| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1365/э |
| Дугаар | 1437 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: И.Ариунсанаа
шүүгдэгч: Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ж А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806058381634 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ж А, 19 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 01-16-г тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Ж.А нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын гадна Ц.Нтэй маргаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 16-17 цагт би найз охинтойгоо хамт зочид буудал орсон. Манай найз охин тамхи авах гээд дэлгүүр гарсан. Тэгээд би өрөөндөө байж байсан чинь гадаа хэрүүл болоод байхаар нь гараад харсан чинь манай найз охиныг үүдэнд ресепшин 21 нас хүрээгүй гээд оруулахгүй гээд маргалдаад зогсож байсан. Хохирогчийн найз охин нь манай найз охиныг элдвээр доромжилж дуудсан гэсэн. Тэгээд юу болсон, яагаад оруулахгүй байгаа юм гээд очсон чинь хохирогч намайг эхлээд цохихоор нь би татаж мөргөөд 2 удаа цохисон. Тэгээд хөмсөгнөөс нь цус гараад гарч яваад цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд өгсөн. Надад гэмтэл учраагүй гэв.
Шүүгдэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр Цайзын буудалд очиж найзуудтайгаа уулзаж уусан. Найз Баярхүү, үл таних хоёр залуу, манай найз охин бид нар хамт тэр буудалд ууж байсан. Удалгүй хуурай дүү А бид нар хамт тэр буудалд ууж тамхи авахаар дэлгүүр гарсан. Гэтэл манай найз охиныг эргээд буудалруу орох гэтэл буудлын ажилчин 21 нас хүрээгүй гээд оруулахгүй гэсэн байсан. Буудлын шатан дээр Н хамт явсан хүүхэн манай найз охинтой хэрэлдэж 14 настай биеэ үнэлэгч гэж харааж байхыг сонсоод гараад очтол хэрүүл үргэлжилж байсан.Гэтэл Н найз хүүхний хамт Н гэх буудлын доор байх дэлгүүрээс гарж байхад нь би очоод юу болоод байгаа юм бэ хөгшөөн? Адилхан архи дарс уусан хүмүүс байна гээд эвээр учраа олох гээд гараад очтол үг дуугүй буудалруу гүйгээд орсон. Тэгээд эргээд нэг найзыгаа дагуулаад гарч ирээд Н намайг заамдаж аваад чи одоо намайг яах юм бэ? гээд хоёроос гурван удаа намайг цохиход би найзыг нь түлхээд би Н-ийг татаж ирээд мөргөсөн. Ийм асуудал болсон гэжээ. / хх-н 37/
Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 06 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүрэгт байрлах Р зочид буудалд гурван найзын хамт 4-үүлээ уухаар орсон. Бид нар ороод 0,75 граммын архи уусан. Хамт явж байсан найз болох Эма, түүний найз хоёр дэлгүүр орохоор гарсан. Тэр хоёр удаад байхаар нь би буудлын үүдэнд хэрүүл болоод байх шиг нэг эмэгтэй хүн орилоод байсан. Би гадаа гартал үл таних 20 орчим насны эмэгтэй хамт явсан найз болох Эма, түүний найз хоёр луу орилоод байсан. Би очоод тэр охиныг “чи болиоч” гэж хэлээд Эмаг гараас нь таттал тэр охин над руу орилоод эхэлсэн. Гэтэл тэр үл таних эмэгтэй хүний нөхөр нь бололтой 20-22 орчим насны эрэгтэй ирээд “чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ?” гээд надруу дайрч цохиж зодож эхэлсэн гэжээ. / хх-н 7-10/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тэр өдөр А бид хоёр гэрээсээ гараад Цайзын гэх буудалд хамт очсон. Би ороод нэг их удалгүй ганцаараа тамхи авахаар гарсан. Тэгээд тамхи авчихаад эргээд орох гэтэл буудлын ажилчин намайг чи насанд хүрээгүй байна гээд би буудлын ажилчинтай ярилцаад зогсож байтал нэг үл таних залуутай хамт явж байсан хүүхэн хамт буудлаас гарж ирж байсан. Тэр залуутай хамт явж байсан хүүхэн намайг хүүе чи насанд хүрээгүй юм биш үү. 16 настай янхан гэж доромжилсон. Би чи 16 настай янхан хаана харсан юм бэ? Гэж хэлэхэд тэр эмэгтэй гараад явсан. Удалгүй А гарч ирээд хоёулаа ундаа авч ууя гээд дэлгүүр ортол Тэр хүүхэн залуу хоёр дэлгүүр дотор архи, пиво аваад зогсож байсан. Тэгээд буудалруу орох гээд явж байхад тэр хүүхэн залуутай уулзаад найз охиноороо уучлалт гуйлгачих гээд би хэлэхэд үгүй би найзыгаа дагуулаад гараад ирье гэж хэлээд буудлаас нэг залуу дагуулаад гараад ирсэн. Тэгээд тэр хамт явсан хүүхэн нь буудлаас нэг эмэгтэй найзыгаа дагуулж гарч ирээд гараад зугтчихсан. Тэгээд л муудалцаад зодоон болсон. А тэр залууг нэг удаа татаж аваад мөргөсөн гэжээ. / хх-н 13-14/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Сарын өмнө намайг А ах болон түүний найз охин Цайзын орчим хүрээд ир гээд дуудсан. Би ойрхон явж байсан учир хурдан очсон. Би очиход тэд нар 5-лаа Р гэх зочид буудалд архи уугаад сууж байсан. Тэгээд би ороод удалгүй гарсан. Би гадаа гарах буудлын үүдэнд байхад үл таних залуу, нэг эмэгтэйн хамт А ахын найз охин нар хоорондоо муудалцаж байсан. Тэр эрэгтэй А ахын найз охиныг их бүдүүлэг хараалаар харааж доромжилж байсан. Найз охин нь харилцан хэрэлдэж байтал А ах “чи одоо яах гээд байгаа юм бэ?” гэтэл тэр эрэгтэй хүрч ирээд Билгээ ахыг түрүүлж ирээд нэг удаа хацар уруу нь цохьсон. Цохисоны дараа Билгээ ахын шанаа ньь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд Билгээ ахын уур нь хүрээд тэр залууг эргүүлээд ганц хоёр удаа цохиод нэг удаа мөргөсөн. Зодооны эхлэл тэр үл таних залуу эхэлж хэрүүл зодоон үүсгэсэн гэжээ. / хх-н 40-41/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 20-21/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8446 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ц.Нн биед тухайн үед зүүн хөмсөгний шарх, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
6.Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно. /хх-н 23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24,46/
Ж.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: ял шийтгэгдэж байгаагүй болохыг тодорхойлсон байна. /хх-н 27/
Ж.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38-39/
Ж.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/ зэрэг болно.
Ж.А нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын гадна Ц.Нй маргаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Ц.Н-н биед тухайн үед зүүн хөмсөгний шарх, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болногэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8446 дугаартай шинжээчийн дүгнэлт
Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би очоод тэр охиныг “чи болиоч” гэж хэлээд Эмаг гараас нь таттал тэр охин над руу орилоод эхэлсэн. Гэтэл тэр үл таних эмэгтэй хүний нөхөр нь бололтой 20-22 орчим насны эрэгтэй ирээд “чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ?” гээд над руу дайрч цохиж зодож эхэлсэн. / хх-н 7-10/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Тэр залуутай хамт явж байсан хүүхэн намайг хүүе чи насанд хүрээгүй юм биш үү. 16 настай янхан гэж доромжилсон. Би чи 16 настай янхан хаана харсан юм бэ? Гэж хэлэхэд тэр эмэгтэй гараад явсан. Удалгүй А гарч ирээд хоёулаа ундаа авч ууя гээд дэлгүүр ортол Тэр хүүхэн залуу хоёр дэлгүүр дотор архи, пиво аваад зогсож байсан. Тэгээд буудал руу орох гээд явж байхад тэр хүүхэн залуутай уулзаад найз охиноороо уучлалт гуйлгачих гээд би хэлэхэд үгүй би найзыгаа дагуулаад гараад ирье гэж хэлээд буудлаас нэг залуу дагуулаад гараад ирсэн. Тэгээд л муудалцаад зодоон болсон. А тэр залууг нэг удаа татаж аваад мөргөсөн гэсэн мэдүүлэг . /хх-н 13-14/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэр эрэгтэй Аг ахын найз охиныг их бүдүүлэг хараалаар харааж доромжилж байсан. Найз охин нь харилцан хэрэлдэж байтал А ах “чи одоо яах гээд байгаа юм бэ?” гэтэл тэр эрэгтэй хүрч ирээд Б ахыг түрүүлж ирээд нэг удаа хацар уруу нь цохьсон. Цохисоны дараа Б ахын шанаа нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд Б ахын уур нь хүрээд тэр залууг эргүүлээд ганц хоёр удаа цохиод нэг удаа мөргөсөн. Зодооны эхлэл тэр үл таних залуу эхэлж хэрүүл зодоон үүсгэсэн гэсэн мэдүүлэг. /хх-н 40-41/
Шүүгдэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Нн хамт явсан хүүхэн манай найз охинтой хэрэлдэж 14 настай биеэ үнэлэгч гэж харааж байхыг сонсоод гараад очтол хэрүүл үргэлжилж байсан.Гэтэл Н найз хүүхний хамт Н гэх буудлын доор байх дэлгүүрээс гарч байхад нь би очоод юу болоод байгаа юм бэ хөгшөөн? Адилхан архи дарс уусан хүмүүс байна гээд эвээр учраа олох гээд гараад очтол үг дуугүй буудал руу гүйгээд орсон. Тэгээд эргээд нэг найзыгаа дагуулаад гарч ирээд Н намайг заамдаж аваад чи одоо намайг яах юм бэ? гээд хоёроос гурван удаа намайг цохиход би найзыг нь түлхээд би Нг татаж ирээд мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ж.А нь өөрийнх нь найз охин Н найз охинтой маргалдсан асуудлаас болж Н өөрийг нь эхэлж цохиосноос болж түүний толгой орчимд нь мөргөсөнөөс н.Нн биед зүүн хөмсөгний шарх, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Ж.А дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд Ж.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н эмчилгээний зардалд нэхэмжилсэн 338.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.
Ж.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ж А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.А 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Ж.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн дүгээр гудамжны 16г тоотод оршин суух /РД: УК94051736/ Ж.А 338.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10-15 тоотод оршин суух /РД: УК90012876/ Ц.Н олгосугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН