Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/95

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч Х., түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн 1836000000082 дугаартай 178/2018/0096/Э/ индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,******* оны 07 сарын 28- ны өдөр төрсөн, ******* настай, эрэгард захчин, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, хувиараа тээвэр эрхэлдэг, аминдаа гэр нэг, хашаа нэг, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлго 300000 төгрөг, ял шийтгэлгүй, ПЮ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* / ******* хочтой /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 сарын 11-ний өдөр Х.тэй маргалдаж улмаар түүнийг газар унагааж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлж дүгнэвэл: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт П.*******г машинаа засаж байх үед нь хохирогч Х. нь Улаанбаатар хотоос тээвэрлэж ирсэн ачаа болох 2 хайрцагтай зүйлийг авахаар очсон ба “ачааны мөнгө төлсөн, төлөөгүй” гэж маргалдаж, П.******* нь Х.гийн барьж байсан ачааг өөрийн автобусандаа оруулж тавьсан үйл явдал болсон нь Мөрдөн шалгах ажиллагаанд Х.гийн хохирогчоор өгсөн... Манай ээж Д. нь хоёр хайрцагтай ачааг - дугаартай автобусаар явууллаа гэсэн. Тэгээд дугаарын утсаар яриад ачаагаа авах гээд очоод автобуснаас ачаагаа аваад “ баярлалаа” гэж хэлээд буугаад явтал араас жолооч нь ирээд “мөнгөө өг” гээд ачааг булааж авах үед ачааны уяанд миний зүүн гарын чигчий хурууны арьс нь хууларсан. Би уурлаад ачаагаа өгөхгүй гээд ачаан дээр суутал түлхэж унагасан. Тэгээд миний толгой руу цохисон. Тэр үед миний нүдний шил хоёр хуваагдаж, баруун хацар орчим 10 см зурагдсан. Миний толгой болон уруул руу гараараа цохисон...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд П.*******гийн холбогдогчоор өгсөн... Би Улаанбаатар хотоос - УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд ачаа ачиж ирсэн. 2018 оны 05 сарын 11- ний өдөр дүү Жавхлангийн хашаанд машинаа засаж байтал нэг эмэгтэй ачаа авахаар ирээд хоёр хайрцагтай ачаа авсан. Тэгээд “ачаа тээвэрлэсэн мөнгөө өг” гэхэд Улаанбаатар хотоос тавьсан хүн төлсөн гэхээр нь Ховд аймагт очоод ачаа авах үед өгнө гэсэн гэж хэлтэл “ дахин дахин мөнгө нэхлээ “ гээд намайг хэл амаар доромжилсон.Тэр эмэгтэй ачаан дээрээ суусан байсан. Намайг дөхөөд очтол ачаан дээрээсээ босох үед нь ачааг нь аваад машиндаа хийсэн. Тэгтэл ачаагаа авах гээд дайраад байсан... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ганчимэгийн өгсөн... П.******* ах тухайн эмэгтэйгийн барьж явсан ачааг гарнаас нь автал тэр эмэгтэй газар унасан...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Отгонбатын өгсөн...Нөгөө эмэгтэй “ачааныхаа мөнгийг өгсөн гээд цааш явах үед нь ачааныхаа мөнгийг өг гэхэд өгчихсөн” гээд маргалдаад ачаагаа давхарлаж тавиад дээр нь суугаад утсаа оролдоод байсан. П.******* ах ачааны уяанаас хүчтэй татахад уяа нь тасраад Х. нь баруун талаараа газар унасан ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба Х.гийн эрүүл мэндэд “тархи доргилт “ гэх “ хөнгөн” гэмтэл учирсан ба баруун шанаанд нь 4 см, баруун чихний доод хэсэгт 1.5 см, зүүн гарын II-р хуруунд 1 см, V-р хуруунд 1.5 см тус бүр хөндлөн зураас бүхий зулгаралт гэмтэлүүд үүссэн нь хэргийн 31 дүгээр тал дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 18- ны өдрийн 242 дугаартай ... Х.гийн биед гэмтэл учирсан байна. Х.гийн биед тархи доргилт, баруун шанаанд нь 4 см, баруун чихний доод хэсэгт 1.5 см, зүүн гарын II-р хуруунд 1 см, V-р хуруунд 1.5 см тус бүр хөндлөн зураас бүхий зулгаралт гэмтэлүүд тогтоогдлоо, Х.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Х.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Х.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..4.1-д ... гэмтэл түүнээс үүсэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Х.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй, Х.гийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй... гэх дүгнэлт, хэргийн 18 дугаар тал дахь хагарсан нүдний шилний зураг, урагдсан цамцны зураг, хэргийн 39-40 дүгээр тал дахь хохирогч Х.гийн нүүр болон гаранд гэмтэл учирсан байдлыг харуулсан гэрэл зураг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.гийн өгсөн... Утсаар ярихад ачаа ирээгүй гэж байснаа удаа дараа яриад ачаагаа авахаар очсон. Хоёр хайрцагтай ачаагаа авсан. Тэгтэл ах нь ирээд ачааг булааж авсан. Ачааны уяа тасрах боломж байхгүй. Миний гар ачааны уяанд зүсэгдсэн. Нүдний шил хагарч, хацар зүсэгдсэн. Миний толгой руу цохисон. Эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон байсан. Эмчилгээний зардал, нүдний шилний үнэ, хувцасны үнэ зэрэг нийт хохирол 47*******00 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Ганчимэгийн өгсөн... Намайг гэрээс гарч ирэхэд нэг эмэгтэй ачаан дээр сууж байгаад ачаагаа аваад цааш эргэх үед нь ачааны уяанаас татаад хоорондоо булаацалдаж байтал уяа нь тасраад газар унасан. Манай ах П.*******гийн хувцас нь урагдаж гар нь маажигдсан байсан. Би гэрт ороод утас авч ирж бичлэг хийсэн. Тэгтэл миний утсыг булааж аваад хашааны үүдэн дээрээс такси барих үед нь утсаа авахад хацар хэсэгт нь зурагдсан байсан. Өөр гэмтэл учраагүй байсан... гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Отгонбатын өгсөн... П.******* ах Улаанбаатар хотоос ачаа ачиж ирсэн байсан. Нэг эмэгтэй ирээд ачаагаа аваад шууд гараад явах үед ах “ ачааны мөнгө өг” гэсэн боловч шууд цаашаа явсан. Цаанаас өгсөн гээд ачаагаа аваад явах үед нь ******* ах ачааны уяанаас барьж авсан. Тэгтэл ачааны уяа тасраад баруун талаараа газар унасан. Ачааг нь автобусанд оруулсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон гэрч нарын өгсөн мэдүүлэгт мэдүүлэгийн зөрүү байхгүй,хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* болон түүний өмгөөлөгч нар нь хохирогч Х.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж маргаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.гийн өгсөн... Хоёр хайрцагтай ачаагаа аваад хашааны хаалга руу явж байтал жолооч П.******* ирээд хоёр хайрцагтай ачааг булааж аваад автобусанд хийхээр нь миний гар ачааны уяанд зүсэгдчихлээ гэж хэлсэн. Ачаан дээрээ сууж байтал түлхэж унагасан. Ачаагаа авах гээд маргалдаж байтал нүдний шил хагарч миний хацар зурагдсан байсан... гэх мэдүүлэг, гэрч П.Ганчимэг болон П.Отгонбат нарын өгсөн... П.******* ах ачааны уяанаас хүчтэй таттал баруун талаараа газар унасан. Намайг гар утсаа авах гэж байхад түүний хацар нь зурагдсан байсан өөр гэмтэл байхгүй ... гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 18- ны өдрийн 242 дугаартай дүгнэлт, хохирогчийн уруул, гарт гэмтэл учирсан зэрэг гэрэл зураг, шинжээч эмч Б.Цэндхүүгийн...хохирогч Х.гийн гавал тархины компьютер томографикын шинжилгээний хариунд хажуугийн ховдолын их бие түүний өмнөд болон арын эвэр нарийсч шахагдсан гэсэн хариу, мөн үзлэгээр илэрсэн дагзны булчингийн хөшинг 2 хуруу илэрснийг үндэслэн тархи доргилт гэмтэл илэрсэн. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дүрс оношлогооны эмчийн КТГ- шинжилгээний хариу өөрийн үзсэн үзлэгийг үндэслэн Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, шүүх шинжилгээ хийх ажиллагаанд тавих стандарт шаардлагыг баримтлан дүгнэлтийг гаргасан. Х.гийн биед учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байгаа болно. Шүүгдэгч П. ******* нь 2018 оны 05 сарын 11- ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.тэй “ ачааны мөнгө төлсөнгүй “ гэж маргалдах явцдаа түүний барьж байсан ачааны уяанаас хүчтэй татахад тасарч, биеийн баруун хэсгээрээ газар унаж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд 4 см, баруун чихний доод хэсэгт 1,5 см, , зүүн гарын хоёр дугаар хуруунд 1 см, 5 дугаар хураанд 1,5 см хөндлөн зураас бүхий “хөнгөн” гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ. Иймд шүүгдэгч П.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 58 дугаар тал дахь “ Ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахдаа: тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Х.гийн... тээвэрлүүлсэн ачааныхаа хөлсийг төлөөгүй байдлаас үүдэж, түүний зүй бус үйлдлээс нөлөөлөн шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- заасан” тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.4- т заасан” хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн “ бол эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн нөхцөл байдалууд болон шүүгдэгчийн хувийн байдал өөрөөр хэлбэл ам бүл - 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, өөрөө ганцаараа тээвэр хийдэг, сарын өрхийн орлого 300000 төгрөг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас 1000 нэгж буюу 1000000 төгрөгний торгох шийтгэл оногдуулах саналтай гэснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгж буюу 450000 төгрөгний тогох шийтгэл оногдуулав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 1 сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 1836000000082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CDг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалав. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна. Хохирогч Х. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэргийн 17 дугаар талд тусгагдснаар толгойн зураг авахуулсан 95000 төгрөг, 62 айлын эмийн сангаас цероксин нэртэй эм авсан 92000 төгрөг, 62 айлын эмийн сангаас брайн актив нэртэй эм авсан зардал 90000 төгрөг, 62 айлын эмийн сангаас мебо соривны тосны үнэ 29500 төгрөг, нүдний шил 25000 төгрөг, малгайтай саарал өнгийн цамц урагдсан үнэ 80000 төгрөг, контру тубикс соривны түрхлэг 18000 төгрөг нийт 47*******00 төгрөгний хохирол нэхэмжилснээс “Кассын орлогын ордер” гэх баримтаар КТГ-т толгойн зураг авахуулахад төлсөн 95000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.*******гаас гаргуулан хохирогч Х.д олгох үндэстэй байна. Харин 62 айлын эмийн сангаас цероксин нэртэй эм авсан 92000 төгрөг, 62 айлын эмийн сангаас брайн актив нэртэй эм авсан зардал 90000 төгрөг, 62 айлын эмийн сангаас мебо соривны тосны үнэ 29500 төгрөг, нүдний шил 25000 төгрөг, малгайтай саарал өнгийн цамц урагдсан үнэ 80000 төгрөг, контру тубикс сорвины түрхлэг 18000 төгрөгөөр авсан гэх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй, эмийн жор нь хэнд хэзээ олгогдсон он сар өдөр, өвчтөний нэр байхгүй,эм авсан гэх баримт нь гаргацгүй, хохирол тооцсон баримттай үнэ нь тохирохгүй, нүдний шил болон цамцны үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийн зөрүү 378500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна гэх боловч нотлох баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгов. Шүүхээс шүүгдэгч П.*******д торгох шийтгэл оногдуулж, хохиролд 95000 төгрөг төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн тул түүний эзэмшлийн 40 инчийн Hair маркын зурагт, Шарф маркын хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 5/95 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх “ тогтоол болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******гаар 450000 төгрөгний торгох ялыг сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Эрүүгийн 1836000000082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэг CD нэг ширхэгийг эрүүгийн хэргийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.*******гаас 95000 / ерөн таван мянга / төгрөг гаргуулан хохирогч Х.д олгож, нэхэмжлэлийн зөрүү 378500 төгрөг, сэтгэл санааны хохирлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 7. Шүүгдэгч П.*******гийн эзэмшлийн 40 инчийн Hair маркын зурагт, Шарф маркын хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 5/95 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх “ тогтоолыг хэвээр үлдээсүгэй 8. Шүүгдэгч П.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээсүгэй. 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатнышүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА