| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/05594/И |
| Дугаар | 191/ШШ2026/02167 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/02167
|
2026 02 06 |
191/ШШ2026/067 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,
Газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай үндсэн, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг 202 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 202 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. /Ү№/,
Хариуцагч О.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д. /Ү№/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Г.******* нь өмгөөлөгч Э.ийн хамт нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.******* миний бие 2002 оноос эхлэн хувиараа рант уллагаатай бүх төрлийн гутлыг гар аргаар хийж, худалдан борлуулж байгаад эхнэр . танилцаж, хамтран амьдарснаас хойш 2007 оноос хойш хамтарч гэр бүлээрээ гутал хийн худалдан борлуулж, амьдрал ахуйгаа авч явах болсон. ид 5-16 насны хүүхдийн хамт, ам бүл 6, аянзүрх дүүргийн дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах газарт 201 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Миний бие өмнө нь гутал хийж, зарж байхдаа 2002 онд О.******* эгчтэй танилцаж байсан бөгөөд түүнээс хойш нэг, нэгэндээ гутал хийж өгч, авч худалдах зэргээр харилцах болсон.
Ингээд 201 онд О.******* эгч надад ...Эгчид нь 2 тал хашаатай нэг газар байгаа, тэр газрыг 8 сая төгрөгөөр худалдах бодолтой байгаа, хэрвээ та хоёр надад 8 сая төгрөгийн гутал нийлүүлээд өгвөл тэр газрыг надаас нэрийг нь шилжүүлээд авч болно шүү..." гэх саналыг тавьсан бөгөөд эхнэр бид хоёр тухайн саналыг хүлээн авч, газрыг худалдан авахаар тохиролцож, 8 сая төгрөгт тооцож түүнд гутал хийж өгч, нийлүүлэхээр болсон.
Ингээд 201 оны 06 дугаар сард түүний зөвшөөрснөөр бид аянзүрх дүүргийн дүгээр хороо хуучнаар, одоо бол дугаар хороо болж өөрчлөгдсөн, гудамж, тоот хаягт байрлах газарт бууж, гэрээ барьж, урд нүүрэн талын хашааг нь бид өөрсдөө барьж, тус хороонд албан ёсоор бүртгэлээ хийлгэж өнөөдрийн байдлаар тухайн газар дээр гэр бүлээрээ амьдарч байна.
Миний бие 201 оноос 2019.06.13-ны өдөр хүртэл О.*******д төрөл /цагаан ултай гутал, адууны үстэй гутал, буриад гутал, нохойн үстэй гутал/-ийн гутал буюу нийт 118 гутал буюу 8,260,000 /найман сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий гутлыг нийлүүлснээр бидний анх тохиролцсон газрын үнийг түүнд төлж дууссан.
Тооцоо дууссан талаар ...хашааны тооцоо дуусав, О.******* гээд өөрийн гарын үсгээ миний хөтөлдөг хар дэвтэр дээр зурж өгсөн, мөн түүнд дээрх үнэ бүхий тоо ширхэг бүхий гутлыг хүлээлгэн өгсөн талаарх баримт /уг дэвтрээ эх хувиар нь нотлох баримтаар хавсаргав/ байгаа болно.
Тухайн үед би түүнд ...одоо бидний төлбөр тооцоо дууссан юм чинь газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг миний нэр дээр шилжүүлж өгнө биздээ эгчээ..." гэхэд тэрээр "...за эгч нь удахгүй нэр шилжүүлж өгнө, та хэд угаасаа энэ газар дээрээ амьдарч байгаа юм чинь, асуудал үүсэхгүй шүү дээ, эгч нь гутлын материалын мөнгийг нь өгье, бид хийж өгч, авч явсаар өнөөдрийг хүрсэн, эгчдээ дахиад гутал хийгээд өгөөч..." гэсэн. Тэгэхэд нь за тэгье гээд бид нэг нэгэндээ гутал хийж өгч, авалцсаар өдий хүрсэн.
Гэтэл 202.05.20, 29,30-ны өдрүүдэд О.******* нь манайд ирээд хэрүүл маргаан үүсгэж, "...би та нарт газраа зарахаа больлоо, би газраа өөр хүнд 50 сая төгрөгөөр зарна, одоо та нар хурдан гэрээ ачаад нүү..." гэсэн.
Тухайн үед миний бие тухайн маргааны явцыг өөрийн гар утсан дээрээ бичиж авсан бөгөөд тухайн бичлэг дээр О.******* нь "...10 жилийн өмнө 8 саяаар зарсан ч одоо 80 саяар зарсан ч миний эрх... би энэ газраа зарчихсан юмаа..." гэж хэлсэн. Үүгээр О.******* нь өөрөө 8,000,000 төгрөгөөр надад худалдсан гэдгээ хэлсэн.
О.******* нь тохиролцоогоо зөрчиж, шударга бусаар асуудалд хандаж байгаагийн цаад шалтгаан нь 2022 онд газрын хажуугаар засмал зам тавигдсан, мөн дэд бүтэц хөгжиж байгаа болохоор тэрээр ашиг хонжоо хайж энэ мэтээр зүй бус үйлдэл гаргаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол /үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрх/- ыг хохироож, зөрчиж надад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаад харамсаж байна.
Иймд аянзүрх дүүргийн дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах нэгж талбарын /13326062/ дугаартай эрхийн улсын бүртгэлийн /Э-220002903/ дугаартай газрын газар эзэмших эрхийг Г.******* надад шилжүүлэн өгөхийг хариуцагч О.*******д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.******* нь өмгөөлөгч Д.ийн хамт татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.******* нь эхнэр хүүхдийнхээ хамт 2013-201 оны үед хашаагүй, айлын хашаанд амьдардаг байсан болохоор нь өрөвдөөд хийдэг гутлаа надад өгөөд энэ хашаанд амьдар гэсэн. Энэ хоёрт мөнгө байхгүй гэхээр нь өөрсдийнхөө хийдэг гутлаа хийж өгөөд хашаанд амьдар гэж тохиролцсон.Тэр өдрөөс хойш надад мөнгө өгч байгаа юм шиг, өгөхгүй байгаа юм шиг явсаар өдий хүрсэн. Залуу хүмүүс өөрсдийн гэсэн хашаатай болох нь та нар хэрэгтэй, тэгэхээр эгчийнхээ мөнгийг өгчих гэж эд нарт удаа дараа хэлж байсан.
2018 онд 2,000,000 төгрөгийг хүүд тооцож өгсөн гэж надад худлаа хэлж гарын үсэг зуруулаад хашааны тооцоо дууссан гэж өөрсдөө бичиж залилан хийж байгааг хүлээж зөвшөөрөхгүй байна. 2022 оны үед өрөө дуусгах гэж байгаа юм шиг гутал өгдөг, гэтэл маргааш нь мөнгө байхгүй гэж хэлээд 2,000,000 төгрөгийг буцаагаад зээлж авдаг байсан. Ер нь бол миний мөнгийг өгч байгаа юм шиг мөртлөө буцаагаад миний мөнгийг авчихдаг байсан. Ингээд мөнгөө авахын тулд Г.*******т мөнгө зээлдэг байсан.
Гэтэл энэ хугацаанд би өөрөө өрх толгойлсон эх байсан болохоор хүүхдүүдээ тэжээх, сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд хувь хүн болон банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлж авдаг байсан. Намар болоод наймаа сайн болоод ирэх үед эд нар надад биш өөр хүнд гутлаа зарчихдаг байсан.
Нэхэмжлэгч нь 2018 онд тооцоо дууссан гэж худлаа хэлж байна, бид 2022.08.03-ны өдөр тооцоогоо тулгаад хүүгээ бодоод 2022.09.15-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг төлж дуусна гэсэн ******* бид 2 гарын үсэг зурсан баримт үйлдсэн. Үүнээс хойш надад нэг ч мөнгө өгөөгүй, тооцоо хийж мөнгө өгсөн юм шиг мөртлөө өгөөгүй, намайг олон жил сэтгэл санааны дарамтанд оруулж байна.
Энэ 10 гаруй жилийн хугацаанд надад мөнгө болон гутал өгч байгаагүй, 1 удаа 5, 10 гутал авч байсан. 2022 онд Короно вирусын үед адууны арьсан гутал өгнө гэж хэлж байсан. 202 онд адууны арьсан гутлаа 200,000 төгрөгөөр, эмэгтэй адууны арьсан гутлаа 160,000 төгрөгөөр, хүүхдийн гутлаа 80,000 төгрөгөөр тооцож бүх тооцоог дуусгана гэж хэлж байсан.
2023.07.11-ний өдөр бид тооцоо тулгаад 2023.08.01-ний өдрөөс 10 хувийн хүүтэй мөнгийг буцааж өгнө гэж эдний эхнэр нь зөвшөөрсөн, тэгээд 202 онд тооцоогоо дуусгаагүй болохоор 5 хувийн хүү тооцохоор болсон.
Тэгээд 202 онд 11,539,000 төгрөг болсон, хүүг нь багасгаж 3,000,000 төгрөгийг нэмж 1,539,000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. и өгсөн мөнгөнийхөө 2 жилийн хүүгээ тооцоолж авахыг хүсэж байна, *******, хоёрт олон удаа боломж олгосон.
Хэрэв Хашааны тооцоо дуусав гэсэн гарын үсгийг би өөрөө зурсан бол өөр хэрэг, гэтэл би зураагүй байхад миний гарын үсгийг дуурайлгаж хашааны тооцоо дуусав гэсэн баримт үйлдсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Г.*******ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч О.******* нь өмгөөлөгч Д.ийн хамт сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие О.******* нь өөрийн эзэмшлийн газар болох аянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж тоот, 381 мкв газраа Г.*******, түүний эхнэр нарын амьдралыг бодож хашаандаа буулгасан. Тэд гутал хийж өгч 8,000,000 төгрөгөөр газрыг авахаар тохиролцож 2013 онд манай хашаанд буусан.
Гэтэл хашааг авахаар тохиролцсон мөнгөө өгөх нь битгий хэл гутал хийх материалгүй болчихлоо гэж удаа дараа надаас мөнгө зээлж авч байсан. Зээлсэн мөнгөнийхөө оронд хэдэн гутал өгч заруулж байсан.
Энэ нь банкны дансны хуулгаар нотлогдоно. Удаа дараа та 2 мөнгөө төлөөч гэж шаардаж байгаад арга ядаад 2017 онд нотариатаар орж, хүү тохиролцож зээлийн гэрээ хүртэл байгуулж байсан.
*******, нар нь хашааныхаа мөнгийг төлөхгүй байж өөрийн машинаа удаа дараа сольж сайжруулдаг.
Намайг элэг барьж 10-аад жил төлбөр төлөөгүй мөртлөө одоо газрыг минь авахаар улайрч байгаад үнэхээр гомдолтой байна. Саяхан 202 оны 5 сард бид ярилцаж, тохиролцоод тооцоо нийлээд хар дэвтэр дээр гарын үсэг зурцгаасан. Ийм байхад мөнгөө төлсөн мэт аашилж газрыг минь зүгээр авах гэж байна. Сүүлдээ хашаанаас нүү гэж удаа дараа шаардахад нүүхгүй байна.
Иймд Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж газрыг минь чөлөөлүүлж өгнө үү. гэв.
. Нэхэмжлэгч Г.******* нь өмгөөлөгч Э.ийн хамт сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Тэрээр сөрөг нэхэмжлэлдээ... Мөнгөө төлсөн мэт аашилж газрыг минь зүгээр авах гэж байна..." гэсэн нь бодит үнэнд нийцээгүй байна.
Учир нь миний бие тухайн үед 118 ширхэг үнэ бүхий гутлыг хийж өгч, хашааны тооцоог бүрэн дуусгасан. О.*******тай газрыг нь 8 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, газрын үнийг нь түүнд гутал хийж өгч, нийлүүлэхээр болж улмаар 201 оноос 2019.06.13-ны хугацаанд 118 ширхэг үнэ бүхий гутлыг хийж өгч, хашааны тооцоог бүрэн дуусгасан.
Тэрээр намайг удаа дараа мөнгө зээлж авч байсан гээд 2017.07.26-ны өдөр О.*******, . нарын байгуулсан зээлийн гэрээ болон дансны хуулгыг хавсаргаж өгсөн байх боловч миний хувьд болон . хувьд түүнээс тухайн гэрээнд заасан 10 сая төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй буюу хүлээж аваагүй бөгөөд хэрвээ тэрээр бодитойгоор мөнгөө зээлдүүлсэн байсан бол тухайн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017.09.01-ний өдрөөс хойш зээл болон гэрээнд заасан хүүг нэхэмжлэх, шаардах ёстой байсан.
Гэвч тэрээр тухайн үед болон өнөөдрийн байдлаар мөнгө нэхэмжлээгүй, шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа байдлаас нь мөнгө зээлдэж байгаагүй гэдэг нь харагдаж байна.
Мөн түүний дансаар шилжүүлсэн гэх мөнгө нь тухайн маргаан бүхий газрын төлбөр тооцоотой хамааралгүй бөгөөд тэрээр эхнэр бид хоёроор газар худалдахаас гадна гутал хийлгүүлэхдээ гутлын материал авах мөнгийг нь урьдчилж шилжүүлдэг байсан юм.
Түүнчлэн О.*******, . нарын зээлийн гэрээ болон дансны хуулга нь миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай буюу хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна.
Иймд О.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, аянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зургийн үзүүлэлт, Г.*******, . нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, ., ., ., . нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******, . нарын иргэний үнэмлэхийн хуулбар, О.*******д 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон, Эрхийн улсын бүртгэлийн Э-220002903 дугаарт бүртгэгдсэн, аянзүрх дүүргийн дүгээр хороо, Уулын гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын 13326062 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 мкв газар эзэмших эрхийн 000058 тоот гэрчилгээний хуулбар, цагаан ултай, адууны үстэй, нохойн үстэй, буриад гутал гэх тайлбартай гутлын зураг, аянзүрх дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, өмгөөлөгч Э.той байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, тэмдэглэлийн дэвтэр,сиди /1 хх 1-13, 18, 2, 10-169, 2 хх 36/,
5б.Хариуцагчаас ирүүлсэн: О.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Д.тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.*******д 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн О.*******, . нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, 202 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №01110-2018/666 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зураг, гараар бичсэн зүйлийн бичвэр, дансны хуулга, баримт тэмдэглэлийн дэвтэр /1 хх 19, 36-37, 5-75, 98-108, 171-178, 2 хх -5/,
5в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: аянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн аянзүрх дүүргийн дугаар хороо, Уулын гудамж, тоот хаягт байрлах газар нь цахим мэдээллийн санд бүртгэлгүй гэх албан бичиг, аянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас ирүүлсэн маргаж буй газар олгосонтой холбоотой баримтууд, Ө.олормаа, О., ., Д.олортуяа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.0.2-ний өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.07.08-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 86-93, 115-132, 13-139, 183-185, 2-23, 251-255/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг...газрын үнийг 8,000,000 төгрөг, төлбөрийг өөрийн гар аргаар хийдэг гутлаар төлөхөөр тохиролцож, 201 оноос 2019.06.13-ны өдөр хүртэлх хугацаанд 118 ширхэг буюу цагаан ултай гутал, адууны үстэй гутал, буриад гутал, нохойн үстэй гутал гээд 8,260,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг өгч үнийг төлсөн гэж,
Сөрөг нэхэмжлэлийн татгалзлыг ...Газрын үнийг төлсөн тул хашааг чөлөөлөх үндэслэлгүй гэж тус тус тодорхойлсон.
. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн татгалзлыг ... тохиролцсон төлбөрийг төлж дуусгаагүй, Хашааны тооцоо дуусав гэх баримтад гарын үсэг зураагүй, гарын үсгийг дуурайлгаж баримт үйлдсэн байгааг зөвшөөрөхгүй гэж,
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг...төлбөрийг төлөөгүй тул газрыг чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж тус тус тайлбарласан.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.******* нь аянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байршилтай, 381 мкв талбай бүхий газар эзэмших эрхийг 8,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Г.******* нь үнийг, өөрийн гар аргаар үйлдвэрлэдэг гутлаар төлөхөөр тохиролцсон, ийнхүү тохиролцсоны үндсэн дээр уг хашаа 201 оны 06 сараас өнөөг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.
5а. Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, .3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, .-т:Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан.
5б.Эрхийн улсын бүртгэлийн Э-220002903 дугаарт бүртгэгдсэн, аянзүрх дүүргийн дугаар хороо, Уулын гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын 13326062 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 мкв газрыг Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/37 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, эзэмших эрхийн тоот гэрчилгээг О.*******д олгогджээ. /1хх 9-55/
6. Дээрх тогтоогдож буй үйл баримтаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-тХудалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.
6а. Талууд дээрх тогтоогдож буй үйл баримтын талаар маргахгүй байх боловч гагцхүү төлбөр төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болсон.
7. Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн, ...хашааны тооцоо дуусав, ******* гэх бичилт бүхий тэмдэглэлийн дэвтэр,
Хариуцагчаас ирүүлсэн, 2017.07.26-ны өдөр О.*******, . нарын хооронд 10,000,000 төгрөгийг, 1 сар, хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ, 202 он 8,539,000 ₮, 10% бодно, 10 сая төгрөг авна, 5% бодсон-3,000,000 ₮, 10%-1,539,000 ₮, 202.05.01 гэхэд 11,539,000 төгрөгийг гутал болон бэлэн мөнгөөр өгөхөөр ярилцаж шийдвэрлэсэн ч хүлээн зөвшөөрлөө. 202.03.28, том 200,000₮ эрэгтэй адуу, эмэгтэй 160,000₮ эмэгтэй адуу, хүүхдээ 80,000₮ хүүхэд адуу, 202.05.01 өмнө үх тооцоо дууссан 12,622,000₮ болгож өгнө, өгөхгүй бол хашаагаа буцааж авна. Зөвшөөрсөн 202.05.01-нд Тус 12 ш гутал өгөхөөс 6 өгөө 2 нэмж авав 8ш болов, Зөвлөгөө өгөх:202 он 2 сар Тус 90,000₮12 ш гутлын мөнгө авав 1,080,000₮ гэх бичвэр бүхий баримт, банк ХК-ийн депозит дансны хуулга зэрэг баримт тус тус авагдсан. /1хх 50, 56-75, 168/
7а. Талуудын хүсэлтээр, нэхэмжлэгч Г.*******ээс ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэр дэх Хашааны Тооцоо дуусав. ******* гэх бичвэр нь хариуцагч О.*******гийн гарын үсэг мөн эсэх, эдгээр бичвэр нэг цаг хугацаанд бичигдсэн эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилсон. /1хх 208-3, 238-20/
7б. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.0.2-ний өдрийн ЕГО125 1203 тоот дүгнэлтэд:
...Дээрх бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дах талд бичигдсэн "Хашааны Тооцоо дуусав" гэсэн гар бичвэрийн доод хэсэгт байх "******* гарын үсэг нь хавтаст хэргийн 18-, 33-3, 1, 106, 176, 179 гэж дугаарласан хуудсанд байх баримтуудад зурагдсан О.*******гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загварууд, 88-89 гэж дугаарласан хуудсанд байх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна.
Дээрх бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дах талд бичигдсэн "Хашааны Тооцоо дуусав гэж уншигдах гар бичвэр нь хавтаст хэргийн 50, 165-168, 18-185, гэж дугаарласан хуудсуудад байх баримтуудад зурагдсан О.*******гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт загварууд, 90 гэж дугаарласан хуудсанд байх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна.
Харин дээрх тэмдэглэлийн дэвтрийн 13 дах талд бичигдсэн "Хашааны Тооцоо дуусав гэж уншигдах гар бичвэр уг 13 дахь талд бичигдсэн бусад гар бичвэрүүдтэй тохирч байна.
Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дах талд уншигдах гарын үсэгтэй давхацсан хэсэг байхгүй тул нэг цаг хугацаанд зурагдсан
эсэхийг тогтоох боломжгүй гэжээ. /1хх 2-23/
7в. Мөн газрын шинжээчийн 2025.07.08-ны өдрийн тоот дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дахь талын зүүн доод хэсэгт байх "Хашааны гэсэн гар бичвэрийг "Тооцоо дуусав." гэсэн гар бичвэрээс өөр өнгийн будагчтай бичигч хэрэгслээр нэмж бичсэн байна.
2. Уг "Хашааны гэсэн гар бичвэр нь "Тооцоо дуусав." гэсэн гар бичвэртэй нэг цаг хугацаанд бичсэн эсэхийг тогтоох боломжгүй гэжээ. /2хх 1-5/
8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 201-2019.06.13-ны өдөр хүртэлх хугацаанд газрын үнэ 8,000,000 төгрөгт тооцож, төрөл /цагаан ултай гутал, адууны үстэй гутал, буриад гутал, нохойн үстэй гутал/-ийн гутал буюу нийт 118 ширхэг гутал буюу 8,260,000 /найман сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг төлсөн, харин хариуцагч нь газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
8а. Хариуцагчаас ирүүлсэн хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч бус харин гэрчээр асуугдсан . гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд талууд нийлүүлсэн гуталны талаар тооцоо нийлсний үндсэн дээр хийгдсэн баримт гэж үзэх боломжгүйгээс гадна тооцоо нийлснээр үлдэгдэл төлбөрийн хэмжээг тогтоосон, ийнхүү үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тохирсон, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон баримт гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй. /1хх 50,168 тал/
8б. Үүнээс үзэхэд хариуцагч нь хашааны үнэ төлөгдөөгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
9. Иймд нэхэмжлэгч Г.*******т, Эрхийн улсын бүртгэлийн Э-220002903 дугаарт бүртгэгдсэн, аянзүрх дүүргийн дугаар хороо, Уулын гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын 13326062 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэхийг, хариуцагч О.*******д даалгаж шийдвэрлэв.
10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.
10а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар маргаж буй дээрх газрын эзэмших эрхийг О.******* нь 8,000,000 төгрөгөөр худалдах, Г.******* нь үнийг төлөх, ингэхдээ өөрийн гар аргаар үйлдвэрлэдэг гутлаар төлөхөөр талууд тохиролцсоны үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж буй үйл баримт тогтоогдсон.
10б. Хариуцагч О.*******д маргаж буй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Г.*******т шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэж байх тул уг газрыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, О.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
11. Иймд Г.*******т холбогдох, аянзүрх дүүргийн дугаар хороо, Уулын гудамж, тоот хаягт байршилтай, 318 мкв газрыг чөлөөлүүлэх тухай, О.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан хариуцагч О.*******д Эрхийн улсын бүртгэлийн гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 мкв газар эзэмших эрхийг, нэхэмжлэгч Г.*******т шилжүүлэхийг даалгасугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******т холбогдох, мкв газрыг чөлөөлүүлэх тухай хариуцагч О.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож,
нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ202/19037 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .ЦОЛМОНГЭРЭЛ