| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0157/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 164
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Б.Энхтулга
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Сонинжаргалын Шинэбаярт холбогдох 1831001770150 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 01 дугаар саын 01-ний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, 4-р хэсэг, 031 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Сонинжаргалийн Шинэбаяр, РД: /МЭ-76010110/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Шинэбаяр нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн гэрийн цонхыг нээсэнд уурлаж, Г.Гантөмөрийн зүүн бугалга орчим хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч С.Шинэбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Гантөмөртэй таараад нэг шил архи уусан юм. Би гэр рүүгээ очоод амрах гэж байтал Гантөмөр манай гэрийн цонх онгойлгосон. Би Гантөмөрийг “цаашаа яв амармаар байна” гэж хэлэхэд тэр явахгүй дахин цонх онгойлгоод байсан. Тэгэхээр нь би цонхны тавцан дээр байсан хутгаар гарыг нь хутгалсан байна лээ. Би тэрийгээ санахгүй байгаа юм гэв.
2.Хохирогч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дүгээр сарын 04-ний орой би шүдэнзний ард ажлынхаа Сүхээ гэдэг залуугийнд очих гээд дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Сүхээгийнд очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан тэгээд харих гээд алхаж байхад 22цагийн орчим Шинэбаяр ахтай шүдэнзний ард тааралдсан юм тэр үед Шинэбаяр ах архи уусан бололтой согтуу байсан. Шинэбаяр ахтай хамт тэндээ нөгөө авч явсан архиа гаргаж задлаад бид хоёр нэг аяга нэг уусан. Тэгээд Шинээ ах согтоод байна гэрт хүргээд өгөөч гэхээр ньби шинээ ахыг гэрт нь хүргэж өгөхөөр гэрлүү нь явсан. Гэрт нь очоод хашаан дотор нь бид хоёр нөгөө шилтэй архиа хувааж уусан тэгээд нэг мэдэхэд би бас нэлээд согтсон байсан,бид хоёр юунаас болсоныг мэдэхгүй хэрэлдэж маргалдаад байж байсан тэгээд Шинэбаяр ах гэртээ орлоо гээд гэрлүүгээ ороход нь би хэрэлдэж маргалдсан учраа олох санаатай араас нь очиход гэртээ орчихоод хаалгаа онгойлгож өгөхгүй байсан тэгэхээр нь би цонхон дээр нь очоод цонхных гаднаас...Шинээ ах гараад ир,хоёулаа учраа олъёо...гэх мэтийн юм яриаж зогссон тэгээд цонхыг нь тогшоод түлхсэн чинь цонх нь онгойчихсон юм тэгсэн чинь Шинээ ах уурлаад...Чамайг яв гээд байхад яах гээд байгаа пизда вэ...гэж хэлж уурлаад цонхны тавцан дээр байсан нэг жижиг хутгыг аваад цонхныхоо цаанаас надруу чичилхэд нь би хажуу тийш эргэсэн чинь миний зүүн гарын бугалагруу хатгачихсан юм тэгэхээр нь би шууд хашаанаас нь гараад Баасансүрэн ахынд очиж гараа харсан чинь миний зүүн гарын бугалагнаас цус гарч байсан тэгээд миний гарна цусыг Баасансүрэн ах эхнэр Цэрмаатайгаа цэвэрлэж өгөөд түргэн тусламж дуудсан юм тэгээд л түргэний машин ирээд эмнэлэгт очиж шархаа цэвэрлүүлээд 3 оёдол тавиулсан юм....”гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-дугаар хуудас/
4.Гэрч Л.Цэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018оны 06 сарын 05-ны 02цагын орчим гэрийн хаалга хүн цохих шигээ гарсны дараа хаалга онгойлоход Гантөмөр нилээн сайнгүй зүүн гараас нь цус гарсан байдалтай. Юу болсон талаар асуухад “дуудаад” гэж юу болсноо тодорхой яриахгүй байхаар нь яаралтай эмнэглэгрүү дуудлага өгсөн Сүхбаатар суманд амьдардаг. Эмнэлэг дээр ирээд ярьж байснаар “шинээ хутгалсан” ярьж байсан, би сайн мэдэхгүй байна өөр надад мэдэх зүйл байхгүй миний яриасан зүйл үнэн гэснээр мэдүүлэг дуусгав...”гэх мэдүүлэг /ХХ-ийн 15- дугээр хуудас/
5.Гэрч Б.Төртүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай найз Шинэбаяр согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй хааяа л нэг найз нөхдийнхөө хүрээнд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэдэг тэгэхдээ тэгж айхтар согтотлоо уудаггүй өөр өөрсдийн хэмжээнд тааруулж уун, юм яриад л таардаг юм ...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/
6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №236 тоот актын дүгнэлт хэсэгт:
1.Г.Гантөмөрийн биед бугалганд хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:...2018оны 06 дугаар сарын 04-ны өдөр би гэртэээ ганцаараа байсан 15 цагын орчимд ээжийн хашаа нурчихсан байсан болохоор шинээр барих зорилгоор гэрт нь очсон ингээд өдөр их халуун байсан болохоор өнхрүүш нэртэй хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн пиво авч хашаан дотроо ганцаараа уугаад дуусах үед манай ахын хүүхэд Гантөмөр 0,75 литрийн Хараа архи авчихсан ганцаараа авя орж ирсэн. Ингээд Гантөмөр бид 2 0,75 литрийн архийг ээжийн хашаан дотор уусан өөрөөр ямар нэгэн архи дарс хэрэглээгүй. Гантөмөртэй 23 цаг хзүртэл архи ууж байгаад бид 2 манай гэрт очсон.Тэгтэл гэрт манай эхнэр хүүхэд байхгүй байсан болохоор би Гантөмөрийг гэртээ ихарьж амар гэхэд Гантөмөр миний шгэнд орохгүй байхаар нь би гэрээсээ хөөгөөд гаргасан. Ингээд гэртээ ороод хаалгаа түгжээд орон дээрээм унтах гээд хэвтэж байхад том өрөөний вакум цонхийг онгойлгоод ороод ирэхээр нь миний уур хүрээд гэрийн ахуйн хэрэглээнд ашигладаг жижиг хар иштэй хутгаар айлгах зорилгоор чичтэл Гантөмрийн зүүн гарын дээд хэсэнт хатгажихсан юм.Ингээд Гантөмрийн зүүн гараас багб хэсжээний цус гач байсан болохоор би эмнэлэг дуудах гэсэн боловч Гантөмөр би зүгээр асуудаогүй гэж хэлээд гараад явсан юм. юм ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Сонинжаргалийн Шинэбаяр нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн гэрийн цонхыг нээсэнд уурлаж, Г.Гантөмөрийн зүүн бугалга орчим хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Яллагдагч С.Шинэбаяр нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн гэрийн цонхыг нээсэнд уурлаж, Г.Гантөмөрийн зүүн бугалга орчим хутгаар хатгаж бугалганд хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан С.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар иштэй хутгыг устгах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийг улмаас битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Сонинжаргалын Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонинжаргалын Шинэбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6.Ялтан С.Шинэбаяр нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ