Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/28

 

 

 

 

 

 

  2026       04        22                                            2026/ДШМ/28

 

 

Ж.М, Н.Б, Л.Т,

Ж.А, О.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Э.Г

Шүүгдэгч                                                 О.А /цахим/, Н.Б,

                                                                 Ж.М, Ж.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     О.С, Д.Э

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.А, О.А, шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ж.М, Н.Б, Л.Т, Ж.А, О.А нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Жаргалтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ж-н М, Монгол Улсын иргэн,

Б овгийн Н-н Б, Монгол Улсын иргэн,

Ш овгийн Ж-н А, Монгол Улсын иргэн,

Ж овгийн О-н А, Монгол Улсын иргэн,

Б овгийн Л-н Т, Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Л.Т, Ж.М, Н.Б, Ж.А, О.А нар нь 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим     аймгийн    сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” (S) нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа маргаан үүсгэж, харилцан зодолдож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.М, Н.Б нар нь 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим     аймгийн      сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” (S) нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа Ж.Аыг бүлэглэн зодож эрүүл мэндэд доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.А нь 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим      аймгийн     сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа Ж.М, Н.Б нартай харилцан зодолдож, Н.Бгийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шархтай, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун сарвууны 1, 2-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, Л.Тын эрүүл мэндэд 2 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт, зүүн мөр, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.А нь 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим    аймгийн     сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” (S) нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа Ж.М-г зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ж.А, Н.Б, Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овгийн Ж-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Н-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж овгийн О-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш овгийн Ж-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Л-н Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Н.Б, О.А, Ж.А, Л.Т нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Н Б, Ж.А нарыг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ж.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М, Н.Б, Л.Т, Ж.А,О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 1 жил 2 сар, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 жил 2 сар, шүүгдэгч Ж.Аод оногдуулсан 1 жил 2 сар, Л.Тод оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч О.Ат оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аоос 2 888 865 /хоёр сая найман зуун наян найман мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулан хохирогч Б овгийн Н-н Бд олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ж.М, Н.Б, О.А, Л.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.А давж заалдах гомдолдоо:

 

“... Эрүүгийн хуулийн 20.16 дахь заалт нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэсэн зүйл анги байгаа. Гэтэл би анхнаасаа баарнаас гарч ирэхдээ шууд бусдад хүч хэрэглэх, хэн нэгэнтэй хамтран хүчээ нэгтгэж бусдыг өдөөн турхирч татан оруулах санаа зорилго байгаагүй. Энэ зүйл хэсэгт мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйл явдал болоогүй. Баар хаасан, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн үйл явдал тэмдэглэгдээгүй. Зөвхөн намайг танихгүй байж удаа дараа миний халдашгүй эрхийг зөрчиж бүлэглэн зодож цохиж байсныг би сүүлдээ тэвчиж болохыг нь зөндөө хүлээж цохиулсны эцэст өөрийгөө хамгаалсан үйлдэл байсан. Би хэн нэгнийг өдөөн турхирч онгирч сагсуурсан зүйл байхгүй. Харин ч Ш, Б нарын гараас татаж болиулж маргалдахгүй салгах гэж байхад үүнийг эс тоож байсан байдлууд байсныг шүүх ялган салган тодорхой дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалт гэсэн ойлголт байна. Энэ нь хүний амьд явах халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх энэ эрхэд халдан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах тухай ойлголт юм байна. Үндсэн хуулийн 16.13-т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэжээ.

... М, Б нарын олон удаагийн толгой нүүр лүү цохисон үйлдлийг би няцааж өөрийгөө хамгаалж байгаа үйлдэл юм. Бичлэг дээр тодорхой харагдана. Тэдний үйлдлүүд эхэлж хийгдээд үргэлжилсээр байсан тул би уг үйлдлийн эцэст өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Энэ үйлдлийг хууль зүйн мөн чанарын талаас нь шүүхээс тодорхой аргагүй хамгаалалтын шинжийг авч хэлэлцэхгүй байгаа талаар шүүх дүгнэлт хийсэнгүй. Мөн Эрүүгийн хуулийн 20.16 дахь заалтын санаа сэдэл огт байгаагүй тул уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Иймд шийтгэх тогтоолын 1, 2, 3-р заалтад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь хэсэгт гэм буруутай, уг зүйл ангиар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах хэргийг хэрэгсэхгүй болгож миний эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

 

“... Гэрч нарын болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд С.Т тухайн хэрэгт ямар үйлдэл оролцоотой байсан, О.А, Б.Ш, Ж.А нартай маргалдсан, зодолдсон, баарны гадаа орилж хашхирч бусдыг өдөөн турхирч, хэрэгт татан оролцуулах зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаар асуулт тавьж, хариулт авах болон үйлдэл оролцоог нь шалгах ажиллагаа огт хийгээгүй байдаг.

Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгийг шүүх хуралдаан дээр болон өмнө нь үзэж танилцсан бөгөөд уг бичлэг нь яллагдагч нарын үйлдэл оролцооны дүрслэлийг дуу авиатайгаар тод бичсэн байх ба бичлэг эхлэх үеэс яллагдагч С.Т баарны гадаа маргалдаж буй хүмүүсийн дунд дуугүй зогсох ба зодоон болох мөчид тайвнаар алхан очиж биеэрээ дундуур нь орж салган тэврэх маягаар холдуулж байгаа нь харагддаг. Салгах явцдаа бусадтай маргалдаж, цохиж зодох, хүч хэрэглэж байдал харагддаггүй, зөвхөн салгах үйлдэл оролцоотой байгаа нь тод харагддаг.

Харин Ж.А, Ж.Мтэй зодолдож шат руу уруудах үед С.Т болиулж барьж авахаар араас нь гараараа самардахад А эргэж хараад Тыг цохиж шат руу унагаж зодож, ухаан алдсан байдалтай босож ирэхгүй байсаар эмнэлэгт хүргүүлж байгаа нь харагдана.

Энэхүү бичлэгээр дээрх хэрэгт буюу олон нийтийн амгалан тайван алдагдуулсан зодоон бүхий хэрэгт С.Тын үйлдэл оролцоо байхгүй нь нотлогдож үгүйсгэгдэж байхад эсрэгээр гэм буруу нь нотлогдсон гэсэн зөрүүтэй дүгнэлтийг шүүх хийсэн. Ингэж дүгнэхдээ нотлох баримтыг бодит байдлаар нь нягт нямбай үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дахь заалтыг хэрэгжүүлээгүй. Иймд яллагдагч С.Тыг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч О.А давж заалдах гомдолдоо:

 

“... миний хувьд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үеэл ах Ж.А, түүний найз Ш, Ш-н найз эмэгтэйн хамт бааранд орж хэсэг юм ярьж сууж байгаад баар хаах үед 02 цагийн үед баарнаас гарахад Ш, М 2 хоорондоо маргасан байдалтай байсан. Ж.А ах бид 2 гараад яав, юу болов гээд маргахгүй салж явъя гэхэд М Аыг би чамайг танина гэх зэргээр ярьж байснаа цохиод авсан. Үүний дараа Мтэй цуг явж байсан Б нь Аыг хэд хэдэн удаа ээлжлэн цохиж явах гэхэд явуулахгүй өдөж хоргоогоод байсан тул үеэл ахыг зодож цохиход нь хамгаалж М-г өшиглөсөн юм. Тухайн үед баарны гадаа биднээс өөр хүмүүс байгаагүй бөгөөд өөр хөндлөнгийн танихгүй хүмүүсийн ая тух алдагдсан гэх гомдол мэдээлэл гараагүй. Мөн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаагүй юм.

Ер нь бол олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдыг өдөөн турхирч хэв журмыг алдагдуулах тийм санаа зорилго огт байгаагүй юм. Мн биед халдсан нь үеэл ах Ж.А руу удаа дараа цохиж зодсон үйлдэл хийхэд нь хамгаалах зорилгоор өшиглөсөн нь миний буруу юм. М-г өшиглөсөн үйлдэлдээ гэмшиж байгаа. Шүүхээс надад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Нийслэлийн     дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хязгаарласан.

Миний хувьд эхнэр, цэцэрлэгийн насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр одоогоор эрхэлсэн ажилгүй би ганцаараа ажил эрхэлж амьдралаа авч явдаг. Би “Т ХХК-д гүйцэтгэх захирлын жолоочийн ажил эрхэлдэг. Тиймээс уг ялын тогтоолын хэрэгжилтийг ажлаа хийхийн тулд зөрчигдөх болж байгаа байдлыг харгалзаж шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Нийслэлийн    дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож'' гэсэн дүүргийн хязгаар хэмжээг “Нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хязгаарлах ялаар” гэж өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн сэдэл, санаа, зорилго байгаагүй тул зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад оруулан шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.М тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.А тайлбартаа: ... Бусдыг өдөөн хатгасан зүйл байгаагүй. Аргагүй хамгаалалт байсан ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.А тайлбартаа: ... Надад үймээн тарих сэдэл байгаагүй. Аргаа бараад би өөрөө цагдаад дуудлага өгсөн ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: ... Тод холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ... гэв.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.М, Н.Б, Л.Т, Ж.А, О.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Ж.М, Н.Б нарыг Ж.Аыг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Аыг Н.Б, Л.Т нарыг зодож 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч О.Аыг Ж.М-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ж.М, Н.Б, Л.Т, Ж.А, О.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ж.М, Н.Б нарыг Ж.Аыг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ж.Аыг Н.Б, Л.Т нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч О.Аыг Ж.М-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.А “... би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Үүнд шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Мөн Эрүүгийн хуулийн 20.16 дахь заалтын санаа сэдэл огт байгаагүй тул уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү ... ” гэсэн,

 

шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Д.Э “... С.Т тухайн хэрэгт ямар үйлдэл оролцоотой байсан талаар ажиллагаа огт хийгээгүй ... камерын бичлэгээр ... С.Тын үйлдэл оролцоо байхгүй нь нотлогдож үгүйсгэгдэж байхад эсрэгээр гэм буруу нь нотлогдсон гэсэн зөрүүтэй дүгнэлтийг шүүх хийсэн. Иймд яллагдагч С.Тыг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү ...” гэсэн,

 

шүүгдэгч О.А “... Шүүхээс надад     дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон ял оногдуулсан. Би “Т ХХК-д гүйцэтгэх захирлын жолоочийн ажил эрхэлдэг. Уг тогтоолын хэрэгжилтийг ажлаа хийхийн тулд зөрчигдөх болж байгааг харгалзаж “Нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хязгаарлах ялаар” гэж, мөн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн сэдэл, санаа, зорилго байгаагүй тул хэрэгсэхгүй болгож, эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.А, О.А,  шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

 

Тодруулбал, шүүх хуралдааныг даргалагч шүүгчээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-г 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Бг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Аыг 1 жилийн хугацаагаар Нийслэлийн     дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Аыг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Тыг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-г 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Бг 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Аыг 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 1 сарын хугацаагаар Нийслэлийн     дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус шийтгэсүгэй ...” гэж,

3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ж.Аод оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар Нийслэлийн     дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай ...” гэж,

   5 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих хэрэг хязгаарлах ял, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Ж.Аод оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих хязгаарлах ял, шүүгдэгч Л.Тод оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид, шүүгдэгч О.Ат оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай ...” гэж тус тус уншиж сонсгосон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэргээр тогтоогдож байна.

Харин прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан болон хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Н.Б, О.А, Ж.А, Л.Т нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Н.Б, Ж.А нарыг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэж,

3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,

 шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ж.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоосугай ...” гэж,  

5 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 1 жил 2 сар, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 жил 2 сар, шүүгдэгч Ж.Аод оногдуулсан 1 жил 2 сар, Л.Тод оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч О.Ат оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай ...” гэж тус тус бичжээ.

Тухайлбал: даргалагч шүүгчээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо шүүгдэгч Л.Тыг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн гэж уншиж сонсгосон боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар буюу шүүгдэгч Л.Тод оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг аль аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон талаар тусгаагүй байна.

   Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

 

Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгах шаардлагатай юм.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын ямар үйлдэл, оролцоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар нэг бүрчлэн эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр “... шүүгдэгч Л.Т, Ж.М, Н.Б, Ж.А, О.А нар нь ... бүлэглэн зөрчиж ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ...” гэж хэт ерөнхийлөн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Т, Ж.М, Н.Б, Ж.А, О.А нарын тус бүрийн үйлдэл, оролцооны талаар дүгнэх шаардлагатай.

 

Түүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “... Ж.Аын үйлдэл аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн саналыг няцаан үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцээгүйгээс гадна

 

шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов …” гэж дүгнэсэн /3 хх 10 тал/ атлаа тогтоох хэсэгтээ түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Дээрх шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчсөн зөрчилд мөн хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Ж.А, О.А, шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.М, Н.Б, О.А, Ж.А, Л.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

3. Шүүгдэгч шүүгдэгч Ж.А, О.А, шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.М, Н.Б, О.А, Ж.А, Л.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                           С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                                     Г.ЖАРГАЛТУЯА