Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 169

 

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  А.Энхтуяа

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Л.Доржпүрэв

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Байгаль

      Хохирогчийн өмгөөлөгч                        М.Гансүх

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн, хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчиж, согтуугаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлсэн Тугчин овогтой Сэнтэгийн Цогбаатарт холбогдох 1831001550138 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 09 дугаар саын 16-ны Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн,51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5-р баг, 3-р хэсэг, 038 тоотод оршин суух хаягтай, Тугчин овогт Сэнтэгийн Цогбаатар, РД: /МЬ67091610/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Цогбаатарт нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сүхбаатар сумын 5 дугаар багт “Хурд” маркийн мотоциклийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган 5 настай Б.Билгүүнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч С.Цогбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Манай эхнэр Улаанбаатар хот руу явчихсан байсан. Тэр өдөр  би Түдэвдорж ахын гэрт нэг шил архи аваачиж хамт уучихаад мотоциклыг нь унаад хүүхдээ сургуулиас нь авахаар явж байсан. Би тухайн үед хүүхэд дайрснаа огт мэдэхгүй байсан. Ер нь мотоцикол унаад гарч явснаа огт санахгүй байгаа гэв.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2018 оны 5 дугаар сары 18-нд би ажил дээрээ байсан. Над руу ээж минь хүүг осолд орсон талаар мэдэгдэж утсаар ярьсан. Тэгээд 103 дээр очиж хөлийнх нь зураг авахуулсан. Сэлэнгэ аймагт хүүхдийн хугарсан хөл хадахгүй гээд Улаанбаатар хот юм уу Дархан-Уул аймаг руу

яв гэж хэлсэн. Маргааш нь Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүүгийнхээ хөлөнд хагалгаа хийлгэж 5 хадаас хадуулсан. 10 хоног Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтсэн. Ирээд гэртээ хүүхдээ асарч байгаа гэв. ....”гэх мэдүүлэг /ХХ-ийн дугаар хуудас/

3.Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би он сар өдрийг мэдэхгүй байна нэг  өдөр би өвөө эмээ хоёрын байдаг хороололд очсон юм.Тэгээд би тэр арын хашааны хажуу талд нэрийг мэдэхгүй байна 2 хүүхдийн хамт дэлгүүр явж байхад нэг мотоциклтай ах хоёр тийшээ гуйваад замын голоор явалгүй замаас гараад явж ирээд миний урдаас мотоциклоор   мөргөсөн. Тус мотоциклийг гуйваад замаас гарч явсан талаар дүрслэн ярив. Тэгээд би газарт унаад маш их өвдөөд би уйлсан тэгээд өөр зүйл мэдэхгүй ....”гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-дугаар хуудас/

4.Гэрч М.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны  05 сарын 18-ны 18 цагийн орчим Сүхбаатар сумын 5 багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан. Энэ нь С.Цогбаатар нь миний зээ хүү Б.Билгүүн гэгчийг дайрсан. Би өөрийн найз Байгалийнд байхад “Билгүүнээг мотоцикль мөргөчихлөө, согтуу хүн, хүүхэд дайрчлаа” гэхээр нь гүйгээд очтол хүүхэд минь цус нөжтэйгээ холилдсон уйлаад сууж байсан. Манай нөхөр Дагвадорж хүүхдийг дайруулсан газраас нь өргөөд машины арын суудалд суулгасан тэгээд байж байхад удаачгүй ертөнцийн зүгээрээ хойд талаасаа замын цагдаа нар ирж байсан. Хүүхдээ аваад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Гэмтэлийн эмч хөлийг нь гипстэж өгсөн. Маргааш өглөө нь Дархан уул аймаг нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хугарсан хөлөндөө хагалгаа хийлгэж хатуулсан гарынх нь хуруу хэсгээр оёулсан, толгой оёулсан, хөлөнд 5 хадаас тавиулсан, нуруу, өвдөг, өгзөг, дал мөр нь зулгарсан, хүүхдийн хувцасыг нь хайчилж тайлж авсан...”  гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-дугаар хуудас/   

5. Гэрч Ч.Жамбалнямбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ахад нэг “Хурд” маркийн хөх өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикол байдаг. Тус мотоциклийг 2015 онд Улаанбаатар хотоос шинээр худалдан авч байсан. Тус мотоциклд ямар нэг улсын дугаар байхгүй. Харин анх худалдан авч байхдаа гаалийн бичиг  авч байсан хэдий ч тэр бичгийг нь би хаяж үрэгдүүлсэн юм. Тус мотоциклийг ахаас  өөр хүн жолоодож яваад зам тээврийн осол гаргасан талаар саяхан сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-дугаар хуудас/    

6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №220  тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Б.Билгүүний биед тархи доргилт,гайморын хөндий хана гэмтэж цус хурсан, шилбэ ясны битүү зөрөөтэй хугарал,уруул хурууны үенд няцарсан шарх чамархай эрүү дал мөрөнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.      

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

11.Шүүгдэгч С.Цогбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн үед өөирйн  төрсөн охин Учралыг сжургуульруу нь явган хүргэж өгчөөд гэртээ очиж нэг шил 0,5 литрийн Хараа гэж нэртэй архи аваад 5 насиай ач хүү Бат-Оршихийг дагуулаад Сүхбаатар сумын 5-р багын нутаг Намаг гэх газар хуурай ах Түдэвдаваг ах ганцаараа байсан тэгээд удалгүй бид 2 миний авсан 0,5 литрийн архиа хувааж ууж байсанаа санаж байна. Тус архийг ууж дуусгасан эсэх талаар ямар нэгэн юм санахгүй байна.  Нэг сэрсэн би Сэоэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Ямар учраас эмнэлэгт хэвтэж байгаа талаар намайн сахмж байсан төрсөн дүү Баярмаагаас тодруулахад 5-р багийн нутагт 5 насиай хүүхдийг  мотециколтой явж байгаад мөргөж гэмтээсэн мотецикол онхолдсоны улмаас намайг бэртсэн талаар мөн хэлсэн. Би болсон хэргийн талаар одоо болтол ямар нэгэн зүйл санахгүй байна.                              Сүүлд өөрийн 10-р ангийн охин Нямдуламаас болсон зүйлийн талаар тодруулахад осол болсоны дараа би мотециколд идаруулаад ухаангүй хэвтэж байхад  Нямдулам надруу ирээд мотецикол дороос намайг салгаж аваад байхад мөргүүлсэн хүүгийн гэрийнхэн нь ирээд тэр хүүгийн эмээ нь миний толгойруу гараагаа алгадаад 2 удаа хөшиглөчихөөд миний охин тэр эмэгтэйд хандаж миний аавыг битгий зодооч гэж холдуулах гэтэл охиныг маань түүлхээд байсан гэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүүхдийг мөргөж гэстээсэндээ үнэнхүү их гэмшиж байна.Гэхдээ би бодоход тус айлын хүмүүс хүүхдээ затын ойр орчим харж хандаж явж байсан бол өнөөдөр ийм хэрэг   болохгүй ч байсан байж магадгүй юм. Энэ тухай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийг уншаад бодсон юм. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар  хуудас/ зэрэг болно.

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Тугчин овогтой Сэнтэгийн Цогбаатар нь Шүүгдэгч С.Цогбаатарт нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сүхбаатар сумын 5 дугаар багт “Хурд” маркийн мотоциклийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган 5 настай Б.Билгүүнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36  дугаар бүлэгт заасан журмаар хянан хэлэлцэв.               

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Цогбаатарт нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сүхбаатар сумын 5 дугаар багт “Хурд” маркийн мотоциклийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган 5 настай Б.Билгүүнийг мөргөж улмаар биед тархи доргилт,гайморын хөндий хана гэмтэж цус хурсан, шилбэ ясны битүү зөрөөтэй хугарал,уруул хурууны үенд няцарсан шарх чамархай эрүү дал мөрөнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.   

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан С.Цогбаатарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Цогбаатар, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгаль, түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг байлцуулан 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирол төлөх талаар шүүхийн өмнө эвлэрсэн баримт үйлджээ.  

Уг баримтанд Гэм хорын хохирол 2.520.130 төгрөг байна. Үүнээс 1.100.000 төгрөгийг хохирогчид өгөв. Үлдэх 1.420.000 төгрөгийг 2 сарын дотор төлнө, мөн хохирогчийн хөлний мэс засдалын эмчилгээний зардлыг төлнө.Тус ослын улмаас үүдэлтэй эмчилгээний зардал гарвал цаашид төлж барагдуулна. “Эвлэрсэн” гэж С.Цогбаатар, Д.Байгаль нар гарын үсэг зуржээ. Эрүүгийн хэргийн оролцогчид сайн дурын үндсэн дээр хуулийн хүрээнд эвлэрэн хэлэлцэж болох бөгөөд энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг баталж өгөх нь хуулийн нийцсэн гэж үзэв. Иймээс оролцогчдын эвлэрэлийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаж, баталгаажуулах нь зүйтэй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.Цогтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлвэл зохино

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36,7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Тугчин овгийн Сэнтэг Цогбаатарыг  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн, хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчиж, согтуугаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  7.1 дугаар зүйлийн  1 дэх хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Сэнтэгийн Цогбаатарын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

   3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Цогбаатарыг эвлэрэлийн гэрээнд заасан хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

  4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Цогбаатарыг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

  5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ялтан С.Цогбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

  6. Ялтан цагдан хоригдсон хоногггүй, хохирогчид 1,100,000 төгрөг урьдчилж төлсөн, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 7.Ялтан С.Цогбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгаль нарын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “хохирол төлөх талаар“ байгуулсан эвлэрэлийн гэрээг  үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эвлэрснийг баталсугай.

 8.Ялтанд урьд авсан хувийн баталгааг хэвээр үлдээж, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол байлгасугай.

 9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ