2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/09467

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 05

191/ШШ2025/09467

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  тоотод оршин суух, Х  овогт Ө  ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч байрлах, ******* ******* ******* ХХК /*******/-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг 2025.05.28-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,

Гэрч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч байгууллагад 2014 оноос эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй ажилласан. ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025.03.27-ны өдрийн Б/413 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4., 123 дугаар зүйлийн 123.2.5., Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1., Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 6.21, 6.24.4, 8.4.5, 8.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан. Тушаалд чөлөө хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй, ажлыг байрыг орхин явах зөвшөөрөл олгогдоогүй байхад ажлын байрыг орхин явж 6 хоног ажил тасалсан гэж заасан. Надад утсаар мэдэгдсэн. Тухайн үед би ээжийгээ асрахаар чөлөө аваад ажлаас буусан, нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа ажлаас халсан тушаал гарсан байсан.

Тийм учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хадам ээж умайн хүзүүний хорт хавдар гэсэн оношоор оношлогдож 2016 оноос хойш хорт хавдар өвчний 4 дүгээр үе шаттай, байнга гэрээр асаргаа, эмчилгээ хийлгэдэг. Нөхөр бид 2 ээжийгээ асарч, хардаг. 2025.02.11-ний өдөр Салбарын захиргааны хэлтсийн дарга д RPA цахим системээр чөлөөний хүсэлтээ, түүнд хавсаргасан баримтын хамт илгээсэн. Үүний дараа даргын өрөөнд нь орж уулзаад үүссэн нөхцөл байдлын талаар хэлэхэд Ойр ойрхон чөлөө аваад байна. Ажлын байрыг орхигдуулмааргүй байна. Дахиад бодоод үз гэсэн учраас би дахин нөхөртэйгөө утсаар ярьж энэ талаар ярихад Ямар ч боломжгүй байна, ирэхгүй бол болохгүй байна гэсэн учраас дахин даргад нөхцөл байдлаа хэлэхэд Нөхцөл байдал тийм байгаа бол ядаж 4 дэх өдрийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын унаагаар буух уу гэж надад хэлсэн. Миний бие ажлаас буухдаа захиргааны ахлах н.Гантулгад хийсэн ажлын дэлгэрэнгүй, ажил хүлээлцэх зүйлсээ бичээд ажлаас бууж байгаа шалтгаанаа мэдэгдсэн. Би эмчийн магадлагаа өгөөд албан ёсоор удирдлагадаа чөлөө авах хүсэлтээ хэлж, давхар цахим системээр мэдэгдэж, ажил хүлээлцэх, чөлөө авах асуудлаа журмын дагуу гаргасан байхад намайг ажлын байрыг орхин явсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Зайлшгүй чөлөө авах шалтгаанаа бичиж, эмчийн магадлагаа хавсаргаж, хүсэлтээ гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-д зааснаар эмнэлгийн магадалгаатай байсан. Би өөрийн харьяалах удирдлага, хэлтсийн даргадаа хэлсэн. Салбарын удирдлага зөвшөөрсөн, би ажил тасалсан ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг ажлаас халсныг хууль бус гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайдын 2019.12.30-ны өдрийн А/611 дүгээр тушаалаар баталсан эмчийн магадлагаа олгох журмаар магадлагаа олгогдсон. Өвчтэй хүнийг асрах эмчийн магадлагаа нь Эрүүл мэндийн тухай болон холбогдох хууль, журмаар эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгийн байгууллагаас олгодог ажлаас чөлөөлж байгаа чөлөө юм. Энэ тохиолдолд ажил олгогч чөлөө олгох эсэхийг шийдвэрлэх байгууллага биш юм. Гэтэл ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалдаа Чөлөө хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй, ажлын байрыг орхин явах чөлөө олох зөвшөөрөл олгогдоогүй байхад ажлын байрыг орхиж явсан гэж тусгасан нь үндэслэлгүй. Мөн тушаалд зөрчил нь хэзээ гарсан буюу ямар хугацаанд ажил тасалсан гэсэн нь тодорхойгүй.

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр чөлөө олгох хүсэлтийг 2025.02.11-ний өдөр 12:55 цагт гаргаж тус хүсэлт зөвшөөрөгдсөн төлөвтэй, чөлөө олгогдсон нь нотлогддог. Хамтын гэрээний 5.1.4-д гэр бүлийн хүнийг асрах зорилгоор чөлөө авах эрхтэй гэж, мөн 5.3-д зааснаар гэр бүлийн гишүүд гэдэгт төрсөн эцэг, ах, эгч, дүү, өвөө, эмээ /хадам эцэг, эх/ зэргийг хүнд өвчтэй, асран тэтгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд цалингүй чөлөө олгохоор ажил олгогчийн үүрэг болгож зохицуулсан. Энэ нь гэрч н.ын 2025.01.01-ний өдрөөс өмнө 7 хоног байсан. Үүнээс хойш 14 хоног болсон гэсэн мэдүүлгээр нотлогддог.

Нөгөө талаас ажилтны эрх буюу ажил олгогчоос чөлөө авах шаардлагагүй бөгөөд ажил олгогч Хамтын гэрээнд заасны дагуу чөлөө олгох үүрэгтэй байсан боловч хариуцагч тал тус үүргээ зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-д ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.4.-д зааснаар Хамтын гэрээ нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийн нэгэн хэсэгт хамаарна. Хөдөлмөрийн тухай хууль, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам хоорондоо зөрчилдөх тохиолдолд хууль тогтоомжийн эрэмбийн дагуу нэгдүгээрт Хамтын гэрээг хэрэглэнэ, хоёрдугаарт ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5.-д заасан. Эдгээрээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-д заасан заалт буюу ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2. буюу эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байгаа тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглохоор зохицуулсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг эмнэлгийн магадлагаатай байсан хугацааг ажил тасалсан гэж үзсэн нь хууль болон журамд нийцээгүй байна.

Иймд О.*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол харилцааг цуцална гэж тодорхой заасан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан буюу гэрээний 4.5, 4.5.2-т заасан зөрчил байх тул хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

2025.03.27-ны өдрийн Б/413 тоот тушаалд: Чөлөө хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй, ажлын байрыг орхин явах зөвшөөрөл олгогдоогүй байхад ажлын байрыг орхин явж 6 хоногийн ажил тасалсан тул Салбарын захиргааны хэлтсийн мэргэжилтэн Ө.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт, чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол гэж заасан. Уг зөрчлийг гаргасан тул ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан арга хэмжээг авсан.

Түүнчлэн ******* ******* ******* ХК-ийн А/468 дугаар тушаалаар баталсан Ажлын цаг ашиглалтын журам-ын 3.2.2-д харьяалах нэгжийн саналыг үндэслэн төв оффист Ерөнхий удирдлагын газар хариуцсан дэд захирал ажлын 2 өдрөөс 22 өдөр хүртэлх хугацаа бүхий цалингүй чөлөөг, уурхайд салбарын захирал болон түүний орлон гүйцэтгэгч ажлын 3-7 өдрийн цалингүй чөлөөг жилд 2-с дээшгүй удаа тус тус олгоно гэж заасан.

Дээрх журмын дагуу ажилтны чөлөө хүссэн хүсэлтийг Салбарын захирал шийдвэрлэж, ажилтны гүйцэтгэж байгаа ажлыг орлон гүйцэтгэх ажилтанд хүлээлцсэний дараа ажлын байрыг орхин явах үүрэгтэй байхад чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй, ажлын байрыг орхин явах зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн ажлын байрыг орхиж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилтны автобусаар явж ээлжийн ажлаасаа буусан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-д ямар нөхцөлд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахыг тодорхой заасан. Үүнд донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4., 80.1.5., 80.1.6.-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа тохиолдол гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан нөхцөл энэ үндэслэлд хамаарахгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлд эмч, эмнэлгийн байгууллага магадлагаа гаргах үндэслэлийг заасан болохоос эмч, эмнэлгийн байгууллага магадлагаа гаргаснаар ажил олгогч үүрэг хүлээж, ажилтанд олгох чөлөө нь процессын дагуу явагдаагүй байхад чөлөө олгосон гэж үзээд ажлын байрыг орхиж явна гэх зохицуулалт байхгүй.

Хамтын гэрээний 5.1.4-д гэр бүлийн өвчтэй гишүүнийг асрах болон жилд ажлын 14 өдөр чөлөө олгохоор тусгасан. Нэхэмжлэгчийн чөлөө хүсэх эрхийг хязгаарлаагүй ба уртын ээлжийн онцлог зохицуулалтаар ажилладаг тул чөлөөгөө зохих журмын дагуу гаргаж, шийдвэрлүүлээд яв гэсэн саналыг хэлсэн. Энэ нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Захиргааны хэлтсийн дарга зөвшөөрсөн гэх төлөв цахим системд орсон нь чөлөө олгогдсон гэж үзэх боломжгүй юм. Салбарын 2000 гаруй ажилтныг Салбарын захирал удирдах бөгөөд салбарын захирал чөлөөг баталсан нөхцөлд ажлын байрыг орхиж явах ёстой юм.

Хариуцагч байгууллагын шинээр байгуулсан Хамтын гэрээгээр гэр бүлийн гишүүнээ асрах чөлөөг 7 хоног байсныг ажлын 14 хоног болгосон ба энэ нь хариуцагч байгууллагын бодлого, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зүйл бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.-д заасан ажил олгогчийн үндсэн үүрэгтэй холбож тайлбарлах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь чөлөө авах эрхтэй ба тус эрхийнхээ дагуу чөлөө хүссэн, харин чөлөөгөө холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх гэсэн шаардлагыг зөрчиж, өөрөө дур мэдэн ажлын байрыг орхиж явчихаад хэлтсийн дарга зөвшөөрсөн байсан учраас ажлын байрыг орхиж явах ёстой байсан гэх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй байна. Ажилтан нь ажил олгогч байгууллагад ажиллаж, цалин авч ажиллаж байгаа бол үүргээ хэрэгжүүлэх ёстой. Ажлын байрыг дур мэдэн орхиж явснаар ажил тасалсан үр дагаврыг бий болгож байгаа юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023.06.28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан үндсэн онош хэсгийн Z017 гэсэн нь амбулаторийн үйлчилгээ авах онош байгаа юм. Энэ мэдээлэл бол нийтэд илэрхий нээлттэй мэдээлэл байсан. Эмнэлгийн магадлагаа гэсэн хэсэгт эмч асрамжид байсан хүний эцэг, эх нэр хэн болох гэдгийг эмнэлгийн магадлагаа өөрөө тогтоож өгөх ёстой. Эмнэлгийн магадлагааны 9 дэх хэсгээс үзвэл овог, нэр бичсэн байх бөгөөд хэн болохыг нь хөдөлбөргүйгээр тогтоогоогүй.

Ажилтны сахилгын зөрчлийн хуудаст нэгжийн удирдлагаас нь санал аваагүй байна гэх боловч нэгжийн удирдлага гийн салбарт гаргаж өгсөн тайлбар байгаа. Салбарын удирдлага тодорхой хэмжээний тайлбар, саналуудыг авч нэгтгэн гүйцэтгэх захирал буюу ажил олгогчид өөрөө саналаа ирүүлдэг, энэ агуулгаар шийдвэрлэгдсэн.

Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.3-д ажилтны гаргасан зөрчлийг ажилтны сахилгын шийтгэлийн хяналтын хуудаст тодорхой тусгаж, сахилгын зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, холбогдох нэгжийн удирдлагуудын саналыг тусгаж баталгаажуулсны үндсэнд ажилтанд танилцуулна гэж заасны дагуу Хүний нөөцийн хөгжил, сургалтын нэгжийн удирдлагын санал, Хууль зүйн зохицуулалтын нэгжийн удирдлагын санал, Захиргаа, удирдлагын газрын даргын санал зэргийг авсны үндсэн дээр гүйцэтгэх захирал тушаал гаргасан. Маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүд буюу ажлын байрыг орхиж явснаа, ээлжийн автобусанд нэрээ оруулж, хэрхэн бууснаа нэхэмжлэгч өөрөө тайлбарласан. Нэхэмжлэгч уртын ээлжийн онцлог зохицуулалтаар ажиллаж байгаа тохиолдолд чөлөө олгох журмын дагуу хандсан бол хариуцагч талаас ямар нэгэн маргаан үүсгэхгүй байсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн. Тийм учраас гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Хамтын гэрээнд заасан эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн дотоод журам-д заасан үүргээ биелүүлж тус эрхээ эдлэх ёстой. Хамтын гэрээний 5.1.4, 5.3-д заасан аль ч тохиолдолд ажилтан нотлох баримтаа хүсэлтдээ хавсаргаж өгнө. Нэхэмжлэгчийн гаргасан эмнэлгийн магадлагаа нь энэ хүсэлт байсан. Хүсэлтээ нотлох үүднээс эмнэлгийн магадлагааг хавсаргаж гаргасан. Салбарын захирал өөрөө уг хүсэлтийг зөвшөөрөөгүй байхад явсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захиралд санал гаргасан. 6 өдөр ажил тасалсан зөрчлийн хувьд ирцийн баримтыг нотлох баримтаар өгөх шаардлага байгаагүй. Учир нь нэхэмжлэгч тухайн өдрүүдэд ажиллаагүй нь үнэн бөгөөд нэр нь байгаагүй автобусанд сууж явсан. Энэ талаар холбогдох баримт, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-д заасан зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй ба эмнэлгийн магадлагаатай байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан заалтыг хэрэглэж болно гэсэн зохицуулалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг заасан учир тушаалд Хөдөлмөрийн гэрээний заалтыг бичих зохицуулалт хуульд байхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэдэг зохицуулалт оруулсан ба энэ заалтыг хэрэглэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.03.27-ны өдрийн Б/413 дугаартай Ө.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.05.20-ны өдрийн 25/37 тоот шийдвэр, ******* ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025.04.17-ны өдрийн Т-25/03 тоот тэмдэглэл /хх-ийн 4-11/ зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, ******* ******* ******* ХК-ийн 5435528 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл, гүйцэтгэх захирлын 2025.03.27-ны өдрийн Б/413 дугаартай тушаал, 2025.03.08-ны өдрийн Ө.*******гийн тайлбар, Захиргааны хэлтсийн дарга гийн 2025.03.09-ний өдрийн тайлбар, талуудын хооронд байгуулсан 2024.03.14-ний өдрийн М/2024/0069 тоот Хөдөлмөрийн гэрээ, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас, хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, 1-р хавсралт, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2025.03.11-ний өдрийн 03/52 тоот Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай албан бичиг, Нийтлэг арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн / Ө.*******/-гийн ажлын байрны тодорхойлолт, Гүйцэтгэх захирлын 2018.12.20-ны өдрийн А/468 тоот Ажлын цаг ашиглалтын журам батлах тухай тушаал, түүний хавсралтаар батлагдсан ******* ******* ******* ХК-ийн Ажлын цаг ашиглалтын журам /хх-ийн 13-14, 22-60/ зэргийг тус тус гаргасан.

 

5.Шүүхийн журмаар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2025.09.15-ны өдрийн 37901 дүгээр захирамжийн дагуу 2025.09.30-ны өдрийн шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, хавсралтууд 2024.12.20-ны өдрийн ЭТТ-2024/1631 тоот ******* ******* ******* ХК-ийн Хамтын гэрээ /хх-ийн 82-101/, гэрч Э.ын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч , нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* хариуцагч байгууллагад холбогдуулан урьд эрхэлж байсан ******* ******* ******* ХК-ийн Салбарын захиргааны хэлтсийн Нийтлэг арга хэмжээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч байгууллага нь уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдоос гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хүнд өвчтэй хадам ээжийн бие муу байсан тул 2025.02.11-нд RPA цахим системээр чөлөөний хүсэлтээ гаргаж, эмнэлгийн магадлагааг хавсаргаж илгээсэн, мөн хэлтсийн дарга д нөхцөл байдлын талаар танилцуулж зөвшөөрөл авсан, холбогдох журмын дагуу чөлөө авсан байхад намайг ажлын байрыг орхин явсан 6 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус, ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3., 80 дугаар зүйлийн 80.2.-д заасан заалт буюу ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-т заасан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байгаа тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэснийг ажил олгогчийн 2025.03.27-ны өдрийн Б/413 тоот тушаал зөрчиж хууль зүйн үндэслэлгүй болсон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллагаас үл зөвшөөрч, татгалзаж байгаа үндэслэлээ, гүйцэтгэх захирлын 2018 оны А/468 дугаар тушаалаар баталсан Ажлын цаг ашиглалтын журам-ын 3.2.2-д зааснаар харьяалах нэгжийн саналыг үндэслэн уурхайд салбарын захирал болон түүний орлон гүйцэтгэгч ажлын 3-7 өдрийн цалингүй чөлөөг жилд 2-с дээшгүй удаа олгож болох бөгөөд үүний дагуу ажилтан чөлөөний хүсэлтийг салбарын захирал шийдвэрлэж, ажилтны гүйцэтгэж байгаа ажлыг орлон гүйцэтгэх ажилтанд хүлээлцсэний дараа ажлын байрыг орхин явах үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй, ажлын байрыг орхин явах зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн ажлын байрыг орхин Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.21, 6.24.4-д заасан журмыг зөрчиж Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилчдын автобусаар явж ээлжийн ажлаасаа буусан нь хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Б/413 тоот тушаал үндэслэлтэй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан нөхцөлд 60 дугаар зүйлийн 60.1.2.-т заасан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үндэслэл хамаарахгүй, эмч, эмнэлгийн байгууллага магадлагаа гаргаснаар, журамд заасны дагуу чөлөө олгох процесс явагдаагүй ажлын байрыг орхиж явах зохицуулалтгүй байхад чөлөө олгосон гэж үзэх үүргийг ажил олгогч хүлээхгүй, Захиргааны хэлтсийн дарга зөвшөөрсөн гэх төлөв цахим системд орсон нь чөлөө олгогдсон гэж үзэхгүй, салбарын захирлаас чөлөөг баталсан нөхцөлд ажлын байрыг орхиж явах эрх үүснэ, ажилтанд чөлөө олгох журам зөрчсөн нь ажил тасалсан ноцтой зөрчил болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч Ө.******* нь 2014 оноос эхлэн хариуцагч байгууллагад Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилтнаар, 2024.03.14-нөөс Захиргааны хэлтсийн нийтлэг арга хэмжээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2025.03.28-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь ажил олгогч болон Ө.******* нарын хооронд байгуулсан 2024.03.14-ний өдрийн М/2024/0069 тоот Хөдөлмөрийн гэрээ, төрийн мэдээллийн сангаас гаргасан М.Мөнхжаргалын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, хариуцагч байгууллагын даргын 2024.03.27-ны өдрийн Б/413 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

3.2. Нэхэмжлэгч Ө.*******г ажлаас чөлөөлсөн дээрх Б/413 тоот тушаалд ...Чөлөө хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй, ажлын байрыг орхин явах зөвшөөрөл олгогдоогүй байхад ажлын байрыг орхин явж 6 хоног ажил тасалсан тул ...Ө.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2025.03.28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай... гэж заан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4., 123 дугаар зүйлийн 123.2.5., Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1., Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 6.21, 6.24.4, 8.1.5, 8.4.2-т заасныг заасныг тус тус үндэслэсэн байна.

 

3.3. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2024.03.14-ний өдрийн М/2024/0069 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 1.2.1-д Албан тушаалын нэр: нийтлэг арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн, 1.2.2-т Харьяалагдах нэгж: Захиргааны хэлтэс, 1.2.4-т Ажил үүрэг гүйцэтгэх байршил: Салбар уурхай, 1.2.5-д Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн, 1.2.6-д Цалин хөлсний хэмжээ: 3 740 352 төгрөг, 1.2.8-д Ажлын цаг: уурхайд ажлын 14, амралтын 14 хоног, 1.2.9-д Гэрээний хугацаа: Хугацаагүй гэж заан, талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9., 43 дугаар зүйлийн 43.2.2., 47 дугаар зүйлийн 47.1., 49. дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын дагуу салбарын ажилтнуудад зориулсан соёл урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, нэгжийн үйл ажиллагааны тайланг холбогдох ажилтнуудтай боловсруулж танилцуулах, ажилтнуудын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай номын фонд, мэдээллийн сангийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, шаардлагатай тохиолдолд нэгжийн мэргэжилтнүүдийн ажлыг орлох зэрэг ажил үүргийг хүлээн ажиллаж байсан байна.

 

3.4.Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.21-д Ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ба шийдвэрлэгдсэн тохиолдолд өөрийн хийж гүйцэтгэж буй ажлыг болон гүйцэтгэж буй ажилтай холбоотой баримт бичиг, ажлын явц, авах арга хэмжээ, заавар зэргийг тусгасан ажлын жагсаалыг гаргаж орлох ажиллах ажилтанд хүлээлгэн өгнө гэж, 6.24-т Дараахь тохиолдолд ажил тасалсанд тооцож ...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэнэ...6.24.4. Чөлөө авах хүсэлт, эмнэлгийн магадлагаа холбогдох бусад баримтыг энэ журамд заасан хугацаанд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид ирүүлээгүй... гэж, 8.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараахь зөрчлийг тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна... 8.4.2. Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан... гэж тус тус заасан.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан М/2024/0069 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 4.5.2-т мөн дээрх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд ажилтан байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

 

3.5.Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.16-д Ажилтан бүх төрлийн чөлөөг ERP системээр дамжуулан ажлын 2 хоногийн өмнө авах бөгөөд ажилтны илгээсэн хүсэлт, холбогдох бичиг баримт, нэгжийн удирдлагын саналыг үндэслэн ...уурхайд Салбарын захирал дараахь тохиолдолд цалинтай чөлөө олгоно... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ө.*******гаас 2025.02.11-ний өдөр хорт хавдар өвчтэй хадам ээж ийг асрах шаардлагатай гэх шалтгаанаар 2025.02.13-наас 2025.02.19-нийг хүртэл хугацаанд чөлөө олгохыг хүссэн хүсэлт, эмнэлгийн 2025.02.11-ний өдрийн Эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн баримтын хамт хариуцагч байгууллагын Нэгдсэн цогц программ хангамж болох RPA /Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ERP систем/ цахим системээр илгээсэн байх ба тэрээр 2025.02.13-ны өдрийн орой 16:00 цагт Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилчдын автобусаар ажлаасаа бууж явсан болох нь зохигчдын тайлбар, шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, түүний хавсралтууд, гэрч гийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

 

3.6.Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018.12.20-ны өдрийн А/468 дугаар тушаалаар батлагдсан ******* ******* ******* ХК-ийн ажлын цаг ашиглалтын журам-ын 3.1-д Ажилтан хүсэлт, холбогдох баримт бичиг, нэгжийн удирдлагын саналыг үндэслэн ...уурхайд салбарын захирал...дараахь тохиолдолд цалинтай чөлөө олгоно...3.1.1.ажилтны...хадам эцэг, эх нас барсан бол..., 3.1.4. гэр бүлийн өвчтэй гишүүнийг асрах бол ажлын 5 хүртэлх өдрийн чөлөөг /гэр бүлийн гишүүн гэдэгт энэ журмын 3.1.1-д заасныг ойлгоно/ эмч, эмнэлгийн магадлагааг үндэслэн жилд 2 удаа олгож болно...3.1.6. Журмын ...3.1.4...-д заасан тохиолдлуудад ээлжийн горимоор ажилладаг ажилтанд ажлын 7 хүртэл өдрийн чөлөө олгож болно... гэж заажээ.

 

4. Нэхэмжлэгч Ө.******* нь хүнд онош бүхий өвчтэй гэр бүлийн гишүүн буюу хадам ээж ийг асрах зайлшгүй шаардлагын улмаас 2025.02.11-ний өдөр, 2025.02.13-ны өдрөөс 2025.02.19-нийг хүртэл хугацаанд цалинтай чөлөө олгохыг хүссэн тухай хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн баримт зэргийг байгууллагын RPA цахим системээр илгээж, нэгжийн удирдлага болох Захиргааны хэлтсийн дарга д мэдэгдэн үүний дараа буюу 2 хоногийн дараа 2025.02.13-ны өдрийн орой 16:00 цагт ажлаасаа бууж явсан нь Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.12, 6.16, ******* ******* ******* ХК-ийн ажлын цаг ашиглалтын журам-ын 3.1.4, 3.1.6-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, ажилтан Ө.******* чөлөө авах үндэслэл, шалтгааны талаар өөрийн харьяалан ажиллах нэгжийн удирдах албан тушаалтанд мэдэгдэн зөвшөөрөл авсан бөгөөд энэ байдал нь байгууллагын RPA цахим системд бүртгэгдсэн талаар шүүхээс үзлэг хийсэн баримтууд хэрэгт авагдсан, мөн чөлөө авахад татгалзах зүйлгүй, нэгжийн дотоод зохион байгуулалтын хувьд ажилтны үлдэх ажлыг зохицуулах боломжтой талаар мэдэгдсэн тухай гэрч мэдүүлсэн зэргээр дээрх журмыг зөрчөөгүй байна.

 

5.Хөдөлмөрийн дотоод журмын 6.16, 6.20, ******* ******* ******* ХК-ийн ажлын цаг ашиглалтын журам-ын 3.2.2-т тус тус зааснаар ажилтны илгээсэн хүсэлт, холбогдох бичиг баримт, нэгжийн удирдлагын саналыг үндэслэн уурхайд ажилладаг ажилтны хувьд Салбарын захирлаас цалинтай болон цалингүй чөлөөг олгох эрхтэй бөгөөд үүний дагуу ажилтанд чөлөө олгох тухай шийдвэр гаргаагүй байгаад ажилтныг буруутгах боломжгүй юм.

Тодруулбал, Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.21-д Ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ба шийдвэрлэгдсэн тохиолдолд өөрийн хийж гүйцэтгэж буй ажлыг болон гүйцэтгэж буй ажилтай холбоотой баримт бичиг, ажлын явц, авах арга хэмжээ, заавар зэргийг тусгасан ажлын жагсаалыг гаргаж орлох ажиллах ажилтанд хүлээлгэн өгнө гэж заасан боловч ажил олгогчоос ажилтны чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэх буюу чөлөө олгох эсэх тухай шийдвэрийг ямар хугацаанд гаргах нь тодорхойгүй, уг хугацааг нарийвчлан тодорхойлоогүй байгаагийн дээр энэ талаар зохицуулсан өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6. Хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.24.4-т заасан Чөлөө авах хүсэлт, эмнэлгийн магадлагаа холбогдох бусад баримтыг энэ журамд заасан хугацаанд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид ирүүлээгүй... гэж ажил тасалсанд тооцох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий болсон гэж үзэн нэхэмжлэгчийг буруутгаж байх бөгөөд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд ажилтан нь 2025.02.11-нд хариуцагч байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид чөлөө олгох тухай хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох баримт бичгийг Нэгдсэн цогц программ хангамж болох RPA цахим системээр илгээж хүргүүлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, ажилтан хувийн чөлөө авах хүсэлтийг заавал цаасан баримтаар гаргаж хүргүүлэх, эсхүл цахимаар болон цаасан баримт бичгээр аль алинаар нь хамт гаргаж хүргүүлэх талаар тодорхой зохицуулсан баримтгүй байх бөгөөд гэрч , Э. нарын ажилтан чөлөө авах тухай хүсэлтийг цахимаар болон цаасаар аль алинаар гаргах ёстой талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн ажилтныг чөлөө авах тухай хүсэлтээ цахимаар гаргасны дээр цаасаар буюу бичгийн хэлбэрээр нэмж гарган хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм.

 

7.Талуудын хооронд байгуулсан М/2024/0069 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 4.5-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор 4.5.1-4.5.20-д нийт 20 үндэслэлийг заасан бөгөөд эдгээрт Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.21, 6.24.4-т заасан чөлөө авах, олгохтой холбоотой журмыг зөрчсөн гэх нөхцөл хамаарахгүй байна.

Тодруулбал, дээрх ажилтан чөлөө олгох хүсэлт гаргах, ажил олгогч чөлөө олгохтой холбоотой журмыг баримтлаагүй, зөрчсөн гэх нөхцөлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлөөр тооцон тодорхойлж заагаагүй байна.

 

8.Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээ-ний 4.5, 4.5.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан... хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан буруутай гэж тайлбарлаж байх боловч Ө.*******г ажлаас чөлөөлсөн Б/413 тоот тушаалд энэ үндэслэл бүхий заалтыг баримтлаагүй байгаагийн дээр нэхэмжлэгч нь 2025.02.13-ны өдрөөс 2025.02.19-нийг хүртэл хугацаанд цалинтай чөлөө олгохыг хүссэн хүсэлтдээ зайлшгүй чөлөө авах шаардлагатай болсон үндэслэл шалтгааны талаар илэрхийлж, түүнийг нотлох баримтууд болох эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн баримт зэргийг холбогдох журамд заасны дагуу хавсаргаж ирүүлсэн, мэдэгдсэн талаарх үйл баримт шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Ө.*******г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна.

 

9.Шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, хавсралтуудаар Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******д олгосон эмнэлгийн 2025.02.11-ний өдрийн Эмнэлгийн магадлагаа-г хуурамчаар үйлдсэн, хуурамчаар бүрдүүлж ашигласан, засварласан гэж үзэх М/2024/0069 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 4.5.15-д заасан болон Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.24.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй, уг эмнэлгийн магадлагааг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй болно.

 

10.Дээр дурдсанаас үзэхэд ажилтан Ө.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй тул ажил олгогчийн 2025.03.27-ны өдрийн Б/413 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зохицуулалттай нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.

11.Хэрэгт авагдсан Ө.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцон 1 сарын дундаж цалин хөлсийг 15 351 419 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан 2025.03.28-наас 2025.11.05-ныг хүртэл ажлын 153 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 111 846 052 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2025.03.27-ны өдрийн Б/413 тоот тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д заасны дагуу 2025.04.11-нд урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай гомдол гаргасныг хянан хэлэлцсэн ******* ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025.04.17-ны өдрийн Т-25/03 тоот тэмдэглэлийг 2025.04.30-нд хүлээн авсан байна.

 

Үүний дараа уг шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.6.-д зааснаар 2025.05.06-нд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд дээрх агуулга бүхий гомдлыг гаргаж, тус хорооны хуралдааны 2025.05.20-ны өдрийн 25/37 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.-д заасны дагуу Ажил олгогч талаас эвлэрэн хэлэлцэх, тохиролцох боломжгүй гэсэн тул гомдол гаргагч Ө.*******гийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болголоо гэж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч 2025.05.22-нд хүлээн авч, улмаар 2025.05.28-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд заасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэсэн дээрх байгууллагуудын шийдвэрээр нотлогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8., 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасан заалтуудыг зөрчөөгүй байна.

 

14.Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч Ө.*******гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Салбарын Захиргааны хэлтсийн Нийтлэг арга хэмжээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгон шийдвэрлэлээ.

 

15.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 717 180 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******г ******* ******* ******* ХК-ийн Салбарын Захиргааны хэлтсийн Нийтлэг арга хэмжээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 111 846 052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Ө.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 717 180 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА