| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0130/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 143
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж д*******ж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Н*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Д*******, Б.Г*******
Хохирогч С.Ж*******
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б******* овогт С*******гийн П*******д холбогдох 173100082 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******* тоотод оршин суух хаягтай, Б******* овогт С*******гийн П*******, РД:*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.П******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн байрны од байрлах 28.95 м2 талбайтай орон сууцыг хилийн 0-р ангийн өмч гэдгийг мэдсээр байж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Ут худалдан борлуулан хилийн цэргийн 0-р ангид 48890164 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч С.П*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Би энэ байрыг өөрийнхөө байр гэж бодож байгаа. Яагаад гэвэл 2001 онд энэ байрыг зарж байсан С гэх хүнтэй би нөхөр хүүхэдтэйгээ шар 5 давхрын байрны доор байрлах нотариатаар батлуулж худалдах, худалдан авах гэрээ хийж 2.100.000 төгрөг төлж энэ байрыг авч байсан. Тухайн үед албанаас ямар нэгэн хүн хамт ирж байлцаж болох байсан. Гэтэл хэн ч байгууллагын өмнөөс төлөөлж ирээгүй. Иймээс би энэ байрыг хувь хүний орон сууц буюу бидний өмчлөлийн байр гэж үзэж байна гэв.
2.Хохирогч С.Ж*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Би 2015 оны 06 дугаар сарын 28-нд тус байгууллагад томилогдож ирсэн. 2015 оны 7 дугаар сарын 22-нд ажлаа хүлээж авсан. 2017 оны 08 сарын дундуур албаны байрыг зарж борлуулж байна гэдгийн сонссон. ийн цэргийн шалган нэвтрүүлэх дүгээр ангийг төлөөлж нэхэмжлэгчээр тогтоогдсон. Энэ нь миний ажил үүргийн хуваарьт байдаг юм. Ингээд би байгууллагыг хохиролгүй болгуулах хүсэлтэй байна гэв.
3.Гэрч Д.Цгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Би 2015 оноос одоог хүртэл ийн цэргийн 0 дүгээр ангид тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж байна. 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах 16 дугаар байрны байрыг ерөнхий газраас албан тушаалтны байрны зориулалтаар 2.100.000 төгрөгийн үнээр худалдаж авч байсан юм. Тухайн үед уг байрыг худалдаж авахдаа 0 дүгээр ангид штабын даргаар ажиллаж байсан дэд хурандаа П.Бгийн нэр дээр үл хөдлөх гэрчилгээг гаргаж гэрчилгээг ангийн нууцын албанд хүлээлгэн авсан байдаг. Ингээд тухайн үед даргаар ажиллаж байсан дэд хурандаа П.Б нь цэргийн тэтгэвэрт гарсан хэдий ч манай албан тушаалты байр нь П.Бгийн нэр дээр байдаг боловч одоог хүртэл хилийн 0 дүгээр ангид томигдож ирсэн штабын дарга нар байрлаж байдаг. Харин тухайн үед ажиллаж байсан дэд хурандаа П.Бгийн эхнэр С.П******* нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай хилийн захирагч дэд хурандаа Т.Нтай уулзаж “Та нар 13.000.000 төгрөгийг надад бэлнээр өгвөл, манай нөхрийн нэр дээр байгаа танай албан тушаалтны байрыг танай ангийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин надад 13.000.000 төгрөгийг өгөхгүй бол би энэ байрыг маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бусдад худалдана гэж ярьж байсан гэж манай дарга ярьж байсан. Тийм учраас манай хилийн цэргийн 0 дүгээр ангийн албан тушаалтны байр болох Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны байрыг бусдад худалдсан байж болзошгүй байгаа юм. Ийм л зүйл болсон.... гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/
4. Гэрч Ж.Саийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Миний танил С.П******* гэдэг хүн одоогоос 2 сарын өмнөөс буюу 2017 оны 07 дугаар сарын эхээр надтай утсаар ярьж чи манай хуучин байсан байр болох Сүхбаатар сумын 2-р баг 16 дугаар байрны 2 өрөө байрыг хямдхан 10 сая төгрөгөөр худалдаад авчихаач надад мөнгө хэрэг болоод нөхөр Бгийн биеийн байдал жаахан тааруу эмчилгээнд нь их мөнгө орж байна гээд утсаар ярьсан. Тэгэхээр нь би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ чинь хаана байна, мөн хэний нэр дээр байдаг юм бэ гэж асуутал манай нөхөр Б, охин Бгийн Х бид гурвын нэр дээр үл хөдлөх хөрөнгө нь бүртгэлтэй байдаг. Гэрчилгээгээ бол хаана хийснээ би мэдэхгүй байна, гэрчилгээгээ олохгүй байна гээд байсан. Тэгээд С.П******* эгч би гэрчилгээгээ өөрөө нөхөөд дахиад авчихъя чи тэгвэл 10 сая төгрөг бэлнээр өгөөд авчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч гэрчилгээг чинь би хараад хэрэв гэрчилгээгээ шинээр авчихсан байх юм бол би 10 сая төгрөгөөр авъя гэж хэлж тохирсон...дараа нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би өглөө 09 цаг өнгөрч байхад буудлаас нь очиж автал ийн цэргийн 0 дүгээр ангийн даргатай би уулзана гээд надаар 0 дүгээр ангилуу хүргүүлээд би охин Хтэй нь гадаа хүлээж 30 орчим минут болоод гарч ирээд тэгээд би суулгаад аймгийн улсын бүртгэлийн газарлуу явж очиж байрны хуучин эзэмшигчээс Х эгч өөрийнхөө нэр дээр хэрхэн яаж авсан талаарх гэрээний хуулбарыг гаргуулж авч гарч ирсэн. Тэгээд гэдэг нэртэй хоолны газарт би тэр хоёрыг хүргэж өгөөд орхисон. Тэгэхэд буухдаа 0 ангийн захиргаа надаас 13.800.000 төгрөгөөр худалдаж авна 15 цагт уулзана гэсэн тэрний хариуг сонсоод хэлье гэж надад хэлсэн. Тэгээд би 16 цаг өнгөрч байхад П******* эгчлүү утсаар залгаж юу болсон бэ гэж асуутал 0 дүгээр анги авахаар болсон мөнгө нь бэлэн болсон гэж байна би цэргийн ангид зарахаар болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэг тэг та өөрөө мэд дуусаад хэлээрэй гэж хэлсэн. Тэгтэл чимээгүй болчихоор нь би 30-иад минутын дараа дахин залгатал цэргийн ангийнхан намайг гуйгаад байна би хоолны газрын тэнд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод уулзая гэж хэлээд кафены гадаа очтол П******* эгч байхгүй болохоор нь утсаар залгатал гарч болохгүй байна. Одоохон гэж хэлээд утсаа таслачихсан. Хэсэг хугацаа 20-30 орчим минут болсны дараа цэргийн ангийн хувцастай 3-4 хүнтэй гарч ирээд хажуу талд нь байдаг шахамдуулаад байна гэж хэлээд утсаа салгасан...Тэгэхээр нь би П******* эгчийг М гэдэг нотариатын байрлуу орохоор нь би П******* эгчлүү залгатал цэргийн ангид нь л өгөхөөс намайг хаашаа ч хөдөлгөхгүй дагуулаад аваад гарч явж манай гэрт ирээд цай хоол идүүлчихээд цэргийн ангитай хэдэн төгрөгөөр гэрээ хийх гэж байсан юм бэ гэтэл 5 сая төгрөгийг нь эхэлж өгөөд үлдсэн 5 сая төгрөгийг нь дараа нь өгье гэж гэрээ хийнэ гээд байна гэж хэлэхээр нь би төрийн байгууллага ч хэцүү шүү дээ гэтэл би зарахгүй ер нь хот яваад хэд хоногоос болдог юм билүү гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт ер нь чи бид 2 анхнаасаа ярьж тохирсон чи авчих надад мөнгө хэрэгтэй байна надад ямар ч мөнгө алга чи бүгдийг нь өөрөө нүдээр харлаа цэргийн ангид хамааралгүй байгууллагын өмч биш болохоор л цэргийн ангийн хүмүүс надтай гэрээ хийх гээд яваад байгаа гэж хэлэхээр нь би тийм ч юм болов уу гэж бодоод буцаж гарч яваад худалдааны төвийн 01 дүгээр давхарт байдаг Төгсбаяр гэдэг хүний нотариатын газар дээр гурвуулаа очоод худалдах худалдан авах гэрээг хийсэн. Ингэж авахдаа би төрсөн эгч Жгийн Уийн нэр дээр гэрээг хийж шилжүүлж авсан. Тэгээд яг гэрээг хийхдээ 20 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч хийж, гэхдээ 15 сая төгрөг өгч авахаар болсон. Гэрээг бол 20 сая төгрөгөөр худалдаж авсан мэтээр хийсэн. Нотариатаас гараад гэртээ очиж бэлэн 13 сая төгрөг П******* эгчид өгч үлдэгдэл 2 сая төгрөгийг 7 хоногийн хугацаанд өгнө гэж тохирсон. П******* эгч охинтойгоо тэгээд явцгаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/
3. Гэрч Б.Ггийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... намайг 2012 онд анх уг ангид ажил хүлээж авах үеэс л одоог хүртэл Сүхбаатар сумын 2-р баг байрны 2 өрөө орон сууц нь ангийн штабын даргын албан тушаалын байр гэж тооллогоор байнга тоологдож явдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь урьд нь манай ангийн штабын даргаар ажиллаж байсан Б гэдэг хүний нэр дээр байдаг юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
4. Гэрч Л.Дгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..... хил газрын зүгээс зайлшгүй хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангах зорилгоор хөрөнгө мөнгөний асуудлыг хил ерөнхий газрын даргын 2001 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар шийдвэрлэсэн...үүний дагуу 2001 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2-р баг Цэнхэрийн байрны 2 өрөө орон сууцыг худалдан авч / тухайн үеийн ханшаар/ ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэн тухайн ангийн штабын дарга дэд хурандаа П.Бг оруулсан. Уг байр нь жил бүр ангийн үндсэн хөрөнгийн тооллогоор тоологддог. Тухайн орон сууцыг хувь хүнээс худалдан авсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг албан байгууллагын нэр дээр гаргадаггүй гэх шалтгаанаар уг байранд амьдарч байх эрх олгогдсон штабын дарга дэд хурандаа П.Бгийн нэрээр гаргуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ангийн нууц архивт шилжүүлэн хадгалалтанд авч тооллогын үед уг гэрчилгээг үндэслэн бүртгэлд хамруулж баталгаажуулдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас/
3.Гэрч Б.Сгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.......С.П******* нь 2017 оны 8 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, манай ажил дээр буюу кафед ирж надтай уулзахдайрыг нь ангид нь буцааж өгөөд нөхрийнхөө эмчилгээний зарлдыг гаргуулж аваад явъя. Бид нар тэрнээс энэ байрыг зах зээлийн үнээр нь зарвал зарчихна. Гэхдээ хилийн цэрэгтэй амьдралаа холбож байсан болохоор түрүүлээд ангийн захирагчтай нь уулзаад ирлээ гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/
7. ерөнхий газрын даргын 2001 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай тушаал.
8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, / 2-р хх-ийн 29-32-р хуудас/
9. Яллагдагч С.П*******гийн “...Саийн гэрт нь ирээд уулзаж сууж байгаад би уг нь хилийн цэргийн ангид нь 13.800.000 төгрөгөөр өгье гэж бодож байсан юм гэтэл 5 сая төгрөгөөр авна гээд байна. Одоо болохгүй бол 15 сая төгрөгөөр чи авахгүй юу гэж хэлсэн. Са бид хоёр урьд нь бол байр зарах талаар ярилцсан байсан. Са бид хоёр ер нь байнгын л урьд нь харилцаатай байсан. Тэгээд тохиролцоод тэндээсээ гарч яваад нотариатлуу Са, манай охин Х бид гурав очиж худалдах худалдан авах гэрээг хийж Саээс 13 сая төгрөг бэлнээр авч үлдсэн 2 сая төгрөгийг нь удахгүй өгнө гэж хэлээд тохирч би тэгээд тэр оройдоо Улаанбаатар буцсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 57-58 хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.П*******гийн гэм буруугийн талаар Шүүхээс өгөх дүгнэлт:,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б******* овогтой С*******гийн П*******г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны од байрлах 28.95 м2 талбайтай орон сууцыг хилийн 0 дүгээр ангийн өмч гэдгийг мэдсээр байж урьдын харилцааны үр дүнд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Ут худалдан борлуулж, хилийн цэргийн 0 дүгээр ангид 48890164 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 33а дугаартай яллах дүгнэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаас Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт учир дутагдалтай байна гэж шүүх дүгнэв. Учир нь:
Хохирогч С.Ж*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 сарын дундуур албаны байрыг зарж борлуулж байна гэдгийн сонссон. ийн цэргийн шалган нэвтрүүлэх дүгээр ангийг төлөөлж нэхэмжлэгчээр тогтоогдсон. Энэ нь миний ажил үүргийн хуваарьт байдаг юм. Ингээд би байгууллагыг хохиролгүй болгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Цгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Би 2015 оноос одоог хүртэл ийн цэргийн 0 дүгээр ангид тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж байна. 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах 16 дугаар байрны байрыг ерөнхий газраас албан тушаалтны байрны зориулалтаар 2.100.000 төгрөгийн үнээр худалдаж авч байсан юм. Тухайн үед уг байрыг худалдаж авахдаа 0 дүгээр ангид штабын даргаар ажиллаж байсан дэд хурандаа П.Бгийн нэр дээр үл хөдлөх гэрчилгээг гаргаж гэрчилгээг ангийн нууцын албанд хүлээлгэн авсан байдаг. Ингээд тухайн үед даргаар ажиллаж байсан дэд хурандаа П.Б нь цэргийн тэтгэвэрт гарсан хэдий ч манай албан тушаалты байр нь П.Бгийн нэр дээр байдаг боловч одоог хүртэл хилийн 0 дүгээр ангид томигдож ирсэн штабын дарга нар байрлаж байдаг. Харин тухайн үед ажиллаж байсан дэд хурандаа П.Бгийн эхнэр С.П******* нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай хилийн захирагч дэд хурандаа Т.Нтай уулзаж “Та нар 13.000.000 төгрөгийг надад бэлнээр өгвөл, манай нөхрийн нэр дээр байгаа танай албан тушаалтны байрыг танай ангийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин надад 13.000.000 төгрөгийг өгөхгүй бол би энэ байрыг маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бусдад худалдана гэж ярьж байсан гэж манай дарга ярьж байсан. Тийм учраас манай хилийн цэргийн 0 дүгээр ангийн албан тушаалтны байр болох Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны байрыг бусдад худалдсан байж болзошгүй байгаа юм” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/.
Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд байгаа гэрч Ж.Саийн мэдүүлэг, хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд байгаа гэрч Б.Ггийн мэдүүлэг, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд байгаа гэрч Л.Дгийн мэдүүлэг, ерөнхий газрын даргын 2001 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай тушаал, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0004162 дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000537404 дугаартай гэрчилгээ, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудаас харахад шүүгдэгч С.П*******г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны од байрлах 28.95 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг хилийн 0 дүгээр ангийн өмч гэдгийг мэдсээр байж Ж.Ут худалдан борлуулж, хилийн цэргийн 0 дүгээр ангид 48890164 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай, шүүгдэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байна гэж Шүүх дүгнэв. Учир нь: П*******гийн нөхөр Б нь ийн цэргийн 0 дүгээр ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, тус ангийн штабын даргаар ажиллаж байхдаа 2001 онд 2.100.000 төгрөгийг ангийн ажилчдын нийгмийн асуудалд төсөвлөгдсөн хөрөнгөөс гаргуулан авч, уг 2 өрөө орон сууцыг худалдан авсан, тэгээд өөрийнхөө нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, эзэмшиж байсан гэсэн хохирогчийн зүгээс гарсан гомдол, мэдүүлэг тайлбар өгснөөс үүдэн уг байрыг худалдан борлуусан гэх нэрийдлээр Бгийн эхнэр С.П*******д “Залилах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлжээ.
Бгийн эхнэр шүүгдэгч П*******гийн мэдүүлэгт: “...Би энэ байрыг өөрийн эзэмшлийн байр гэж боддог, яагаад гэхээр миний нөхөр надад хоёулаа өөрийн гэсэн байртай болмоор байна. Чи худалдах байр асууж сураглаж бай, би ангийн захирагч болон дээд удирдлагуудтайгаа ярилцаад санал бодлоо хэлье, олон жил хөдөө гадаагүй яв гэсэн газар нь явж ажиллаа, намайг ойлгож хүлээж авна байх гэж бодож байна” гэж хэлсэн. Тэгээд би С гэдэг хүнтэй уулзаад “байраа зарна” гэхээр нь нөхөртөө хэлсэн. Би нөхөр болон охинтойгоо цуг шар 5 давхар байрны доор байрлах нотариатаар батлуулж С гэдэг хүнээс энэ байрыг 2.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж байраа бүртгүүлж өмчлөгчөөр нь миний нөхөр болон охин бид 3 бүртгүүлсэн. Иймээс энэ байрыг хувь хүний орон сууц буюу бидний өмчлөлийн байр гэж үзэж байна” гэжээ. Үүнээс гадна бичгийн бусад нотлох баримтууд: Үл хөдлөх газрын улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаанд маргаж байгаа орон сууцны өмчлөгч нь С*******гийн П*******, Плэйнамжилийн Б, Бгийн Х нарын 3 иргэний өмч болохыг бүртгэсэн 000537404 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2001 оны 11 дүгээр сарын 6-нд С, Г нараас уг орон сууцыг худалдан авсан лавлагаа, Б нь 2016 онд авто осолд орж одоогийн байдлаар бие дааж хөдөлгөөн хийж чадахгүй, юм ярихгүй, хэвтрийн, байнгын хүний асргаанд байдаг, өвчин намдаах эм тариа болон памперс, хлизм байнга хэрэглэдэг болохыг тодорхойлсон эмнэлгийн тодорхойлолт, Бгийн биеийн байдлыг харуулсан гэрэл зургууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. 2006 онд Б нь Улаанбаатар хот руу албаны шугамаар шилжиж явахад орон сууцны асуудал огт яригдаагүй ба ангиас хэрэглэж байсан 1 ширхэг зурагтыг хүлээлгэж өгсөн тухай шүүгдэгч мэдүүлсэн байна.
Уг орон сууцыг 2001 онд худалдаж авсан, 2006 онд Б ерөнхий газарлуу шилжсэн, 2016 онд Б осолд орсон, 2017 онд орон сууцыг худалдах тухай асуудал гарч ирсэн, ийн цэргийн 0 дүгээр ангийн удирдлагууд өөсдрөө С.П*******гээс 13 сая төгрөгөөр уг байрыг худалдаж авахаар хэлцэл хийсэн тухай гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт байна.
Эдгээр баримтууд нь Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны ын 28.95 метр кавадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг ийн цэргийн 0 дүгээр ангийн өмч гэх маргааныг үгүйсгэж, С.П*******, П.Б, Б.Х нарын өмч мөн болохыг нотолж байна. Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” 106.2, 106.3, 106.4 дэх хэсгийн заалтуудыг баримтлан өмчлөх эрхийн маргаанаа Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь маргагч талуудын дунд нээлттэй хэвээр байгааг тэмдэглэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлгээр дээрхи нөхцөл байдлуудад тулгуурлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлийг баримтлан С*******гийн П*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг буруутгасан Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн “шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох” прокурорын үүрэг болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нотолбол зохих” шаардлагуудыг хангалттай биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв. Дээрхи хуулийн шаардлагууд хангагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан хуулийн шаардлагуудыг бүрхэгдүүлж, шүүгдэгчийг буруутгах үндэслэл үгүйсгэгдэж байна.
Иймээс шүүгдэгч С.П*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгав.
Хохирогчийн төлөөлөгчөөс ийн цэргийн 0 дүгээр ангид 48890164 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилж байгаа ч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзнэ.
С.П******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилж ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэйаа 0 дүгээр ангийн захирагчтай уулзаад явж байна. Манай байсан байрыг бид нар мөнгөө өгч худалдах, худалдан авах гэрээ хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан болохоор манай байр л гэсэн үг биз дээ гэж ярьж байсан. Тэгээд ангийн штабын дарга нар байдаг болохоор ангитай нь албан тушаалын орон сууц байгаа юм, энэ б
.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б******* овогтой С*******гийн П*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 173700082007 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ийн цэргийн 0 дүгээр ангиас нэхэмжилсэн 48.890.164 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.
4.Шүүгдэгч С.П*******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
5.Шүүхийн тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ