Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2026/02881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,*******од оршин суух ******* нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч *******,*******,*******,өөрийн байранд байрлах холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          2.Нэхэмжлэгч , хариуцагч холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

          3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. “,1*******лол,,од байрлах 514.92 метр квадрат талбай үл хөдлөх хөрөнгийг 2.008.200.000 төгрөгөөр, ,1*******лол,2*******,од байрлах 74.65 метр квадрат талбайтай орон сууцыг 284.400.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн эхний обьектийг 3.500.000.000 төгрөг, хоёр дахь обьектийг 500.000.000 төгрөгийн үнэтэй гэх саналыг төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Гэтэл талууд үнэ дээр тохиролцоогүй учраас хариуцагч шинжээч томилоход төлбөр төлөгчийн зүгээс өгсөн үнэлгээ хоёр дахин багаар үнэлэгдсэнд гомдолтой байна. Тухайн обьектуудыг нэхэмжлэл гаргахдаа “Римакс” болон “Үнэгүй.мн” сайт дээр тавигдсан ижил төстэй байруудтай харьцуулж оруулж өгсөн. Үүнээс үзэхэд нийтэд илэрхий баримтаар үнэлгээг багаар үнэлэгдсэн. Дээрх орон сууцанд амьдарч байгаа хүмүүс үнэлгээчин ирээгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Үнэлгээчин хөнгөн хийсвэрээр зах зээлийн бус, бодит үнэлгээг хийж чадаагүй учраас үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарлав.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1906 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2337 дугааpтай Магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 579 дугаартай Тогтоолоор "Соёлзорро" ХХК-иас 907.685.107 төгрөгийг гаргуулж “Капитал” банк ХК-д олгож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч "Соёлзорро" ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөх санал санаачилга гаргаагүй учраас , 1*******лол, , од байрлах 514.92 метр квадрат талбай үл хөдлөх хөрөнгө мөн , 1*******лол, 2*******, од байрлах 74.65 метр квадрат талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Талуудад 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Албан бичгүүдээр үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэхэд тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/90 дугаартай Шинжээч томилох тогтоолоор "Виннер вей" ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүд 284.400.000 төгрөг, 2.008.200.000 төгрөгийн үнэлгээтэйг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгүүдээр талуудад мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэж илэрхийлэв.

 

        5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

        6.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1906 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2337 дугааpтай Магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 579 дугаартай Тогтоолоор "Соёлзорро" ХХК-иас 907.685.107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал” банк ХК-д олгож, үлдсэн 68.699.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө төлөөгүй тохиололд үүргийн гүйцэтгэлийг , 1*******лол, , од байрлах 514.92 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, , 1*******лол, 2*******, од байрлах 74.65 метр квадрат талбайтай орон сууц хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

        7.Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

         8.Хариуцагч байгууллага төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрийн дагуух үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдэд доорхи ажиллагааг явуулжээ.

 

         9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/09175 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 182/ГХ2019/00734 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 209 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Д.Оюуд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20360327 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан байна.

 

        10.Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20360327/30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20350327/40 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоол гарч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь тогтоогдож байна.

 

         11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ”, 32.2 дахь хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч”, 32.3 дахь хэсэгт “төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч” гэж заажээ.

 

         12.Зохигчдын маргаан төлбөр төлөгч “Соёл зорро” ХХК шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгөн төлбөрийг төлөөгүйн улмаас хариуцагч 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/90 дугаартай Тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дүгнэлтээ 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлж, , 1*******лол, , од байрлах 514.92 метр квадрат талбай, улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2.008.200.000 төгрөг, , 1*******лол, 2*******, од байрлах 74.65 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Y-2204036576 дугаартай орон сууцыг 284.400.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

        13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч үнэлгээний дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулсан нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

        14.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага татгалзалын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар няцааж чадаагүй, хариуцагч шийдвэрт дурдсан хаягаар ажиллагаа явуулж, шинжээч болон шийдвэр гүйцэтгэгч нар үнэлгээ хийх үл хөдлөх хөрөнгүүдийг биечлэн очиж үзэн үнэлгээг хийсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ашгийг хөндөөгүй, хуульд заасан ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..

 

       15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

          

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

          115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА