Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

      Прокурор                        А.Энхтуяа

      Хохирогч                        Х.Бат-Үүл

      Нарийн бичгийн дарга  Б.Намуунзул нар  оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Удвалын Анхбаярт холбогдох 1831000000142 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36,37,38 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1993 оны 01 дугаар саын 03-ний Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчан  мэргэжилтэй, Алтан тариа ХХК-д ачигч ажилтай , Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8-р баг, 2-р хэсэг, 184 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Удвал Анхбаяр, РД: /МЮ93010318/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Анхбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8  дугаар баг, 2 дугаар хэсэгт Х.Бат-Үүлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч У.Анхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

2.Хохирогч Х.Бат-Үүл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: У.Анхбаярын эхнэр манай хадам ахаас мөнгө авах гэж ирсэн. Тэгэхээр нь би ямар учраас мөнгө авах гэж байгаа талаар асуутал У.Анхбаярын эхнэр нь намайг архичин гэж хэлсэн. Би хариуд нь матар гэж хэлсэн. Тэгээд би хадам ээжийнхээ гэрт очоод байж байтал У.Анхбаяр ирж намайг хадам ээжийн гэрээс татаж гаргаж ирээд зодсон гэв.

 

3.Хохирогч Х.Бат-Үүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018оны 06сарын29-ний өдөр 18цагт ажлаасаа таарж ирээд хадам ах Гандөштэй буурын голын эрэг дээр 2 литр нь “Боргио” нэртэй пиво нэгийг хувааж уусан. Тэгээд хадам ахтайгаа гэрлүүгээ хариж явсан чинь Анхаа гэдэг залуу хашаанаасаа гарч ирээд “чи яасан том юм бэ? би чамайг буурын голд шороо үмхүүлнэ, хол явахгүй шүү” гэхээр нь “би хаана гэсэн чинь Анхаа гэдэг залуу нь намайг  барьж авман тэгмэн чинь манай эхнэр гарч ирээд Анхаа ахаа боль гэсэн тэр хооронд  би хадамын гэрт орчихсон байсан чинь  араас орж ирээд гэрээс чирч гаргаж ирээд намайг газар унагааж нүүрлүү өшиглөсөн. Тэгээд би цагдаагын байгууллагад мэдэгдсэн....”гэх мэдүүлэг /ХХ-ийн 05-дугаар хуудас/

 

4.Гэрч Ж.Баяртуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20 цагын үед би хүүхдээ салхилуулхаар гэрийнхээ хашааны гадаа байж байхад манай нөхөр Анхбаяр гэх залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би юу болоод байгаа юм бол бодоод очтол Анхбаяр нь “чи манай эхнэрийг матар гэлээ” гээд уурлаад байсан. Тэгэхээр би нөхрийнхөө өмнөөс уучлал гуйгаад нөхрийгөө гэрлүүгээ аваад орсон. Тэгээд араас Анхбаяр орж ирээд манай нөхрийг чирээд гэрээс авч гараад нүүр рүү нь 3  удаа өшиглсөн. Тэр үед Анхбаярын ээж нь гээд эгч орилоод манай нөхөр рүү дайраад байхаар нь манай нөхөр нь би таныг цагдаад өгнө гээд өөрөө цагдаа явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13дугаар хуудас/.

 

5.Гэрч Т.Энхжаргалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 сарын 29-ны өдөр 19 цагын үед манай хадам дүү бид 2 Гандөш гэх хүнээс 10,000 төгрөг авах гээд хаана байгааг нь асуутал Гандөш нь Хүслэн дэлгүүрийн урд байна гэхээр нь тухайн Хүслэн дэлгүүрийн гадаа яваад очтол Гандөш байхгүй байхаар нь дахин гар утас руу залгаад хаана байгаа асуутал шинэ баригдсан дэлгүүр урд байна гэхээр нь би тэр шинэ дэлгүүрийн гадаа Сарантуяатай яваад очтол Гандөш нь Бат-үүл гэдэг залуутай цуг байсан тэр хоёр нэлээд согтуу байсан. Тэгээд Гандөш байгаа нь энэ гээд 3000 төгрөг өгсөн. Үлдсэн 7000 төгрөгийг дараа өгье гэхээр нь тэг тэг хэлж хэлээд явсан чинь манай хадам дүү эргэж хараад чи яагаад байгаа юм гэхээр нь би дүү Сарантуяагаас яасан юу болсон гэж асуухад миний араас энэ ах татаад байна гээд Бат-үүл рүү заасан тэгэхээр би Бат-үүлд чи яагаад жоохон хүүхэд чангаад байгаа гэж хэлсэн чинь тэр Бат-үүл гэдэг залуу намайг чи дуугүй бай матар минь гэж хэлсэн. Харин тэр үед Гандөш нь энэ манай найз Анхбаярын эхнэр нь шүү чи тэгж хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэр үед Бат-үүл манай дүүд чи наад матар эгчээ аваад яв, гэхээр би юу ч хэлэхгүй гэр рүүгээ яваад гэртээ ороод  өөрийнхөө нөхөртөө юу болсон талаар бүгдийг нь хэлсэн. Тэгээд өдрийн 20 цагийн үед нөхөр бид 2 хадам өвөөгийн гэрт очоод гараад явж байхад Бат-үүл гэдэг залуу явж байсан тэр залуу манай нөхөр хараад дуудаж уулзаад адилхан эхнэртэй байж хүний эхнэрийг матар гэж дуудаж болохгүй шүү дээ гэж уурласан. Харин тэр үед Бат-Үүл юм дуугарахгүй байж байгаад гэрийнхээ хашааны хаалганы үүдэн дээр очоод  манай нөхөр рүү би чамайг 4 жил шоронд хатаана гэж хэлэхээр нь манай нөхөр нь Анхбаяр нь Бат-үүл араас очоод гэрээс татаж унагаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Бат-Үүлийн эхнэр байсан. Тэр үед манай хадам ээж ирээд нөгөө залуутай уулзаж байхад би нөхөр Анхбаярыг аваад гэрлүүгээ явж байтал бид хоёрын араас хадам ээж ирээд нөгөө залуу чинь толгой руу цохичхоод та нарыг цагдаад өгнө, гээд явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон....гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15дугаар хуудас/ 

 

6.Гэрч О.Оюунцэцэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Гандөш өөрийн гар утсаа 70000 төгрөгний үнээр зарахаар болоод Гандөш  60000 төгрөг аваад 10000  төгрөгийн дараа авахаар болсон тэгээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн охин Сарантуяа бэр Энхжаргал нарыг Гандөшөөс  10000 төгрөг авахаар явуулсан тухайн өдөр миний толгой өвдөөд халуураад байсан болохоор өрөө явж чадаагүй тэгээд удаачгүй манай охин бэр 2 ирээд Гандөш цуг байсан Бат-үүл гэдэг залуутай согтуурлах ундааны хэрэглсэн бид 2ыг доромжлоод байсан гэж хэлэхээр миний уур хүрээд Бат-үүл хадамын гэрт очиход Бат-үүл байсан бөгөөд би Бат-үүлд уурлаад загнасан чинь Бат-үүл нь би та нарыг шороод хатаан гэж хэлэх үед манай хүү Анхбаяр нь Бат-үүл гэрээс гараад унагсан би тэгхээр Бат-үүлийг босох гээд татсан чинь Бат-үүл намайг манай хүү Анхбаяр байна гэж бодоод миний толгой руу цохисон гэхдээ миний биед ямар ч гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг \ХХ-ийн 18-19дугаар хуудас\

 

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дүгээр сарын 04-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №276 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.Х.Бат-үүлийн биед хамар ясны цөмөрсан хуралт зовхинд цус хуралтын зөөлөн эдийн нягтралтын гэмтэл  тогтоогдлоо.      

       2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

8.Шүүгдэгч У.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ны өдриын 19 цагийн үед манай эхнэр Энхжаргал нь миний төрсөн дүү Сарантуяагийн хамтаар манай найз Гандөшөөс мөнгө авах гэж яваад 30-с 40 минутын дараа ирсэн.Тэгээд ирээд манай эхнэр дүү 2 надад хэлэхдээ Гандөшөөс мөнгө авах гэж байхад түүнтэй цуг байсан Бат-Үүл гэдэг залуу манай дүүг татаж чангаагаад манай эхнэрийг хэл үгээр доромжилсон гэж хэлсэн.Тэгээд эхнэр ибид 2-г өвөөгийн гэрээс гараад явьж байхад Бат-Үүл тааралдахаар нь би эхнэрийн хамтаар очоод Бат-Үүлд хандаж чи адилхан эхнэртэй ям байж яагаад хүний эхнэрийг хэл амаар доромжлоод байгаа юм бн гэж хэлээд алгадсан. Тэр үед Бам-Үүлийн эхнэр ирээд нөхрийн өмнөөс надаас уучлалт гуйгаад нөхөрөө аваад явсан.Харин тэр үед Бат-үүл гь тэр үед миний араас салаавч гаргааад чамайг шоронд хатаанаа гэж аэлж байсан.Би тэр үед нь ямар нэгэн зүйл хэлээгүй харин манай Баянцэцэг нь Бат-ҮҮлтэй уулзах гээд гэрлүү орсон бөгөөд удаачгүй бжцаж гарч ирээл Бат-үүл гэх залуу намайг цохичихлоо гэхээр нь миний уур хүрээд Бат-үүлийн гэрээс нь гаргаж ирч байгаад унагаагаад нүүрэн хэсэгрүү нь-3 удаа хөшиглөсөн. Тухайн үед ийм л зүйл болсон....гэх мэдүүлэг , /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Удвалын Анхбаяр нь У.Анхбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8  дугаар баг, 2 дугаар хэсэгт Х.Бат-Үүлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр харъяалах  шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч У.Анхбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8  дугаар баг, 2 дугаар хэсэгт Х.Бат-Үүлийн эхнэрийг матар гэж хэлснээс болж маргалдан улмаар Х.Бат-Үүлийн биед хамар ясны цамарсан хуралт зовхинд цус хуралтын зөөлөн эдийн нягтралтын гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. 

Шүүгдэгч У.Анхбаяр нь таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг зориуд 3 удаа өшиглөсөн нь гэмт хэргийн шууд санаатай, хохирогчийн зүг чиглэж довтолсон санаа зорилго агуулсан нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Шүүх гэм буруугийн талаарх нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, шинжээчийн дүгнэлтээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх дүгнэлтийг зөв гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов.

Иймээс Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан У.Анхбаярт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Удвалын Анхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Удвалын Анхбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Шааваа овогтой Хайдавын Бат-Үүлийг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Ялтан У.Анхбаяр нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ