| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1331/Э |
| Дугаар | 1389 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Нт холбогдох эрүүгийн 1803 0057 51516 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Н, /РД /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын нутаг, Булгачины 12-160 тоот хаягт байрлах хашаан дотор иргэн Б.Батцэцэгийн эзэмшлийн 45-88 НАА улсын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн автомашин жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 3 настай, эмэгтэй А.Болор-Ундрахыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр хүүхдүүдэд багшаар хичээл заалгах байсан чинь багш нь ирээгүй байсан болохоор дэлгүүр орчихоод буцаад хашаандаа ирсэн чинь нэг хүүхэд маань porora зайрмаг аваад ирээч гэхээр нь буцаж гараад явсан. Тэгсэн араас манаач маань залгаад та хүүхэд шүргэчихээд явчихлаа гэсэн тэгээд л юу болсоныг санахгүй, нэг мэдэхэд Налайхын эмнэлэг дээр явж байсан, нэг мэдэхэд цагдаа дээр мэдүүлэг өгч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 67-70 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ослын талаар сайн мэдэхгүй байна. Хүүхдээ нас барсныхан дараа 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 10 минутанд мэдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хадам ээжийн хувьд оршуулгын бүх зардал мөнгийг гаргасан тийм болохоор надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-29, 73 дугаар хуудас/,
Гэрч Г.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шувууны байрнаас гэрлүүгээ алхаж байхад гэрийн урд талд эмэгтэй жоохон хүүхэд эрүү нь мурийчихсан амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би утсаар Н руу залгаж хүүхэд дайрчихлаа гэж дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 75 дугаар хуудас/,
Гэрч Г.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...200-300 орчим метр газар явж байсан чинь Н эгчийн утас дуугарсан тэгээд Н эгч утсаа аваад цаанаас нь хүн юм ярьсан чинь Н эгч орилоод “би хүүхдээ дайраад алчихсан юм биш үү Анхаа” гээд орилоод эхэлсэн. Тэгээд Н эгч машинаасаа буугаад буцаад ажил руу алхсан, тэгэхээр нь би машиныг нь бариад Н эгчийг машинд нь суулгаад буцаад хийдэд очсон чинь гэрийн урд талд хүүхэд нь цус нөж болчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 76 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹1502 дүгнэлтэд “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр оношинд дурдагдсан гавал тархины гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын дайрагдах үед үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно. Нас барсан хугацааг цогцост анх үзлэг хийх
үед тогтоодог болно. Талийгаачийн цус нь ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна.” гэжээ /хэргийн 43-44 дүгээр хуудас/,
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №151 дүгнэлт /хэргийн 48-51 дүгээр хуудас/,
Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №527 дүгнэлт “Toyota Prado маркийн 45-88 НАА улсын дугаартай автомашины жолооч Ч.Н нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “Зам”-тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; “Зам тээврийн осол” –зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” гэж заасан байдаг.” /хэргийн 58-59 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 20 дугаар хуудас/,
Ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 89 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын нутаг, Булгачины 12-160 тоот хаягт байрлах хашаан дотор иргэн Б.Батцэцэгийн эзэмшлийн 45-88 НАА услын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн автомашин жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 3 настай, эмэгтэй А.Болор-Ундрахыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ослын талаар сайн мэдэхгүй байна. Хүүхдээ нас барсныхан дараа 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 10 минутанд мэдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хадам ээжийн хувьд оршуулгын бүх зардал мөнгийг гаргасан, тийм болохоор надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-29, 73 дугаар хуудас/,
Гэрч Г.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шувууны байрнаас гэрлүүгээ алхаж байхад гэрийн урд талд эмэгтэй жоохон хүүхэд эрүү нь мурийчихсан амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би утсаар Н руу залгаж хүүхэд дайрчихлаа гэж дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 75 дугаар хуудас/,
Гэрч Г.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...200-300 орчим метр газар явж байсан чинь Н эгчийн утас дуугарсан тэгээд Н эгч утсаа аваад цаанаас нь хүн юм ярьсан чинь Н эгч орилоод “би хүүхдээ дайраад алчихсан юм биш үү Анхаа” гээд орилоод эхэлсэн. Тэгээд Н эгч машинаасаа буугаад буцаад ажил руу алхсан, тэгэхээр нь би машиныг нь бариад Н эгчийг машинд нь суулгаад буцаад хийдэд очсон чинь гэрийн урд талд хүүхэд нь цус нөж болчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 76 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹1502 дүгнэлт
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №151 дүгнэлт /хэргийн 48-51 дүгээр хуудас/,
Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №527 дүгнэлт /хэргийн 58-59 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 20 дугаар хуудас/,
Ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Нт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ч.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Н нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тухайлбал өөрийн төрсөн охины хүүхэд болох 3 настай Болор-Ундрахын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,түүндээ гэмшиж байгаа байдал,шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ариунболд нь гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.