| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Хосбаяр |
| Хэргийн индекс | 312/2026/0057/Э |
| Дугаар | 2026/ДШМ/29 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/29
2026 04 22 2026/ДШМ/29
М.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч М.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Хохирогч Д.Н, Х.Ч
Б.Ц, Н.А
Хохирогч Х.Чимэдлхамын өмгөөлөгч Н.М
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Ц.Алтангадас, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Х.Ч, шүүгдэгч М.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн М.Од холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт М-н О, Монгол Улсын иргэн,
үргэлжилсэн үйлдлээр,
2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.Т-н 15.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “ аймаг сум гол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Н-н 23.914.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2023 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрийн хооронд “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Б-н 18.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрийн хооронд “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.У-н 23.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Эн 24.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Мн 23.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.А-н 23.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Б-ны 25.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 06 дугаар сарын 21-27-ны өдрийн хооронд “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, есөн удаагийн гүйлгээгээр хохирогч Х.Ч-н 42.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ү.О-н 30.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Нн 25.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “ аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.П-н 24.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Б-н 75.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Ц-н 32.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А-н 18.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Х.О-н 28.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд аймаг сум багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Х.О-н 26.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан буюу бусдад нийт 501.414.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Х овогт М-н Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.Ог 5 жил 6 хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Огаас 121.714.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Тд 13.000.000 төгрөг, хохирогч Д.Нт 5.914.000 төгрөг, хохирогч Б.Мт 10.100.000 төгрөг, хохирогч Б.Бд 8.300.000 төгрөг, хохирогч Х.Чд 7.900.000 төгрөг, хохирогч Э.Нд 3.500.000 төгрөг, хохирогч Ү.Од 27.000.000 төгрөг, хохирогч Л.Пд 12.000.000 төгрөг, хохирогч Б.Цд 3.500.000 төгрөг, хохирогч Х.Од 14.500.000 төгрөг, хохирогч Х.Од 16.000.000 төгрөг олгож, хохирогч Д.Н, Ү.О, Х.Ч нар банкны хүү, сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй,
шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Х.Ч давж заалдах гомдолдоо:
“... Миний бие 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээрх байрыг 95,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед манай багт хэсгийн ахлагч хийж байсан Х.А над руу чатаар удаа дараа залгаж, өглөө эрт манай ажил дээр ирээд “манай охин М.О аймгийн Засаг даргын Тамгын газарт нарийн бичиг хийдэг, урьдчилгаа мөнгө өгвөл чамайг байртай болгоно” гэх зэргээр ятгаж эхэлсэн. Мөн өөрийнх нь хүү бас тухайн байранд орох болоод мөнгө дутаад байна гэх байдлаар гуйж 43.000.000 төгрөгийг М.Огийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед Х.А намайг саяхан байраа зарсан мөнгөтэй байгаа талаар мэдэж байсан. Би анх 43,000,000 төгрөг шилжүүлэх үед Х.А-р дамжуулан М.Отай утсаар ярьж байсан, гэрээн дээр гарын үсэг зурах гэж уулзахдаа л анх царайг нь харсан, түүнээс өөрөөр өмнө нь Ог харж ч байгаагүй. Би Х.А-г таньдаг бөгөөд түүний үгэнд итгэсэн учраас л мөнгөө шилжүүлсэн.
Анхан шатны шүүхэд би болон манай өмгөөлөгчийн зүгээс М.Огийн ээж Х.А гэх хүний үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгуулмаар байгаа талаараа хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Х.А гэх хүнийг гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй гэх үндэслэл бүхий баримт цуглаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Миний бие анх цагдаад болон шүүхэд мэдүүлэг өгөхдөө Х.А-н дээрх үйлдлүүдийн талаар тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. Харин анхан шатны шүүх миний тайлбар, мэдүүлгийг үнэлэхгүй, ганцхан шүүгдэгч М.Огийн мэдүүлгийг үндэслэн Х.А-г юу ч мэдээгүй байсан мэтээр тайлбарлаж байгаад гомдолтой байна. Хэрэв Х.А над дээр ирж уулзаж, дээрх байдлаар ятгаж, зуучлаагүй бол би тухайн мөнгийг огт танихгүй М.Од шилжүүлэхгүй байсан.
... Миний бие өөрийн амьдарч байсан байраа зарж, өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, байраа томруулах гэж хадгалж байсан мөнгөнөөсөө Од шилжүүлж улмаар хохирсон. Би 4 бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн байр ч үгүй, мөнгө ч үгүй болж ахынхаа хашаа байшинд түр амьдарч байгаа болно. Би тухайн үед амьдралаа дээшлүүлье, байраа томруулъя гэж байсан ч тухайн хэргийн хохирогч болсон бөгөөд амьдрал дээшлэх биш, харин улам доройтсон. Үүний улмаас гэр бүлийн дунд хэрүүл болон таарамжгүй харилцаа бий болж, үр хүүхдийнхээ нүүрийг ч харах эцэсгүй болж байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тухайн эрүүгийн хэрэгтэй хамт шийдэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч М.О давж заалдах гомдолдоо:
“... Миний хувийн байдал буюу гурван нялх, бага насны /5 нас, 3 нас, 11 сартай нялх/ хүүхэдтэй байдлыг хохирол төлсөн байдлыг хэргийн нөхцөл байдлыг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч /мөрдөн байцаалтын шатнаас/ байгаа байдлыг болон бусад нөхцөлийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг болон Эрүүгийн хуульд заасан холбогдох хөнгөрүүлж тооцох заалтуудыг анхаарч ялыг хөнгөрүүлж өгнө үү. Боломжтой бол хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.О тайлбартаа: “... Би гэм буруугаа зөвшөөрч байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: “... Ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Н тайлбартаа: “... Гомдолтой байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Ч тайлбартаа: “... Гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Ц тайлбартаа: “... надаас авсан мөнгөө хүүхдийн сэвлэгийн найранд хэрэглэсэн байсан ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.А тайлбартаа: “... Гомдолтой байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: Хохирогч Х.Ч-н давж заалдах гомдлыг дэмжиж байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.О, хохирогч Х.Ч нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч М.Од холбогдох хэрэгт нотлогдвол зохих байдлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн нотлогдоогүй байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тухайлбал: Хохирогч Х.Ч-н “... Тухайн үед багийн хэсгийн ахлагч байсан А /Огийн ээж/ манай ажил дээр ирээд “... аймгийн Засаг даргын тамгын газарт нарийн бичиг ажил хийдэг... байртай болох боломж байгаа юм байна ... мөнгө дутчихлаа, 12 сая төгрөг зээлэх боломж байна уу ...” гэхээр нь “... танай охин надад тусалж чадах юм бол би 12.000.000 төгрөг нэмж зээлүүлье, би 78 м.кв гурван өрөө байранд орно шүү ...” гэж тохиролцоод ээжийнх нь утсаар Отай холбогдоход “... мөнгөө хийчих, санаа зоволтгүй гэсэн ...” гэх мэдүүлэг /1 хх 215/, дансны хуулга болон
хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл нэр бүхий хохирогч нарыг залилах гэмт хэрэгт шүүгдэгч М.Огийн эх Х.А хамтран оролцсон эсэхийг шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршиг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоох ажиллагааг хийгээгүй байх тул энэ талаар гаргасан хохирогч Х.Ч-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.
Дээрх хуулийн заалт дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд үйлдэгдсэн, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргийн хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах шаардлагатай юм.
Түүнээс гадна залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг ойлголтод энэ гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, олсон хууль бус орлогоо өөрийн хэрэгцээнд зарцуулсан байхыг хамааруулна.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ог 1 жил 10 сарын хугацаанд хохирогч нарын эд хөрөнгө буюу мөнгийг авах зорилгоор “орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, хохирогч нарын 501.414.000 төгрөгийг шилжүүлэн авч тэднээс авсан ...мөнгөөр бусдад өр төлөх, аялал зугаалгаар явах, хоол хүнс, хувцас хунар, гар утас, эд хэрэглэл авах, найз нөхөд, ах дүүдээ өгөх ... зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулж, амьжиргаагаа залгуулж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор Ц.Л “...бага хэмжээний зарцуулалтыг шалгаагүй, харин 500.000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгөний зарцуулалтуудыг шалгасан ...” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй боловч
мөрдөн шалгах ажиллагааны явцад М.О нь өөрийн гэсэн орлоготой эсэх, залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн хэрэгцээнд зарцуулсан эсэх /мөнгөний хэмжээ хамаарахгүйгээр/, хууль бус олсон орлогоор амьжиргаагаа залгуулсан эсэх зэргийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба энэ талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н “... хохирогч нараас авсан мөнгийг амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг бүрэн тогтоогоогүй ...” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.
Иймд хохирогч Х.Ч-н давж заалдах гомдлын “ ... сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй ... Х.А-н үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгаагүй ... ” гэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогчийн давж заалдах гомдлын бусад хэсэг болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Од урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
3. Хохирогч Х.Чимэдлхамын давж заалдах гомдлын “... сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоогоогүй ... Х.А-н үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгаагүй... ” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсэг болон шүүгдэгч М.Огийн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
З.ХОСБАЯР