| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2536001230291 |
| Дугаар | 09 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 09
2026 0 0 2026/ДШМ/09
Н.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.******* даргалж, шүүгч М.*******, шүүгч Ж.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.*******, хохирогч Ш.*******, түүний өмгөөлөгч Г.*******, яллагдагчийн өмгөөлөгч Б.*******, Б.*******, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/568 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн Н.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Ховд аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 200 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2005 оны 0 дугаар сарын 02- ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ургийн овогт *******.
2. Яллагдагч Н.******* нь Ховд аймгийн сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Рояал авто угаалга дотор 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Ш.*******ын биед зүүн талын нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод хананы зөрүүгүй хугарал, 2 нүдний доод зовхи, 2 хацрын хэсгийг хамарсан цус хуралт, 2 нүдний алимны цус хуралт бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
. Ховд аймгийн прокурорын газраас Н.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч ургийн овогт *******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,
4.2 Хэрэг прокурорт очтол яллагдагч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
4. Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Яллагдагч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээч эмч Д.ын 2025 оны дугаар сарын 0-ны өдрийн дугаартай дүгнэлтээр яллагдагч Н.*******ы биед “зүүн өвдөгний үений дотор талын холбогч шөрмөсний урагдал, зүүн өвдөгний үений дотор саран жийргэвчний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан мөн Н.*******ы 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн эмчийн үзлэгийн хуудсанд “2025 оны 01 дүгээр сарын 17-нд явганаас унаж гэмтсэн одоо зүүн өвдгөөр өвдөнө, эмзэглэл ихтэй хөдөлгөөн хязгаарлагдсан” гэж бичигдсэн бичвэр мөн гэрчээр мэдүүлэг өгсөн эмч "******* ирж үзүүлэх үедээ хоёр хөл өвдөж байна гэж хэлж байсан" гэх зэрэг нотлох баримтууд нь тэр өдөр компютер томографиар авахуулсан Н.*******ы өвдөгний зургийн хариу буюу "...... хугарал гэмтлийн өөрчлөлтгүй" гэх оношийг няцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар яллагдагч Н.*******ы зүүн өвдгөнд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр компьютер томографиар авахуулсан зургийн хариугаар нотлогдож байна. Мөн хэрэг учралын үед Ш.*******, Н.******* нар нь харилцан зодолдсон гэдгийг тухайн үед хамт байсан гэрч хүртэл гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг.
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Н.*******ы биед үзлэг хийсэн эмч болох Бэрикболоос гэрчээр мэдүүлэг авахдаа үзлэг хийх үед болон компьютер томографиар харах үед Н.*******ы зүүн өвдгөнд ямар нэгэн гэмтэл учирсан байсан эсэх, эмчийн үзлэгийн хуудсанд ямар учраас 2025 оны 01 дүгээр сарын 17-нд явганаас унаж гэмтсэн гэж бичигдсэн болох, тухайн үед Н.******* нь энэ талаар ийм тайлбар хэлж байсан эсэх, Н.*******ы 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авахуулсан компьютер томограф шинжилгээний CD бичлэгийг уншиж хариуг бичсэн эмч болох оос Н.*******ы зүүн өвдгөнд ямар нэгэн гэмтэл байсан эсэх талаар гэрчийн мэдүүлэг авах, гэрч ыг дахин байцааж тухайн үед зодооныг хэн эхэлсэн болох, Н.*******ы гэр бүлийн болон бусад ойр дотны хүмүүсээс Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр явганаас унаж бэртэж байсан эсэх, зүүн өвдгөндөө хэзээнээс эхлэн гэмтэл авсан болох зэрэг асуултыг асууж бодит байдлыг эцэслэн тогтоох шаардлагатай байгаа юм.
Иймд дээрхи Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлд 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Яллагдагч Н.*******ы өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие давж заалдах гомдол гаргаснаас хойш үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Хавтаст хэргийн материалтай танилцаад давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч Б.*******ийн гаргасан гомдлыг дэмжиж байр суурьтай оролцож байна. Хэргийн материалтай танилцаж үзээд мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд байна гэж би харж байгаа юм.Тэгэхлээр ерөнхий агуулгаараа бол шүүгчийн захирамж өөрөө буюу агуулгын хувьд мөрдөн байцаалтад буцааж байгаа шийдвэр үндэслэлтэй боловч үндэслэж байгаа хэсэг нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байна. Хохирогч, яллагдагч Н.*******ы биед учирсан гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан, тэгээд өөрийн санаачилгаараа хоёр дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл 2 хүнийг яллагдагчаар татаж шалгах ёстой. Манай үйлчлүүлэгчийн зүүн талын өвдгөнд гэмтэл учраад мэс ажилбар хийгдсэн талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Н.*******ы биед хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо. Анх яллагдагч Н.******* 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Миний зүүн талын өвдгөнд хохирогчоор тогтоогдсон Ш.******* өшиглөөд гэмтэл учруулсан...” гэж хэлсэн байдаг. Энэ нь өөрөө гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл буюу бид харилцан зодолдсон гэдэг зүйлийг хэлж байгаа юм.
Үүнийг Цагдаагийн байгууллага үндэслэлтэй юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж тогтоохгүйгээр орхигдуулсан. Улмаар түүний өмгөөлөгч Б.******* 2025 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандаж хүсэлт болон холбогдох баримтуудыг хавсаргаж гаргасан байдаг. Улмаар шинжээчийн дүгнэлт гарч Н.*******ы биед “тухайн хэрэг учрал гарах үед хүндэвтэр гэмтэл үүссэн байна” гэж гарсан байдаг.
Цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрлийн шийдвэр гаргах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гаргаагүй. Тэгээд уг хэрэг прокурорын шатанд ирэх үед мөн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан байдаг. Гэтэл прокурор хариу мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэсэн байдаг. Прокурор нь иргэний гомдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэх хариу мэдэгдэх хуудсаар шийдэхгүй. Тусгайлсан эрх зүйн баримт бичиг байх ёстой шүү дээ.
Гэтэл шүүхийн шатанд ирээд өмгөөлөгч хүсэлт гаргахад шүүх өөрийн эрх хэмжээнд байхгүй дүгнэлт гаргасан. Н.*******ы өвдгөнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийг яллагдагчаар татах үндэслэл байхгүй байна гэж шууд заасан. Мөн гэрч нар хэрэгт өгсөн мэдүүлэгтээ хоёр өөр мэдүүлэг өгсөөр байхад уг мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилж өгсөн байгаа. Гэтэл анхан шатын шүүх хэргийн хүрээнээс халсан ажилласан шийдвэрийг гаргаж хэрэгт нэмэлт ажиллагаа хийхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, захирамжийн тодорхойлолт, хэсгийн .1, .2, 4 дүгээр зүйлд заасан хэсгүүдийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү.
7. Хохирогч Ш.*******, түүний өмгөөлөгч Г.******* нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмтлийн зэргээс шалтгаалж зүйлчлэл өөрчлөгдөх магадлалтай гэж үзэж байгаа гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Тус хэрэгт өмгөөлөгч Б.*******оос гаргасан "Ш.*******ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж өгнө үү" гэх хүсэлтийг шийдвэрлэсэн холбогдох өвчтөний лавлагаа мэдээлэл болон эмчээс гэрчийн мэдүүлэг авсан, мөн шүүгчийн захирамжид заасан тус хэрэгт хамтран оролцсон талаарх мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах талаар шийдвэрлэнэ. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 568 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.*******ыг Ховд аймгийн сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” авто угаалга дотор 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Ш.*******ын биед зүүн талын нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод хананы зөрүүгүй хугарал, 2 нүдний доод зовхи, 2 хацрын хэсгийг хамарсан цус хуралт, 2 нүдний алимны цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон гэж дүгнэн шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийг товлон зарлаж, хүсэлтийг хэлэлцээд “яллагдагчийн өмгөөлөгч Б.*******ийн хохирогч Ш.*******ыг тус хэрэгт яллагдагчаар татаж өгөхийг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзсан прокурорын тогтоол үндэслэлтэй, харин шүүх өөрийн санаачилгаар “хэрэгт авагдсан гэрч Н., хохирогч Ш.******* нарын мэдүүлгүүдээр хохирогч Ш.*******ыг тэнд байсан хүн нийлж зодсон талаар мэдүүлсэн байхад Т., Б. нарыг яллагдагчаар татаагүй байна, иймд эрүүгийн хэрэг үүсгэж тэднийг яллагдагчаар татах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан“... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэж яллагдагч Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Яллагдагчийн өмгөөлөгч Б.******* нь “... 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар яллагдагч Н.*******ы зүүн өвдгөнд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан болох нь компьютер томографийн зургийн хариу, үзлэг хийсэн эмч мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд хэрэг учралын үед Ш.******* Н.******* нар нь харилцан зодолдсон гэдгийг тухайн үед байсан гэрч Н. мэдүүлсэн. Иймд хэргийн бодит байдлыг эцэслэн тогтоох шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
5. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад “прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд яллагдагч Н.*******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж үзэн “хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна” гэж дүгнэлээ.
5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан.
Гэтэл “анхан шатны шүүх гэрч Т. /“Рояал” угаалгын газрыг хувиараа ажиллуулдаг гэх Б./ яллагдагч Н.*******ы хүү нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь буруу байна.
Харин гэрч Т. /Б./ Н.*******ы хүү Б. нар нь хохирогч Ш.*******ыг яллагдагч Н.******* зодох үед хамтран оролцсон, бүлэглэж үйлдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах нь “хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь агуулгын хувьд үндэслэлтэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
5.2 Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 11-д нийцэхгүй юм. Иймд анхан шатны шүүх яллагдагч Н.*******ы зүүн өвдөг нь хэрэг болохоос өмнө өвддөг байсан гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаарх яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Б.******* нь “эмч , Д., гэрч Н. нарыг гэрчээр асуулгах, хохирогч Ш.*******ыг яллагдагчаар татуулах тухай” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг прокурор шийдвэрлэж ямар нэгэн эрх зүйн акт үйлдэхгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа талаараа Прокурорын хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарласан нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
5.4 Түүнчлэн уг шүүгчийн захирамжид дурдсан Т. гэх хүн хохирогч Ш.*******ыг зодсон байж болзошгүй талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд “Рояал” угаалгын газрыг хувиараа ажиллуулдаг гэх Б.ыг гэрчээр асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, харин уг хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т. мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Иймд “хохирогчийг нийлж зодсон гэх угаалгын газрын эзэн Т.”, гэж, ...Т.... нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй..." гэж, мөн яллагдагч Н.*******ы нэрийг Н.Батсайхан гэж удаа дараа захирамжийн тодорхойлох хэсэгт бичсэн нь үндэслэлгүй, дээрх алдааг цаашид гаргахгүй байх талаар анхаарах нь зүйтэй байна.
5.5 Яллагдагч Н.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар Прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, талуудад танилцуулаад давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай албан бичиг үйлдсэн байна.
Гэтэл хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу 41 хоногийн дараа Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нь хэргийн оролцогчийн шүүхээр хэргийг түргэн шуурхай, хуульд заасан хугацааны дотор хянан шийдвэрлүүлэх эрх ноцтой зөрчигдсөн, түүнчлэн шүүхийн ажилтан хэргийг харьяалах шүүхэд нэн даруй хүргүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Цаашид энэ төрлийн алдаа зөрчлийг гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг зориуд тэмдэглэж байна.
6. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг агуулгын хувьд хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул яллагдагчийн өмгөөлөгч Б.*******ийн "хохирогч Ш.*******ыг яллагдагчаар татаж өгнө үү" гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/568 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ