Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/32

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын...” гэснийг “... 1 /нэг/ жил...” гэж,

 

5 дахь заалтын “... шүүгдэгч Х.М-с 18,031,083 /арван найман сая гучин нэгэн мянга наян гурав/ төгрөг гаргуулж хохирогч Б.О-т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,944,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг

 

“ ... шүүгдэгч Х.М-с 6,463,019 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23,512,144 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлын “...хохирлыг буруу тооцсон ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Г.ЖАРГАЛТУЯА

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ