Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-*******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-*******эс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох, эрүүгийн 18360060095 дугаартай 18/2018/009 /Э/ индекстэй хэргийг 2018 оны 0 сарын -ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн,******* оны 11 сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй оюутан, Ховд аймгийн сумын багт оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* ******* регистрийн дугаартай

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /

Яллагдагч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр дээр 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдөр - ХОҮ улсын дугаартай Елентра маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т.*******-*******, Л.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр...хэргийн 245 дугаар хуудас дахь “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нь бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлж өгнө үү гэх... хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Нэг: Шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдөр Ховд аймгийн Бичигт багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн -УНХ улсын дугаартай “HUANDAI ELENTRA” маркын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хөдөлгөөний дүрмийн .6-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана, мөн механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. А.Жолоодох эрхийн үнэмлэх, Б.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэсэн заалтыг зөрчиж - ХОҮ улсын дугаартай “GRAND BIRD” маркын авто машинтай мөргөлдөж Т.*******-эрдэнэ, Л.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суудаг, оны 03 сарын -ны өдөр төрсөн, овгийн ийн *******ын өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдөр манай сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн хонхны баяр болоод манай ангийнхан урагшаа модон овоо гарч зүг гаргахаар 6 жижиг автомашинд хуваагдан суусан. Миний суусан - УНХ улсын дугаартай автомашинд Анужин, Хонгорзул, *******-*******, Отгонбаатар жолооч бид 6 суугаад 6 машин цувж яваад модон овоо гарч зүг чигээ гаргачихаад тэндээсээ машиндаа сууцгаасан. Эхлээд ангийн багшийн машин хөдлөөд манай машин 6 машины хамгийн ар талд нь хөдлөөд манай машины урд талд хар өнгийн Приус-20 маркын машин явж байсан ба тухайн хар өнгийн Приус-20 машин засмал замруу орохоор нь манай машин дагаж ороод бид нарын урд явсан 4 машин шороон замаар явсан. Тэгээд засмал замаар явж байгаад буцаад шороон зам руугаа хар өнгийн Приус-20 маркын машин эхэлж буугаад араас нь манай машин буух гэж байтал шороон замаар том автобус ирээд манай машины урдуур ороод бид нар араас нь явж байгаад талын хашааны урд талын засмалаар дээшээ эргээд явж байгаад урд явж байсан автобусаа гүйцэж түрүүлэхэд бид нарын сургууль руугаа эргэх ёстой байсан уулзвар өнгөрчихсөн байхаар нь би жолооч Б.*******од “эргэх уулзвар өнгөрчихлөө” гэж хэлсэн чинь жолооч уулзвараас холдох ёстой гэж хэлээд манай жолооч хурдаа сааруулаад зүүн гар талдаа эргэх гээд хоёр хуруугаар дохионы чихээ дээрээс нь доошоо цохиж байгаа харагдсан. Тэгээд жолооч баруун гар талынхаа шороон хөвөө рүү гараад зүүн гар талруугаа эргээд замынхаа голруу гарч байх шиг байсан. Тэгтэл Анужин “автобус” гэж орилоод нэг мэдсэн аваар болсон. Миний толгой эргээд машинаас буугаад замын хашлага руу очоод доошоо суусан чинь манай ангийн хоёр банди ирээд тэгээд би ухаан алдаад нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 2-28 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Хонгорзулын өгсөн... 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдөр манай сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн хонхны баяр болоод манай ангийн хүүхдүүд 6 жижиг автомашинд хуваагдаж суугаад би тухайн үед хар өнгийн Елентра маркийн машинд суусан. Надтай хамт Анужин, Л.*******, Отгонбаатар, Т.*******-******* жолооч Б.******* бид 6 суугаад сургуулиасаа хөдлөөд тэндээсээ шууд “Модон овоо” гараад зүгээ гаргачихаад байж байхад Прогресс сургуулийн хүүхдүүд суусан автобуснууд ирсэн. Тэгээд манай ангийнхан буцаад сургууль руугаа явахаар ирсэн машиндаа бүгд суугаад хөдлөөд явсан. Тэгээд байж байгаад талын хашааны урд талаар дээшээ явдаг засмал замаар эргээд явж байхад манай машины урд тард хар өнгийн Приус-20 маркын машин явж байсан ба манай машин нэг том автобус гүйцэж түрүүлээд тэгээд манай машин тухайн автобусыг дахин гүйцэж түрүүлэх явцад бид нар сургуульруугаа эргэх байсан уулзвар өнгөрөөд явсан байхаар нь манай жолооч хурдаа хасаад баруун гар талдаа дараад зүүн гар талдаа буцаж эргэхэд бид нарын сууж явсан машиныг автобус ирээд мөргөсөн. Тэгээд би нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байж байсан гэх мэдүүлэг... /хх-ийн 30 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэдэнчимэдийн өгсөн... Би хот хооронд автобусаар хүн тээвэрлэдэг юм аа, өөрөө хувьдаа том оврын автобустай, миний төрсөн охин Ц. Прогресс сургуулийн ангид сурдаг. Өнөөдөр хонхны баяр болж байгаа. Манай охин надад “ааваа манай төгсөлтийн баяр болж байгаа юм 4 зүг гаргахад манай ангийнхныг зөөгөөд хүргээд өгөөч” гэхээр нь би үнэгүй тээвэрлэж явсан юм. Урагшаа модон овоо гаргачихаад Бичигтийн постны замаас Шинэ дулааны чиглэл рүү Баатархайрхан луу явж байсан. Тухайн үед Прогресс сургуулийн 2 анги автобустай хамт явсан. Би өөрийн -ХОҮ дугаартай GRANDBIRD маркын машиныг жолоодож явсан ба бид 3 автобус цуваанд явж байхад араас хар өнгийн машин гүйцэж түрүүлээд миний машины урд явж байснаа гэнэт зүүн тийшээгээ огцом дарж эргэсэн. Тэгэхэд нь би мөргөхгүй байх үүднээс дагуулаад дартал мөргөлдчихсөн. Тэгээд хүмүүс бужигнаад эмнэлэг, цагдаа дуудсан. Миний автобусанд сууж байсан хүүхдүүд араас ирж байсан 2 автобусанд хуваагдаад суугаад явсан. Удалгүй эмнэлэг ирж хар машинд сууж байсан хүүхдүүдийг эмнэлэг рүү аваад явсан. Цагдаа нар ирж хэмжилт хийж зураг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Отгонбаатарын өгсөн... Би Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын -р сургуулийн ангид сурдаг юм аа, манай ангийн хонхны баяр болоод урд “Модон овоо” гараад зургаа даруулчихаад сургууль руугаа явж байсан. Манай ангийнхан 6 жижиг суудлын тэргэнд хуваагдаж суусан байсан. Осолд орсон хар машинд жолооч Б.Тулгаа, жолоочийн хажуу талын суудалд Л.*******, ард зүүн талаасаа буюу мөргүүлдэг талаас нь дурьдвал, Т.*******-*******, Хонгорзул, Ануужин, баруун зах буюу зорчигчийн суудлын ард би сууж явсан юм аа. Манай машин Ганчулууны хар машинтай цуг хамт цувж явж байтал машины голоор автобус ороод ирсэн. Урд явсан Ганчулууны хар өнгийн приус уулзвараар сургууль руу баруун эргээд орчихоор нь манай машин гүйцэж түрүүлээд эргэх гэтэл автобус уулзварыг халхалчихсан эргэх боломжгүй болчихсон байсан. Тэгээд манай машин автобус гүйцэж түрүүлээд чигээрээ явж байгаад буцаад уудзвар руу эргэх гээд зүүн дарж бүтэн эргэх үйлдлийг хийтэл автобустай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа ойлгосон прокурорын санал болгосон 450000 төгрөгийн торгох ялыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 03 сарын 20- ны өдөр Хос манлай авто сургуулийг төгссөн ангилалын 99 дугаартай жолооны эрхийн үнэмлэхтэй болох нь хэргийн *******2 дугаар тал Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 05 сарын 0- ны өдрийн жолоочийн лавлагааны мэдээлэл, хэргийн ******* дугаар тал дахь” Б.*******ын жолоочийн 99 дугаартай эрхийн үнэмлэх“-ний хуулбар баримтаар тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгсэлийн жолооч гэж үзнэ. Ховд аймгийн Прокурорын газраас “авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг “ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй , хэргийн зүйлэл тохирсон гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******ыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Хоёр: Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 209 дүгээр тал дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хэргийн 50 дугаар хуудас дахь хохирогч, Т.*******-*******, Л.******* нарын... Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр дээр 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдөр - ХОҮ улсын дугаартай Електра маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т.*******-*******, Л.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бид нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.*******ыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял оногдуулж, түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх, төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 500000 төгрөгний хадгаламж бүхий Хаан банкны 5123 дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 0 сарын 04-ний өдрийн 5/83 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 36.1, 36.2, 36.6, 36., 36.8, 36., 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******оор 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5. Эрүүгийн 18360060095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 500000 төгрөгний хадгаламж бүхий Хаан банкны 5123 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 0 сарын 04-ний өдрийн 5/83 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА