| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/10004/И |
| Дугаар | 197/ШШ2026/10485 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2026/10485
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,,,, ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, оршин суух,*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 698,054.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сайн-Оюут, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. ББСБ ХХК нь Л. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн шугамын гэрээ байгуулж, 2022 оны 05 сарын 02-ны өдөр 182,000 төгрөгийг, сарын 9 хувийн хүүтэй зээлж, 40,648 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн зээл 181,998.69 төгрөг, зээлийн хүү 511,056 төгрөг, нотариатын зардал болон шимтгэл 5,000 төгрөг, нийт 698,054.69 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-т ...хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. гэж заажээ.
Шүүх нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчид шуудангаар илгээхэд дээрх хаяг тус хороонд байхгүй гэх Засаг даргын тодорхойлолт ирсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1.-т заасан Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. гэж заасны дагуу хариуцагчийн хаягийг шалгахад тэрээр *******,*******, бүртгэлтэй талаарх лавлагаа ирсэн.
Уг хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг илгээхэд Л. өөрөө хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул албадан ирүүлэх боломжгүй байна гэх Илтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн.
Хариуцагчийн ******* дугаар ашиглалтад байхгүй, ******* дугаарт залгахад ээж нь Л. шувуун фабрикт байгаа, утасны дугаарыг олвол явуулна гэх хариу өгсөн. ******* дугаарт залгахад тийм хүн байхгүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2.-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
754.3.-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ гэж, 754.4.-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж тус тус заасны дагуу *******e-mongolia.mn хаягаар 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарласан баримтыг тус тус илгээсэн бөгөөд 7 хоног өнгөрсөн тул мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардаж авсан гэж үзсэн болно. Түүнчлэн энэ тухай болон хуралдааны товыг хариуцагчийн ******* дугаарт залгаж мэдэгдэхэд за ойлголоо гэх хариу өгсөн.
Гэвч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.тай Зээлийн эрхийн гэрээ байгуулж, 182,000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрээ, Зээлийн тооцоолол зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
ББСБ ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах 24/02 дугаартай гэрээ байгуулж, ******* ХХК-ийн олгосон 99,340,889.25 төгрөгийн зээлийг ББСБ ХХК шилжүүлж авахаар харилцан тохиролцсон бөгөөд Зээлийн хөрөнгийн мэдээлэлд Л.гийн 181,999 төгрөгийн зээл бүртгэгдсэн байна.
Иймд ББСБ ХХК нь ******* ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан буюу Л.гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Шүүх ******* ХХК болон Л. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
4.2. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК нь Л.д 182,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд 2022 оны 08 сарын 02-ны өдрөөс хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж, Зээлийн тооцооллыг хавсаргажээ.
Талуудын хооронд байгуулсан Зээлийн эрхийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д 1 удаагийн зээлийн хугацаа нь 30 хоног байна. Зээлдэгч нэг удаагийн авсан зээлийг тухайн сарын үндсэн хүү, алданги, нэмэлт шимтгэлийг төлснөөр зөвхөн нэг удаа 30 хоногоор сунгуулж болно. Хэрэв тухайн сарын үндсэн хүү, алданги, нэмэлт шимтгэлийн аль нэгийг төлөөгүй тохиолдолд зээлийн хугацаа сунгагдахгүй гэжээ.
Хариуцагч Л. нь 40,648 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлснөөр хугацаа сунгагдсан болох нь Зээлийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна. Үүнд юу юуны төлбөр төлөгдсөн болох задаргаа байхгүй байх ба дээрх гэрээний 2.6 дахь заалтын дагуу үндсэн хүү, алданги шимтгэл орсон дүн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл гэрээний 2 дугаар зүйлийн 2.12-т зээл олгосны шимтгэл зээл олголтын дүнгийн 2 хувь байна гэсэн бөгөөд 2.6-д зааснаар шимтгэл төлснөөр хугацаа сунгагдана гэсэн тул хугацаа сунгагдсаны 40,648 төгрөгт энэхүү зардал орсон гэж үзэхээр байна.
4.3. Зээлийн гэрээнд заасны дагуу хүүг тооцоход 182,000 төгрөг х 9 хувь = 16,380 төгрөг байх ба шимтгэлийг тооцоход 182,000 төгрөг х 2 хувь = 3,640 төгрөг байна.
182,000 төгрөгийн зээлийн 1 удаагийн сунгалт 32,760 төгрөг бөгөөд гэрээгээр зөвхөн 1 удаа сунгуулж болно гэсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.
Иймд үндсэн зээлийн төлбөрийг Л. төлөөгүй тул 182,000 төгрөгийг 1 сарын хүү 16,380 төгрөг, нийт 198,380 төгрөгийг Л.гаас гаргуулж, ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Харин шимтгэлийг төлөгдсөн гэж үзсэн тул шимтгэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд гэрээний хугацаа сунгаагүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.
4.4. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 2,000 төгрөгийн зардал гарсан гэж шаардсан бөгөөд энэ нь хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул үүнийг Л.гаас гаргуулах нь зүйтэй.
4.5. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Л.гаас үндсэн зээл, хүү, нотариатын зардал нийт 200,380 төгрөгийг гаргуулж, ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, шимтгэлд нэхэмжилсэн 497,674.69 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 21,304 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 6,662 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
6.Шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр за ойлголоо гэх хариу өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Түүнчлэн хурлын товыг шүүхээс лавлах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Л.гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд 200,380 төгрөг гаргуулж, ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 497,674.69 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.гаас улсын тэмдэгтийн хураамжид 6,662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ