Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1446

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:Д.Амуундарь

улсын яллагч:  Б.Эрдэнэбаатар

шүүгдэгч: П.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Т овогт П А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806070581663  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт П А, 1981  оны 7 дугаар сарын 28-ны өдөр  аймгийн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ  эрхэлдэг, ам  бүл 4,  эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Сэлбийн  дугаар гудамжны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Ч,      

Холбогдсон хэргийн талаар:

          П.А нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Улиастайн тойргийн орчимд Т.Э эхнэрийг дагуулж архи уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Шүүгдэгч  П.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018  оны 8 дугаар сарын 9-ны өдөр Хатанбаатар гэх эмнэлэгт эвэрхийний хагалгаанд орсон. Тэгээд гэрээр хэвтэрийн дэглэм барь гээд эхнэр Б.У машинаа бариулаад гэртээ ирсэн ба эхнэртэйгээ мөнгөнөөс болоод маргалдсан. Тэгээд би өвчин намдаах лаа хийгээд унтаж байх хооронд манай эхнэр Учрал нь миний Эл Жи-3 маркийн гар утас миний түрүүвчинд байсан 33,000 төгрөгийг аваад яваад өгсөн байсан. Маргааш нь би утас руу нь залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би утасныхаа дугаарыг хаалгачихаад эхнэрийн дугаар болох 89981400 дугаар луу 8 дугаар сарын 11-ны орой 20,00 цагийн орчим залгахад хайраа би  Дэвшил гэх газар айлд байна энэ пизда шиг залуу явуулахгүй байна ирээд аваадхи гэхээр нь би тухайн байгаа газрыг нь утсаар заалгаад очтол утас нь холбогдохгүй хаана байгаа нь тодорхойгүй байсан тул олоогүй. Олохгүй болохоор нь би залгах байх гараад ирэх байх гэж бодоод хүлээгээд машиндаа хоносон. Маргааш нь 12,00 цагийн үед утас нь холбогдоод ярьсан чинь нэг танихгүй залуу утсыг нь аваад пизда минь чаддаг юм бол эхнэрээ олж аваарай гээд утсаа салгасан тэрнээс хойш утсаа авахгүй утас нь холбогдохоо байсан. Би 8 дугаар сарын 12-ний өдөр юнитэл ороод өөрийнхөө дугаарыг шүүлгэтэл 08 дугаар сарын 09-ний орой гэрээс гарахдаа залгасан байсан. Тэгэхээр нь би БЗД-ийн өмгөөлөгчөөс очиж хууль зүйн зөвлөгөө аваад учир байдлаа хэлтэл тэр өмгөөлөгч эхнэрийг гэрээс  гарахдаа залгасан байсан танихгүй дугаар руу залгатал нэг залуу авахаар нь өмгөөлөгч та А гэгчийн эхнэр Учралтай хамт байгаа юм байна гээд хэлтэл юм хэлэлгүй утсаа салгасан. Манай эхнэр У над руу 89981400 утсаар 13,00 цагийн үед өөрөө залгаад чи юу хийгээд юун цагдаа сэргийлэх гээд яваад байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би чи өөрөө хамаг юм аваад алга болоод байгаа юм биш үү нэг залуу утсыг чинь аваад чамайг ална банди минь би бөө байна гэх мэтээр дарамтлаад байна гэсэн чинь чи намайг чаддаг юм бол олж аваарай цагдаагаараа олуулаарай гээд утсаа салгасан. 16.00 цагийн үед манай хадам дүү болох Ундрал над руу яриад Учрал аниа гэрт ирээд гол явлаа гээд гарсан гэнээ гэж хэлсэн тэгэхээр нь би хадмынд очтол манай дагавар охин М ээж дөнгөж сая ирээд гол явлаа гээд гарсан гэж хэлсэн тэгэхээр нь би Гачуурт руу гол дээр иртэл манай эхнэр У найз нь гээд 2 хүүхэн 1 залуутай 4 үүлээ голын эрэг дээр архи пиво уугаад сууж байсан тэгэхээр нь би эхнэрээ хажуу тийш нь түлхэж байгаад хамт сууж байсан нэг залууг нь надтай утсаар ярьдаг нөгөө бөө залуу юм байх гэж бодоод өшиглөх гэтэл эхнэрийн найз Г гэгч нь урдуур ороод нүүрэндээ хальт өшиглүүлсэн тэгсэн чинь нөгөө залуу нь зугтаад явсан ба манай эхнэр намайг хайраа одоо болъё явъя гэж хэлсэн тэгээд бөөнөөрөө миний сууж очсон хуурай ах болох М машинд суугаад явсан  чинь эхнэр Хужирбулан хавьд явж байтал түүний найз Г гэгч нь Хужирбулан оръё Баасан ахынд очъё гээд байсан тэгэхээр нь манай эхнэр бид 2 үгүй Дарь-эх рүү гэрлүүгээ харьяа гэсэн тэгсэн чинь Гэрэлээ гэгч машинд орилоод цагдаагийн газар очно гээд байсан тэгэхээр нь Улиастайн тойрог дээр зогсоод би манай хуурай ах Мөнгөө  надтай хамт явсан өмгөөлөгч бид 3 буугаад хаашаа явах юм энэ хэд тайвшираг гээд гадаа зогсож байтал манай эхнэр Учрал Мөнгөө ахын машиныг унаад буцаж иргээд Хужирбулан зүг явсан.  Мөнгөө ах бид 3 араас нь такси бариад Хужирбуланд байдаг хадмынд очихоор  явсан тэгээд намайг замдаа буулгаад чи очоод хэрэггүй бөөн хэрүүл болно гээд замд үлдээсэн. Намайг хадмын гудамжны үзүүрт зогсож байтал манай охин гудманд явж байсан тэгэхээр нь би охиноо 2 уулаа харихуу гэтэл охин тэгье гээд бид 2 автобусанд суугаад офицерын тойргоос хойшоо байдаг манай ээжийн дүү болох А гэгчийн цайны газар очсон тэгээд охин бид 2 тэнд хоол идээд байж байгаад би эхнэрлүү залгаад бид 2 гэр рүүгээ явлаа чи хамт явах уу гэсэн чинь  хайр нь ботаник дээр байна одоо очлоо гэсэн тэгээд эхнэр офицер дээр уулзъя гээд бид 2 офицер дээр очтол эхнэр Г гэгч ахтайгаа ирээд  намайг алгадаад зүүн шанаа руу маажаад байсан тэгсэн араас нь Г гэгч найз нь цагдаатай ирээд намайг цагдаад барьж өгөөд  эрүүлжүүлэхэд хийсэн гэжээ.

          Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын эрэг дээр Т, У бид 3 пиво уугаад сууж байтал гэнэт цагаан өнгийн Приус-20 маркийн машин ирээд дотроос нь Учралын нөхөр А бууж ирээд Уй маргалдаад цохисон. Би салгаад одоо харьцгаая гэж хэлээд Алтангэрэлийн машинд суугаад хотруу явсан. Улиастайн тойргийн хажууд явж байтал Ал Уг хэл амаар доромжлоод байхаар нь би боль гэж хэлсэн чинь машинаа зогсоогоод А миний үснээс чирч буулгаад зам дээр чирээд толгой нүүр хэсэг рүү олон удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би цагдаа дуудаж А бариулсан. Тухайн үед А амнаас архи үнэртэж байсан. Намайг юунаас болоод зодох болсон талаар би мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ.  хх-н 7-12/         

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 9957 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1,М.Э биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхийн нурууны баруун хажуу хэсэгт цус хуралт, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3,Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4,Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 17/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/

          Эрэн сурвалжилсан баримтууд /хх-н 43-51/

          П.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 36/

          П. А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/

          П.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/ зэрэг болно.

          П.А нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Улиастайн тойргийн орчимд М.Эй эхнэрийг дагуулж архи уулаа гэсэн шалтгаанаас маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М.Э биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхийн нурууны баруун хажуу хэсэгт цус хуралт, ууцанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсанг тогтоосон хүний биед үзлэг хийсэн хийсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт, хохирогч М.Эн өгсөн ... Улиастайн тойргийн хажууд явж байтал А Уг хэл амаар доромжлоод байхаар нь би боль гэж хэлсэн чинь машинаа зогсоогоод  миний үснээс чирч буулгаад зам дээр чирээд толгой нүүр хэсэг рүү олон удаа цохиж зодсон гэсэн мэдүүлэг, шүүгдэгч П.А өгсөн ... манай эхнэр У найз нь гээд 2 хүүхэн 1 залуутай 4 үүлээ голын эрэг дээр архи пиво уугаад сууж байсан тэгэхээр нь би эхнэрээ хажуу тийш нь түлхэж байгаад хамт сууж байсан нэг залууг нь надтай утсаар ярьдаг нөгөө бөө залуу юм байх гэж бодоод өшиглөх гэтэл эхнэрийн найз Г гэгч нь урдуур ороод нүүрэндээ хальт өшиглүүлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          П.А нь хохирогчид 180.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

          П.А нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүх шүүгдэгчийн торгох ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр  тогтоох нь зүйтэй гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. овогт П А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  П.А  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                            П.А нь торгох ялыг гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар П.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. П.А нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   П.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  П.А авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН