2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/04689

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 02

191/ШШ2026/04689

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дгийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  У******* э******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний эгт 122,942,074 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У******* э******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-тай 2023.09.03-ны өдөр №23/26 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь 110 кв-ын АШ-107, 108-н завсрын төмөр бетон тулгуур №13, №14, №20-г буулгаж шинээр У110-2+14 маркийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж, шилжүүлэх ажлыг 687,942,074 төгрөгийн төсөвт өртөгөөр доголдолгүй бүрэн гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн.

Хариуцагч буюу захиалагч нь гэрээний төлбөрт 2023.10.05-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024.02.06-ны өдөр 250,000,000 төгрөг, 2024.10.23-ны өдөр 115,000,000 төгрөг, нийт 565,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн боловч үлдэгдэл 122,942,074 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн гээ биелүүлж үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг хариуцагч талаас удаа дараа шаардаж, хугацаа олгосон боловч хариуцагч тал гээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэж гэрээний үлдэгдэл төлбөр болох 122,942,074 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У******* э******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-тай 2023.09.03-ны №23/26 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч буюу У******* э******* ХХК нь 110 кв-ын АШ-107, 108-н засварын завсрын төмөр болон тулгуур №13, №14, №20-г буулгаж шинээр У110-2+14 маягийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж шилжүүлэх ажлыг тухайн ажил гүйцэтгэх гэрээний 5 дахь хэсэгт заасны дагуу 687,942,074 төгрөгийн өртгөөр харилцан тохиролцсон болно.

Хариуцагч тал Д******* ХХК нь 110 кв-ын АШ-107, 108-н засварын завсрын төмөр болон тулгуур №13, 14 зэрэг тулгууруудыг солих ажлыг хийж гүйцэтгэсэн тул У******* э******* ХХК-нд 2023.09.03-ны №23/26 тоот ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гэрээний ерөнхий нөхцлийн 6 дахь хэсгийн 6.3-н а /гүйцэтгэсэн ажлын үнэлгээ/ хэсгийг баримтлан гэрээний тусгай нөхцлийн 16 дугаар заалтын в /ажил дууссан акт үйлдсэнээр/ хэсгийг баримтлан захиалагч нь ажил гүйцэтгэгч болох У******* э******* ХХК-ийн дансанд 2023.10.05-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024.02.05-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин №20 дугаартай тулгуурыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024.10.23-ны өдөр У******* э******* ХХК-ийн дансанд 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэлх хугацаанд талбай дээр №20 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгээгүй буюу АКТ үйлдсэн баримт бичиг байхгүй болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

2023.09.03-ны өдрийн №23/26 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, УБ хот БЗД 8-р хороо, 110 кВ-ын АШ-107, 108 цахилгаан дамжуулах агаарын шуг тулгууруудыг хүчитгэх, завсрын тулгууруудыг анкер тулгуураар солих угсралтын ажлын төсөв, У******* э******* ХХК-ийн гүйцэтгэлийн бичиг баримт, Зураг төслөөс өөрчлөгдөж хийгдсэн ажлуудын жагсаалт №1, Гүйцэтгэлийн болон техникийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгсөн акт №2, Дутуу хийгдсэн ажлын жагсаалт №3, Барилга угсралтын ажлын хүрээнд угсарч суурилуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт №4, Цахилгаан дамжуулах агаарын шуг үндсэн үзүүлэлтийн тодорхойлолт №5, Цахилгаан дамжуулах агаарын шуг трассын дагуух газрын тодорхойлолт №6, Цахилгаан дамжуулах агаарын шуг төмөр тулгуурын угсралтын ажлын акт №7, Төмөр тулгуурын тодорхойлолт №8, Төмөр тулгуурын суурийн ажлын жагсаалт №9, Төмөр тулгуурын суурийг угсрах ажлын журнал №10, Цахилгаан дамжуулах агаарын шуг төмөр тулгуурын суурын угсралтын ажлын акт №11, Хөндийрүүлэгчийн тодорхойлолт №12, Дамжуулагч утасны бэхэлгээний тоноглолуудын тодорхойлолт №13, ЦДАШ-ын гарц ба огтлолцолын үзлэгийн акт №14, ЦДАШ-ын тулгуурын газардуулгын ажлын акт №15, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ *******, У******* салбарын 2025.01.28-ны өдрийн 02/31 тоот албан бичиг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ *******, У******* салбарын 2026.03.12-ны өдрийн 02/115 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт, Н Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг З х газрын 2026.03.19-ний өдрийн 04/605 тоот албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагч нотлох баримтаар,

2023.11.03-ны өдрийн актын хавсралт, 2023.11.06-ны өдрийн актын хавсралт, 2023.11.07-ны өдрийн актын хавсралт, 2023.11.08-ны өдрийн актын хавсралт, 2023.11.09-ний өдрийн актын хавсралт, 2023.11.05-ны өдрийн актын хавсралт, 2023.11.04-ний өдрийн актын хавсралт, 2023.11.05-ны өдрийн актын хавсралт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч У******* э******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний эгт 122,942,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

2.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2023.09.03-ны өдрийн №23/26 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагч талд хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 122,942,074 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбарынхаа үндэслэлийг нэхэмжлэгч нь №20 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгээгүй буюу акт үйлдсэн баримт бичиг байхгүй гэж мэтгэлцсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

4.1.У******* э******* ХХК болон Д******* ХХК харилцан тохиролцон 2023.09.03-ны өдөр №23/26 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь 110 кв-ын АШ-107, 108-н завсрын төмөр бетон тулгуур №13, №14, №20-г буулгаж шинээр У110-2+14 маркийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж, шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэх, Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 687,942,074 төгрөг төлөх гийг хүлээсэн байна.

 

4.2.Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлаас №13, №14-г буулгаж, шинээр У110-2+14 маркийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж, шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн акт үйлдсэн болох нь У******* э******* ХХК-ийн гүйцэтгэлийн бичиг баримт/ХХ-ийн 16-37 хуудас/, хариуцагч талаас гаргаж өгсөн актын хавсралт/ХХ-ийн 59-66/-аар,

 

4.3.Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд 2023.10.05-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024.02.06-ны өдөр 250,000,000 төгрөг, 2024.10.23-ны өдөр 115,000,000 төгрөг буюу нийт 565,000,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5028320514 тоот дансны хуулгаар,

 

4.4.Гэрээгээр тохиролцсон ажил болох №20 дугаартай тулгуурыг У110-2+14 маркийн төмөр анкер тулгуураар шинэчлэн шугам зөөж, шилжүүлээгүй. Ашиглагч байгууллага болох ******* ******* нь №20 дугаартай тулгуурыг зөөх шаардлагагүй гэж үзэн У******* э******* ХХК-иас 1 ком анкер тулгуур, дагалдах арматурууд, суурийн хамт хүлээн авч, ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзсэн болох нь ******* *******-ийн У******* салбарын 2025.01.28-ны өдрийн 02/31 тоот албан бичиг, 2026.03.12-ны өдрийн 02/115 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон.

 

5.Зохигч 2023 оны 09 сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр тохиролцсон ажил болох №13, №14 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар болон ажлын хөлсөнд 565,000,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй, харин №20 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх, үлдэгдэл ажлын хөлсийг төлөх эсэх дээр маргаантай байна.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх гийг тус тус хүлээнэ. 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2023.09.03-ны өдөр №23/26 тоот гэрээний 1-т Энэ гэрээний дагуу гүйцэтгэгч нь ******* *******-ийн 2022.10.25-ны өдрийн 01/2022 тоот техникийн нөхцөл Бэлл Лийн ХХК-ийн Шифр: BL23-IX тоот ажлын зургийн дагуу захиалагчийн хэрэгжүүлж байгаа /БЗД-ийн 8-р хороо/ төслийн талбайд 110 кВ-ын АШ-107, 108-ын засврын төмөрбетон тулгуур №13, 14, 20-г буулгаж шинээр У110-2+14 маягийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж шилжүүлэх ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид гэрээний дагуу ажлын хөлс төлөх эг хүлээнэ. 5-т энэхүү гэрээний дүн 687,942,074 төгрөг байна гэж зааснаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь 2.1-ээс 2.6-т заасан эрхийг эдэлж, гийг хүлээхээр, гүйцэтгэгч нь 3.1-ээс 3.26-т заасан эрхийг эдэлж, гийг хүлээхээр тохиролцсон.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т Гүйцэтгэгч нь сүүлийн төлбөрийн нэхэмжлэхийг ажлыг бүрэн гүйцэтгэж, талууд ажил дууссан акт үйлдсэн, ажилтай холбоотой бүх бичиг баримт /барилгын ажлын актууд, тоног төхөөрөмжийн паспорт, гарал үүслийн бичиг, фото альбом г.м/-ийг захиалагчид хүлээлгэн өгсний дараа ирүүлнэ, 4.6-т Ажлын гүйцэтгэл, Гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил дууссан тухай акт үйлдэнэ. Ажил дууссан актын загсварыг хавсралтаар батлана. Ажил дууссан актыг үндэслэн Захиалагч төлбөрийн мэдэгдэл үйлдэж, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

7.Хариуцагч нь №20 дугаартай тулгуурын ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй бөгөөд акт үйлдсэн баримт бичиг байхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн №13, №14 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэлийн бичиг баримтаас үзвэл тухайн төслийн ажлын захиалагч нь Н з х газар, захиалагчийн ашиглагч байгууллага нь ******* *******, ерөнхий гүйцэтгэгч нь Д******* ХХК, туслан гүйцэтгэгч нь У******* э******* ХХК байна.

 

Хэрэгт авагдсан ******* *******-ийн У******* салбарын 2025.01.28-ны өдрийн 02/31 тоот албан бичиг, 2026.03.12-ны өдрийн 02/115 тоот албан бичгээр ашиглагч байгууллага буюу ******* ******* нь №20 дугаартай тулгуурыг зөөх шаардлагагүй гэж У******* э******* ХХК-иас 1 ком анкер тулгуур, дагалдах арматурууд, суурийн хамт хүлээн авч, ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзсэн.

Мөн З х газрын 2026 оны 03 сарын 19-ний өдрийн 04/605 тоот тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр Н төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4,27 км авто зам, Улиастайн голын 97,3 к/м төмөрбетон г ажлыг Д******* ХХК болон Т******* г д ХХК-ийн түншлэл гүйцэтгэж 2024 оны 12 сарын 13-ны өдрийн ЗБ-24/26 тоот комиссын актаар байнгын ашиглалтад оруулсан бөгөөд тус ажлын санхүүжилтыг бүрэн олгосон болно гэжээ.

 

Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл Н з х г хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ерөнхий гүйцэтгэгч Д******* ХХК нь нэхэмжлэгч У******* э******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. №20 дугаартай тулгуурыг ашиглагч байгууллага буюу ******* ******* зөөх шаардлагагүй гэж үзэж, тухайн тулгуурыг солиход ашиглах бараа материал болон суурийн ажлыг хүлээн авч, ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзсэн, Захиалагч болох Н з х г ерөнхий гүйцэтгэгч Д******* ХХК-д төслийн санхүүжилтийг бүрэн олгосон болох нь тогтоогдож байна.

 

8.Иймд У******* э******* ХХК, Д******* ХХК-ийн хооронд 2023 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан №23/26 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээний эгт 122,942,074 төгрөгийг хариуцагч Д******* ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

9.Хариуцагч тал 2026 оны 04 сарын 02-ны өдрийн 11:30 цагийн шүүх хуралдааны товыг 2026 оны 03 сарын 03-ны өдөр мэдэж, хэргийн материалтай 2026 оны 03 сарын 25-ны өдөр танилцсан болох нь хариуцагчийн төлөөлөгч Г.Нын шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудас, хэргийн материал танилцуулсан баримтад зурсан гарын үсгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

10.Хавтаст хэргийн 114-119-р хуудас, 132-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

11.Нэхэмжлэгч У******* э******* ХХК-ийн 2025.11.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 772,661 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д******* ХХК-иас 772,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У******* э******* ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Д******* ХХК-иас 122,942,074 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У******* э******* ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У******* э******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 772,661 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 772,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У******* э******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Н иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах эгтэй, энэхүү гээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН