Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2026/02221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******,*******,“Парк вью” хотхон,*******,*******од оршин суух РД:*******, Зуутраг овогт *******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч *******,*******,“Саруул” хотхон,,од оршин суух РД:, Боржигон овогт д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.838.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Гэрч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбаатар

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч , хариуцагч д холбогдуулан 1.838.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

        3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. “2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үед намайг сувилалд явсан хойгуур манай дэлгүүрийн байранд их хэмжээний ус алдсан байсан. СӨХ-оос асуухад ны буюу дээд давхрын айлаас 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс үүрийн 4 цаг хүртэл дулааны шугамнаас 5 цаг тасралтгүй ус алдсан гэдгийг хэлсэн. Тухайн үед дээд айлд хүн байгаагүй гэж манай эгчид хэлээд ус алдсан айлын нөхрийн утасны дугаарыг өгч утсаар ярихад дэлгүүр дээр ирж уулзаад “Танайх гайгүй норжээ, хажуу талын газрууд бүр усанд автсан. Манай эхнэр ирэхээр засаад өгнө” гэж хэлээд явсан. Түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр гэх хүн над руу яриад “Би ус алдсан айлын хүн байна гээд слесарь дуудаж манайхыг ирж үзээд зүүн талын дулааны шугамаас ус алдахад баруун талд байгаа танайх руу ус орох үндэслэл байхгүй гэсэн” гэж хэлсэн. Би слесариэс “Та яагаад ийм дүгнэлт гаргаж ус орох үндэслэлгүй гэж байгаа бэ? Ус алдахад байсан уу? гэхэд “Байгаагүй. Би мэдэхгүй” гэхэд инженерийг нь дуудаад инженер, хариуцагч, слесарь бид нар дахин үзлэг хийж ярилцахад инженер “Манай эслесарь энэ ээлжинд байгаагүй мэдэхгүй. Нөгөө ээлжийн слесарь байхад ус алдсан тэмдэглэл үйлдэхэд би байсан. Ус алдсаныг мэдэж байна” гэхэд зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Иймд ус алдсны хохирлын төлбөрт 1.838.500 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлав.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Хариуцагч *******, *******, Бөмбөгөрийн гудамжны ны од амьдардаг. Нэхэмжлэгч тус байрны 101 тоотод байрладаг. Зүүн хойноос буюу халаалтын шугам задарч ус алдсан талаар маргахгүй. Цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй. Гүйцэтгэсэн компани “Алтай констракшн” ХХ-иас тодруулга мэдээлэл авахад  А,Б тэнхлэгийн 9 дэх талд манайх байрлаж байгаа. Нэхэмжлэгч А,Ц тэнхлэгийн 10,11 дэх талд байрладаг. Иймд баруун урд талд байрлах нэхэмжлэгчийн дэлгүүр рүү ус орох боломжтой эсэх эргэлзээ төрүүлж байна. Манай харалдаа доор “GS-25” сүлжээ дэлгүүр байрладаг. Би 101 тоотын  дээр байрлах айлтай уулзахыг оролдоход надад тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзсан. Тиймд энэ айлд бас ус алдсан байх магадлалтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйг нотолбол хуульд заасан гэм хор учруулснаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хэргийн материалд өөрөөс шалтгаалах бүх материалаа өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.

 

         5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         6.Нэхэмжлэгч *******, *******, Хүннүгийн гудамжны ны 101 тоот, 64.6 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч , мөн байрны , 72.6 метр квадрат тайлбайтай, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны өмлөгч , нар болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

        7.Иймээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй.

 

        8.Талуудын маргаж байгаа зүйл нь ус алдснаас үүссэн хохирлыг төлөх үүрэгтэй, оос алдсан ус 101 тоотын үйлчилгээний байр руу орох боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

        9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заажээ.

 

        10.Хэрэгт цугларсан шинжээч нарын дүгнэлт, гэрэл зураг, тус байрны “Шинэ саруул” СӨХ-ны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 32/25 дугаартай Албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө 101 тоотын дээд айл оос 5 цаг тасралтгүй ус алдаж, СӨХ-ны нийтийн эзэмшлийн ны 1 дүгээр орцны тааз бүхэлдээ усанд автаж GS-25 сүлжээ дэлгүүр, 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг ийн өмчлөлийн байранд хохирол учирсан нь үзлэгийн тэмдэглэл, гэрч ын “оос алдсан ус доод давхрын 101 тоот руу орох боломжтой” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож, хариуцагч өмчлөлийн орон сууцнаас нь ус алдсан тухайд маргахгүй байна.

 

       11.Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зааснаар хариуцагч өөрийнхөн буруутай үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 1.694.500 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 144.000 төгрөг нийт 1.838.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

         12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.370 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 44.370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гаас 1.838.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.370 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 44.370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА