Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

                                          

                                         Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Нацагдорж  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

 Улсын яллагч                        Д.Нямдэлэг

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзул

 Хохирогчийн өмгөөлөгч     Д.Эрдэнэ-Оргил

 Шүүгдэгчийн өмгөөлөгч     Р.Атарцэцэг

 Нарийн бичгийн дарга        Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Харчин овогт Чулуунбаатарын Энхцогтод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “14 наснаас дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000056 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36,37,38 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1992 оны 08 дүгээр сарын 24-нд төрсөн, Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Харчин,бүрэн бус дунд боловсролтой, мэргэлжилтэй, Шаамар сумын Дулаанхан тосгоны шатахуун түгээх газарт түгээгч ажилтай Сэлэнгэ аймаг Шаамар сум 3-р баг Дулаанхан тосгоны ногоочдын 2-31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Чулуунбаатарын Энхцогт  /РД:ЗМ- 92082410/

        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Энхцогт нь насанд хүрээгүй буюу 14 настай Т.Мөнхтуяаг хүсэл зоригийнх нь эсрэг, хүч хэрэглэж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багт оршин суух Чулуунбаатарын гэрт, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын гудамж 2-29 тоотод, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сумынын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Шатахуун түгээх станцид, 2017 оны сүүл орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын гудамж 2-29 тоотод тус тус 4 удаагийн үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Энхцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-нд би найзуудтайгаа бага зэрэг архи уусан. Тэгээд нэг найзыгаа гэр рүү нь хүргэж өгөхдөө Т.Мөнхтуяатай цуг төв орсон. Найзыгаа хүргэж өгчихөөд гэртээ ирээд Т.Мөнхтуяаг нэг үнсэхэд эсэргүүцэл үзүүлээгүй болохоор дараа нь бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 10 дугаар сарын 26-нд Т.Мөнхтуяагийн гэрт нь 21 цаг өнгөрөөгөөд ороод 00 цаг гээд гэрээс нь гарах гэж байтал Т.Мөнхтуяа намайг “жоохон хамт байгаач” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Би бэлгийн харьцаанд орохдоо Т.Мөнхтуяагаас “дараа нь ямар нэгэн асуудал байхгүй биздээ” гэж асуухад “үгүй зүгээр” гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын эхээр Т.Мөнхтуяа гар утасны зайгаа авах гээд манай ажил дээр ирсэн. Тэгээд бид 2 манай ажлын камергүй өрөөнд бэлгийн харьцаанд орсон. Дараа нь хамгийн сүүлд гэрийнх нь амбаарт бэлгийн харьцаанд орсон гэв.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч мэдүүлэг өгөхдөө “намайг хүсээгүй байхад 4 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Ч.Энхцогт нь Баатарыг гэрт нь хүргэж өгөхдөө охиныг авч явж ирэхдээ аавынхаа гэрт хүчиндсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 20-нд охины гэрт орж хүчээр бэлгийн харьцаанд орсон, дараа нь 2017 оны 12 дугаар сарын 3-нд Ч.Энхцогт өөрийн ажил дээрээ дуудаж бэлгийн харьцаанд орсон, дараа нь гэрийнх нь амбаарт хүчээр бэлгийн харьцаанд орсон гэв.

3.Хохирогч Т.Мөнхтуяагийн  2018 оны 04 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би  2017 оны 10-р сарын дундуур яг өдрийг нь боол сайн санахгүй байна одоо санаж  байгаагаар хэрэг болсон өдрийн маргааш нь би ангидаа хоолны ээлжтэй байсаныг сайн санаж байна. Хэрэг болсон өдрийн маргааш 5 өдөр байсан гэхээр анх 2017 оны  10-р сарын 12-ны өдөр 4-дөх өдөр хүчиндсэн юм.Тэр өдрийн өглөөний 7- цагт хичээлдээ яваад өдөр 14 цаг 30 минутанд гэртээ ирсэн гэрт бэр эгч Алтанцэцэг, манай ахын хадам ээж, эгч ,эгчийн нөхөр нар байсан өдөр гэрийн даалгавараа хийж дуусаад орон гэрийн ажил хийж байгаад оройн хоол идэж дуусаад унтах гэж байхад шөнийн 22 цагийн үед Алтантулга ах, Баатар, Энхцогт нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай гэрийн гадаа ирсэн. Энэ үед би гэрээс гартал Алтантулга ах бэр эгч 2 гэрийн гадаа хоорондоо маргалдаад байсан. Ингээд бэр эгч ахыг аваад гэртээ орсон.Харин ахтай хамт явьж байсан манай гэрийн урд байдаг ахын найз Энхцогт нь хамт явсан. Баатарыг гэрт нь хүргэж өгөх гэсэн юм,  ахын дүү чи цуг ханьтай явчих, ганцаараа жоохон эвгүй байна хамт Борис гэх айл хүртэл хүргэж өгөөд хамт буцаад ирье гэж надаас гуйгаад байхаар нь би Энхцогтын хамт Баатарыг гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан юм. Тэгээд Энхцогт бид 2 Баатар ахын гэрийн ойролцоо төв зам хүртэл хүргэж өгөөд Энхцогт ахтай буцаад гэртээ харих гээд явьж байгаад гадаа их орой мөн цас ороод гадаа цасан шуургатай байсан болохоор Энхцогт “ах нь би даараад байна, хоёулаа жаахан нөмөр газар очиж зогсъё” гэхэээр нь Энхцогт ахыг дагаад эзэнгүй хоосон байшин доор орж хэсэг зогсож байхад Энхцогт ах намайг урдаас тэвэрч аваад үнсэх гээд байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлээд байшингаас гарсан. Харин араас Энхцогт ах гарч ирээд бид 2 манай гэрийн зүг явсан. Гэрийн гадаа ирээд гэртээ орох гэтэл Энхцогт ах 2-лаа манай гэр рүү очоод машинаас тамхи авъя,  тэгээд гэрт чинь хүргэж өгье гэхээр нь би хамт дагаад явсан. Энхцогт ахын гэрт очсон тэгтэл Энхцогт ах намайг гэрт ороод байж бай би машинаас тамхи аваад орье гэхээр нь би гэрт нь ороод байж байсан чинь араас орж ирээд намайг гаргахгүй уруул дээр үнсээд орон дээр хэвтүүлээд дээрээс дарж хэвтчихээд босохгүй байсан. Ингээд Энхцогт ах миний уруул дээр үнсэж байгаад миний хувцасыг тайлах гээд байхаар нь би “яагаад байгааа юм бэ? болиоч” гэж хэлээд Энхцогт ахыг түлхэх үед Энхцогт ах миний өмдийг тайлаад дотуур хувцасыг мөн адил өвдөгнөөс доош тайлаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орж намайг хүчиндсэн. Би тухайн үед эсэргүйцэл дургүйцэлээ үзүүлж цээж рүү нь цохисон боловч Энхцогт миний дээрээс босоогүй өөрийн дур хүслээ гүйцээсэн. Энхцогт ах надтай хүчээр бэлгийн харилцаанд орж дуусаад надтай их зүйл ярьсан. Харин би тухайн үед юу ярьсан талаар сайн санахгүй байна. Энхцогт ах намайг шөнийн нэг цаг өнгөрч байхад гэрт хүргэж өгсөн. Тэр өдрөөс хойш 2 3  хоногийн дараа Энхцогт намайг гэртээ ганцаараа байх үед өдөр 14 цагт орж ирээд гар утаснаас чинь дуу татаж авах гэсэн юм гэж анх орж ирээд намайг гэрийн хойд талын том өрөөний шалан дээр хэвтүүлээд миний дээр гараад өмдийг минь хүчээр тайлаад шууд бэлгийн харвцаанд орсон. Тухайн үед Энхцогт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бэлгийн харьцаанд орж дуусаад ямар нэгэн зүйл ярилгүй шууд яваад өгсөн. Тэр өдрөөс хойш сар өдрийг нь санахгүй байна, ямар ч гэсэн 10 дугаар сарын сүүлээр сургуулийн нэгдүгээр улиралын амралт болохоос өмнө байх тэр өдөр амралтын өдөр байсан. Өглөөний 11 цагийн үед Энхцогт миний 80548550 дугаарлуу Энхцогт өөрийн Moбикомын 9956 тай дугаараас над руу залгаад юу хийж байгаа юм бэ завтай юм уу гэхээр нь би завтай байна яасан гэж асуусан чинь Энцогтоос асуусан чинь Энхцогт гар утаснбы батериа авах юм уу гэхээр нь авъя гэж хэлсэн чинь Энхцогт утсаа тасалчихсан. Үүнээс хойш нээх удаагүй над руу  мессеж бичээд ажил дээр хүрч ирээд батериагаа авчих гэсэн. Би за за гэж  мессеж бичсэн. Тэгээд байж байхад ирж байгаа юм уу? гээд дахин дахин мессеж бичээд байсан. Тэгэхээр нь би 12 цагийн орчим гэрээс гараад алхаад чвсаар байгаад 4 замын тэнд байдаг Петровисс шатахуун түгээх станз дээр очсоэн чинь Энхцогт өөдөөс гарч ирээд ийшээ ороод хойд талын жижиг өрөөнд байгаа аваад өгье гээд жижиг өрөө рүү дагуулж ороод намайг оро.олт куртикээ тайлчих жаахан дулаацаж байгаад яв гэсэн. Тэгэхээр нь би ороолт куртикээ тайлаад суусан. Би энэ үед дахин бэлгийн харилцаанд орох талаар бодоогүй, дулаацаж байгаад гарна, гэж бодоод ороолт куртикээ тайлсан. Тэгсэн намайг тэврээд, үнсээд, миний өмдийг хүчээр тайлж бэлгийн харилцаанд орсон бөгөөд энэ үед зөвхөн миний өмдийг тайлсан ба миний цамцыг тайлаагүй бэлгийн харьцаанд орохдоо тэр шатахуун түгээх станцын арын өрөөний шалан дээр надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Тухайн үед тэр арын өрөөний шал паркетан шалтай байсан бэлгийн харьцаанд орохдоо шалан дээр ямар нэгэн зүйл дэвсээгүй шууд бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2017 он 11 сарын 10-ны өдөр хичээлийн 1 дүгээр улирлын амралт дусаад хичээл орно. Энэ өдрөөс 4, 5  хоногийн дараа орой 21 цаг өнгөрч байхад гэртээ дүү Түвшинбаярбн хамт байж байад Энхцогт орж ирээд мал хуйгаа янзалсан юм уу, малынхаа тэжээлийг өгсөн юм уу гээд орж ирсэн малынхаа тэжээлийг өгсөн. Тэгсэн манай дүү хичээлээ хийж байсан чинь манай дүүтэй тоглоод хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд сидигээр 12 ангитай “Зоог” гээд аймшгийн кино үзсэн. Кино дуусаагүй байх үед манай дүү хойд өрөөний орон дээр ганцаараа унтаад өгсөн энэ үед би гэртээ харих юм уу гэхэд Энхцогтод хэлэхэд киногоо дуусгаад явья гэж хэлсэн тэгээд манай дүү унтсаны дараа намайг орон дээр сууж байхал Энхцогт намайг үнсээд миний хөхнөөс бариад байхаар нь би эсэргүйцэл үзүүлээд цээж рүү нь гараараа түлхэх үед Энхцогт миний газар унтах гээд зассан байсан гудсан дээр тэвэрч аваад газарт хэвтүүлсэн. Энэ үед миний өмссөн хар өнгийн даавуун өмдийг дотоожийн хамт давхар хүчээр тайлсан. Тухайн үед өмд дотоожоо тайлахгүй гэж зөндөө ноцолдсон боловч хүч хүрээгүй.  Ингээд бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орох үед их удаан үргэлжлсэн. Тэгээд дуусгаад гэрээс гарах үед 1 цаг болж байсан. Энэ үед Энхцогт ямар нэгэн зүйл хэлсэн талаар санахгүй байна. Үүнээс хойш Энхцогттой уулзаагүй 7, 8 хоногийн дараа ах Батсуурийг хотоос ирэх үед ахтай Энхцогтын талаар ярьсан. Батсуурь ахад Энхцогтын талаар юу гэж хэлж байснаа санахгүй байна. Батсуурь ахад болсон үйл явдалын талаар ярьсан. Батсуурь ах тэгэхэд маргааш Энхцогттой уулзъя гэх хэлж байсан. Ингээд Батсуурь ахыг Энхцогттой маргааш уулссан байх тэр үед Энхцогт Батсуурь ахаас  манай эхнэр хүүхдийг бодооч гэж гуйсан юм шиг байна лээ. Үүнийг яаж мэдсэн юм бэ гэхээр Цагаан сарын дараа Батсуурь ахыг манай гэрт байхад манай гэрт байхад Энхцогт ах уурлаад загнаад байсан энэ үед Батсуурь ах анх эхнэр хүүхдийг минь бодооч гэж гуйсан биздээ тэгчихээд ахиад яах гэж ирсэн юм бэ? гээд загнаад байсан. Энхцогт Батсуурь ахаас гуйсан юм байна гэж мэдсэн. Ингээд Батсуурь ахад болсон явдалын талаар 10 гаран хоногын дараа гараар бичиж өгсөн. Энэ ямар  учиртай юм бэ гэхэд Батсуурь ах болсон явдалын талаар бичээд өг дараа нь ирээд янз бүр болох юм бол бичгийг чинь цагдаагийн газар өгнө гэж хэлээд надаар болсон явдалын талаар бичүүлж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 дугаар тал/ 

Гэрч Ц.Цэцэгээгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай Энхцогт гэр бүлтэй. Эхнэрийг нь Сүрэнжавын Пүрэвжаргал гэдэг. Пүрэвжаргал нь 2017 онд манай хүүтэй гэр бүл болох үед нөхөр бид 2 таван ханатай гэр авч өгсөн. Пүрэвжаргал нь манай хүүтэй суухаас өмнө өөр хүнтэй суугаад салж байсан.Тэгээд манай хүүтэй суухдаа 1 давгар хүүтэй ирсэн. Пүрэвжаргал, Энхцогт 2-н дундаас нэг хүү мэндэлсэн. Хүү нь одоо 1 нас 7 сартай,  Энхжаргал гэдэг. Пүрэвжаргал нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Энхцогт нь Дулаанхан тосгоны “Петровис” шатахуун түгээх газрын түгээгч ажилд ороод 1 жил гаран болж байна. Би Түвшинбаатарын Мөнхтуяа гэдэг охиныг таньдаг. Бараг төрсөнөөс нь хойш мэддэг болсон. Түвшинбаатар нь эхнэрийн хамт олон жилийн өмнө манай гэрийн ард нүүж ирээд хөршүүд болцгоосон юм. Түвшинбаатар нь нас бараад одоогоор 2, 3  жил гаран болж байна. Талийгаачийн эхнэр Баярмаа нь 4 хүүхэдтэй өнчирч үлдсэн.” /хх-ийн 23-24  тал/

Гэрч Ч.Батсуурийн “2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг. 2017 оны 12 сарын 17-ны өдөр байсан шиг анагдаж . Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхан томгонд өөрийн төрж өссөн гэртээ ирэх үед манай төрсөн эгч Баямаагын хүүхэд болох Мөнхтуяа, Түвшинбаяр ээж Чимгээ нар тухайн үед гэртээ байсан би ээжийнхээ ойр зуурын гэрийн ажлийг хийж өгөх зорилгоор Улаанбаатар хотоос 2017 оны 12-р сарын 17-ны өдөр анх ирсэн өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатараас ирээд нөгөөдөр өглөөний 11 цагт тамхи олох зорилгоор гэрээсээ гараад өөрийн таньдаг гэрээр нь байнга орж гардаг Боохоо гэдэг нэртэй айлд орох үед Боохоо гэртээ ганцаараа байсан, тэгээд Боохоогоос тамхи асуухад Боохоо миний өөдөөс учиргүй томроод танай дүү охин Энхцогт хоёрыг би гэртээ оруулж унтуулах тийм тэнэг хүн биш гэж миний өөдөс орилоод байсан. Би Боохоогоос тамхи авалгүй шууд гэрээс нь гараад гэртээ очиж Мөнхтуяагаас чи Энхцогттой хаана унтаж хэвтсэн юм бэ? гэж асуухад Мөнхтуяа надад Энхцогт намайг хүчиндсэн гэж үнэнгээ хэлсэн юм. Тэр өдрийн маргааш нь Энхцогтыг ажилд нь явах замд нь хүлээж байгаад Энхцогттой уулзаж “чи миний дүү охиныг хүчиндсэн байна” гэж хэлсэн чинь Энхцогт “та юу яриад байгаа юм бэ? миний ажлийн цаг болох гээд байна” гээд яараад яваад өгсөн. Тэр өдөр 22-оос 23 цагийн үед Энхцогттой дахин уулзах гээд Энхцогтын ажил дээр нь очтол Энхцогт ажил дээрээ ганцаараа байсан. Тухайн үед Энхцогттой дүүгийнхээ талаар ярилцах үед манай дүүтэй ямар нэгэн бэлгийн харьцаанд ороогүй гэж надад хэлсэн. Ингээд би гэртээ очоод маргааш нь Энхцогтыг ажлаа тараад гэртээ харих замд Энхцогттой дахин уулзаад “чи үнэнгээ хэлэхгүй бол танай эхнэрт чинь орж манай дүүг хүчиндсэн талаар хэлнэ” гэж Энхцогтод хэлсэн чинь манай дүүг 4 удаа хүчиндсэн талаар үнэнгээ хэлсэн. Миний санаж байгаагаар бол 2017 оны 12-р сарын 21-ны өдөр Мөнтуяагаар хүчиндүүсэн талаар өөөрөөр нь бичүүлсэн. Тэр өдөр Энхцогтоор миний бие Мөнхтуяаг ямар нэг юм болвол би хариуцна гэж бичүүлж авсан. Маргааш нь мөн Энхцогтод дүүгийнхээ бичсэн зүйлийг уншуулаад дахин бичиг хийлгэж авсан. Тухайн үед Энхцогт нь миний бие Мөнхтуяаг аавындаа, ажил дээр, гэрт нь унтсан нь үнэн. Дахин Тулгаагын гэрт орохгүй гэдгээ амлаж байна гэсэн бичиг цаасан дээр бичүүлж авсан, тухайн үед манай охины бие нь муудаж Улаанбаатар хотруу яаралтай яваад цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

Гэрч Б.Алтантулгын 2018 оны 03 дугаар сарын 31-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Энхцогт Наранбаатарыг манай дүүтэй хамт хүргэж өгье гэхэд би дүү Мөнхтуяаг явуулахгүй гэж хориглосон. тэр үед Мөнхтуяа нь та гэртээ орж амар гээд байхаар нь гэртээ орсон. Би дүүгээ Энхцогттой хамт явахгүй байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/

Гэрч С.Пүрэвжаргалын 2018 оны04 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны  10-р сарын 20-21-ны  өдөр байсан шиг санагдаж байна, өдөр манай нөхөр үүдний амбаарын суурийг цутгана гээд 14 цагийн үед төрсөн ахынхаа эзэмшлийн цагын өнгийн портор маркийн жижиг ачааны машинтай гэрээсээ гараад явсан. Удалгүзй найзууд болон Алтантулга Бекблот Наранбатар нарын хамт ирээд амбаарын суурийг орой 18 цаг хүртэл цутгаж дуусаад манай нөхөр Энхцогт ажилд нь тусалсан юм чинь хань нь 4 замын дэлгүүүр орж шар айраг авч өгөөд ирье гээд тэр 4 машинтай гараад явсан. 15-20 минутын дараа тэр 4 буцаж ирээд манай гэрт дэлгүүрээс авсан шар айрагаа ууж дуусаад Алтантулга  Наранбаатар 2 манай гэрээс гараад явсан харих Бекблотыг манай нөхөр хүргэж өгье гээд Алтантулга Наранбатар хоёрын араас цагийн дараа гараад явсан тэр 2 гарах үед 21 цаг өнгөрч байсан ингээп орой болсон болохоор хүү бид 2 Энхцогтыг хүлээж байгаад гар утасруу нь злгаж хэзээ ирэх талаар асуухад Энхцогт Бекблотын гэрт кино үзэж байна дуусгаад очлоо гэж гэж надад хэлсэн үүнээс хойш шөнө болсон байсан болохоор ядраад унтаад өгсөн харин манай нөхөр 3 цагийн үед хаалга гаднаас нь нүдээд байхаар нь босоод цаг хартал 3 цаг болж байсан Энхцоги гэртээ орж ирэхдээ орой уусан шар айраг нь гарчихсан бараг эрүүл өмсөж явсан хувцас нь урагдаж цоороогүй Энхцогтын биед ил харагдах шарх сорив мөн адил байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44дугаар тал/

Гэрч Ц.Наранбатарын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10-р  сарын 26-ны өдөр Алтантулгын эхнэр байн байн Энхцогтын утасруу залгааад байсан болохоор Энхцогтын гэрээс гараад явсан. Алтантулгыг гараад явсаны дараа 30 минутын дараа Энхцогт бид 2 гэрээс гараад Алтантулгын гэрээс гараад очтол Энхцогт 00-ын гадаа эхнэрийн хамт хоорондоо маргалдсан байдалтай зогсож байхаар нь Энхцогт хажууд нь очоод Алтантулгаа 2-лаа гэрт нь хүргэж өгөөд ирье гэж хэлсэн чинь Алтантулгын эхнэр Алтантулгыг их согтуу байна, гэж хэлээд гэртээ орсон. Бид 2 араас нь гэрт нь ороод Алтантулгаа явахгүй юм уу? гэхэд Алтантулгын эхнэр бид хоёрт уурлаад байсан. Өөрсдөө яваач, гэж хэлсэн гэтэл Энхцогт би ганцаараа жоохон эвгүй байна, би Мөнхтуяатай хамт яваад ирье гэж гуйсан. Тухайн үед Мөнхтуяа хүлээн  зөвшөөрсөн бөгөөд Дулаанхан тосгоны төв зам хүртэл хүргэж өгөөд Энхцогт Мөнхтуяа 2 буцаж яваад харин би шууд гэртээ орсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 03дүгээр сарын 09 -ны өдрийн №100 дугаартай:

   1.Т.Мөнхтуяагын биед гэмтэл тогтоогдсонгүй.

   2. Хуучин эдгэрсэн соривжилттой байна.

   3. Мөнхтуяагын биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй

 

”гэх мэдүүлэг /хх-ийн 51-71 дугаар тал/

Яллагдагч Ч.Энхцогтын “2018 оны 03 дугаар сарын 31-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Тухайн үед орой болчихсон байсан болохоор нь цасаар шуухаад байгаа болохоор нь Мөнхтуяа бид 2 манай гэрийн баруун хойд зүгт байрлах барагцаагаар 500-с 600 метрийн зайд эзэнгүй хоосон байшин дотор орж шуурга намжих хүртэл хэсэг хүлээсэн. Ингээд эзэнгүй байшин дотор хохирогч Мөнтуяагын уруул дээр үнсэх үед Мөнхтуяа надтай үнсэлцсэн.  Бид 2 хэсэг үнсэлцэж байгаад 10 минутын орчим байшингаас гараад Мөнхтуяагын гэрийн гадаа хүргэж өгсөн. Тэгтэл Мөнхтуяа би гэртээ  орлоо гэхээр нь хоёулаа хамт манай гэрээр дайраад машинаас тамхи авья гэж хэлээд Мөнтуяаг гэрийн гадаа дагуулаад очоод  Мөнхтуяаг аавын гэрт орж бай гэж хэлсэн. Тэгээд машинаас тамхи аваад аавын гэрт орсон. Ингээл гэрт орох үед аавын орон дээр сууж байхаар нь би хажууд нь суугаад Мөнхтуяаг үнсэх үед Мөнхтуяа бас намайг үнсээд аавын орон дээр дарж хэвтүүлээд би дээр нь гараад өмдийг тайлах гэтэл Мөнхтуяа болиоч гээд миний цээж рүү түлхэхээр нь би болиод бид 2 орон дээр зэрэгцэж суугаад Мөнхтуяаг жаахан байж байгаад яваач гэж гуйхад ямар нэгэн үг яриа  хэлэхгүй суугаад байхаар нь би ахиад зэрэгцэж хэвтээд өмдийг нь тайлах үед миний урдаас ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь би шууд өөрийн өмдөө тайлаад бэлэг эрхтэнгээ шууд Мөнхтуяагын эрхтэнрүү хийгээд хэсэг хөдлөөд дур тавихгүй болохоор нь больсон. Үүнээс хойш 2 хоногийн дараа би гэртээ байж байхаД Мөнхтуяагын төрсөн ах   Алтантулга миний гар утас руу залгаж “чи манай гэрт очоод малд тэжээл өгсөн эсэхийг шалгаад өгөөч” гэж утсаар яриад гуйгаад байхаар нь би Мөнхтуяагын гэрт очоод шалгах гэж очиход Мөнхтуяа дүүгийн хамт кино үзэж байсан. Ингээд би тэр 2-той хамт кино үзэж байгаад дуусах үед Мөнхтуяа надтай хамт жоохон кино үзэхгүй юм уу? гэхээр нь үлдсэн. Мөнхтуяагын хажууд сууж байгаад үнсэн чинь Мөнхтуяа надтай үнсэлцсэн. Тэр үед дүү нь  унтаж байсан болохоор дүүг нь өргөөд орон дээр хэвтүүлсэн. Харин бид 2 газар ор засаж хэвтсэн. Мөнхтуяаг өмсөж байсан шоортоо тайлчих гэсэн чинь Мөнхтуяа өөрөө өмсөж байсан шорт болон дотоожоо тайлсан. Би Мөнхтуяагын дээр нь гарч бэлэг эрхтэн рүү хийж хэсэг хөдлөж байгаад дур тавьсан. Тэр үед хамгаалалттай бэлгийн харилцаанд орсон. Үүнээс хойш он сарыг нь санахгүй байна ямар ч л байсан 2017 оны 12 дугаар сарын дундуур байсан. Мөнхтуяатай мессежээр харилцах үед Мөнхтуяа хаана байгаа юм гэж асуухад ажил дээрээ ажилтай байна гэж хариу  өгсөн. Тэгсэн  Мөнхтуяа танай ажил  дээр очиж гар утасны батериагаа авах гэсэн юм гэхээр нь хүрээд ир гэсэн. Мөнхтуяа өглөөний 10 цагын үед батериа аваад явах гэхэд би Мөнхтуяаг түгээгчийн амралтын өрөөнлүү дагуулж ороод өрөөний ширээн дээр Мөнтуяагын өмдийг хагас тайлаад ширээн дээр Мөнхтуяаг суулгаад урдаас нь харж суулгаад 2 хөлийг нь мөрөн  дээрээ тавьж байгаад өөрийн бэлэг эрхтэнийг Мөнхтуяагын бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харилцаанд орж байхад гадаа хүн машин авах гэж ирэх үед н дур тавилгүй больчихсон юм. Үүнээс хойш Мөнхтуяатай  бэлгийн харилцаанд дахиж ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Харчин овогтой Чулуунбаатарын Энхцогтыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багт оршин суух Чулуунбаатарын гэрт, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын гудамж 2-29 тоотод, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сумынын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Шатахуун түгээх станцын байран дотор, 2017 оны сүүл орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын гудамж 2-29 тоотод насанд хүрээгүй буюу 14 настай Т.Мөнхтуяаг хүсэл зоригийнх нь эсрэг, хүч хэрэглэж тус тус 4 удаагийн үйлдлээр “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан“14 наснаас дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Хохирогчоор тогтоогдсон У.Мөнхтуяагийн мөрдөн байцааалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед...Энхцогт ах миний өмдийг тайлаад дотуур хувцасыг мөн адил өвдөгнөөс доош тайлаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орж намайг хүчиндсэн, би тухайн үед эсэргүйцэл дургүйцэлээ үзүүлж цээж рүү нь цохисон боловч Энхцогт миний дээрээс босоогүй өөрийн дур хүслээ гүйцээсэн,... , 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цагт орж ирээд гар утаснаас чинь дуу татаж авах гэсэн юм гэж анх орж ирээд намайг гэрийн хойд талын том өрөөний шалан дээр хэвтүүлээд миний дээр гараад өмдийг минь хүчээр тайлаад шууд бэлгийн харвцаанд орсон,... яг хэзээ гэдгийг нь санахгүй байна намайг тэврээд үнсээд миний өмдийг хүчээр тайлж бэлгийн харилцаанд орсон бөгөөд энэ үед зөвхөн минийй өмдийг тайлсан ба миний цамцыг тайлаагүй бэлгийн харьцаанд орохдоо тэр шатахуун түгээх станцын арын өрөөний шалан дээр надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон,.. 2017 оны сүүлээр Энхцогт намайг үнсээд миний хөхнөөс бариад байхаар нь би эсэргүйцэл үзүүлээд цээжрүү нь гараараа түлхэх үед Энхцогт миний газар унтах гээд зассан байсан гудсан дээр тэвэрч аваад газарт хэвтүүлсэн. Энэ үед миний өмссөн хар өнгийн даавуун өмдийг дотоожийн хамт давхар хүчээр тайлсан. Тухайн үед өмд дотоожоо тайлахгүй гэж зөндөө ноцолдсон боловч хүч хүрээгүй ингээд бэлгийн харьцаанд орсон бэлгийн харьцаанд орох үед их удаан үргэлжилсэн...гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Батсуурийн 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний санаж байгаагаар бол 2017 оны 12-р сарын 21-ны өдөр Мөнтуяагаар хүчиндүүсэн талаар өөөрөөр нь бичүүлсэн. Тэр өдөр Энхцогтоор миний бие Мөнхтуяаг ямар нэг юм болвол би хариуцна гэж бичүүлж авсан. Маргааш нь мөн Энхцогтод дүүгийнхээ бичсэн зүйлийг уншуулаад дахин бичиг хийлгэж авсан. Тухайн үед Энхцогт нь миний бие Мөнхтуяаг аавындаа, ажил дээр, гэрт нь унтсан нь үнэн. Дахин Тулгаагын гэрт орохгүй гэдгээ амлаж байна гэсэн бичиг цаасан дээр бичүүлж авсан...гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/.

Шинжээчийн 2018 оны 03дүгээр сарын 09 -ны өдрийн №100 дугаартай:

1.Т.Мөнхтуяагын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Т.Мөнхтуяагийн онгон хальс хуучин эдгэрсэн соривжилттой байна.

3. Мөнхтуяагын биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй.. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-71 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Энхцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-нд би найзуудтайгаа бага зэрэг архи уусан. Тэгээд нэг найзыгаа гэр рүү нь хүргэж өгөхдөө Т.Мөнхтуяатай цуг төв орсон. Найзыгаа хүргэж өгчихөөд гэртээ ирээд Т.Мөнхтуяаг нэг үнсэхэд эсэргүүцэл үзүүлээгүй болохоор дараа нь бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 10 дугаар сарын 26-нд Т.Мөнхтуяагийн гэрт нь 21 цаг өнгөрөөгөөд ороод 00 цаг гээд гэрээс нь гарах гэж байтал Т.Мөнхтуяа намайг “жоохон хамт байгаач” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Би бэлгийн харьцаанд орохдоо Т.Мөнхтуяагаас “дараа нь ямар нэгэн асуудал байхгүй биздээ” гэж асуухад “үгүй зүгээр” гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын эхээр Т.Мөнхтуяа гар утасны зайгаа авах гээд манай ажил дээр ирсэн. Тэгээд бид 2 манай ажлын камергүй өрөөнд бэлгийн харьцаанд орсон. Дараа нь хамгийн сүүлд гэрийнх нь амбаарт бэлгийн харьцаанд орсон гэв.

Эдгээр нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгч Чулуунбаатарын Энхцогт нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр, 2017 оны сүүл орчимд буюу 12 дугаар сарын 20-доор тус тус 4 удаагийн үйлдлээр 2003 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн 14 нас 8 сартай Түвшинбаатарын Мөнхтуяаг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Энхцогт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа нарт гэмт хэргийн улмаас бий болсон зардалд 5.000.000 төгрөг урьдчилан төлсөн нь гэмт хэрэг үйлдсэн тухайн нөхцөл байдал эргэлзээгүй, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Иймд Чулуунбаатарын Энхцогтыг шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.     

Энэ хэргийн улмаас хохирогчид 5.000.000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Чулуунбаатарын Энхцогтыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1. 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн  тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж Шүүх үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Энхцогтод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тустус дурьдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Харчин овогтой Харчин овогтой Чулуунбаатарын Энхцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “14 наснаас дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Чулуунбаатарын Энхцогтыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Энхцогтод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

 4.Энэ гэмт хэргийн улмаас ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 5.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хорих ялыг биечлэн эдлүүлэрээр энэ өдрөөс эхлэн авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.НАЦАГДОРЖ