| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0129/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/143 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч Э., түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, өсвөр насны шүүгдэгч А., түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.од холбогдох эрүүгийн *******360010601******* дугаартай, 178/*******0*******/01*******9/Э/ индекстэй хэргийг *******0******* оны 08 сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалан сумын ******* багийн *******н *******-******* тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, ******* дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД.ПЮ00*******7191******* тоот регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч А. нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах гурван замын уулзварын засмал зам дээр *******0******* оны 06 дугаар сарын *******7-ны орой өөрийн эцэг Д.*******гийн эзэмшлийн цагаан өнгийн **************- ХОА улсын дугаартай Бонго Жи-******* маркын ачааны автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.1 а, *******.3, 8.*******, *******1.8-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж унадаг дугуйтай зорчигч Э.ыг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.ын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч А. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь үнэн. Одоо хохирогчийн хохирлыг өөрийнхөө боломжоор төлнө.
Хохирогч Э. нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч Э.ын “...Би *******0******* оны 06 дугаар сарын *******7-ны өдөр жижүүрийн амралттай байсан бөгөөд орой харанхуй бүрэнхий болж байх үед унадаг дугуйтай гэрээсээ гараад хадам аавынхаа гэрлүү явж байтал Буянт багт байх “Өндөр Хөхий” гэдэг дэлгүүрийн гурван замын уулзварын Баатархайран тал руу эргэдэг замаар би дугуйтайгаа хөндлөн гарах үед цагаан өнгийн бонго машин ирээд миний зүүн талаас мөргөж унгаагаад зогссон. Би замын хажуу талын явган замаар явж байсан. Одоо би эмчилгээний зардал болон бусад зардлуудаа гаргаж авна.
Шинжээч эмчийн *******0******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360 дугаартай ‘...Э.ын биед гэмтэл учирсан байна. Э.ын биед сээрний Тh-3 нугалмын их биеийн түвшинд хөндлөн хугарал, баруун хацар хэсэгт 5x*******.7 см сорви, баруун нүдний баруун хэсэгт *******x1.5 см сорви, толгойн дагзны дээд хэсэгт 10.5x******* см хэмжээнд үсний халцрал, халцарсан үсний хуйх хэсэгт 3x1 см зулгарал, зүүн далны хэсэгт 3x******* см, хоёр далны дунд хэсэгт 7x3 см, 9x0.8 см зулгаралтууд, бүсэлхийн нугаламын хэсэгт 8x1 см, 9x1.5 см зулгаралтууд, бүсэлхийн нугалмын хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун өвдөг хэсэгт 3x******* см, зүүн өвдөг хэсэгт 8x1 см, 9x1.5 см зулгаралтууд, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэгт 10x1.******* см, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт *******.5x1 см, 1.3x0.8 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. ...Э.ын биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******01******* оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /ХХ-*******5-*******6 хуудас/
Замын цагдаагийн шинжээчийн *******0******* оны 07 дугаар сарын 19-ний өдрийн '...Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын акт, гэрч холбогдогч нарын мэдүүлэг зэрэгтэй танилцаж дүгнэхэд **************- ХОА улсын дугаартай киа бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч А. МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчсөн байна. Жолооч А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.1.а /Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, *******.3.а /Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн ******* дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, 8.******* /Эсрэг хөдөлгөөнтэй ******* эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. *******1.8 /Хүн тээвэрлэхийг хориглосон тохиолдолд а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн... гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Жолооч А. нь **************- ХОА улсын дугаартай киа бонго маркийн тээврийн хэрэгслийн тоормозны механизм ажиллахгүй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж зогсоох арга хэмжээ аваагүй буруутай үйлдлээс үүдэн уг зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /ХХ-*******9 хуудас/
Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 83 дугаар хуудас/,
Автомашин үнэлсэн тухай тайлан /хх-ийн 53 дугаар хуудас/,
Эд зүйлс үнэлсэн тухай тайлан /хх-ийн 50 дугаар хуудас/,
Хэргийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-1******* хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч А. нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах гурван замын уулзварын засмал зам дээр *******0******* оны 06 дугаар сарын *******7-ны орой өөрийн аав Д.Адъяагийн эзэмшлийн цагаан өнгийн **************- ХОА улсын дугаартай Бонго Жи-******* маркын ачааны автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.1 а, *******.3, 8.*******, *******1.8-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж унадаг дугуйтай зорчигч Э.ыг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлс үнэлсэн тухай тайлан, хэргийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба өсвөр насны шүүгдэгч А.од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч А.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч А.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Э.ын мөрдөн байцаалтанд болон өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 360 дугаартай дүгнэлт, замын шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.
Өсвөр насны шүүгдэгч А. нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч А. нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Э.од гэмт хэргийн улмаас хохирол учирсан нь хэрэгт авагдсан 116-119-р хуудсанд байгаа ******* хуудас баримт шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А., иргэний хариуцагч Д.******* нараас 750870******* төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны яллагдагч А.ын иргэний хариуцагч Д.*******гийн эзэмшлийн **************- ХОА улсын дугаартай цагаан өнгийн Бонго Жи-******* маркийн автомашиныг битүүмжилж өсвөр насны яллагдагч А.ын иргэний хариуцагч Д.*******д хариуцуулсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******, 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн Адяагийн ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангиийн 8.1 дүгээр зүйлийн *******, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, *******-т тус тус зааснаар өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг Д.*******д даалгасугай.
*******.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хассаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч А. нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А., иргэний хариуцагч Д.******* нараас 750870******* төгрөгийг гаргуулан хохирогч Э.од олгосугай.
7.Өсвөр насны яллагдагч А.ын иргэний хариуцагч Д.*******гийн эзэмшлийн **************- ХОА улсын дугаартай цагаан өнгийн Бонго Жи-******* маркийн автомашиныг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын *******0******* оны 08 сарын 06-ны өдрийн 5/91 тоот тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч А.од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС