| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0152/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 157
эг /ХХ-ийн Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нямдэлэг
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Ар торгуутан овогт Рэнцэнгийн Даваадоржид холбогдох 1831000850123 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар саын 23-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар баг, Хайрханы 4-407 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Ар торгуутан овогт Рэнцэнгийн Даваадорж, РД: /МП-72102396/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Даваадорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Шанд” гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15.1 метр куб нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Р.Даваадоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. Тухайн үед байшин барих бодолтойгоор мод бэлтгэсэн минь үнэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна миний буруу. Танидаг хүнийгээ машиныг гуйж аваад нэг дүүгээ туслаач гэж хэлээд хамт явж мод бэлтгээд бэлтгэсэн модоо хашаандаа буулгасан гэв.
2.Хохирогч Ч.Оюунсүрэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-нд мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ойн санд учирсан хохирол нь хуулийн дагуу тогтоогдвол гарсан хохирлыг нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Н.Алтаншагайгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Р.Даваадорж ахын хувьд 2018 оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын өмнөхөн “ах нь хөдөө явчихаад ирье” гэж гуйгаад миний өмчлөлийн 34-37 УНЕ улсын дугаартай пронтер маркийн автомишиныг аваад явсан. Машиныг авч яваад 2-3 хоногийн дараа авчирч өгсөн шиг санагдаж байна. Миний хувьд сүүлд л мод тээвэрлэсэн гэж сонссон. Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...Машинаа хураалгамааргүй байна...гэх мэдүүл 24 дүгээр хуудас/
4.Гэрч М.Ганзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би Даваадоржтой хамт мод бэлтгээгүй. Даваадоржийн бэлтгэсэн 29 ширхэг модыг би мэдэхгүй. Би модоо бэлтгүүлж аваад одоо байшингаа засварлаж эхэлсэн байгаа. Би 0110175 дугаартай эрхийн бичгийг Даваадоржид өгөөгүй. Эрхийн бичгийг бусдад шилжүүлээгүй. Компани дээр байгаа.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/
5.Гэрч Б.Батсүхийн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр аймгаас ирсэн ажлын хэсгийн хамтаар иргэн Даваадоржийн гэрийн хашаанд очиход хашааны урд хаалганы баруун талд 4 метр урттай 29 ширхэг нойтон нарсан гуулингууд байсан. Тухайн модонд тэмдэг хийгээд явсан..... гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/
6.Гэрч Г.Тайванбаатарын 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2018 онд орон нутгийн хэрэгцээнд буюу үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтоор 900 метр куб, цэвэрлэгээний огтлолтоор 200 метр куб, цэвэрлэгээний ажлаар 300 метр куб модыг хуваарилсан юм. Р.Даваадорж нь 2018 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Уг моднуудын диаметрийг тогтоох зорилгоор хэмжилт хийхэд 4 метрийн урттай 42 см-ийн диаметртэй 19 мод, 32 см-ийн диаметртэй 10 ширхэг нойтон нарс моднууд байсан ба үндсэн ашиглалтын огтлолтоор бэлтгэгдсэн моднууд байсан.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/
7.Гэрч Ц.Нямбаатарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Цагаан сарын өмнөхөн хэдэ хоногийн өмнө гэхээр 2018 оны 02 дугаар сарын дунд үед намайг гэртээ амарч байхад Даваадорж ах 34-37 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй 8 цагт ирээд “завтай бол уулнаас ахдаа хэдэн мод ачаад өгөөч, ажлын хөлс мөнгийг нь өгье” гэх хэлэхээр нь тодорхой хийсэн ажилгүй, цагаан сар болох гээд мөнгөний хэрэг байсан учраас зөвшөөрч бид хоёр Хүдэр сумын төвөөс баруун хойл зүгт 30 гаруй км зайд байрлах Шанд гэх газарт 9 цагт очиж Даваадорж ах өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр ургаа модыг хөрөөдөж 4 метрийн урттай 29 ширхэг мод бэлтгэн очсон өдрийнхөө орой Хүдэр сумын төв рүү 2 удаа тээвэрлэж Даваадорж ахын хашаанд буулгасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дүгээр хуудас/
8.Гэрч Г.Энхтүвшингийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Хүдэр сумын төвөөс баруун хойд зүгт 360 гаруй км зайд “Шанд” гэх газар байдаг. Уг газар нарс, хус мод зонхилон ургах ойн сан бүхий газар байдаг. 2018 оны 02 дугаар сард иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг “Шанд” гэх газарт олгоогүй. Р.Даваадорж нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/
9.Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшингийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн Шинжээчийн 3 дугаартай дүгнэлтийн хариулт хэсэгт:
Хариулт: Р.Даваадоржийн зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэх 15,1 м3 үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэгдсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ны А/79 тоот тушаалаар тооцож үзэхэд: 15,1х120,000=1,812,000х1,8=3,261,600 төгрөгийн үнэлгээ гарч байна.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалт /Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр өсгөх/-ыг үндэслэн тооцоход: 3,261,600х3=9,784,800 төгрөгийн үнэлгээ гарч байна..... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
10.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 8-14 дүгээр хуудас/
11.Шүүгдэгч Р.Даваадоржийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Цагаан сарын баяр болоход хэд хоног дутуу байхад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Н.Алтаншагайгийн гэрт очиж уулзаад “ахдаа машинаа өгч байгаач, хөдөө явчихаад ирье” гэж хэлээд түүний цагаан өнгийн 34-37 УНЕ улсын дугаатай пронтер маркийн машиныг авч Нямбаатарын гэрч очоод “ахын дүү завтай байна уу? ах нь уулнаас хэдэн мод авч ирэх хэрэгтэй байна, ах нь туслахад нь хэдэн төгрөг өгье” гэж хэлээд Нямбаатарыг дагуулаад Хүдэр сумын төвөөс баруун хойд зүгт 30 гаруй км зайд байдаг Шанд гэх газарт өглөө 9 цагийн үед очиж цахилгаан хөрөөгөөр ургаа нарс модыг 4 метрийн урттайгаар 29 ширхэгийг бэлтгэж сумын төв рүү 2 удаа тээвэрлэж хашаандаа 2018 оны 02 дугаар сарын 13-ны орой буулгасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ар торгуутан овогт Рэнцэнгийн Даваадоржийг Р.Даваадорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Шанд” гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15.1 метр куб нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэн, тээвэрлэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Даваадорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Шанд” гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15.1 метр куб нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэн, 34-37 УНЕ улсын дугаартай цаган өнгийн “ПРОНТЕР” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 15,1х120,000=1,812,000х1,8=3,261,600 төгрөгийн хохирол учруулсан ба Ойн санд учруулсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр өсгөн тооцоход: 3,261,600х3=9,784,800 төгрөгийн хохирол учирсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Р.Даваадоржид Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгслийн үнэлгээний 800.000 төгрөгийг ялтан Р.Даваадоржоос гаргуулан улсын орлогод оруулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 4 метрийн урттай, 29 ширхэг буюу 15.1 метр куб нарсан модыг хурааж, худалдан борлуулж улсын орлогод авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар тогтов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ар торгуутан овогт Рэнцэнгийн Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Рэнцэнгийн Даваадоржийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгслийн үнэлгээний 800.000 төгрөгийг ялтан Р.Даваадоржоос гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 4 метрийн урттай, 29 ширхэг буюу 15.1 метр куб нарсан модыг хурааж, худалдан борлуулж улсын орлогод авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Ялтан Р.Даваадорж нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус %