Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00440

 

 

 

 

 

*******0*******6 оны 0******* сарын 0******* өдөр

Дугаар *******0*******/ШШ*******0*******6/00**************0

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, ******* ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг *******0*******5 оны ************** дүгээр сарын **************-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.*******, /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тайлбар татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон.

*******.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогт *******ийн ******* нь *******0*******5 оны 06 дугаар сарын **************-ний өдөр ******* ХК-ийн Бизнес хөгжил эрсдлийн удирдлагын хэлтэст Хяналт шинжилгээний эдийн засагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй, санаачлагатай ажиллаж ирсэн. ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Б/*******5******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно.

******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Б/*******5******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.*******, Компанийн тухай хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.*******, Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******.*******, 6.*******.*******0, 7 дугаар зүйлийн 7.*******.8, 9 дүгээр зүйлийн 9.*******, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.*******7, ******* ХК-ийн дүрмийн *******.*******.*******.*******, *******.*******.*******.*******0 дах заалтыг тус тус үндэслэн тушаах нь" гэжээ.

Тус тушаалын тушаах хэсэгт "Бизнес хөгжил, эрсдлийн удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагч *******ийн ******* нь туршилтаар ажиллаж байх хугацаандаа туршилтаар ажиллах сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажиллах зохих цагтаа чөлөөний хуудасгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж, орсон гарсан цагаа бүртгүүлсэн зэрэг зөрчил гаргасан, мөн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрөөр дуусгавар болгосугай" гэжээ.

Миний бие дээрх тушаалыг *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******6 цаг *******5 миунтад гардаж авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.******* дахь хэсэгт "Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө, ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн *********************.*******-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана" гэж заасан байх бөгөөд миний бие дээрх зөрчлүүдийг гаргаагүй болно.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд "хөдөлмөрийн сахилгын хариуцлага", "сахилгын зөрчил" гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тиймээс тушаалын тушаах хэсэгт заасан дээрх зөрчлүүдийн хувьд гомдол гаргагч миний бие гаргаагүй, мөн сахилгын зөрчил биш болно. Надтай хүүхэд асрах чөлөөтэй Ө.ын оронд түр хугацаатай, туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа: ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст *******0*******5 оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр гомдол гаргаж, улмаар *******0*******5 оны *******0 дугаар сарын **************-ны өдөр хуралдаж, тэмдэглэлийг *******0*******5 оны *******0 дугаар сарын *******6-ны өдөр гардан авсан болно. Улмаар ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд *******0*******5 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр гомдлоо гаргаж, *******0*******5 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр хуралдан, тэмдэглэлийг *******0*******5 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр гардан авсан болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

*******. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь анх ******* сард ******* ХК-д эдийн засагчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад ******* удаагийн шалгалт өгөөд *******0*******5 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс Хяналт шинжилгээний эдийн засагчийн орон тоонд гэрээгээ байгуулаад ажилд орсон. Тухайн үед ажилд анх ороход Хүний нөөцийн хэлтэс нь бүртгэл хийгээд удирдах албан тушаалтан тай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээ байгуулаарай гэж хэлсэн. Би тай хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ахлах эдийн засагч Энхбаярыг дагалдаад ******* сарын хугацаанд ажиллах чиг үүрэг авсан. Ажиллаж байх хугацаандаа туршилтаар ажиллах төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгээд урьдчилсан хамгаалалтад 8 дугаар сарын *******9-нд орсон. Хүний нөөцийн хэлтсээс надад тухайн өдрийн ************** цагт чи туршилтаар ажиллах гэрээний дагуу тайлангаа хамгаална гэж хэлж байсан. Уг нь би 9 дүгээр сарын 0*******-нд тайлан хамгаална гэж товлочихсон байсан, тэгээд би ******* цагийн дараа тайлангаа хамгаалъя ээд 8 дугаар сарын *******9-ний өдөр урьдчилсан байдлаар тайлангаа хамгаалсан. Тухайн үед тайлан хамгаалахад надтай чи сургалтын хөтөлбөр батлуулаагүй байна гэж хэлсэн. Мөн дур мэдэж ажлын байрыг орхиж гарсан байна гэж тухайн үед байсан ардчилсан намаас томилогдсон Засаглал хариуцсан менежер Батсайхан хэлсэн. Тэгээд би сургалтын хөтөлбөр гэж юу билээ, надад ерөөсөө ажилд ороход хэн ч энэ талаар яриагүй, удирдах албан тушаалтан ч хэлээгүй, хүний нөөцөөс ч гэсэн ийм мэдээлэл өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд надад тодорхой тайлбар өгөөгүй, чи өөрөө журмаа Алтан уурхай гээд системээс харах ёстой байсан гэж тайлбар өгсөн. Дур мэдэн орж гарсан гэж байгаа, би дур мэдэн орж гарсан удаа байхгүй, тухайн үедээ дотоод журамд заасны дагуу удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдээд сарын сүүлд Хүний нөөцийн албанд бичгээр хүсэлтээ өгдөг шүү гэсний дагуу хүсэлтээ өгсөн. Ажлын дундуур орж гарах шаардлага гарвал удирдах албан тушаалтанд мэдэгдээд нэг давхарт орж, гарсан бүртгэл бичдэг дэвтэр байдаг, тэр дэвтэрт тэмдэглэл хөтлөөд гардаг гэж хэлж байсан, түүний дагуу явсан, түүнээс биш туршилтаар ажиллаж байх хугацаандаа дур мэдэж орж гарсан түүх байхгүй. Дөнгөж ажилд ороод удаагүй байхдаа ******* ХК-ийн эхний хагас жилийн тайланг хийгээд толгой компани руу мэдээллүүдийг явуулж байсан. Мөн туршилтаар ажиллах тайлангаа танилцуулж байсан, энэ тушаалтай санал нийлэхгүй байгаа болохоор гомдол гаргасан. Иймд ******* ХКажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс **************,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

*******.Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа Б. *******гийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гомдолд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Б.******* нь Гүйцэтгэх захирлын *******0*******5 оны 06 дугаар сарын **************-ний өдрийн Б/*******60 тоот тушаалаар Бизнес хөгжил, эрсдэлийн удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээний эдийн засагчийн ажлын байранд (хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд) ******* сарын хугацаатай туршилтаар ажиллуулах шийдвэр гарсан ба *******0*******5 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр Стратеги хөгжлийн газрын дарга Д.тай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Уг гэрээний ******* дугаар зүйлийн *******.*******-д ажлын байрны нэршил нь Хяналтын эдийн засагч байхаар заасан. Хяналт шинжилгээний эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт нь зардлыг бүртгэлээр хянаж, өртөг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах бөгөөд хариуцсан сэлбэг материалын зарцуулалтыг төлөвлөж бизнес төлөвлөгөөнд нэгтгэх, хариуцсан сэлбэг материалын эдэлгээний болон ашиглалтын нормыг тогтоох, шинэчлэх, зардлын гүйцэтгэлд хяналт тавих, хэсэг нэгжүүдийн эд хариуцагчдад хяналт тавих, мэдээ мэдээлэл хийх зорилтын хүрээнд ажилладаг.

Мөн "*******" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн *******0*******5 оны 0******* дүгээр сарын *******5- ны өдрийн 07 тоот тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд шинэ бүтцээр Бизнес хөгжил эрсдэлийн удирдлагын газар бий болсон. Үүнтэй холбогдуулан "*******" ХК-ийн Гүйцэтгэх захирлын *******0*******5 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдрийн А/**************8 тоот тушаалаар орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан ба жагсаалтад Бизнес хөгжил эрсдэлийн удирдлагын газарт эдийн засагч (хяналт шинжилгээний) гэсэн ажлын байр байгаа болно. Б.******* нь туршилтын хугацааны ажлын тайлангаа тавихдаа санхүүгийн зардлын тайлан мэдээг нэгтгэх, мэдээ тайлан хүргүүлэх, аналитик, судалгаа шинжилгээ хийх зэрэг батлагдаагүй байгаа ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажилласан байсан бөгөөд мөн цаг бүртгэлийн ажилтанд мэдэгдэлгүйгээр зохих чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж орсон, гарсан цагаа бүртгүүлсэн. Компанийн зүгээс тухайн ажилтныг сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй ба харин тухай ажилтан туршилтаар ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт шинжилгээний эдийн засагчийн ажил хийгээгүй, туршилтаар ажиллах сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажлын цаг ашиглалт байдал зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.******* дахь заалтыг үндэслэн туршилтаар ажиллах гэрээний хугацааг сунгахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг *******0*******5 он 09 дүгээр сарын 0*******-ны өдөр дуусгавар болгосон болно гэжээ.

*******.Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Юмчинсүрэнмааг хяналт, шинжилгээний эдийн засагчаар ******* сарын турш туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хэлтсийн дарга Даваадаштай *******0*******5 оны 07 дугаар сарын 0*******-нээс ******* сарын хугацаатай байгуулсан. Юмчинсүрэнмаа бол хяналт, шинжилгээний эдийн засагчийн ажил дээр орсон, ******* ХК-ийн зүгээс энэ хүн дээр ******* сарын туршилтаар ажиллуулах гэрээ байгуулаад цаашид жинхлэх эсэх асуудал дээр тайлангаа тавих буюу холбогдох санхүүгийн зардлын тайлан мэдээ, мэдээ тайлан хүргүүлэх, аналитик судалгаа шинжилгээ хийх зэрэг батлагдаагүй байгаа ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажилласан байсан. Хамгийн гол зүйл бол компани ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй, туршилтаар ажиллуулах ******* сарын хугацаа өгсөн, энэ хугацаа дууссан, үүнийгээ сунгах эсэх нь компанийн бүрэн эрхийн асуудал гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.*******-д зааснаар туршилтын хугацаа дууссан тул цаашид сунгахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар:

А. ******* ХК-ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай *******0*******5.09.0*******-ны өдрийн Б/*******5******* дугаартай тушаал, *******0*******5.07.0*******-ний өдрийн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн *******0*******5.*******0.**************-ны өдрийн 06 дугаартай комиссын хуралдааны тэмдэглэл, ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны *******0*******5.*******0.**************-ний өдрийн 0******* дугаартай хурлын тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг /хх-ийн *******-*******7-р тал/

Б.Хариуцагчаас нотлох баримтаар: *******0*******5.**************.0*******-ны өдрийн 0*******/*******668 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.*******гийн ******* ХК-д гаргасан гар өргөдөл, *******0*******5.0*******.*******0-ны өдрийн А/**************8 дугаартай *******0*******5 оны орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал, ******* ХК-ийн *******0*******5 онд ажиллах албан тушаалын нэрс, орон тооны жагсаалт, *******0*******5.07.0*******-ний өдрийн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, *******0**************.**************.*******8-ны өдрийн А/*******09 дугаартай журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, хавсралт, хөдөлмөрийн дотооод журам, ажлын байр албан тушаалын тодорхойлолт, тайлан хамгаалалтын тэмдэглэл, *******0**************.0*******.**************-ны өдрийн А/**************8 дугаартай хөдөлмөрийн гэрээний загвар батлах тухай, хавсралт, хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, туршилтын хугацааны ажлын тайлан, шинэ ажилтны сургалтын хөтөлбөр зэргийг нотлох баримтаар тус тус өгсөн байна.

/хх-ийн *******8-**************7-р тал/

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

*******.Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ******* ХК нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ө.ын оронд надтай *******0*******5 оны 06 дугаар сарын **************ий өдөр туршилтаар ажиллах ******* сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хяналт шинжилгээний эдийн засагч, албан тушаалд ажиллуулсан бөгөөд ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Б/*******5******* тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд туршилтаар ажиллах гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан туршилтаар сургалтын хөтөлбөр батлуулаагүй, чөлөөний хуудасгүйгээр ажлын байрыг орхин гарч орсон, гарсан цагаа бүртгүүлсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй учраас ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

*******.Хариуцагч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Компани ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй, туршилтаар ажиллуулах ******* сарын хугацаа өгсөн, энэ хугацаа дууссан, үүнийгээ сунгах эсэх нь компанийн бүрэн эрхийн асуудал гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.*******-д зааснаар туршилтын хугацаа дууссан тул цаашид сунгахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж маргажээ.

*******.Нэхэмжлэгч нь *******0*******5 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс ******* ХК-ийн Бизнес хөгжил эрсдлийн удирдлагын хэлтэст хяналт шинжилгээний эдийн засагчийн албан тушаалд туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээг ******* сарын хугацаатай байгуулан ажиллаж байгаад ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Б/*******5******* дугаартай тушаалаар уг өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн *******-р тал/

*******. Ажилтан Б.******* нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.*******, *******5*******.5, *******5*******.6 дахь хэсэгт зааснаар ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба талууд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг *******0*******5.**************.**************-ний өдөр гардаж авч ажлын *******0 өдрийн дотор буюу *******0*******5.**************.**************-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан Хөдөлмөрийн хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.8 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-ийн **************-*******5-р тал/

5. Нэхэмжлэгч Б.*******г хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ө.ын оронд ******* сарын туршилтын хугацаагаар ажилд авсан гэх үйл баримтыг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгэж энэ орон тоо нь Ө.ын орон тоо биш бөгөөд ажилд томилсон тушаалдаа андуурч бичсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ үйл баримт нь зохигчдын тайлбар, гэрч Д.ийн мэдүүлэг, ******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд ажил олгогчийн зүгээс өгсөн тайлбарууд, хариуцагчийн төлөөлөгчийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд авсан гэх үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, *******0*******5.06.**************-ний өдрийн Б/*******60 дугаартай ажилд томилох тушаал зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн *******8, **************, *********************, *******70 дугаар хуудас/

6. Ажил олгогч хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд туршилтын журмаар нэхэмжлэгч Б.*******г ажилд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэгт улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй гэж заасныг зөрчсөн байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******.******* дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ө.ын орон тоо нь ажил олгогчийн хувьд ажлын байрыг нь хэвээр хадгалах орон тоо юм. Хэвээр хадгалах орон тоон дээр туршилтын журмаар Б.*******тай ******* сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэгт заасныг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.******* дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

8. Өөрөөр хэлбэл талуудын туршилтаар ажиллах *******0*******5.07.0*******-ний өдрийн гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн бөгөөд энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна. /хх-5*******-59/

9. Хэдийгээр ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэгт заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа хэдий ч энэ нь талуудын хувьд тухайн үеийн ажил олгогч, болон ажилтны туршилтаар ажиллуулах, ажиллах хүсэл зоригийн илэрхийлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

*******0. Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэгт ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан. Туршилтын хугацаа дууссанаар ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн шийдвэрлэх асуудал бөгөөд туршилтын хугацаа дуусгавар болсон тохиолдолд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг ажил олгогч хүлээхгүй юм.

**************. Нэхэмжлэгч талын сургалтын хөтөлбөр батлуулаагүй гэх үйлдэлд ажилтан гэм буруугүй, туршилтын хугацаагаар авсан ажилтны хугацаа дууссан тохиолдолд тухайн ажилтныг жинхлэх эсэх асуудлыг ******* ХК-ийн сургалтын журамд заасны дагуу шийдвэрлээгүй гэх тайлбарт дүгнэлт хийхэд нэгэнт талуудын байгуулсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн хэлцэл учраас энэ гэрээний биелэлтийг шаардах, энэ гэрээний эрх үүргийг хэрэгжүүлэхээр шаардлага гаргах үндэслэлгүй байна.

**************. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Хөдөлмөрийн тухай хуулийн *******58 дугаар зүйлийн *******58.*******.*******-т зааснаар ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох Бизнес хөгжил эрсдлийн удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.*******, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ************** хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

   *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА