Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 166

 

     

                   

 

                                                                 

 

                            Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

 Улсын яллагч                        А. Энхтуяа

 Хохирогч                                Н.Энхмаа

 Нарийн бичгийн дарга        Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хэрцгий харьцсан,  догшин авирлаж тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Өөлд овогтой Энхбаатарын Баярдэлгэрт холбогдох 1831001710139 дугаартай хэргийг Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1989 оны 05 дугаар сарын 16-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг, 1 тоотод оршин суудаг, “Болд төмөр ерөө гол” ХХК-д оператор ажилтай, урьд 2007 онд Сэлэнгэ аймгийн шүүхээр хулгайлах гэмт хэрэгт холбогдож 1.6 жил тэнсэн харгалзаж байсан, Өөлд овогтой Энхбаатарын Баярдэлгэр /РД:МЮ-89051615/

        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баярдэлгэр нь 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 2018 оны 5 дугаар сарын 22-нд шилжих шөнө, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Энхмааг зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Э.Батдэлгэрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сард манай ахынд ахын эхнэр, манай эхнэр бид 4 хамт пиво уугаад сууж байтал манай эхнэр айлын гэрт тамхи татах гээд байхаар нь болиулах гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй тамхи асааж татахаар нь айлаас гараад гэр рүүгээ явах замдаа эхнэрээ зодсон. Мөн машин зарсан нийт 2.250.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг үрчихсэн байхаар нь архи уугаад маргаж зодсон. Дараа нь би эхнэрийнхээ утсаар дуу сонсож байтал дуудлага хийсэн яриагаа дуу хураагуураар хурааж авсан бичлэг байсан. Түүнийг тодруулах гээд эхнэрээсээ асуутал утсаа унтраачихаад асаахгүй бас надад утасныхаа кодыг хэлэхгүй байхаар нь зодсон гэв.

 

2.Хохирогч Н.Энхмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Дарханд манай нөхөр ахтайгаа алт зараад ахынх нь эхнэр манай нөхөр бид 4 архи уусан. Тэгээд Ерөө рүү явсан. Машины дугуй хагарсныг би мэдээгүй унтаж байсан. Тэгтэл намайг сэрээгээд дорцов ол гэж сэрээсэн. Би унтаж байсан болохоор машинд байгаа шүү дээ гэж хэлтэл намайг дорцовоор ороолгосон. 2018 оны 3 сард манай нөхөр алтанд явсан. Би Дархан-Уул аймгийн цэцэрлэгт дадлага хийж байхдаа нөхрийн ах Мөнгөнбаатарынд очиж эхнэрт нь 6 пиво аваачиж өгөөд хамт уусан юм. 2018 оны 05 дугаар сарын 21-22 шилжих шөнө миний утасны кодыг надаас асуухаар нь би хэлж өгөөгүй. Учир нь би үл таних хүнтэй утсаар ярьж тоглож байгаад дууг нь хураасан юм. Түүнийг сонсчихоод надаас учрыг асуухаар нь би утсаа унтраачихсан юм. Тэгээд надаас миний утасны кодыг асууж намайг зодсон гэв.

 

3.Хохирогч Н.Энхмаагийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 21-ны  өдрийн  11 цагийн үед ажлаасаа бууж ирээд Ерөө сумын төвд байдаг “Ашид ” гэх кафед төрсөн өдрөө тэмдэглээд найз Наранбаатар,Г.Баярхүү,Уламаа бүтэн нэрийг нь мэдэхгүй мөн Наранбаатарын эхнэр,Баярхүүгийн эхнэр нар, Сүхээ гэж хүн байж байгаад намайг  очиход гараад явсан. Тэнд нөхөр Баярдэлгэрт зориулан нэг бялуу аваад очсон мөн ороод дотроос нь би нэг шил “Ивок” гэдэг нэртэй 0,75 литрийн архийг авсан тэгээд хоол захиалсан байхаар нь түүнийг нь хүлээгээд сууж байхдаа би архийг задлуулаад тэнд байсан эхчүүүдэд өгсөн, тэд нар түүнийгээ дуусгаагүй бид нар хоолоо идчихээд гарах гэтэл Наранбаатарын эхнэр би жирэмсэн болохоор нөхрөө авж яваж чадахгүй дөхүүлээд өгөөч гэсэн тэгээд бид нар тэднийд очсон тэнд кафегаас  авч очсон тал шил архиа  гаргасан манай нөхөр надад болон Майцэцэг бид хоёрт миний төрсөн өдрийн архинаас уухгүй байна гээд хүчээр нэг нэг уулгаад тэгээд байж байхад Баярхүү эхнэр хүүхэд Уламаа нар араас ирсэн. Орж ирээд суухад нь манай нөхөр Баярхүүд архинаасаа хийгээд өгөхгүй согтохоороо олон юм яриад байдаг юм гээд муудалцсан. Тэгээд Баярхүү чиний архийг гуйж горьдож ирээгүй надад  чадал байна гээд гараад явсан. Би нөхөртэйгээ Майцэцэгээр гэртээ хүргүүлээд манай нөхөр унтаад өгсөн. Өөрийн гэсэн ухаанаа алдсан байсан уурхайгаас ирэхдээ согтуу ирсэн гэж Майцэцэг хэлж миний хувьд архи дарс хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/ 

4.Гэрч Л.Болормаагийн 2018 оны 05.28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018.05.28-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад сургуулийн нийгмийн ажилтан Мөнхмаа утсаар манай дүүг нөхөр Баярдэлгэр нь удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна хамтарсан багийг тэдний гэрт ажиллуулмаар байна гэснээр багийн Засаг дарга Л.Болормааг хамт Н.Энхмаагийн гэрт очиход түүний нөхөр болох Баярдэлгэр согтуу байсан яагаад гэр бүлээ хүчирхийлээд байгаа талаар ярилцахад миний амьдрал  та нарт ямар хамаатай талаар ярьсан тэгээд хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн.Эхнэр болох Энхмаатай ярилцахад манай нөхөр байнга архи уудаг уухаараа  намайг зодоод гэр бүлдээ агсан тавьдаг би 2  хүүхдээ бодоод өдийг болтол хууль хяналтын байгууллагад хандаагүй гэж ярьж байсан.” /хх-ийн 32-33 тал/

5.Гэрч Л.Наранбаатарын 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгаад тэр өдөр  тэр өдөр ажилтай байсан тул тэмдэглэж чадаагүй тэгээд буугаад тэмдэглэе гэж ярилцсан байсан учраас тэр өдөр Ерөө суманд байдаг “Ашид”гэх  кафед ороод бид нар хоол унд захиалаад Баярдэлгэр өөрөө нэг шил “Хар Х”гээд архи захиалсан түүнийг бид нар хувааж уугаад Баярхүү бид хоёр дундаасаа  нэг шил архи авсан түүнийгээ түүнд өгөөд задлуулаад уугаад сууж байхад манай эхнэр бид нарыг хэсэг сууж байгаад болохоороо намайг дуудаарай гэж хэлсэн хэсэг хугацааны дараа түүний эхнэр Энхмаа нэг торт, нэг шил “Ивок”гэдэг архи аваад ирсэн түүнийг нь бид нар задлаад ууж чадаагүй би согтоод манай эхнэр  бид нарыг манай гэрт хамт дагуулж ирээд би унтаад үлдсэн манай эхнэр Энхмаа,Баярдэлгэр хоёрыг гэрт нь хүргэж өгсөн байсан маргааш өглөө нь тэдний гэрт эхнэрийнхээ хамт байсан эхнэр нь жижиг өрөөнөөсөө гарч ирэхгүй байсан би түүнтэй хамт гарч тамхи татахад манай эхнэр Майцэцэг хамт үлдсэн  тэгээд буцаж ороод эхнэрээ аваад явлаа гээд гараад аавынх руугаа явах замд манай эхнэр Майцэцэг Энхмааг нөхөр зодсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

6.Гэрч Эрдэнэбатын “2018 оны07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Н.Мөнхмаа утсаар манай дүүг нөхөр болох Э.Баярдэлгэр нь удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна “Хамтарсан баг ”-ийг тэдний гэрт ажиллуулмаар байна гэснээр багийн Засаг дарга Л.Болормаагийн  хамт Н.Энхмаагийн гэрт очиход түүний нөхөр болох Баярдэлгэр согтуу байсан яагаад согтуу яагаад гэр бүлээ хүчирхийлээд байгаа талаар ярилцахад миний амьдрал та нарт ямар хамаатай талаар ярьсан тэгээд хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн.Эхнэр болох Энхмаатай ярилцахад манай нөхөр байнга архи уудаг уухаараа намайг зодоод гэр бүлдээ агсан тавьдаг би 2 хүүхдээ бодоод өдийг болтол хууль хяналтын байгууллагад хандаагүй гэж ярьж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

Гэрч К.Алтансарын  “2018 оны07 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлэг:

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн дүү болох Шижирийн хамтаар манай аавын төрсөн дүү болох Энхмаа эгчийн гэрт очиход түүний нөхөр Баярдэлгэртэй тэдний хашааны үүдэнд таарсан орох гэсэн чинь уг хүн яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би байцааны үрслэгээг хучих гэсэн чинь би хучсан одоо гэр рүүгээ яв гэж хэлсэн тэгэхээр нь бид хоёр буцаад гэх рүүгээ явж байгаад эргээд харахад Баярдэлгэр ах  явган төврүү мявж байсан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46дугаар тал/

7.Гэрч Т.Үүрийнтуяагийн  2018 оны07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Баярхүүгийн хамт өдрийн 12 өнгөрч байхад гэрээс гадуур гараад явах замдаа Баярдэлгэрийн гэрт очиход хашаан дотор нь манай нөхөр түүнтэй шааралдаж ууцаад би гэрт нь ороход эхнэр нь байсан нүүр ам нь хөх няц болсон байсан урьд шөнө манай нөхөр намайг зодсон гээд надад биеэ үзүүлэхэд өөрийнхөө гар утсаар надаар биедээ учирсан гэмтэлүүдийн  зургийг авахуулсан тэгээд би нэг их удаагүй гараад нөхөртэйгээ яваад өгсөн замдаа нөхөртөө Энхмааг нөхөр нь зодсон байна гэж хэлсэн манай нөхөр Баярдэлгэр сая надад ярихдаа нэг хоёр удаа цохисон  гэж хэлсэн гэж  надад яриад өнгөрсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 47-48дугаар тал/

8.Шинжээчийн 2018 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн №231 дугаартай:

1.Н.Энхмаагийн биед дух,зовхи,мөр,бугалга,цээж,шуу,гуя,өвдөг,шилбэ,шагайн гадна зөөлөн эдэд, умдагны дээд хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт .хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чанарын тогтмол алданги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар тал/

 

9.Яллагдагч Э.Баярдэлгэрийн  “2018 оны 06дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа буугаад ирсэн тэгээд 05 дугаар сарын 16-нд миний төрсөн өдөр байсан болохоор ажилаа таараад тэмдэглэж чадаагүй юм найз болох Наранбаатар, Баярхүү,Уламаа нартай “Ашид” кафед ороод хоол унд захиалаад хоёр шил цагаан архи мөн захиалсан түүнийг бид нар уугаад сууж байхад манай эхнэр 13 цагийн үед билүү, нэг 0,75 литрийн “Ивок” нэртэй архи аваад ирсэн бид нар хоол идэнгээ манай эхнэрийн  авчирсан архийг задалсан чинь уух хүн бараг байгаагүй тэндээс гараад бид нар Наранбаатарын гэрт  очоод манай эхнэрийн авчирсан тал шил архийг уугаад тал тэгээд гэр  рүүгээ очоод амарсан 24 цагийн үед  сэрээд  эхнэрээсээ чи машин зарсан мөнгөө юунд зарцуулсан талаар асуухад үрсэн гэж хэлсэн юунд зарцуулсан талаар асуухад надад хэлэхгүй байсан тэгээд бид хоёр уг мөнгөнөөс болж маргаан үүсээд  түүнийг галын шилбүүр төмрөөр хөлийн шилбэ, гуя, зэрэг газраар цохисон мөн цанын таягаар зүүн хөлийн шилбэ хэсэгт цохисон сандал аваад түүн рүү шидсэн биед  нь онож үстэж чирсэн яг хэдэн удаа гэдгийг бол тухай тоолоогүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

 Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Өөлд овогтой Энхбаатарын Баярдэлгэрийг 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 2018 оны 5 дугаар сарын 22-нд шилжих шөнө, мөн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Энхмааг зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлаасан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.  

  Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Э.Баярдэлгэр нь 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 2018 оны 5 дугаар сарын 22-нд шилжих шөнө “дугуйн дорцов ол” гэхэд нь “машинд байгаа” гэж эхнэрийгээ хэлэхэд дорцовоор 1 удаа цохисон, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Энхмааг”утасныхаа кодыг хэлж өгсөнгүй” гэж түүнийг галын шилээгүүр төмрөөр хөлийн шилбэ, гуя, зэрэг газраар цохисон, мөн цанын таягаар зүүн хөлийн шилбэ хэсэгт цохисон, сандал аваад түүнрүү шидсэн, үсдэж чирэх зэргээр харгис, хэрцгий, харьцсан, догшин авирлан, тарчлааж биед нь дух,зовхи,мөр,бугалга,цээж,шуу,гуя,өвдөг,шилбэ,шагайн гадна зөөлөн эдэд, умдагны дээд хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогч болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Э.Баярдэлгэрийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шууд санаатай, хохирогчийн зүг чиглэж довтолсон санаа зорилго агуулсан нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Шүүх гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, шинжээчийн дүгнэлтээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх дүгнэлтийг үндэслэн нотолгооны эх сурвалжаа болгов.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх 1.2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хэрцгийн харьцсан, догшин авирлан, тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Энхмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “Манай нөхөр Баярдэлгэр нь миний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад шинэ гар утас авч өгсөн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн, бидний дунд гэр бүлийн хэвийн амьдрал үргэлжилж байгаа, би нөхрийгөө уучилсан. Манай нөхөр ч надаас уучлалт гуйсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхөрт хорихоос өөр төрийн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан гэж үзэв.

                               Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Баярдэлгэрийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 1 жилийн хугацаанд  согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цанын таягны ишийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр, 1 ширхэг галын шилээвэр төмрийг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгцээний дагуу хохирогч Н.Энхмаад буцаан олгохоор тогтов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ :

 

  1.Өөлд овогтой Энхбаатарын Баярдэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэр бүлийн хүчирхийллийг харгис хэрцгий, догшин авирлаж 2 удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлиййн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Энхбаатарын Баярдэлгэрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Э.Баярдэлгэрт 1 жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 5.Энэ гэмт хэргийн улмаас ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цанын таягны ишийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр, 1 ширхэг галын шилээвэр төмрийг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгцээний дагуу хохирогч Н.Энхмаад буцаан олгохоор тогтоосугай.

 7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.НАЦАГДОРЖ