Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 166

 

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  Б.Энхтулга

      Хохирогч                                                   Д.Амарсанаа

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Норпилмаагийн Батсайханд холбогдох 183100164045 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар саын 07-ний Өвөрхангай  аймгийн Уянга суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5-р баг, 3-р хэсэг, 108 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Норпилмаагийн Батсайхан, РД: /МЮ70020777/

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Н.Батсайхан нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 108 тоотод оршин суух өөрийн гэрт хамтран амьдрагч Д..Амарсанаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Хохирогч Д.Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ ач хүүтэйгээ байсан. Өглөө нь малаа хөнгөлүүлээд мал хөнгөлсөн хүнд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд манай нөхөр гэртээ согтуу ирсэн. Ирэхээр нь малаа хөнгөлүүлчихлээ 10.000 төгрөг өгсөн гэж хэлтэл манай нөхөр “10.000 төгрөгийг би өөрөө өгөх байсан” гэж хэлээд маргаан үүссэн. Гэрээс гараад явахаар нь хонины шилбүүр араас нь шидсэн чинь тэр модоор намайг цохисон. Манай хүү уйлаад байсан учир хаалгаа дотроос нь цоожлоод цагдаад мэдэгдсэн гэв.

3.Хохирогч Д.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг болж байхад манай нөхөр Батсайхан согтуу орж ирсэн юм “манайх урд өдөр нь манай тэнд байдаг Бямбаа ахаар малаа засуулаад 10,000төгрөг өгсөн юм  тухайн үед  Батсайхан тэр талаар мэдэж байсан” тэгээд л чи Бямбаагаар малаа засуулчихаад 10,000  төгрөг өгөхдөө надаар өгүүлсэнгүй, би гэрт чинь эрх мэдэлгүй болчихсон юм байна гэх мэтээр хэлээд хэрүүл өдөөд байсан бид хоёр хэрүүл маргаан хийж  байгаад би тухай үед орон дээр хэвтэж байгаад босох гэсэн чинь  яах гэж байгаа юм цагдаад дуудлага өгөх гэж байгаа юм уу  гээд миний нүүрийг хальт  маажаад авсан тэгээд                би босоод  гар утсаа бариад гэрээс гаргасан чинь миний араас гарч ирэхэд нь би  зугтаасан  чинь хашаанд байсан хонины шилбүүр модыг аваад тэр модоороо                                                   эхлээд миний толгойны ар хэсэгрүү цохиход нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын бугуйруу 2 удаа цохиосон дараа нь зүүн гарын булчин орчимруу цохисон тэгээд толгойны баруун хэсэгрүү цохиох гэхээр нь би баруун гараараа хаасан чинь баруун гарын бугуй,эрхий,долоовор хурууны ар хэсэгрүү мод нь таарч 2 удаа цохисон,тэр үед мод нь хугарсан, тэгээд би болиочээ  битгий зодоочээ гэж гуйгаад доошоо тонгойсон чинь миний баруун дал орчимруу 2 удаа,бөөр орчимруу дахин 2 удаа цохисон тэгж зодож байх зуураа миний гар утсыг аваад батерейг нь салгаад газар хаячихсан юм тэгээд би гэртээ орёо хоёулаа хүн амьтнаас ичихгүй байна уу гэгээн цагаан  өдрөөр хашаандаа эхнэрээ барьж авч зодоод гэж хэлсэн тэгээд нэг юм зодохдоо больсон тэр үед би газраа гар утсаа аваад  бид хоёр гэртээ орсон.Гэртээ ороод бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй  тэгээд би Батсайхан би эмнэлэг дуудъяа гээд 103-руу ярьсан тэгсэн чинь өөдөөс нь бид ачаалал ихтэй байна хүнээ аваад ир гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Батсайхныг чи гарч бай гэж хэлээд гарангуут нь гэрийнхээ хаалгыг түгжээд цагдаад дуудлага өгч цагдаа нар ирэхэд нь Батсайхан зугтаад    алга болсон байсан.  Дуудлагаар ирсэн цагдаа дахиаж эмнэлэгрүү дуудлага өгч эмнэлэгийн машин ирээд би эмнэлэгийн машинд суугаад эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм ....гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-дугаар хуудас/

4.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №214 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.  Д.Амарсанаагийн биед зовхи, хацар, бугалга,  тохой, шуу, бугуй, сарвуу, дал мөр,сүвээ, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл  тогтоогдлоо.      

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Батсайханы  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 12 цагийн үед гэрээсээ гараад өөрийн зүс мэдэх Төгсөө Энхболд нарын хамт Энхболдын гэрт 0,5 грамиай 2 шил архи 3-даа хувааж уусан. Тэгэээд бид гэрлүүгээ 16 цагийн үед гэртээ харихад манай эхнэр ганцаарай байсан ба Бямбаа гэдэг хүнээр хургаа засуулаад 10000 төгрөг өгсөн гэж хэлэхээр нь би өөрийн гараар Бямбаад мөнгмйг нь өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэд л манай эхнэр бид 2-н хооронд хэрүүл маргаан үүссэн.Хэүүл маргаан мүүсэж байхад нь манай эхнэр цагдаа дуудлаа гэж хэлэхээр би гэрээс гэрээд ихашаанаасаа гарах гээд явьж байхад манай эхнэр миний толгойруу нэг жижиг шилбүүрээр цохихоор нь би тухайн шилбүүрийг булааж аваад эхнэрийнхээ толгой нуруу, бөөр, нүүр хэсг\эгрүү 4-с 5 удаа цохисон. Тэгээд манай эхнэр миний нуруу өвдөөд байна чи түргэн дууд өг гэхээр нь би түргэн дуудчаад гэрээс гараад бие засчаад эргээд гэрлүү орох гэсэн чинь манай эхнэр хаалга түгчээд онгойлгохгүй байхаар нь би  төврүү гараад явсан. юм ....”гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-дугаар хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Норпилмаагийн Батсайхан нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 108 тоотод оршин суух өөрийн гэрт хамтран амьдрагч Д..Амарсанаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Н.Батсайхан нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 108 тоотод оршин суух өөрийн гэрт хамтран амьдрагч Д..Амарсанааг Бямбаагаар малаа засуулчихаад 10,000  төгрөг өгөхдөө надаар өгүүлсэнгүй, би гэрт чинь эрх мэдэлгүй болчихсон юм байна гэх мэтээр хэлээд хэрүүл маргаан үүсгэж улмаар хашаанд байсан хонины шилбүүр модоор толгойны ар хэсэг, зүүн гарын бугуй руу 2 удаа цохин, зүүн гарын булчин орчим, баруун гарын бугуй, эрхий, долоовор хурууны ар хэсэгрүү мод нь таарч 2 удаа, баруун дал орчимруу 2 удаа, бөөр орчим руу дахин 2 удаа цохиж зовхи, хацар, бугалга,  тохой, шуу, бугуй, сарвуу, дал мөр,сүвээ, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зөргийн гэмтэл учруулсантухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. 

   Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Н.Батсайханд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.    

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ :

 

  1.Өөлд овогтой Энхбаатарын Баярдэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэр бүлийн хүчирхийллийг харгис хэрцгий, догшин авирлаж 2 удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлиййн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Энхбаатарын Баярдэлгэрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Э.Баярдэлгэрт 1 жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 5.Энэ гэмт хэргийн улмаас ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цанын таягны ишийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр, 1 ширхэг галын шилээвэр төмрийг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгцээний дагуу хохирогч Н.Энхмаад буцаан олгохоор тогтоосугай.

 7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.НАЦАГДОРЖ