөргүүлэх, нүүр, уруул хэсэгт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Б.Мын  “ ... зүүн гараараа миний энгэрээс заамдаж аваад боож толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн, тэгээд баруун гараараа уруул хэсэг рүү нэг удаа цохисон, тэгэхээр нь би ... чи яаж байна, болиоч ээ ... гээд гарыг нь тавиулах оролдлого хийхэд намайг хойд талын хана руу толгойн арын хэсгээр 2-3 удаа мөргүүлсэн ...” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Т-н “... би Э.Ч-н өрөө рүү яваад ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж ... та хоёр боль, юу болоод байгаа юм ... гэж хэлж салгаад Б.Мыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан ... Мын эрүү хэсэг нь улайчихсан байсан ... анх манай өрөөнд орж ирэхэд надтай уулзахад түүний биед ил харагдах гэмтэл шарх, улайлт үүссэн шинж тэмдэг байгаагүй ... ” гэсэн мэдүүлэг,

гэрч С.П-н удаа дараа өгсөн “ ... М ах Цагдаагийн газраас гарч ирэхдээ ... доод уруулаас нь цус гарсан, эрүү нь доод хэсгээр маажуулсан байдалтай, эрүү нь маажуулсан юм шиг халцарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад байцаагч нь намайг зодож байна гэсэн ... эмнэлэг явж эмчид үзүүлье гэж хэлэхээр нь аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хамт явсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 70/,

гэрч П.Э-н “ ... үзлэгээр харахад хүзүү, нүүр хавьцаа зулгарсан, өнгөц хавдруудтай, мөн тархины мэдрэлийн үзлэгээр тархины хөнгөн доргилтын шинж илэрсэн байсан ....бодитой байсан асуудлыг нь би үзээд дээрх оношийг тавьсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 75, 243/,

гэрч Н.Д-н “... Би Б.М гэх хүний биед асуултад дурдсан цаг хугацаанд үзлэг хийсэн байна ...үндсэн онош хэсэгт тархи доргих, гавал доторх ил шархгүй гэсэн оношийг бичсэн ...” гэсэн мэдүүлэг /1 хх 79/,

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн 18729 дугаартай хуудас, холбогдох баримтууд /1 хх 84-87/,

 

хохирогч Б.Мын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 869, 104, ЕГ0525/405 дугаартай дүгнэлтүүд, шинжээч Э.Б, Б.Г, Н.Э нарын мэдүүлэг /1 хх 93-94, 99, 191-193, 236-238, 2 хх 37-41, 57 /,

 

түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 49-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь “...Э.Ч Цагдаагийн албаны тухай хуульд заагдсан, хууль ёсны шаардлага тавих, биеийн хүч хэрэглэх эрх хэмжээний хүрээнд хийсэн үйлдэл тул ... цагаатгаж өгнө үү ... ” гэсэн гомдлыг гаргажээ.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ” гэж заасан байна.  

 

Мөн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд сахин биелүүлэх үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрч, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А-224/А/102 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-т заасны дагуу биеийн хүч, бусад тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй юм.  

 

Шүүгдэгч Э.Ч нь “ ... Б.Мт шинжээчийн дүгнэлт танилцуулахад уурлаж, элдвээр доромжилж намайг заамдаж авсан ...” гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуульд заасан биеийн хүч хэрэглэх шаардлага тохиолдол үүсээгүй байхад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Мөн хохирогч Б.Мын эрүүл мэндэд учирсан “тархи доргилтбүхий хөнгөн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох нь шинжээчдийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч Э.Ч-н гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч-г хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан төрөл, хэмжээгээр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

 

 Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

 

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Хавтаст хэрэгт “Б.Мын сэтгэцэд гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн, ... хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал, сөрөг үр дагавар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 99.000.000 төгрөгийн 5 хувиар тооцож 4.950.000 төгрөг гаргуулахаар тогтоосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүх нөхөн төлбөр тооцох жижиг аргачлалд заасны дагуу зөвтгөн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... ” гэсэн агуулга бүхий хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Мобиком корпорацаас гаргасан       дугаартай хэрэглэгчийн 2024 оны 09 дүгээр сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /1 хх 199/-ыг “... Б.Мын гар утасны дуудлага хүлээн авсан болон, гарсан дуудлагаар ... тогтоогдож байх тул ... ” гэж дүгнэсэн /3 хх 140/ нь буруу боловч

хохирогч Б.М нь анх хэргийн талаар    аймгийн Прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Монгол улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисст тус тус гаргасан гомдолдоо “ ... Ч нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 57 минутад     дугаарын утаснаасаа залгаж ... юм асууна. Тайлбар мэдүүлэг авах шаардлагатай байна гэсэн...” гэж /1 хх 7, 9, 18, 125/ бичсэн байх бөгөөд  

мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Ц.М-г байлцуулан гэрчээр мэдүүлэхдээ “ ... Ч нь      дугаарын утаснаас 14 цаг 57 минутад миний      дугаар луу залгаж, гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна гэсэн ... ” гэж /1 хх 48/,

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...миний     гэсэн дугаар луу Э.Ч 14 цаг 50 минутын үед ... мэдүүлэг авах гэсэн юм цагдаагийн 2 дугаар байрны     тоотод ирээрэй гэсэн ...” гэж /3 хх 83 / тус тус мэдүүлжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар тодруулахад “... би анхнаасаа буруу ойлгосон байна ...” гэсэн тайлбар гаргасан бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогч Б.М нь ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4.950.000 төгрөг...” гэснийг “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг...” гэж, “...нийт 4.995.500 төгрөг ... ” гэснийг “... нийт 3.345.500 төгрөг ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                               Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                                         С.УРАНЧИМЭГ