Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1071

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б    

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалын Д.Д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” **** дугаар тушаалыг хүчингүй болгож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, эгүүлэн томилогдох хүртэл хугацаанд олгогдох байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Т.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Миний бие 2009 онд төрийн албан хаагчийн тангараг өргөж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Уул уурхайн яаманд газрын даргаар тасралтгүй 7 жил ажилласан. 2016 оны сонгуулийн үр дүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болж өөрчлөгдөхөд яамны төрийн нарийн бичгийн дарга тушаал гарган шинэ яаманд бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар миний ажлын байранд Д.Дийг томилж Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж намайг ажлаас чөлөөллөө. 

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 зүйлийн 9.6.9дэх хэсэгт заасны дагуу намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга чөлөөлөх байтал хуулиар эрх хэмжээ олгогдоогүй байхад тус яамны сайд миний эрхэлж байсан албан тушаалд Д.Дийг томилж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний ажлыг хүлээлцүүлсэн.

Би ажиллах хугацаандаа төрийн албаны тухай хууль болон төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллаж ирсэн ба бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг гүйцэтгэхдээ 4 жил дараалан “сайн” үнэлгээ авч байсан бөгөөд ажлын үр дүнг үнэлж 2015 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдаж байсан.

Намайг өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй. Энэ талаар лавлахад шинээр томилогдох төрийн нарийн бичгийн дарга асуудлыг шийдвэрлэнэ гэсэн.

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын үндсэн чиг үүрэг өнөөдөр ч хадгалагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар бүтцийн өөрчлөлтөнд орсон албан тушаалтны өмнө хэрэгжүүлж байсан ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр бол тухайн албан тушаалд томилох үүрэгтэй. Гэвч тус яам энэ үүргээ хэрэгжүүлэхгүй, тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албанд урьд өмнө ажиллаж байгаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, мэргэжлийн бус хүн томилон миний ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хааж хохироож байна.

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 8-р сарын 1-ны ***-р

тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах

газрын даргаар Д.Дийг томилсон хэсгийг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, эгүүлэн томилогдох хүртэл хугацаанд олгогдох байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт, ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга намайг ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн санал сонсоогүй болно. 

Би ажиллах хугацаандаа төрийн албаны тухай хууль болон төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажилла ирсэн ба Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг гүйцэтгэхдээ 4 жил дараалан сайн үнэлгээ авч байсан бөгөөд ажлын үр дүнг үнэлж 2015 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдаж байсан. 

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын үндсэн чиг үүрэг өнөөдөр ч хадгалагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар бүтцийн өөрчлөлтөд орсон албан тушаалтны өмнө хэрэгжүүлж байсан ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр бол тухайн албан тушаалд томилох үүрэгтэй. Гэвч тус яам энэ үүргээ хэрэгжүүлэхгүй, тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй,  Төрийн албанд урьд өмнө ажиллаж байгаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, мэргэжлийн бус хүн томилон миний ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хааж хохироож байна. 

Энэ асуудлаар Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс “..шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй” гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны олгогдох байсан цалин хөлстэй тэнцэх, олговрыг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт, ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Дийг томилсон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хийгдэж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дүгээр тушаалаар хүчингүй болгосон. 

Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалын Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Дийг томилсон нь хууль бус байсан болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны Улсын Их хурлын сонгууль болсонтой холбоотой Уул уурхай яамны Монгол Улсын Засгийн газраас тус яамыг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам гэсэн нэрийг өөрчлөн зохион байгуулсан. Уул уурхай яамны бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Бг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг *** дугаар тушаалаараа үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Үүрэг гүйцэтгэгчдийг томилохдоо Бодлого зохицуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Д гэдэг хүнийг томилж, 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгчээс ажлын хүлээлцэж авсан. 

Нэхэмжлэгч тал яагаад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа гэхлээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байхад уг хуулиар тухайн асуудлыг зохицуулаагүй. Мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг тус яамны эрхэлж байсан ажил нь хэвээр хадгалагдаж байхад тус яамны сайд нь өөрт олгогдсон эрх хэмжээ байхгүй байхад ажлаас нь шууд чөлөөлөөд үүрэг гүйцэтгэгчээр томилж, ажлаас халсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Яамны сайдад нэхэмжлэгчийг ажлаас  нь халах бүрэн эрхтэй эсэх талаар шалгаж үзэхэд  Засгийн газраас яамыг татан буулгах, өөрчлөх эрхтэй байдаг. 

Энэ талаар Яамдын эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд энэ талаар зохицуулсан байдаг. Яамны зохион байгуулалтын бүтэц нь ямар байдаг талаар үзэхэд Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1- зааж өгсөн. Үүнээс үзэхэд сайд бол зөвхөн зөвлөх, удирдлагын шинж чанартай үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Яамны нэгжийн даргыг томилж чөлөөлөх эрх хэмжээ нь Төрийн нарийн бичгийн даргад байдаг. Мөн чиг үүрэг нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т төрийн албан хаагчдын бүтэц, орон тоо нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг зохицуулсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан баталгааг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг зөрчсөн. 

Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил албан тушаал нь одоог болтол хэвээр хадгалагдаж байгаа. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд нь үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас нь халсан ба энэ талаар ч сайд нь хүлээн зөвшөөр ч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн гаргасан тушаалыг хүчингүй болгосон байдаг. Тиймээс уг тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн  шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн халсны дараа үйл явдлыг зөвтгөх үүднээс тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** дүгээр тушаал гаргаад иргэн Б.Бг ажлаас нь бүтцийн өөрчлөлт гэдэг үндэслэлээр чөлөөлсөн тушаал гаргасан. Нэг хүнийг хоёр тушаалаар чөлөөлөөд чөлөөлж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан учраас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тушаалын хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт

өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, “Төрийн захиргааны байгууллагын

тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын

2016 оны 12 дугаар тогтоол гарснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр

байгуулагдсан.

Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Уул уурхайн яам/хуучнаар/-ны

албан хаагчдыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7

дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар тус тусын албан тушаалаас нь

чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.

Уг тогтоол гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн хэвийн

тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын

тушаалаар Төрийн нарийн бичгийг томилогдох хүртэл хугацаанд яамны газар,

хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилон ажиллуулсан. 

Уул уурхайн яамны/хуучнаар/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын

даргаар ажиллаж байсан Б.Бгийн ажлыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний

өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын *** дугаар тушаалаар Уул уурхай, хүнд

үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Дид хүлээлгэн өгсөн.

Д.Д нь үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаа ба

жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж жинхлээгүй байгаа болно. УИХ-ын 20*** оны 13 дугаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сул ажлын байрыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Б.Бг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу саналыг сонсохоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар удаа дараа дуудуулсан боловч одоог хүртэл ирж уулзаагүй байгаа болно. 

Б.Б нь ажлаас албан ёсоор чөлөөлөгдөөгүй байгаа тохиолдолд ажилдаа цагтаа ирж цагаа бүртгүүлэн удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байтал ажлаа хүлээлгэн өгсөн хойш өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй байгаа нь “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлд заасан ажил, амралтын цагийн горимыг зөрчиж байна. Ажилдаа ирээгүй ажлын цагийн бүртгэл байхгүй учраас өнгөрсөн хугацааны цалинг олгох боломжгүй байна. 

Иймд Б.Бг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг нөхөн олгох хууль эрх зүйн үндэслэлгүй тул түүний Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ж.Д, т.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, “Төрийн захиргааны байгууллагын

тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол гарснаар Уул уурхай,

хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан.

Мөн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай"

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолоор Уул

уурхай, хүнд үйлдвэрийн яамыг

- Уул уурхайн бодлогын газар

- Геологийн бодлогын газар;

- Түлшний бодлогын газар;

- Хүнд үйлдвэрийн бодлогын газар (техник, технологийн хэлтэс, металл буюу үйлдвэрлэлийн хэлтэстэй);

- Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

- Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар баталсан.

Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Уул уурхайн яамны албан хаагчдыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А-ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Н-н 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн **** тоот албан бичгээр тус тусын албан тушаалаас нь чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар

тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.

Уг тогтоол гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн хэвийн

тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын

2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн *** дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийг томилогдох хүртэл хугацаанд яамны газар, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилон ажиллуулсан.

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Бгийн ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Дид хүлээлгэн өгсөн.

Д.Д нь үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаа ба

төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон

шалгаруулалтад орж жинхлээгүй байгаа болно. УИХ-ын 20*** оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын дагуу сул ажлын байр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Б.Бг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу саналыг нь сонсохоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар удаа дараа дуудуулсан боловч одоог хүртэл ирж уулзаагүй байгаа болно.

Б.Б нь ажлаас албан ёсоор чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд ажилдаа

ирж цагаа бүртгүүлэн удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх

ёстой байтал ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилдаа

ирээгүй байгаа нь “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хөдөлмөрийн дотоод

журам”-ын 5 дугаар зүйлд заасан ажил, амралтын цагийн горимыг зөрчиж байна.

Ажилдаа ирээгүй ажлын цагийн бүртгэл байхгүй учраас өнгөрсөн хугацааны

цалинг олгох боломжгүй байна.

Иймд Б.Бг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох,

ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг нөхөн олгох хууль эрх зүйн

үндэслэлгүй тул түүний Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг

хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус яаманд бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын  07 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоол гарсан ба уг тогтоолоор хоёр яамыг нэгтгээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгоод 7 газар 5 хэлтэстэй бүтэц орон тоог шинээр баталсан байдаг. Уул уурхайн яамны ажилтан, албан хаагчдыг Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тушаалаар манай яаманд, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр ажлаас чөлөөлөөд тус тус манай яаманд шилжүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоол батлагдсан ба уг тогтоол гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь ганцаараа томилогдсон ба ганцаараа томилогдсон нь ажил үүргээ биелүүлж чадахгүй байсан учраас Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, холбогдох тогтоолыг үндэслээд 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн *** дугаар тушаал гаргаад Төрийн нарийн бичгийн даргыг томилогдох хүртэлх хугацаанд яамны газар, хэлтсийн дарга нарыг түр томилсон. Уул уурхай яамны Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Бгийн ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны даргын үүрэг гүйцэтгэгч Дид  хүлээлгэн өгсөн. Б.Бг ажлаас нь чөлөөлсөн зүйл байдаггүй.

Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаар тогтоолоор Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын *** дугаар тогтоолыг үндэслэж Б.Бг ажлаас нь чөлөөлсөн байдаг. 2016 он 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүртэлх хугацаанд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийх гэж нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн шалтгаан хэлж холбогдох хүнтэй уулзаагүй. Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3, 5.1, 5.6-т заасныг ноцтой зөрчсөн байдаг” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сайд томилсон нь ажлаа хэвийн үргэлжлүүлэх, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Төрийн албан хаагчдын эрх зүйн асуудал нь Төрийн албаны тухай хуулиар л зохицуулагдана гэсний дагуу уг тушаал гарсан. Б.Б даргыг чөлөөлсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Энэ талаар ажиллагаа хийх гэж холбогдох хүмүүс нэхэмжлэгчтэй утсаар удаа дараа холбогдож байсан” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б нь 

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалын Д.Дид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, эгүүлэн томилогдох хүртэл хугацаанд олгогдох байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.  

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан байна. 

Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар тодорхой хуульчилсан байна.  

Хэргийн үйл баримтаас үзэхэд Уул, уурхайн яаманд Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн чиг үүргийг нэгтгэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгон өөрчлөн байгуулсан байх ба Уул, уурхайн яамнаас ямар нэгэн чиг үүрэг хасагдаагүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга”-ын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалт байсаар атал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” *** дугаар тушаалаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Аж үйлдвэрийн яамны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №***/2154 тоот “Жагсаалт хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралтаас үзэхэд Аж үйлдвэрийн яамнаас Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалтай албан хаагч шилжиж ирээгүй болох нь нотлогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга”-ын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

Иймд хариуцагч нь хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.Бг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга”-ын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байтал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Дийг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” дугаар А/64 тоот тушаалаар хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа уг тушаалын холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн болно. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” *** дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэсэн байна. 

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байна. 

Дээрх хуулийн заалт нь орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга”-ын орон тоо хасагдаагүй болох нь тодорхой нотлогдож байх тул Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” *** дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэсэн нь буруу байх бөгөөд орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна. 

Дээрх үндэслэлүүдээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалын Д.Дид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны *** дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад  даалгах нь зүйтэй байна.

Б.Бг ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 1,109,666 ( нэг сая нэг зуун есөн мянга зургаан зуу жаран зургаа) төгрөгөөр тооцож, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх нийт 4,117,800 ( дөрвөн сая нэг зуун арван долоо найман зуу) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Дээрх 4,117,800 ( дөрвөн сая нэг зуун арван долоо найман зуу) төгрөг нь зохих татвар, шимтгэлийг суутган тооцсон гарт олгох дүн юм. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” *** дугаар тушаалын Д.Дид холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бг урьд эрхэлж байсан Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Бд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,117,800 ( дөрвөн сая нэг зуун арван долоо найман зуу) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ