Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1424

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Г.Бат-Очир,

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0168/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох 2017 2601 0464 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 74 дүгээр гудамжны 1018 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дүүргийн Эрүүгий хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1055 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, бие эрүүл, ухаан саруул гэх,  Болд овогт О.М /РД:УИ93072318/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. О.М нь Д.Тэмүүжинтэй бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 02 дугаар сарын 16-ны өрдөөс 2017 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 39/Б байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн М.Баатарчулууны өмчлөлийн 71-01 УНЯ улсын дугаартай Тоёото Чейзер маркийн автомашины 4 ширхэг обуд, дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 870,000 төгрөгийн хохирол,

2. Мөн яллагдагч О.М нь 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 00 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Икс Нөүт маркийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 100,000 төгрөгийн хохирол,

3. Түүнчлэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1030 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Г.Баатарсүрэнгийн өмчлөлийн Леново маркийн зөөврийн компьютерийг “1 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 400,000 төгрөгийн хохирол,

4. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 2 дугаар байрны гадна иргэн Ч.Гэрэлтуяагийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч, төсөл бичээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 500,000 төгрөгийн хохирол,

5. 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Е.Нурбергенийг “хэд хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 250,000 төгрөгийн хохирол,

6. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 195 тоотод оршин суух иргэн Т.Оюунбилэгийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 600,000 төгрөгийн хохирол,

7. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТВД андуудын автобусны буудалд иргэн Э.Тэмүгэний өмчлөлийн Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 500,000 төгрөгийн хохирол,

8. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн оюутны дотуур байрны А/36 тоотод оршин суух иргэн М.Зулжаргалын өмчлөлийн Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютерийг түүний дүү М.Шагжаагаас хэрэглэчихээд орой өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч 300,000 төгрөгийн хохирол,

9. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Руби” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Р.Анирмаагийн Ай Фөүн 7 плас маркийн гар утсыг зээлийн барьцаанд тавиулан бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 1,400,000 төгрөгийн хохирол,

10. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 22 тоотод иргэн Д.Бум-Эрдэнийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “программ суулгачихаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 659,940 төгрөгийн хохирол, бусдад нийт 5,579,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

1. О.М нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 39/Б байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн М.Баатарчулууны өмчлөлийн 71-01 УНЯ улсын дугаартай Тоёото Чейзер маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг хулгайлан авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх.1.5-8/,

Хулгайлагдсан эд зүйлсийг 870,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ: /хх.1.17/,

4 ширхэг обуд, 4 ширхэг дугуй хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт: /хх.1.18-21/,

Хохирогч М.Баатарчулуунд 4 ширхэг дугуй, хар саарал өнгийн 4 ширхэг обуд, 3 ширхэг олгой камер хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: /хх.1.22/,

О.М, Д.Тэмүүжин нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцад хэрэглэсэн гэх 19-21 УНР улсын дугаартай Ниссан Тина маркийн автомашинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх.1.24, 25-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Баатарчулууны өгсөн: “... 2017 оны 02 сарын 17-ны өглөө 11 цагийн үед өөрийн 71-01 УНЯ улсын дугаартай Тоёота Чейзер автомашинаа зогсоол дээрээс авах гэж очиход 4 дугуй байхгүй байсан. Миний машинд 4 улирлын шинэ дугуй байсан. Тухайн үед бусад эд зүйлийг бүртгэж үзэхэд бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.35-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одгэрэлийн өгсөн: “... Би Д.Тэмүүжинтэй хамт амьдраад 1 жил болж байгаа. Одоогоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд Тэмүүжин манайд амьдардаг. Харин Мтай, Тэмүүжинтэй анх үерхэн эхэлж байхдаа 2016 онд танилцсан. Би тэр өдөр оройхон 18 цаг өнгөрч байх үед Тэмүүжин бид хоёр гэртээ байж байхад Тэмүүжингийн утас дуугараад М залгаад байсан. Яах гэж байгаа талаар Тэмүүжингээс асуухад “нэг хүнээс дугуй авна, машинаар яваад өгөөч гээд гуйгаад байна” гэж байсан. Би “яах гээд байгаа юм бэ? шөнө орой болж байхад заавал явна гэж байдаг, маргааш болохгүй юмуу?” гээд маргалдан утсыг нь булааж аваад дэрэн доогуураа хийчихсэн. М мессеж бичин дохиж нэлээд удсан болохоор Тэмүүжин “гараад уулзчихаад ирье” гэхээр нь би “хамт явъя, чамайг орой үдэш яваад байхаар ээж уурлаад байна” гээд би ээжээс санаа зовоод “хадмынд очоод ирье” гэж худлаа хэлээд бид хоёр цуг гарч ирсэн. Бид хоёрыг гэрээс гарч ирэхэд манай 19-21 УНР улсын дугаартай машинд М, Ганхүүгийн хамт сууж байсан. Тэгээд М намайг машинд ороод суухад миний биеийг асуугаад дараа нь “ямар дугуй хаанаас авах гээд байгаа юм вэ” гэхэд “гоё дугуй байгаа, би хүнээс авахаар яриад тохирчихсон байгаа, энэ орой л авахгүй бол болохгүй, чи том гэдэстэй жирэмсэн хүн байж байнга хүн дагаж явах юм” гэж уурлах янзтай болж тэгээд бид нар хамт явсан. Би нэлээд оройтож байсан болохоор машинд ороод унтчихсан байсан. Нэг сэрэхэд машины арын суудал дээр 2 дугуй ачиж байсан. М “нөгөө хүнээс дугуйгаа авчихлаа” гээд Ганхүү, М хоёр машинд суугаад М машин бариад манай гадна ирээд Тэмүүжин бид хоёр гэртээ ороод унтсан. Ганхүү, М хоёр машиндаа хонохоор үлдсэн. Бид буцаад гэртээ очиход бараг 3 цаг болж байсан байхаа. Маргааш нь Тэмүүжин бид хоёр 11 цагийн үед гарч ирэхэд М машинд унтаж байсан. Бид бүгдээрээ хамт яваад М “нөгөө дугуйны үнийг асуучихаад ирье” гээд “Да Хүрээ” зах руу яваад буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Сумъяагийн өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байж байхад 20 орчим насны 2 залуу бараан өнгийн суудлын жижиг тэрэгтэй ирээд “4 ширхэг дугуй задлаад өгөөч” гэж задлуулаад дугуйгаа манай дугуй засварын газарт “буцаж ирээд мөнгөө төлөөд авна” гэж үлдээгээд явсан. Тэгээд тэр хоёр залуу надад үлдээсэн дугуйгаа авахгүй байсаар сүүлд нь 2017 оны 03 сарын 09-ний өдөр нөгөө хоёр залуугийн нэгийг нь цагдаагийн ажилтан дагуулж ирээд “үлдээсэн дугуй нь хулгайн дугуй байна” гэж хураан аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Энх-Амгалангийн өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ байж байхад 20 орчим насны 2 залуу хар саарал өнгийн суудлын машинтай хүрч ирээд “4 ширхэг дугуйны обудны нүх томруулмаар байна” гэсэн. Би обудны нүхнүүдийг заасан хэмжээгээр нь томруулаад нөгөө 2 залуу ирж авахыг хүлээгээд ирэхгүй байсан. Дараа нь цагдаагийн ажилтан нөгөө 4 обудыг “хулгайн обуд байна” гээд тэр хоёр залуугийн нэгийг дагуулж ирээд надаас 4 ширхэг обудыг хурааж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.41-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Ганхүүгийн өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байхад миний таньдаг М ах над руу утсаар яриад: “Сансар дээр хүрээд ир, уулзъя” гэхээр нь би явж очиход М, Тэмүүжингийн Ниссан Тина маркийн машинд суучихсан “Тэмүүжин гэр лүүгээ орчихлоо одоо гараад ирнэ, гурвуулаа яваад нэг хүнээс дугуй аваад ирье” гээд байж байсан. М тэр үед нэг найзаасаа дугуй аваад Тэмүүжингийн энэ машинд түр хийж байгаад, би Марк-2 машинаа Тэмүүжингээс аваад тэр дугуйг машиндаа тавина” гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр Тэмүүжинг гэрээсээ орой 20 цагийн үед эхнэр Одгэрэлтэй хамт гарч ирэхэд бид нар явсаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 396 байрны урд талд 71-01 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Чейзер маркийн автомашин дээр 21 цаг 30 минутын үед хүрч ирсэн. Ах нь найздаа хэлчихсэн “очоод авчих гэсэн юм, Тэмүүжинг хүлээсээр байгаад оройтчихлоо” гээд нөгөө машины дугуйг зааж “Дажгүй дугуй байгаа биз дээ. Одоо дамократ хэрэгтэй байна” гээд тэндээс яваад ойролцоо дугуй засварын газраас дамократ гуйгаад 30,000 төгрөг барьцаанд тавиад дамократыг нь авч буцаад нөгөө газартаа очсон. Тэгээд дахиад “машин доор ивэх тоосго хэрэгтэй байна хамт явъя” гээд хажуу талын 27 дугаар байрны гаднаас 8 ширхэг улаан тоосго машиндаа ачиж ирээд 81 дүгээр сургуулийн гадна талд машинаа тавин Одгэрэлийг унтаж байсан болохоор сэрээгээд яах юм бэ гэж үлдээгээд М, Тэмүүжин бид гурав дамократ, тоосго аваад нөгөө Чейзер маркийн машин дээрээ М дугуйг нь тайлж, Тэмүүжинг “машинаа наашаа аваад ир” гээд машиныг нь ойртуулан авчруулж, нөгөө машиныхаа 3 дугуйг нь тайлж аваад өөрийнхөө машиндаа ачаад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сэжигтэнээр өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны 396 тоотын гадаа зогсоолд цагаан өнгийн Тоёота Чейзер маркийн автомашин зогсож байхаар нь машиныг дамокрадаж 4 ширхэг дугуйг нь тайлан хулгайлж аваад Одгэрэл гэдэг таньдаг дүүгийн Ниссан Тиана 19-21 маркийн машинд ачаад Одгэрэлийн гэрт нь оруулж тавин хонуулаад маргааш нь тэр дугуйнуудыг Одгэрэлийн машинаар Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тэнд машины кузов засварын газарт обуднуудыг нь боронзон бор өнгөөр будуулж Сонгиохайрхан дүүргийн 10 буудалд токарийн газарт обудын нүхийг томруулахаар өгсөн байгаа. Одгэрэл, Тэмүүжин, Ганхүү нартай хамт явж байсан. Би Одгэрэл, Тэмүүжин хоёрыг машинтай хамт яваад ирье гэж гуйгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх.1.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тэмүүжиний 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сэжигтэнээр өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 486 байрны 9 тоотод хадам болох гэж байгаа айл болох эхнэр Одгэрэлийнд байж байхад М надад “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны 396 байрны гадна зогсоолд цагаан өнгийн Тоёота Чейзер автомашин хөдлөхгүй удаан зогсож байна. Тэр машины 4 дугуй нь дрипт хийдэг хүмүүсийн сонирхдог бүдүүн дугуй юм. Тэр дугуйг авчихъя" гэсэн. Би “яах юм бэ? лай болно шүү дээ” гэхэд М “Зүгээрээ, би өөрөө хулгайлаад арыг нь өөрөө даачихна. Чи надад машинаараа туслаад өг. Би чиний машинд бензин хийж өгье” гэж ярьсан. Тэгээд орой 16 цагийн үед М миний 99983198 дугаарт залгахаар нь нөгөө дугуйгаа хулгайлах гэж байгаа байх гэж утсаа авахгүй байсан. Тэр үед М миний утас руу “худрах гээд байна шүү дээ хурдлаачээ” гэсэн утгатай мессеж бичээд байхаар нь би гараад Мтай уулзахад “явъя нөгөө дугуйгаа авъя” гэсэн. Би “бензин байхгүй шүү дээ” гэхэд “бензин хийчихнэ” гээд явахаар болсон. Бид нар манайхаас яваад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд 21 цаг 30 минутын үед ирэхэд цагаан өнгийн Чейзер маркийн автомашин 14 дүгээр хорооны 396 байрны гадна ил зогсоолын явган хүний зам дээр зогсож байгааг М надад үзүүлсэн. Тэгээд “данхраат авчрах хэрэгтэй байна” гээд ойролцоо дугуй засварын газар очиж миний үеийн залуугаас “машины дугуй хагарчихлаа. Данхраатаа өгч байгаач” гээд барьцаанд нь 30,000 төгрөг үлдээгээд гурвалжин данхраатыг нь гуйн авч буцаад нөгөө машин дээрээ очин Ганхүү, М бид гурав бууж, М намайг “хүн хараад зогсож бай” гээд машин тавьсан газрын цаад талын тоосгон хашааны буланд зогсоон М өөрөө нөгөө машины дугуйг тайлах гээд оролдож байгаад “доогуур нь ивэх зүйл хэрэгтэй байна” гэж хүрч ирэхээр нь дахиад машинаа унан 27 дугаар байрны гаднах граашны гадна байсан сул тоосгоноос 8 ширхэг тоосго авч машиндаа ачаад буцан очиход М “машинаа халхлаад зогсоочих” гээд хойд талд нь миний машиныг зогсоож би машиндаа үлдэн М хоёр буугаад нөгөө дугуйнуудыг нь тайлж, 4 ширхэг обудтай дугуйг миний Ниссан Тина маркийн 19-21 УНР дугаартай саарал өнгийн машинд ачаад явсан. Тэгээд манай гадна очин нөгөө дугуйнуудыг гэртээ оруулчих гээд манай гэрт оруулсан” гэх мэдүүлэг /хх.1.60-61/,

2. О.М нь 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 0 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэтуяагийн Икс Нөүт маркийн зөөврийн компьютерийг 2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнииг төөрөгдөлд оруулж залилан авч 100,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2016 оны 11 сард би хүүхдээ хараад байж байсан юм. Тэгтэл нөхөр залгаад “манай ажлын газрын хүүхэн нөүтбүүкээ өгөөч гэнээ, найз залуу нь 2, 3 хоног хэрэглэчихээд өгье гэнээ, гайгүй итгэлтэй хүн болохоор би чиний дугаарыг өглөө, байрны гадаа ирээд залгана гэж байна” гэж хэлсэн. Орой 19 цагийн үед харанхуй болж байхад над руу нэг үл таних хүн залгаад “гадаа чинь ирсэн байна, Отгонбат ярьсан юмаа” гэж хэлсэн, Тухайн үед харанхуй болсон, орой 19 цаг болж байсан, бас итгэлтэй хүний найз залуу гэсэн болохоор царайг нь ч харалгүй өгсөн юм. Солонгосын Икс-Нөүт гэдэг нэртэй зөөвриин компьютер байсан ба аваад удсан хуучин зөөврийн компьютер байсан ба гол нь дотор нь тун хэрэгтэй баримт материалууд байсан... 2014 онд 200,000 төгрөгөөр хуучин компьютер гэж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.261/,

Икс-Нөүт маркийн зөөврийн компьютерийг 100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” /хх.1.227/,

3. О.М нь 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1030 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Г.Баатарсүрэнгийн өмчлөлийн Леново маркийн зөөврийн компьютерииг “1 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баатарсүрэнгийн өгсөн: “... Одоо он, сар, өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан 2016 оны 11 дүгээр сарын эхээр манай ангид хугацаат цэргийн алба хааж байсан манай салааны байлдагч Отгонболдын М нь “даргаа нөүтбүүкээ нэг өдөр хэрэглүүлээч” гэхээр нь “орой ажил тарахаар гэрт ирээд авчих” гэж хэлсэн. Тэгтэл нилээн орой 21 цагийн үед над руу залгаад “би хаана очих вэ” гэхээр нь “Буянт- Ухаа 2 дугаар хорооллын 1030 дугаар байрны гадаа ирээд залгачих” гэхэд төд удалгүй “би ирчихлээ” гэхээр нь өөрийн эзэмшлийн Ленова маркийн зөөврийн компьютерээ өгч явуулсан юм. Тэгээд хэд хоногийн дараа өөрөө нөүтбүүкээ хэрэглэх гээд Мын дугаар руу залгахад “даргаа би хөдөө байна, удахгүй Улаанбаатарт очоод өгье” гэж хэлсэн. Сүүлд залгахад утсаа авахаа больчихсон юм. Ингээд одоог хүртэл миний зөөврийн компьютерийг өгөхгүй залилан мэхлээд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.2.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтэнээр өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Г.Баатарсүрэн ахлах дэслэгч рүү залгаж “та нөтбүүкээ 2 хоног хэрэглүүлээч. Би ажил хийх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгтэл Г.Баатарсүрэн ахлах дэслэгч “ажил тарах үеэр гэрт ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед Буян-Ухаа 2 хороолол 1030 дугаар байрны гадаа очиж Г.Баатарсүрэн ахлах дэслэгчийн утас руу залгаж “байрны гадаа ирсэн” гэдгээ хэлсэн. Тэгтэл төд удалгүй Г.Баатарсүрэн ахлах дэслэгч орцноосоо зөөврийн компьютерээ барьсан гарч ирсэн. Би “нөтбүүкийг удахгүй өгнө” гэж хэлж аваад 2 хоног хэрэглэж байгаад мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.2.14-16/,

Леново маркийн зөөврийн компьютерийг 400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.2.17/,

4. О.М нь 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 2 дугаар байрны гадна иргэн Ч.Гэрэлтуяагийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч төсөл бичээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Гэрэлтуяагийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын сүүлээр би цэргийн төв эмнэлэгт олгойны хагалгаанд орсон. Тэр үед хажуугийн өрөөнд М хэвтэж байсан. Тэр үеэс Мтай танилцсан. Тэгээд би эмнэлэгт 2-3 хоног хэвтээд гарсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа М зөөврийн компьютерээ өгчих, төсөл бичээд өгье” гэж утсаар мессеж бичээд, залгаж гуйсан. Хэдэн ч удаа “үгүй” гэж хэлсэн болохоо сайн санахгүй байна. Тэгээд бүр гуйгаад болохгүй болохоор нь өгөхөөр болсон. Тэгээд М Тэмүүжин гэх дүүтэйгээ манай байрны гадаа 20 цагийн үед ирээд миний зөөврийн компьютерийг аваад явсан. Авч явсанаас хойш намайг залгахаар одоо очиж байна, одоо өгөх гэж байна гэдэг байсан бүр сүүлдээ утас нь холбогдохгүй, дугаар нь ашиглалтанд байхгүй болоод ирсэн. Хар өнгийн Тошиба маркийн компьютер байсан...” гэх мэдүүлэг /хх.1.221-222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын сэжигтэнээр өгсөн: “... Гэрэлтуяагаас зөөврийн компьютер байвал түр хэрэглүүлээчээ гэж хэлээд зөөврийн компьютерийг нь авсан. Компьютерийг ашиглаж байгаад ломбарданд тавиад хүнд өртэй байсан өрөө дарсан. Тэгээд буцааж өгнө гэж байгаад авч өгч чадалгүй алдсан. Тошиба ай 3-тай компьютер байсан...” гэх мэдүүлэг /хх.1.235-238/,

Эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээчин Тошиба ай-5 маркийн зөөврийн компьютерийг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ: /хх.1.217-218/,

5. О.М нь 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Е.Нурбергенийг “хэд хоногиин хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан 250,000 төгрөг залилж авсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Е.Нурбергений өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн ТБД андуудын автобүсны буудлын төв рүүгээ явах автобусны буудал дээр өөриин түргэн үйлчилгээний цэг дотор наймаа хийгээд сууж байтал оройн цагаар М гэх залуу үл таних нэг залуутай орж ирээд “хөдөө явах ажил гарчихлаа, хөдөө очиж хүнээс мөнге авэх гэсэн юм, тэр хүн нь замдаа явж байгаад машин нь замдаа эвдэрсэн байна, тэгээд тэр хүндээ би хотоос сэлбэг авч очих хэрэгтэй байна, мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэж гуйсан. Тэгээд надад нэг машины бичиг баримт харуулаад энэ миний машины бичиг баримт байгаа юм, энийг барьцаанд тавъя” гэж хэлээд 150,000 төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Тухайн үед гадаа Марк-2 маркийн 23-63 УБЗ дугаартай машинтайгаа ирсэн баисан. М 150,000 төгрөг өгсөн. Тэгээд тэрнээс хойш 2 хоногиин дараа М дахин нөгөө машинтайгаа ирээд мөнгөний хэрэг гараад байна, 2 хоногийн дараа бүгдийг нь нийлүүлээд өгнө” гэж хэлээд надаас ахин 100,000 төгрөг авсан... надаас 250,000 төгрөг аваад дахин ирээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.119-120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтэнээр өгсөн: “...Нурберген гэх хүнээс бол би одоо Тэмүүжингийн нэр дээр байна уу, мэдэхгүй байна, хар өнгийн Марк-2 маркийн машины бичиг баримтыг барьцаалж эхлээд 80,000 төгрөг, нэг хайрцаг тамхи, нэг ундаатай авсан ба дараа нь 40,000 төгрөг мөн тамхи ундаа авсан ба нийт мөнгө нь нийлээд л 150,000 төгрөг болох байх...” гэх мэдүүлэг /хх.1.236-238/,

6. О.М нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 195 тоотод оршин суух иргэн Т.Оюунбилэгийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

“Сони” маркийн зөөврийн компьютерийг 600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.1.91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Оюунбилэгийн өгсөн: “... О.М манай Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар дунд сургуульд манай дээд ангийн хүүхэд байсан. Сургуульд байхдаа миний утасны дугаарыг мэддэг байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр над руу утсаар залгаад ойр зуурын юм ярьж байгаад “нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье, ажил хэрэг болоод байна” гэхээр нь би “дадлагын тайлан хийж байгаа” гэсэн чинь “хийгээд өгье, тэгэнгээ өөрийнхөө ажпыг хийгээд өгье” гэсэн. Тэгээд орой нь манай гэрт 21 цагийн үед ирээд миний нөтбүүкийг “2 хоног хэрэглэчихээд өгье” гэж хэлээд аваад явсан боловч одоог хүртэл өгөөгүй. Сони маркийн хар өнгөтэй, 512 гегабайт багтаамжтай, цэнэглэгчтэйгээ дотор нь чухал бичиг баримт, зураг, мэдээлэлүүд байгаа. Тав зургаан жилийн өмнө 1,100,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх.1.93-94/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сэжигтэнээр өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр нэг сургуулийн доод ангийн Оюунбилэгтэй ярьж холбогдож байгаад Оюунбилэг сургуулийн амралт болж байгаа, дадлагын тайлан хийх ёстой гэхээр нь “дадлагын тайланг нь 2 хоногийн дотор хийж өгье” гээд нөүтбүүкийг нь авсан. Нөүтбүүкийг нь 2-3 хоног хэрэглэн дадлагын тайланг нь хийж байгаад барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.95-96/,

7. О.М нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТВД андуудын автобусны буудалд иргэн Э.Тэмүгэний өмчлөлийн Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тэмүгэний өгсөн: “... 2017 оны 02 сарын 18-ны өдөр би өөрийн эмэг эх Натардуламын гэрт байхад манай дүү Алтангэрэл залгаад “манай найз очиж нөүтбүүк авна, та өгөөд явуулчих” гэж хэлсэн. Өдөр 15 цагийн үед Алтангэрэлийн найз Эрхэс манай эмээгийн гэрт ирээд нөүтбүүк аваад явсан. 2 хоногийн дараа Эрхэстэй холбоо барьж, “хаана байна, нөүтбүүкээ авъя” гэсэн чинь Эрхэс “өнөөдөр хаана байгаа газраа хэлчих” гэхээр нь 10 дугаар хороололд аваад ир гэсэн. Ирэхгүй болохоор нь Эрхэсийн ахтай утсаар яриад Эрхэстэй уулзахад хүүхдэд өгчихсөн байгаа, тэр хүүхэд орой хөдөөнөөс хүрээд ирнэ гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Эрхэсийн өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр М над руу залгаад “нөүтбүүкний хурд арай гүйцэхгүй байна, өөр нөүтбүүк байна уу” гэхээр нь Алтангэрэлээс “чи нөүтбүүкээ 2 хоног түрээслэх үү” гэж асуусан. Алтангэрэл “манай ах хичээлээ хийж байгаа, асуугаад хэлье” гэж хэлсэн. Маргааш нь Алтангэрэл залгаад “чи манай гэрт очоод нөүтбүүк авчих эмээ, ах хоёрт хэлчихсэн” гэхээр нь Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орж Алтангэрэлийн нөүтбүүкийг аваад ТБД андуудын автобусны буудал дээр Мтай уулзаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Аптангэрэлийн өгсөн: “... Манай найз Эрхэс нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад: “нөүтбүүкээ түр өгчих, юм хийх гэсэн юм” гэж хэлэхээр нь “тэг, тэг надад одоо компьютер байхгүй байна. Маргааш манай эмээгийн гэрээс ирээд авчих. Ах Тэмүгэнд байгаа” гэж хэлсэн. Тэгээд Эрхэс нь манай ах Тэмүгэнээс Эйч Пи ай-5 маркийн хар өнгийн зөөврийн компьютерийг, хулгана, цэнэглэгч, пайд зэргийг авсан...” гэх мэдүүлэг /хх.2.47-48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сэжигтэнээр өгсөн: “... Андуудын автобусны буудлын хажууд Эрхэстэй уулзаж Тэмүгэний Эйч Пи маркийн хар өнгийн зөөврийн компьютерийг авсан. Компьютерийг ломбарданд 230,000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.2.57-59/,

Эйч Пи Ай-5 маркийн зөөврийн компьютерийг 500,000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх.2.47/,

8. О.М нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын үндэсний их сургуулийн оюутны дотуур байрны А/36 тоотод оршин суух иргэн М.Зулжаргалын өмчлөлийн Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютерийг түүний дүү М.Шагжаагаас “хэрэглэчихээд орой өгье” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Зулжаргалын өгсөн: “... Би өөрийн зөөврийн Тошиба Ай-5 маркийн компьютерээ таньдаг хүндээ форматлуулах гээд өгсөн байсан юм. Тэгээд өөрийн төрсөн дүү Шагжааг очоод авчих гэж хэлсэн. Тэгээд манай дүү 2017 оны 02 дугаар сарын 10-аад хавьцаа очиж авсан юм шиг байна лээ. Тэгээд Мтай тааралдаад М нь “компьютер байна уу, хэрэглэчихээд орой авчираад өгье” гэж гуйхаар нь өгсөн гэсэн. Тэгээд Маас компьютерээ асуутал “машин дотор байгаа, машинаа цагдаад хураалгачихлаа” гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.213-214/,

Эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээчин Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютерийг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.1.217-218/,

9. О.М нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Руби” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Р.Анирмаагийн өмчлөлийн Ай Фөүн 7 плас маркийн гар утсыг барьцаанд тавиулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Анирмаагийн өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр надтай уулзахдаа М нь “эгчийнхээ алтан ээмгийг алга болгочихлоо. Чи найздаа утсаа ломбардаад мөнгийг нь аваад өгчих. Найз нь мөнгөөр нь эгчдээ ээмгийг нь авч өгөөд 2-3 хоногийн дараа мөнгөтэй болохоороо буцаагаад өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ломбарданд миний Ай Фөүн 7 плас маркийн гар утсыг 1,400,000 төгрөгөөр тавиулж 800,000 гаран төгрөгөөр нь алтан ээмэг аваад үлдсэн мөнгийг нь М өөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.3.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Анирмаатай хамт гадуур мөнгө хайн явж байгаад олдохгүй байхаар нь Анирмаагийн гар утсыг ломбарданд тавиад мөнгийг хэрэглэчихье гэж гуйсан. Анирмаа ч гэсэн өөрөө зөвшөөрөөд өөрийнхөө гар утсыг 1,400,000 төгрөгөөр ломбарданд тавиад уг мөнгөнөөс 800,000 гаран мянган төгрөгөөр нь би эгчийнхээ алга болсонтой яг ижил ээмэг аваад үлдсэн мөнгийг нь өөрөө үрээд дуусгачихсан...” гэх мэдүүлэг /хх.3.13- 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Мөнхжаргалын өгсөн: “... Би тухайн үед өөрийн алтан ээмгээ Мд өгсөн асуудал огт байхгүй ээ. М миний ээмгийг алга болгосон асуудал байхгүй. Мөн М надад шинээр алтан ээмэг худалдаж авч өгсөн асуудал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.3.13-14/,

10. О.М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 22 тоотод иргэн Д.Бум-Эрдэнийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “программ суулгачихаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 659,940 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бум-Эрдэнийн өгсөн: “... Би 1 жилийн өмнө 1,100,000 төгрөгөөр 3 дугаар хорооллын Номин худалдааны төвөөс авсан Делл Ай-3 маркийн зөөврийн компьютерээ өөрийн охин Түвшинжаргалын ангийн охин болох С.Цацралт-Од гэгчэд залилуулсан. Манай гэрт манай охинтой хамт ирээд “чиний нөүтбүүк дээрээс программ татаж авах гэсэн юм. Маргааш эргүүлээд өгнө” гэж хэлээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аваад явсан байсан. Тэр Цацралт-Од нь өөр хүнд өгөөд буцаан авч чадахгүй байна гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх.3.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинжаргалын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хичээл дээр байж байтал манай ангийн дарга Цацралт-Од нь “нөүтбүүк хэрэгтэй байна” гэсэн юм. Манай гэрт бид хоёр ирээд надаас гуйгаад “би маргааш буцаагаад өгнө. Би программ суулгачихаад буцааж өгнө” гэсэн. Ингээд маргааш нь хичээл дээр ирээгүй юм. Тэгээд маргааш нь өгье гэсэн боловч дахин хичээлд ирээгүй, гар утсаа салгасан байсан” гэх мэдүүлэг /хх.3.63-64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Цацралт-Одын өгсөн: “... Манай ангийн найз болох Б.Түвшинжаргал бид хоёр тэдний гэр лүү явж байхдаа М гэдэг ахын талаар би түүнд хандаж “манай таньдаг ах Мд нөүтбүүк хэрэгтэй байгаа юм байна, программ суулгана гэнэ 1 хоногийн хугацаатай нөүтбүүкээ хэрэглүүлэх боломжтой юм уу” гэхэд Түвшинжаргал “болно гэж хэлэхээр нь бид хоёр гэрээс нь очиж загварыг нь сайн санахгүй байна, 1 нөүтбүүкийг аваад тэр өдөр Их дэлгүүрийн урд талд Мтай уулзаж нөүтбүүкийг өгсөн юм. Уг нөүтбүүкийг 1 хоногийн хугацаатай авсан болохоор М ахад маргааш найдвартай буцааж өгөөрэй гэдгийг тодорхой хэлсэн бөгөөд тухайн үед М намайг залилан мэхэлж байна гэдгийг би мэдээгүй. Би Мыг манай найз Тэргэлийн ах гэдгээр нь таньдаг бөгөөд арай ч хүнд худал хэлж залилна гэж огт мэдээгүй юм. Тэгээд маргааш нь нөүтбүүкээ авъя гээд залгахад М утсаа авахгүй салгасан, мөн мессеж бичихэд дахиад нэг хоногийн дараа өгье гэсэн боловч дахин утсаа авахгүй, мессеж бичихгүй алга болсон. Би ахад туслах зорилгоор найзаасаа нөүтбүүк авч өгсөн болохоос биш бусдыг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй юм...” гэх мэдүүлэг /хх.3.64-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мын гэрчээр өгсөн: “... Делл маркийн Ай-3 загварын хар өнгийн зөөврийн компьютерийг цүнх, цэнэглэгчтэй хамт авсан. Авсан сар өдрөө санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.3.66-68/,

Эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээчин Делл Ай-3 маркиин зөөврийн компьютерийг 659,940 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.3.70-71/,

Шүүгдэгч О.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.1.71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтулгын өгсөн мэдүүлэг /хх.2.74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. О.М нь Д.Тэмүүжинтэй бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 02 дугаар сарын 16-ны өрдөөс 2017 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 39/Б байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн М.Баатарчулууны өмчлөлийн 71-01 УНЯ улсын дугаартай Тоёото Чейзер маркийн автомашины 4 ширхэг обуд, дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 870,000 төгрөгийн хохирол,

2. Мөн яллагдагч О.М нь 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 00 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Икс Нөүт маркийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 100,000 төгрөгийн хохирол,

3. Түүнчлэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1030 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Г.Баатарсүрэнгийн өмчлөлийн Леново маркийн зөөврийн компьютерийг “1 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 400,000 төгрөгийн хохирол,

4. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 2 дугаар байрны гадна иргэн Ч.Гэрэлтуяагийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч, төсөл бичээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилан авч 500,000 төгрөгийн хохирол,

5. 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Е.Нурбергенийг “хэд хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 250,000 төгрөгийн хохирол,

6. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 195 тоотод оршин суух иргэн Т.Оюунбилэгийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 600,000 төгрөгийн хохирол,

7. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТВД андуудын автобусны буудалд иргэн Э.Тэмүгэний өмчлөлийн Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 500,000 төгрөгийн хохирол,

8. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн оюутны дотуур байрны А/36 тоотод оршин суух иргэн М.Зулжаргалын өмчлөлийн Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютерийг түүний дүү М.Шагжаагаас хэрэглэчихээд орой өгье хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 300,000 төгрөгийн хохирол,

9. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Руби” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Р.Анирмаагийн өмчлөлийн Ай Фөүн 7 плас маркийн гар утсыг зээлийн барьцаанд тавиулан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 1,400,000 төгрөгийн хохирол,

10. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 22 тоотод иргэн Д.Бум-Эрдэнийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “программ суулгачихаад өгье” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 659,940 төгрөгийн хохирол, бусдад нийт 5,579,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

О.Мын үйлдсэн эдгээр гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт О.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

О.Мын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас тухайн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн хулгайн гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял нь харьцангуй хүндэрсэн байх тул уг хулгайн хэргийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.

Харин бусдын эд хөрөнгийг залиалах гэмт хэргийн хувьд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд О.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлах” болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

О.М нь хохирогч М.Баатарчулууны 870,000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч О.Эрдэнэтуяад 100,000 төгрөг, хохирогч Г.Баатарсүрэнд 400,000 төгрөг, хохирогч Ч.Гэрэлтуяад 500,000 төгрөг, хохирогч Е.Нурбергенд 250,000 төгрөг, хохирогч Т.Оюунбилэгт 600,000 төгрөг, хохирогч Э.Тэмүгэнд 500,000 төгрөг, хохирогч М.Зулжаргалд 300,000 төгрөг, хохирогч Р.Анирмаад 1,400,000 төгрөг, хохирогч Д.Бум-Эрдэнэд 659,940 төгрөг тус тус нөхөн төлж барагдуулсан учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          О.Мыг “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлах” болон “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          О.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч О.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, торгох ялыг цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хөнгөн гэмт хэрэг үйлдэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг үндэслэлээр хөнгөрүүлэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

О.Мын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 121 хоног, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хоригдсон 322 хоног, нийт 443 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч О.М нь Д.Тэмүүжинтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ, хэргийг нь тусгаарласан Д.Тэмүүжиний эзэмшилийн автомашин болон бусдын багаж хэрэгсэлийг ашиглаж хэрэглэсэн байх учир тэдгээр эд зүйлсийг энэ хэрэгт хураах шаардлагагүй юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Болд овогт О.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлах” гэмт хэрэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Мд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, О.Мд оногдуулсан нийт 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Мын урьд нь цагдан хоригдсон нийт 443 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. О.М нь хохирогч М.Баатарчулууны 870,000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч О.Эрдэнэтуяад 100,000 төгрөг, хохирогч Г.Баатарсүрэнд 400,000 төгрөг, хохирогч Ч.Гэрэлтуяад 500,000 төгрөг, хохирогч Е.Нурбергенд 250,000 төгрөг, хохирогч Т.Оюунбилэгт 600,000 төгрөг, хохирогч Э.Тэмүгэнд 500,000 төгрөг, хохирогч М.Зулжаргалд 300,000 төгрөг, хохирогч Р.Анирмаад 1,400,000 төгрөг, хохирогч Д.Бум-Эрдэнэд 659,940 төгрөг тус тус нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР