Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2026/02880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч *******,*******,*******,*******од оршин суух РД:*******, Гөрөөчин овогт ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч *******,*******,*******,од оршин суух РД:, Харчин овогт д холбогдох

 

    Нэхэмжлэлийн шаардлага: 1.386.670 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        

          Шүүх хуралдаанд оролцогч:

            Нэхэмжлэгч

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин 

 

ҮНДЭСЛЭХ нь:

     

           1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

    2.Нэхэмжлэгч , хариуцагч д холбогдуулан 1.386.670  төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. “Иргэн тэй 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үйл ажиллагаа явуулах иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод гэрээ байгуулсан. Түрээслэгч нэг сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл нэг өдөр хамт ажилладаг хүнгүй боллоо, түрээслэхээ больсон гэсэн боловч эргээд хариу байхгүй, ажлын байраа хүлээлгэж өгөөгүй, удаа дараа залгахад утсаа авахгүй, түлхүүрийг өнөөдрийг өгөөгүй байна. Иймээс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 10 хоногийн түрээсийн төлбөр 1.166.670 төгрөг, алданги 175.000 төгрөг, 5 литрийн нэг ширхэг цайны халуун савны төлбөр 45.000 төгрөг нийт 1.386.670 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлав.

 

  4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Миний бие цайны газар ажиллуулахаар нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан. Ажилтан маань ар гэрийн гачигдлын улмаас ажлаас гарсан.Ингээд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул гэрээг цуцлах талаар түрээслүүлэгчид хэлэх гэтэл утсаа авахгүй, холбогдох боломжгүй байгаад 05 дугаар сарын эхээр холбогдож гэрээг цуцлахаа мэдэгдсэн учраас цайны халуун савны үнийг төлнө бусад төлбөрийг төлөхгүй” гэж илэрхийлж байна.

 

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй учраас эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

            7.Нэхэмжлэгч , хариуцагч тэй 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Цайны газар түрээслэх түрээсийн гэрээ” байгуулж, *******, *******, 2 дугаар буудал, 122 дугаар сургуулийн урд талд байрлах “Тахилт” захын 1 дүгээр давхарт байрлалтай цайны газрын зориулалттай талбайг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт түрээслэж, сарын түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөгийг төлөхөөр гэрээ хийгдсэн нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

     

           8.Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

           9.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөхгүй байгаа үндэслэлээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажиллаад нэхэмжлэгч утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байгаад 05 дугаар сард утсаар холбогдож түрээсийн гэрээг цуцлах талаар хэлсэн учраас төлбөрийг төлөхгүй маргаж байна.

 

          10.Зохигчдын тайлбараар түрээслүүлэгч, түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулж, нэг сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгийг төлсөн үйл баримт нотлогдож байна.

 

          11.Иргэний хуулийн 322 дугаар зүйлийн 322.1, 326 дугаар зүйлийн 326.2,           11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч цайны газрыг түрээслэж ажиллуулснаа зөвшөөрч, өөрийн шаардлага татгалзлаа талаархи нотлох баримтаар өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хүлээн авсан эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 1.386.670  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

          12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн            

           115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гээс 1.386.670  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.137 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

       

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА