| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/37392/И |
| Дугаар | 197/ШШ2026/07010 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2026/07010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 7,477,435 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 25 минутын орчим Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Туушин зочид буудлын урд талын зам дээр УБЗ улсын дугаартай, Тоёота хариер маркийн автомашиныг жолоодон явахдаа “*******” ХХК-ийн ажилтан г мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас гийн баруун хөлний эрхий хурууны 1 дүгээр үеийг тасалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Осол гарсантай холбоотойгоор “*******” ХХК-ийн зүгээс ажилтан гийн эмчилгээний зардалд нийт 7,477,435 төгрөгийг гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар хариуцагчаас 7,477,435 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, хохирогч д эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан бүх хохирол, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн мопедны хохирлыг мөн бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. /хх 10-12/
4.2. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10608 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр дээрх гэмт хэргийн улмаас хохирогч гийн биед баруун хөлийн эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн гэмтлийн гаралтай тайрагдалт гэмтэл тогтоогдож, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогджээ. /хх 11/
4.3. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хохирогч гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар зохигч маргаагүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч ы үйлдлээс хохирогч гийн эрүүл мэндэд гэм хор учирсан болохыг тогтоосон байх тул дахин нотлохгүй.
6. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21/А-084 дугаар тушаалаар хохирогч буюу нэхэмжлэгчийн ажилтан д 7,477,435 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх 9/
7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар шийтгэх тогтоолоос үзвэл, шүүгдэгч буюу хариуцагч аас 2,766,788 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх 12/
7.1. Тодруулбал, хариуцагч ы холбогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний нэхэмжлэгчээр оролцсон байх ба ийнхүү оролцохдоо эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 5 сарын өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч буюу ажилтан д хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгосон 7,477,435 төгрөгийн нөхөн олговороо шаардаагүй, хохирогч мөн уг мөнгийг шаардаагүй, хохирогч нь эмчилгээний зардалд 2,854,250 төгрөгийг шүүгдэгч буюу хариуцагч аас шаардаж байсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх 10-12/
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-т “Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ.” гэж зааснаар иргэний нэхэмжлэгч “*******” ХХК нь ажилтан гийн эмчилгээний зардалд олгосон гэх 7,477,435 төгрөгийн хохирлоо эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлээгүй байна.
8. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан.
9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.
9.1. Тайлбарлавал, хохирогч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
9.2. Харин нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хувьд гэм хор учраагүй байх тул түүнийг эрх ашиг нь зөрчигдсөн үзэх боломжгүй. Тодруулбал, нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ............” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч ажилтны эмчилгээний зардалд олгосон нөхөн төлбөрөө хариуцагчаас шаардахгүй эрхгүй.
9.3. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсэх үндэслэл нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсэх ба үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогч этгээдэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх ба хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан хариуцагч д холбогдох, ажилтны эмчилгээний зардалд олгосон 7,477,435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан хариуцагч д холбогдох, 7,477,435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР