Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч О.й, О.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.й, О.******* нарт холбогдох эрүүгийн 1836000000129 дугаартай, 178/2018/0150 /Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух байнгын хаягтай. Урьд ял шийтгүүлж байгаагүй, ПЛ9403*******19 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******н *******

Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух байнгын хаягтай, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгиин хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, тоот регистрийн дугаартай, ******* машан овогт *******н й

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч О й. О.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Ховд сумын ******* багийн Нарийн давааны ам гэх газар 2018 оны 08 сарын 06-ны өдөр хохирогч Б.ыг зодож эрүүл мэндэд эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О й. О.******* нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.й нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би О.*******тай бүлэглэн Б.ыг зодож хохирол учруулсандаа харамсаж байна хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв. Хохирогчоос гарсан бодит хохрлыг төлнө.  

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би О.йтай бүлэглэн Б.ыг зодож хохирол учруулсандаа харамсаж байна хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхээс гарсан бодит хохирлыг О.йгийн хамт төлнө.  

Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Буркитбай нь намайг тоглоомоор далимдуулан намайг хэл амаар доромжилж боож дахиж зодсон. Тэгээд би адуугаа тууж явж байтал мориноосоо бууж намайг боож унагааж намайг нүүр ам руу алгадсан. Тэгээд би гэртээ ирээд байж байтал нөгөө 3 гэрт эргэж ирсэн. Буркитбайгийн дүү й орж ирээд чи зодоон хийлээ гэж надруу дайрч миний идэж байсан хоолыг цацаад миний эрүү, амруу өшиглөж хэд хэдэн удаа алгадаад миний баруун хөмсөгний дээд тал буюу духны хэсэгт шалбарсан, хамар хугарсан, амьсгал авч болохгүй байгаа доод уруулын дотор тал ялзарсан, 2 чихний хэнгэрэг цоорсон гэсэн онош тавьсан. О.******* нь чих, толгой, нүүр, эрүү хэсэг рүү зөндөө олон удаа цохиж зодсон юм. О.й нь манай гэрт миний хамар луу өшиглөж хугалсан юм..." гэсэн мэдүүлэгүүд /хх-ийн 16-17, *******-23 дугаар хуудас/

З.Гэрч Б.Шоншыбай нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би малаа хариулсан. Малаас орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд ******* ах Хизат гэдэг хүний хамт архи уугаад сууж байсан. Тэгж байтал адуунаас ирж явна гээд орж ирсэн. орж ирээд цай уугаад ******* ах нартай ярилцаад сууж байгаад би гадаа гарчихаад ороод ирэх хооронд маргалдаад сууж байсан. Тухайн үед адуундаа явна гээд гартал араас нь Нагашбай, ******* 2 дагаж гараад ******* ах ыг барьж аваад тоглож ноцолдоод эхэлсэн. Би тэр хоёрыг зодолдох гээд байгааг мэдээд ******* ахад та боль гэрт орж унтаж амар адуунаасаа морь барих гэж явж байгаа юм байна гэгээ тасрахаас өмнө очоод адуугаа барьж аваг гэж хэлсэн. Тэгээд ноцолдож байсан хүмүүс босоод хажуугаар нь Нагашбай инээгээд нэг юм хэлтэл ******* ах дахин ыг барьж авсан. Би д ах согтуу байна чи явчих гэж хэлсэн. Тэгтэл явах гээд мориндоо мордсон чинь Нагашбай ах очоод ы морины хазаарыг аваад морийг нь суллаад явуулчихсан. ******* ах ы нүүрлүү нилээн чанга нэг удаа алгадсан. ы хамраас бага зэрэг цус гарчихсан байсан. ******* ахын толгойноос бас цус гарчихсан байсан. Бахатын гэрт ороод й ах ыг зүүн хөлөөрөө нүүрэн тус газарлуу өшиглөсөн. ы хамраас дахиад цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/

4.Гэрч Хазине нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би , ******* хоёрыг хооронд нь эвлэрүүлээд сууж байтал *******гийн төрсөн дүү й гаднаас орж ирээд манай хүүгийн нүүрлүү пизда минь чамайг ална гээд дайрсан. й таваг шидэж манай хүү ы нүүрлүү өшиглөсөн. Манай хүүгийн хамар амнаас цус алдаж бид нар йг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 431 дугаартай “Б.ы биед хамар ясны зүүн төгсгөл хэсэгт хугарал, 2 талын дунд чихний хурц улайлт үрэвсэл, сонсгол бууралт, тархи доргилт, хамрын нуруунд 4x2 см цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд 1x1 см зулгаралт, цүс хүралт, зүүн чамархайн хуйханд ЗхЗсм зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт 0.5х2см, зүүн чихний дээд хэсэгт 1x0.5см, зүүн гарын шуунд 2x1 см тус бүр өнгөц зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. Б.ы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэндийн болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн өдөр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.й, О.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Ховд сумын ******* багийн Нарийн давааны ам гэх газар 2018 оны 08 сарын 06-ны өдөр Б.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол  учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул  шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О й, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч О й, О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч О й. О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б.ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 492 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.

Шүүгдэгч  О й. О.******* нар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

            Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүх хялбаршуулсан журмаар О й. О.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж  прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат нь нийт 1.576.650 төгрөг нэхэмжэлсэн боловч хохирогч Б.ы эмчилгээндээ хэрэглэсэн гэх түүний нэртэй баримтуудаас 582.900 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгуулж бусад эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/102 тоот О.йгийн Ховд аймгийн Төрийн банкны 111800538284 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/103 тоот шүүгдэгч О.*******гийн Ховд аймгийн Төрийн банкны 111300113508 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг бүхий дансуудыг  битүүмжилсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* машан овогт *******н й нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* машан овогт *******н й нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  О.*******, О.й нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тус тус мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч нараас 582900 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч Б.д олгосугай.  

5.Шүүгдэгч О.*******, О.й нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Шүүгдэгч О.*******, О.й нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б. нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/102 тоот О.йгийн Ховд аймгийн Төрийн банкны 111800538284 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоол, 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/103 тоот шүүгдэгч О.*******гийн Ховд аймгийн Төрийн банкны 111300113508 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг бүхий дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.*******, О.й нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС