Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн   2.5, 11.6 дугаар 1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн 1836000000091 дугаартай, 178/2018/0145/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин. Ховд аймгийн Мянгад сумын ******* багт оршин суух, урьд 2001 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг “*******” гэх нэртэй газарт байх тус багийн иргэн Б.*******- ийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн Б.*******- нь Увс аймгийн Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан,

Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх нэртэй газар 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ц.тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг “*******” гэх нэртэй газарт Б.*******-ийн гэрт нь түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн Б.*******- нь нас барсан үйлдлийг нотлож буй байдал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай дээрээсээ дөрөв дэх охин гийн сүү хадаг тавих ёслол болоод манай хоёр талын ах дүү нар манайд ирээд сүү хадаг тавих гэж байгаа худ талын хүмүүс ирээд сүү хадагаа тавиад өдөр 14 цагийн үед манай худ талын хүмүүс яваад өөрийн ах дүү нар манай гэрт үлдээд байж байгаад гийнх манайд байсан хүмүүсийг манай гэрт очиж цай уу гэж хэлэхээр нь манай гэрт байсан хүмүүс гийн гэрлүү яваад манай гэрт манай том хүү үлдсэн тэгээд бид нар гэрт очиж цай ууж нэг шил архи уучихаад тэндээсээ ынд очиж цай уухаар хүмүүс гараад би тай хамт түүний эхнэр ийг аваад машинтай нь тэд нарын араас яваад гэрийнхээ хажууд очиход манай гэрийн гадна *******ын мотоцикль зогссон ******* эхнэр Хишгээгийн хамт манай гэрийн гадаа Хишгээ нь *******ыг явъя гэж татсан манай хоёр охин болох Отгон, нар уйлсан Чулуунхүү Цацрал хоёр бас гадаа зогсож байсан тэгэхээр нь би хоёр охиноосоо юу болсон талаар асуусан чинь ******* аавыг зодчихлоо аав газар уначихаад босож ирэхгүй уруугаа хараад хэвтээд байна гэхээр нь би гэрлүүгээ орсон чинь миний нөхөр Б.*******- гэрийн зүүн талд гэрийн үүдэнд хэвтэж байсан тэгсэн манай нөхөр миний элэг бяцарчих шиг боллоо гэдсэн дотор юм өвдөөд байна гэж хэлсэн тэгэхээр нь би нөхөрөө дээшээ харуулж хэвтүүлэх гэсэн чинь хэвтэхгүй доошоогоо хараад хэвтээд байсан тэгээд би гараад ирсэн чинь манай гадна байсан Чулуунхүү, Цацрал, *******, Хишгээ манай талийгаач нөхөр тэр өдөр ёолж хоноод маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байсан чинь өглөө манай гэрт ******* эхнэр Хишгээгийн хамт ирээд бие чинь яаж байна гэж манай талийгаач нөхрөөс асуугаад эмч дуудах уу гэж хэлсэн тэгээд манай хүү тай ******* явж сүлжээ барьдаг газар очоод багийн эмчийг дуудаад байж байтал багийн эмч Отгонтунгалаг ирээд манай нөхөрийн даралт хэвлийн хэсгийг үзээд өвчин намдаах тариа хийгээд ойрхон эмнэлэгт аваачиж үзүүлсэн дээр ойрхоноор нь Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт очсон дээр байх яагаад гэдсэн дотор нь юм өвдөөд байгаа юм бол гэж надаас асуухаар нь би өчигдөр манай охины сүү хадаг тавих ёслол болоод ******* нь манай нөхөрийг зодсон юм гэж хэлсэн тэгээд тай уулзаад талийгаач нөхөрөө орой 17 цагийн үед аваад манай залуу , багийн эмч Отгонтунгалаг би жолоочтойгоо хамт дөрвүүлээ Өмнөговь сум орж нөхөрөө мэс заслын эмч Батгэрэл, их эмч Өргөжих эмч нарт үзүүлсэн чинь их хүнд хүн байна Мянгад сумынхаа эмч нарыг дуудсан дээр байхаа гэж хэлэхээр нь манай багийн эмч Отгонтунгалаг Мянгад сумын эмч нарыг дуудаад манай сумын эмч нар 2018 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед ирээд манай талийгаач нөхөрийг Өмнөговь сумын эмч нарын хамт үзээд хөдөлгөж болохгүй юм байна аймгаас эмч дуудаж хагалгаа хийх шаардлагатай гэж хэлээд аймаг руу ярьж мэс заслын эмч нар дуудсан тэгсэн өглөө 10 цагийн үед аймгаас Ганхуяг, Мөнхбат зэрэг эмч нар ирээд манай нөхөрийг үзээд яаралтай хагалгаанд орохоор болоод хагалгааг 12 цагийн үед эхлүүлээд 15 цагийн үед дуусаад эмч нар гарч ирээд бид нартай уулзаад хүнд хагалгаа орлоо ямар ч байсан хагалгаагаа даалаа биеийн байдал бол хүнд байна гэдсэн дотор нь өнгөр тогтсон цус хуралттай байна сайн асарч сувилах хэрэгтэй гэж хэлээд аймгаас ирсэн эмч нар тэр өдрөө яваад манай талийгаач нөхөрийг нагац эгч Пүрэвсүрэн сахиад байж байтал орой 22 цагийн үед манай нөхрийн бие нь муудаж байна гэж дуудахаар нь яваад очтол манай талийгаач нөхөрийн эмчилгээний аппаратуудын үзүүлэлтүүд буусан байхаар нь би ламаас авсан арцаараа нөхөрөө утаад хөлийг нь барьсан чинь хөл нь хүйтэн байсан ба тухайн үед эмч Өргөжих эмч манай нөхөрт зүрхний иллэг хийгээд эм тариа хийгээд хүч өгөлгүй нас барсан  гэх мэдүүлэг

             Гэрч Б.Батгэрэл нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн едөр буюу 2018 оны 06 сарын 11-ний орой 21 цагийн үед би гэртээ байж байтал манай эмнэлэгийн дарга Өргөжих яаралтай эмнэлэг дээр хүрээд ирээ хүнд хүн ирсэн байна гэхээр нь би яваад, очтол нэг эрэгтэй хүн ирсэн байсан ба тухайн хүний биеийн байдап маш хүнд арьс салст цонхигор шаналсан байдалтай орчны харилцаа сул үзлэгээр артерийн даралт хэмжигдэхгүй фульс тэмтрэгдэхгүй өвдөлтийн шокийн байдалтай ирсэн. Өргөжихтэй хамтарч үзэзд морифен гэдэг евчин намдаах тариа хийгээд уян зүү тавиад натри хлорид дексо метазинтай хамт хийгээд үргэлжлүүлэн шингэн хийсэн энэ хугацаанд Мянгад сумын эмч нарыг манай дарга дуудсан байсан. Мянгад сумын эмч нар шөнө 01 цаг өнгөрч байхад ирээд бүгдээрээ ЭХО-д өвчтөнөө харахад хэвлийн хөндийд сул шингэн байгааг тогтоогоод яаралтай мэс хийх юм байна гээд аймаг руу холбогдож наад хүнээ хөдөлгөж болохгүй шингэн хийгээд даралтыг тогтворжуулаад байж бай гэсэн. Тэгээд маргааш нь буюу 12-ны өглөө 10 цагийн үед Ховд аймгаас эмч ирээд хэвлииг нээхэд урдаас үнэртэй гэдэсний агууламж гарахаар нь ноцосоор соруулаад гэдсээ шалгахад нарийи гэдэсний дунд хэсэгт гэдэс цоорсон, 20-40 см хэмжээтэй цус хурж гэмтсэн байсан. Тэгээд үдээс хойш нь нас барсан гэх мэдүүлэг,

        Гэрч Ч.Өргөжих нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн едөр буюу 6 сарын 11-ний өдөр би эмнэлэг дээр 21 цагийн үед ирэхэд манай эмнэлэгийн үүдэн дээр Мянгад сумын ******* багийн эмч Отгонтунгалаг нэг хүнд хүн авч ирлээ гэж хэлээд зогсож байхаар нь би мэс заслын эмч Батгэрэл, лаборант Батцэцэг нарыг дуудаад эхний ээлжинд тухайн хүнийг үзэхэд маш их өвдөлттэй байсан учраас би өвчин намдаах тариа хийгээд даралт нь тодорхойлогдохгүй болохоор уян зүү тавьж эмчилгээг эхлээд Мянгад сумын эрхлэгч эмчрүү утсаар ярьж танай сумын иргэн *******- гэдэг хүн манай эмнэлэгт ирсэн эмчпүүлж байна энэ хүнийг яаралтай Ховд аймагруу оруулах шаардлагатай байна гэж хэлсон чинь Мянгад сумын эмч нар Ховд аймгаас зөвлөгөө аваад танайхруу гарна гэж хэлсэн. Шприцээр хатгалт хийж шээсийг соруулж авахад зунгааралдсан өтгөн шээс гарсан ба нийт бараг 2 литр орчим шээс гарсан.Бид хордлого тайлахаар шингэнийг үргэлжлүүлэн хийгээд байж байтал шөнө 02 цагийн үед Мянгад сумын эмч нар ирээд бид нар хамтран тухайн хүнийг ажиглаж хараад болохгүй болохоор нь Мянгад сумын эмч нар аймгийн БОЭТ-н эмч нарлуу ярьж дуудлага өгөөд бид нар хүнээ эмчилж байж байтал маргааш өглөө буюу 12-ны өдөр Ховд аймгийн БОЭТөвийн эмч нэр болох Ганхуяг, Мөнхбат, Энхцэцэг нар ирээд тухайн өвчтөнд үзлэг хийж яаралтай хагалгаа хийсэн. Тэгээд дараагаар нь буюу үдээс хойш оройдоо өвчтөн нь нас барсан гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Отгонтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гэртээ байсан чинь надруу цагийн үед ******* залгаад Б.*******-ийн гэдсэн дотор нь хүчтэй юм өвдөөд байна гэсэн дуудлага өгөхөөр нь би Б.*******-ийн гэр манай хоёр зайтай байдаг учраас өдөр 14 цагийн үед очиход Б.*******- нь зүүн талынхаа орон дээр хөлөө нугалаад суусан байдалтай байсан. Б.*******-ийг үзэхэд захын судас тэмтрэгдэхгүй өвдөлт их даралтыг үзэхэд даралт мэдэгдэхгүй байхаар нь би өвдөлт намдаах зүрх судас дэмжих тариа хийгээд тэндээсээ яаралтай эмнэлэг хүргэхээр болоод гэдэг хүний Уаз-469 машинтай Б.*******-ийг аваад түүний залуу эхнэр Д. жолооч бид дөрөв Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлэг дээр орой 20 цагийн үед ирээд их эмчийг дуудсан. Удалгүй гаднаас эмнэлгийн дарга Өргөжих эмч орж ирэхээр нь би хүнд хүнтэй ирлээ үзүүлэх гэсэн юм гэдсэн дотор нь хүчтэй өвдөлт явагдаад байгаа шээс өтгөн гарахгүй зовиуртай хүн байна гэж хэлсэн чинь Өргөжих Батгэрэл гэдэг эмчээ мөн утсаар дуудаад Б.*******-ийг Батгэрэл эмчийн өрөөлүү оруулаад үзэхэд Б *******-ийн даралт мэдэгдэхгүй өвдөлт их байхаар нь даралт тогтворжуулах зорилгоор литр Дексаметозан натри хлорид зэрэг тариаг хийгээд Мянгад сумынхаа хоёр их эмч болох Сайнбуян, Эрдэнэчимэг нарыг дуудаад манай хоёр эмч 2018 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн үед ирж тухайн өвчтөн Б.*******-ийг манай эмч нар болон Өмнөговь сумын эмч нар хамтарч ЭХО-д үзээд хэвлийд сул шингэнтэй байна яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй гээд Ховд аймгаас мэс заслын эмч нарыг дуудсан. 12-ны өглөө 09 цагийн үед ирээд өдөр 12 цагийн үед өвчтөн Б.*******-ид хагалгаа хийгээд дууссан юм тэгээд би өөрийнхөө сумын эмч нар болох Сайнбуян Эрдэнэчимэг нарын хамт яваад би баг дээрээ үлдээд манай эмч нар Мянгад сумруугаа явсан би маргааш нь Б.*******- нас барчихлаа манай аавын даралт ирээд үзээд өг хэлсэн гэх мэдүүлэг,

Гэрч Ц. нь мөрдөн шалшах ажиллагаанд мэдүүлэхдээ: Д.******* нь манай аавын зүүн талын нүдрүү цохисон тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон ******* нь дахин манай аавын шүд хамарлуу нь гараа атгаж байгаад цохиод барилцаж аваад гэрийн зүүн талаар доошлоод явж байгаад манай аав бид хоёрыг ******* нь түлхэж унагаагаад манай аавын дээр ******* гарчихаад гараа атгаж байгаад гэдэс болон толгойн хэсэг рүү цохиод байсан тэгээд аавыг дахиж босгоод зүүн талын хана толгойгоор мөргүүлээд бас ******* нь заамдаж аваад өшиглөөд унагаасан тэгсэн манай аав тэр үед тонгойгоод ёолоод газарт хэвтээд атийгаад хэвтээд байсан гэх мэдүүлэг... /хх-ийн 13-14-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ц.Отгон нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  ******* манай аавын нүдрүү гараараа цохисон тэгсэн манай аав чи миний охин г хүүхэдтэй болгосон гэсэн чинь ******* манай аавыг дахиад хамар шүд хоёрын завсар цохисон чинь манай аавын шүд хамраас цус гарсан тэгэхээр нь би айгаад уйлж гараад ах Чулуунхүүг дуудаад буцаад гэрлүүгээ ороод ирсэн чинь ******* манай аавтай хаалганы хажууд ирсэн зодолдож байгаад манай эгч г манай аавтай хамт газар унагаагаад манай аавын дээр гараад ******* зодож байсан....******* манай аавын гэдэс рүү цохисон чинь манай аав ёо ёо гэж хэлээд дөрвөн мөчөөрөө доошоо хараад суусан гэх мэдүүлэг... /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Ц.Хишгээгийн мэдүүлэг: /хх-ийн 28-29-р хуудас/

“...би нөхөрийнхөө хамт гэрт нь очсон чинь талийгаач гэртээ хэвтэж байхаар нь манай нөхөр таны бие яаж байна гэсэн чинь талийгаач чиний өшиглөсөн газар өвдөөд байна...”

Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр талийгаач *******-ийн охин гийн сүү хадаг тавих ёслолд өөрийн эхнэрийнхамт очсон.  Тэгээд сүү хадагны ажил дуусаад хүмүүс найрлаж байгаад тэд нар айлруу явсан. Би талийгаачийн гэрт түүний хүү Баттулгын хамт үлдээд жаахан юм ярьж сууж байгаад гийн гэрт очсон чинь тэнд талийгаач болон эхнэр Д.ийн хоёр талын ах дүү нар найрлаж байсан.  Тэгээд бид нар тэндээс хөдлөхөд талийгаач намайг манай гэрлүү ороод идээ амсаад гар гэхээр нь тэдний гэрт ороод гарах гэсэн чинь талийгаач чи хэргээ хүлээхгүй юмуу гэхээр нь би яасан хэрэг гэсэн чинь чи миний охин г хүүхэдтэй болгосон биздээ гийн хүүхэд чиний хүүхэд биздээ гэхээр нь би битгий хуцаад бай хавар би чамд учрыг нь гаргаж хэлээ биздээ охиноосоо асуу гэж хэлэхэд миний дээлний захнаас татаад миний толгойруу цохихоор нь би уурлаад талийгаачийг ичээч наад охиноосоо асуу гэхэд талийгаачийн охин нь бариад авсан тэгсэн талийгаач лүү чи Чулгарын шээсийг тээчихээд хэлээч муу хэжиг минь гэж эд охиныгоо цохих шиг болохоор нь би талийгаачийг юу хуцаад байгаа юм гэж эд заамдаж аваад зүүн нүдрүү нь гараа атгаж байгаад нэг цохисон чинь охин нь бид хоёрын дундуур орж ирээд салгах гэсэн чинь бид гурав хамт газар унаад би эхэлж босоод тэдний гэрээс гараад гадаа нь зогсож байтал манай эхнэр Хишгээ намайг харья гэж хэлхээр нь би мотоциклоо унаад гэрлүүгээ хариад зээ буулгачихаад хүргэн ах Гончигсумлаагийнд очиж 2 литрийн пиво хүргэн ахтайгаа хувааж уугаад буцаж гэртээ ирээд амраад маргааш өглөө нь би унтаж байсан чинь манай эхнэр намайг дуудаж сэрээгээд ирээд явлаа *******- ийн бие нь муу байна шүүх цагдаад өгнө гэж байна гэнэ хоёулаа очъё гэж хэлээд талийгаачийн гэрт очиход талийгаач зүүн талын орон дээрээ хэвтэж байхаар нь бие чинь яаж байна гэсэн чинь гэдсэн дотор өвдөөд байна чи хэргээ хүлээчихгүй юу даа гэхээр нь би юм дуугаралгүй байж байгаад дуудлага дуудах уу гэсэн чинь машинтай Ховд аймаг явах гэж байна гэж хэлэхээр нь би Ховд явалгүй байж байгаач багийн эмч дуудъя гэж хэлээд би утсаар багийн эмч Отгонтунгалагийг дуудаад байж байтал багийн эмч Отгонтунгалаг ирээд талийгаачийг үзээд Мянгад сумаас дуудлага дуудна гэж хэлээд явсан тэр үед манай эхнэрийн толгой нь эргээд бие эвгүйрээд байна гэхээр нь би эхнэрээ гэртээ хүргэчихээд талийгаачийнд буцаж ирээд байж байтал багийн эмч эргэж ирээд зөөлөн явдалтай машинаар Мянгад сумруу аваад ирээ гэж байна гэхээр нь машин хайгаад Цэрэнсодномтой очиж уулзаад Мянгад сумруу авч явахаар болоод буцаад талийгаачийнд ирчихээд ахынхаа машиныг аваад явдаг юм билүү гэж бодоод Ганхуяг ахынд очоод хүн зодчихлоо таны машинаар Мянгад сумруу оруулах гэсэн юм гэсэн чинь манай ах Ганхуяг чи өөрөө машин аваад яв тэгээд би буцаад талийгаачийн гэрийн гадна ирсэн чинь талийгаач гэрийн гадна эхнэр Д., Цэвэлмаа нарын хамт байсан. эгч надад танай хүүхэд Ариунцэцэг ирээд чамайг асуугаад явлаа гэхээр нь эхнэрийн бие өвдөж байгаа юм болуу гэж бодоод гэртээ очсон чинь манай эхнэр татаад унаад ухаан алдсан байхаар нь эм өгөөд гэртээ байж байгаад багийн эмч Отгонтунгалагийг дуудаж эхнэрээ үзүүлсэн тэгсэн Отгонтунгалаг манай эхнэрийг үзчихээд талийгаачийн гэрлүү яваад манай эхнэр зүгээр болохгүй татаад байхаар нь би хүүхдээ Отгонтунгалагийг дуудаад ир гээд талийгаачийн луу явуулсан. 12-ны өглөө эрт Өмнөговь сумын төврүү ороод эмнэлэг дээр ирээд талийгаачтай уулзаад бие чинь яаж байна гэсэн чинь гэдсэн дээр өвдөөд зовоож байна одоо хагалгаанд орно гэсэн гэж хэлсэн тэгэхээр нь би хэрэгтэй байна гэж асуусан чинь талийгаач дэвсдэг памперс хэрэгтэй байна гэхээр нь би дэлгүүр орж 2 ширхэг памперс авч ирж өгчихөөд тэр өдрөө эргэж ирээд байж байтал өдөр 11 цагийн үед Ховд аймгаас талийгаачид хагалгаа хийх эмч ирээд хагалгаа ороод орой 16 цагийн үед хагалгаа нь дуусаад эмч нар бид нарыг дуудаад зөвлөгөө өгөөд норкоз нь гарсан биеийн байдал хэвийн байна уураг алдаад байна шингэн хийх шаардлагатай гэж хэлээд 3 янзын шингэн бичиж өгөхөөр нь Өмнөговь сумаас Ховд аймаг руу ирж тухайн 3 шингэнийг аваад буцаад Өмнөновь сумруу явж байтал замд миний утас дуугарахаар нь авсан чинь талийгаачийг нас барчихлаа гэж хэлэхийг сонсоод шоконд ороод ухаан алдсан байсан ба нэг мэдэхэд Өмнөговь сумын эмнэлэгт хэвтэж байсан гэх мэдүүлэг,

Шинжээчийн 34 дугаартай дүгнэлт 1.*******-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр гэмтлүүд учирсан байна. 2. Б.*******-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр ходоодны гарах хэсэг болон 12 хуруу гэдсэнд тус бүр 1см, 1см цоорсон нарийн гэдсэнд 2см мэс заслын оёдол тавьсан шарх, нарийн гэдэс, чацраанд цус хуралт, мөн шулуун гэдсэнд 1см цоорсон шарх, хэвлийн хөндийд 101 цусархаг агууламж, зүүн талын 3, 4, 5-р хавирганууд нь эгэмний дунд шугамаар баруун талын 3-р хавирга эгэмний дунд, 4, 5-р хавирганууд нь ойролцоох шугмуудаар тус бүр шууд хугарлууд, хэвлийд 20см хагалгааны шарх, хэвлийн баруунд 0.3 см гуурсны шинэ шарх, зүүн нүдний дээд болон алиманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Б.*******-ийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.4.Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2012 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д... зааснаар зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт/ гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2.3.1-д зааснаар /зүүн талын 3, 4, 5-р хавирганууд нь эгэмний өвчүүний ойролцоох шугамуудаар тус бүр шууд хугарал, нариин гэдэс, чацраанд цус хуралт, хэвлийн урд 20см хагалгааны шинэ шарх, хэвлийн баруунд 0.3 см гуурсны шинэ шарх/ гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 3.1.12-д заасаар /Ходоодны гарах хэсэг болон 12 хуруу гэдсэнд тус бүр 1см, 1см цоорсон шарх, нарийн гэдсэнд 2см мэс заслын оёдол тавьсан шарх, мөн шулуун гэдсэнд 1см цоорсон шарх, хэвлийн хөндийд 1000 мл цусархаг агууламж/ гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.*******- нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан дээрхи гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийн эрхтнүүд хурцаар үрэвсэж олон эрхтэний хурц дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт  хх-ийн 109-111 дүгээр хуудас,

 Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх нэртэй газар 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ц.тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нотлож буй байдал:

1 .Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг: Манай аав бид хоёрыг ******* нь түлхэж унагаагаад манай аавын дээр ******* гарчихаад гараа атгаж байгаад гэдэс болон толгойн хэсэг рүү цохиод байсан тэгээд бид хоёрыг дахиж босгоод зүүн талын хана толгойгоор мөргүүлээд та хоёрыг алаад хаячихъя гүйцээнээ гээд дайраад байсан гэх мэдүүлэгүүд ... /хх-ийн 13- 14, 87-88-р хуудас/,

Гэрч Ц.Хишгээ нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  Намайг явж очиход талийгаачийн хамраас цус гарсан дүү Чулуунхүү гэрээс нь тэврээд гарч байсан манай нөхөр зуухны аман дээр зогссон зуухны доод талд уйлчихсан хэвтэж байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 28-29-р хуудас/

Шинжээч эмчийн 364 дугаартай дүгнэлт: 1.Ц.гийн биед гэмтэл учирсан байна. 2.Ц.гийн биед тархи доргилт, баруун чихний урд хэсэгт 1x0.34 зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Ц.гийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогто боломжгүй. 4. Ц.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-...т... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ц.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 104-р хуудас/,

Шүүгдэгч  Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг “*******” гэх нэртэй газарт байх тус багийн иргэн Б.*******-ийн гэрт туүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн Б.*******- нь нас барсан, Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх нэртэй газар 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ц.тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн   2.5, 11.6 дугаар 1-т  зааснаар яллагдагчаар татаж, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэл болгов.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа хүнд ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

 Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн   2.5, 11.6 дугаар 1-т  зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь согтуурсны улмаас үйлдлээ хянах чадвар суларч улмаар хохирогчид дургүйцэн уурлаж уурандаа түүнийг хөлөөрөө өшиглөсөн үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Шүүгдэгч нь архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Харин хохирогчийн хууль бус, зүй бус буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчиийн хууль ёсны төлөөлөгч Д.т 17200000 төгрөгний хохирол төлсөн нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа ба хохирогч Ц. нь ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, яллагдагч Д.*******ын эзэмшлийн 100 тооны эр ямааг  өөрт нь хариуцуулсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсанаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг шүүгдэгч Д.*******аар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн  3-д зааснаар шүүгдэгчийн хувьд ногдох  100 тооны эр ямаа битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 26 өдрийн 5/100 дугаартай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хохирогчид 17200000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС