| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2314001170531 |
| Дугаар | 2026/ДШМ/28 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/28
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ш.Оюундарь,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан,/ цахим /
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 06 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 06/ШЦТ/6******* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн 31*******00*******70531 дугаартай хэргийг 06 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Эко хотын тээвэр” ААТҮГ-т ачигч ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *******0 дүгээр хороо, Баянхошууны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:УК90**************39/,
Шүүгдэгч ******* нь 03 оны 05 дугаар сарын 5-ны шөнийн 03 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд явах замдаа буюу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын дугаар багийн нутагт байх улсын чанартай асфальтан гадаргуутай замаар иргэн улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.3 дугаар заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , мөн дүрмийн 1.******* дүгээр заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч амь насыг хохироосон үйлдэлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэх /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлийн 3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч овогт ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн / 0******* / жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман / 01 жил 08 сар / сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, *******-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нэг жил найман / 01 жил 08 сар / сарын хугацаагаар хорих ялыг тусгай зэрэглэлтэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
*******. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******ээс арван дөрвөн сая гучин есөн мянган / 1*******,039,000/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хуль ёсны төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн -д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын бусад зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн / 0******* / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан улсын дугаартай “Хонда пит” авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч буцаан олгож,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий СД 1 ширхгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 06 оны 0 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж,
1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 1******* хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж,
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“... Баянхонгор аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 06 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 6******* дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэм буруу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн асуудал дээр гомдол гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал гэж 0.039.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс анхан шатны шүүх бүгдийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх оршуулгын зардлын баримтыг үнэлэхдээ нотлох баримтын хууль ёсны байх шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж хохирлыг нийт 0.039.000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэргийн 3, 3*******. 36 дугаар талуудад авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хүлээн авагч болон он сар өдөр байхгүй байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр баримтуудыг үнэлэн хохиролд тооцон гаргасан тул хохирлын баримтыг хянан үзэж хохирлоос дээрх хуудсанд авагдсан баримтын хэмжээгээр багасгаж тогтоож өгнө үү... гэжээ.
Прокурор Ш.Оюундарь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хохирлын хувьд гэмт хэргийн улмаас хохирогч амь нас хохирсон бөгөөд хүний амь нас гэдэг нь нөхөн төлөгдөж баршгүй хохирол бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд 0,039,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд тухайн хохирлыг хариуцан арилгахаар үүрэг болгож хуульчилсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд 0,039,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтын хүлээн авагч дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр хохирлоос хасаж тооцох нь үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
06/ШЦТ/6******* дугаар шийтгэх тогтоолыг зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан гомдол гаргаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хэргийн материалд нийт 0,039,000 төгрөгийн баримтыг оршуулгын зардлын баримт гэж гаргаж өгсөн. Эдгээр баримтуудтай танилцаж үзэхэд нотлох баримтын хууль ёсны байх шаардлагыг хангахгүй баримтуудыг гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 3, *******6 дугаар талуудад байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.
Эдгээр нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна өндөр үнийн дүнтэй байна.. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд эдгээр баримтуудыг оршуулгадаа зарцуулсан уу, гэдэг хүн хүлээж авсан юм уу гэдэг нь тухайн баримтуудаар харагддаггүй, хэдэн сарын хэдний өдөр авсан юм, он, сар, өдөр байхгүй байгаа, юунд зарцуулагдсан юм бэ гэдэг эдгээр асуудлууд нь эргэлзээтэй байгаа учраас амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан юм уу үгүй юу гэдэг дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мэдэхгүй байгаа учир хүлээн зөвшөөрдөггүй.
Иймд хохирлын баримт дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж арваад сая төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас баримтын хэмжээгээр хасаж хохирлыг тогтоож өгөөч гэсэн гомдол гаргасан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нургайып давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Хамгийн гол нь 03 оны 5 сард энэ осол гарч хүний амь нас эрсэдсэн байдаг. Тухайн хэрэг удаан хугацаанд шалгагдаж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийн зарим хэсгийн буюу оршуулгын зардлыг ханган шийдвэрлэсэн байгаа. Оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтуудыг хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 0******* онд мөрдөн байцаагчид гаргаж өгсөн. 0******* онд гаргаж өгсөн баримтуудыг холбогдогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс энэ жилийн хугацаандаа эс зөвшөөрч энийг шалгуулах тухай хүсэлтүүдийг мөрдөн байцаалтын шатанд, улмаар прокурорын шатанд гаргаж өгөх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл энэ баримтууд дээр хүлээн авагч гэдэг хэсэг дээрээ хууль ёсны төлөөлөгч эсвэл хохирогчийн ар гэрийн хүмүүс гарын үсэг зураагүй байна гэдэг асуудлыг шалгуулж, энэ баримтууд нь хуурамч байж болзошгүй гэдэг асуудлаараа тусдаа гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. , 3 жилийн хугацаа өнгөрсний дараа анхан шатны шүүхэд гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх явцад энэ баримтууд дээр хүлээн авагчийн гарын үсэг зураагүй учраас энэ баримтууд нь хуурамч байна, энийг хуурамчаар үйлдсэн байна, ийм зардал гарахгүй гэдэг үүднээс маргаж байгаа нь үндэслэлгүй. Яагаад бид нар энийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм бэ гэвэл манай Казакийн ард түмний ёс заншлын дагуу хүн нас барсан тохиолдолд түүнийг оршуулах үйл ажиллагаа явагддаг. Талийгаачийн цогцсыг хонуулдаг, хонох үедээ оройн зоог, өдрийн зоог, түүнийг оршуулах үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн хоол цай, бэлдэц хийж бусад зүйлээрээ дайлдаг заншилтай. Энэ бол хэрэг гүйцэтгэхэд нь гарсан зардал юм гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Серикжан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдол үндэслэлгүй байна. Гомдлын үндэслэлийг харахад хавтаст хэргийн 3, 3*******, 36 дугаар талд авагдсан нотлох баримт хууль ёсны шаардлагыг хангахгүй байна гэдэг агуулгатай бичигдсэн гомдол байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлэгдэх учиртай. Ислам шашинтай газарт хүн нас барсан тохиолдолд 7 хоног, *******0 хоног, нэг жил гээд хоног хугацаанууд байдаг. Эдгээр хугацаанд ямар ямар буяны үйл ажиллагаа зохион байгуулах вэ гэдгийг бас ярих нь чухал байдаг. Энэхүү асуудлыг бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гуай тайлбарлаад өгсөн. Жишээлбэл амь хохирогч нас барсны дараа ******* хонь, нэг адуу нядалдаг байгаа. Дараа нь 7 хоногийн буяны үйл ажиллагаанд дахиад энэ төрлийн мал гаргадаг. Бусад зочид, ирсэн хүмүүсийг хүлээж аваад дайлдаг байгаа. Эдгээр үйл ажиллагаанд ямар зардлууд гарсан бэ гэдгийг гуай тайлбарласан. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр нотлох баримтыг үнэлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг нь өөрөө нотолгооны хэрэгслээр дамжаад нотлох баримт болж байгаа юм. Эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж үзээд шүүх шийдвэр гаргасан гэж би итгэж байна...Бид нар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсан байна. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нийцсэн байна гэж харсан учраас бид бүгд давж заалдах гомдол гаргаагүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч талаас гаргасан энэхүү гомдолд бид нар үнэхээр гайхаж байна. Энэ хэмжээний хохирол бараг гарах ёсгүй мэтээр гомдол гаргасан байна гэж харж байгаа. Угтаа бодит байдал дээрээ 0,000,000 төгрөг биш *******0-50 сая гаруй төгрөгийн хохирол гарах боломжтой буюу гардаг байгаа. Бид нар өөртөө байгаа цуглуулсан нотлох баримтын хэмжээгээр гаргаж өгч чадаж байна. Зарим төрлийн нотлох баримтыг бид нар гаргаж өгч чадаагүй. Яагаад вэ гэхлээр нотлогдох боломжгүй байгаа. Тийм учраас гомдлыг хэрэгсэхгүй болгоод шийтэх тогтоолыг хэвээр хүлээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь 03 оны 05 дугаар сарын *******-ний өдрөөс 5-нд шилжих шөнийн 03 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд явах замдаа буюу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын дугаар багийн нутагт байх улсын чанартай асфальтан гадаргуутай замаар иргэн улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , мөн дүрмийн 1.******* дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч амь насыг хохироосон үйлдэлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь 1. 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан: “...Би Улаанбаатар хотоос 03 оны 05 дугаар сарын *******-ний өдөр цагийг нь мартсан байна. 1 цагийн орчимд гарсан санагдаж байна, Баян-Өлгий аймаг руу ажил хийхээр найз , түүний эхнэр , тэр хоёрын хүүхэд нь. ын найз , тэрнээс гадна дахиад эрэгтэй, эмэгтэй хүний хамт нийтдээ 6 том хүн, 1 хүүхэд гээд 7 уулаа Хонда пит маркийн улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй гарсан...Баянхонгор аймгаас гараад 15 км-ын багана өнгөрөөд тойрог дээр замын урд талд машин зогсож байсан, тэр хоёр машин хоёулаа гэрлээ шилжүүлээгүй, замын шороон дээр зогсож байсан. Тэгээд нэлээн зайтай хоёулаа зогсож байсан бөгөөд эхний машины гэрлийн гялбаанд ороод гэрлээрээ дохиод байсан чинь гэрлээ шилжүүлэхгүй байсан. тэгээд би машиныхаа гэрлийг ойр дээрээ татсан байсан бөгөөд эхний машин өнгөртөл замын хойд талаас хүн гүйгээд ороод ирсэн, тэгэхээр нь би гэв гэнэт хүн ороод ирэхээр нь тоормоз гишгээд тухайн хүнийг очоод мөргөсөн.... гэсэн шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
. 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан: “... Миний болон бид нарын зүгээс маш хохиролтой, маш гомдолтой байна, талийгаач аавыг маань Улаанбаатар хот руу авч явсан тээврийн хэрэгслийн жолооч болон аавыг маань дайрсан жолооч нарт маш их гомдолтой байна...гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
3. 1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар талд авагдсан ... “ Би Баян-Өлгий аймгаас 03 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хот руу нөхөр , хүү , бэр , ач нарын хамт хүүгийн улсын дугаартай хар өнгийн Приус-0 маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Мөн бид нартай хамт манай нөхрийн төрсөн дүү нь өөрийнхөө машинтай эхнэр , зээ , мөн танихгүй 3 хүний хамт Өлгий сумаас хамт хөдөлсөн юм. 03 оны 05 дугаар сарын 5-ны шөнийн 03 цаг 5 минутын үед Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн төв рүү дөхсөн ба Говь-Алтай аймгаас 368 км гэсэн заалттай шонгийн ойролцоо манай машин хойно нь явж байгаад манай дүү өмнө зогсож байхаар нь бид нар нөгөө машиныхаа ард ирээд замаа чөлөөлөөд зогссон. Манай машиныг манай хүү өөрөө барьж явсан ба урд суудал дээр манай нөхөр суугаад, хойд суудал дээр би нөхрийн харалдаа ард, бэр нөхрийнхөө харалдаа ард суугаад, ач болохоор бид хоёрын өвөр дээр унтаж байсан. Би тухайн үед сэрүүн байсан ба урд яваа машины ард ирж зогсоод гар утсаа үзээд сууж байтал гадаа тас няс гээд дуугараад явсан. Тухайн үед эсрэг урсгалаас буюу Баянхонгор аймаг талаас нэг авто машин өөдөөс ирж байсныг ч би анзаараагүй юм. Тэгээд юу болов гээд гадаа хүмүүс сандралдаад байх шиг байсан. Тухайн үед би хүн машинд мөргүүлснийг ч мэдээгүй, хараагүй. Тэгээд сүүлд нь манай нөхөр буугаад хамт явсан машинд сууж явсан хүн зам гарч байгаад өөдөөс ирсэн машинд дайруулсан гэдгийг мэдээд сандраад хурдан эмч дуудъя гэж бодоод би утсаараа 10 дугаар руу залгаад дуудлага мэдээлэл өгсөн. Мөн эмнэлэгт хурдан хэлээд өгөөрэй гэж хэлсэн. Манай урд явсан машин бид нарыг ирэхэд замын хажуу талын шороон хөвөөн дээр замаа чөлөөлөөд зогсож байсан, машины аваарын гэрлийг асаасан байсан. Манай машин ард нь -3 метрийн зайтай ирж зогссон. Манай машин мөн замын хажууд замаа чөлөөлөөд шороон хөвөөн дээр зогссон. Тухайн үед гадаа бол харанхуй байсан. Би замын нөхцөл байдлыг бол огт мэдэхгүй байна. Тухайн машинд мөргүүлсэн гэх хүнийг бол би огт танихгүй, огт үзээгүй хүмүүс байсан...” гэсэн гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
*******. 1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дугаар талд авагдсан: “...Би 03 оны 05 дугаар сарын *******-ний өдөр 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-0 маркийн тээврийн хэрэгслээр аав, ээж, эхнэр, хүүхдийн хамтаар гарсан. Мөн манай аавын дүү, эхнэр, зээ нь бас замын 3 хүний хамт 0*******-78 БӨУ улсын дугаартай Ниссан Истра маркийн тээврийн хэрэгслээр хамт гарсан. Тэгээд 03 оны 05 дугаар сарын 5-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр рүү орж ирээд аймгийн төвөөс 15 км-ын зайтай газарт би ахын хойно явж байгаад намайг хүлээгээд зогсож байсан. Би ахын машины ард нь очиж зогсоод машинаасаа буугаад сунайгаад зогсож байсан. Тэр үед бүүр цаанаас нэг автомашин ирж байгаа харагдсан бөгөөд миний урд явсан машины зорчигч буугаад замын эсрэг талд гараад бие засаад нэлээн удаан зогссон. Гэтэл нөгөө цаанаас ирж явсан машин дөхөөд хажуугаар гарахдаа нөгөө замын эсрэг талд бие засчхаад зам хөндлөн гарч ирэхэд нь таараад нөгөө машин шууд тэр хүнийг мөргөх шиг болсон... гэсэн гэрч Л.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
5. 1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дүгээр талд авагдсан “... Би 03 оны 05 дугаар сарын *******-ний өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот орохоор өдөр 1 цагийн үед эхнэр, хүү, бэр, ачийн хамт хүү ы улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-0 маркийн автомашинтай явсан бөгөөд манай төрсөн дүү , эхнэр, зээ болон 3 зорчигчийн хамт автомашинтай хамт гарсан. Тэгээд 03 оны 05 дугаар сарын 5-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 15 км орчмын зайд замын хажууд хамт явсан машин өмнө явсан учраас замд зогсож байхаар нь бид нар тухайн хамт явсан машины ард ирээд зогссон. Урд явсан машины зорчигч нар бууж бие зассан юм шиг байна лээ. Манай машиныг хүү жолоодоод би хажуу талд нь сэрүүн явсан, миний яг ард талд эхнэр, хүүгийн ард талд бэр, ач хоёр сууж явсан ба бэр, ач хоёр бол унтаж байсан, эхнэр мөн унтаагүй сэрүүн явсан. Ирж зогсоод манай хүү машинаасаа буусан. Гэтэл гадаа түс тас хийгээд дуугараад яваад өгсөн. Бид нарын өөдөөс өмнөөс нэг автомашин ирж явсан юм. Гэтэл нөгөө урд зогсож байсан авто машинаас буусан хөгшин хүнийг өөдөөс ирж явсан автомашин мөргөсөн байсан.... гэсэн гэрч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
6. 1 дүгээр хавтаст хэргийн 81-8 дугаар талд авагдсан “...03 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн 1 цаг өнгөрч байхад Баян Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хот руу нөхөр, хадам аав, ээж хүүхдийн хамт тавуулаа, нөхрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-0 маркийн тээврийн хэрэгслээр мөн хамт хадам аавын төрсөн дүү , түүний эхнэр , зээ , мөн танихгүй 3 зорчигчийн хамт автомашинтай гарсан. Тэгээд 03 оны 05 дугаар сарын 5-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ороод ирсэн явж байсан. Би Говь-Алтай аймгаас гарч байхдаа унтаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу орж ирж байхад нэг сэрээд эргээд унтаад өгсөн. Яг хаана, хэдэн цагийн үед осол болсныг бол хараагүй, мэдээгүй. Би хүүгээ тэврээд унтаж байтал хүмүүс чимээ гараад байхаар нь сэртэл манай нөхөр машинтайгаа хөдлөөд явж байхад нь би юу болсон талаар асуухад хамт явж байсан өвөө бие засчхаад явж байхад нь машин ирээд мөргөчихлөө цагдаа, эмнэлэг дуудъя гээд явж байсан. Тэгээд тухайн газар утасны сүлжээ байхгүй байсан болохоор км орчим яваад сүлжээ оронгуут нь хадам ээж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн гэрч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
7. 1 дүгээр хавтаст хэргийн 103-10******* дүгээр талд авагдсан “...03 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн өглөө 07 цагт би Архангай аймгаас гарсан. Найз тай утсаар ярьж байгаад Баян-Өлгий аймаг руу ажил хийхээр болоод 10 цаг 30 минут гээд Элсэн тасархай дээрээс намайг ирж авсан. , эхнэр , хүүхэд нь, , нар ын эзэмшлийн улсын дугаартай саарал өнгийн Хонда Пит маркийн автомашинтай явж байсан. Би тэд нартай Элсэн тасархай дээрээс нийлээд явсан. Тэгээд тэндээ хоол идчихээд би шууд унтаад яваад байсан. Унтаж явахад машин тоормозлоод юм мөргөх шиг болсон тэгээд би сэрээд машинаасаа буутал нэг хүн газар хэвтэж байсан. Тэгээд юу болов, яав гэтэл би хүн дайрчих шиг боллоо ...” гэсэн гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
8. 1 дүгээр хавтаст хэргийн *******0-******* дугаар талд авагдсан “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 03 оны 05 дугаар сарын 3-ны өдөр 1 цагийн үед жолооч Лхагва, эхнэр , хүүхэдтэйгээ, би, аав, ээжийн хамт гийн автомашинтай Улаанбаатар хот руу ээжийн хоёр нүд хардаггүй учраас эмчилгээнд явах зорилгоор гарсан юм. Тухайн үед хар өнгийн Приус-0 маркийн автомашинтай хүмүүс хамт гарсан ба би тэр хүмүүсийг бол танихгүй. Тэгээд замдаа хоол унд идээд, жолооч нь амраад явсан. гэдэг хүн өөрөө машинаа жолоодоод урд талын суудалд гийн эхнэр нь хүүхэдтэйгээ, арын суудлын голд би баруун гар талд манай ээж, зүүн гар талд манай аав сууж явсан. 03 оны 05 дугаар сарын 5-ны шөнийн 0 цаг 30 минутаас 03 цагийн үед Баянхонгор аймаг руу орох гээд *******0 км үлдсэн байна гээд нэг зогссон. Тэгээд хөдлөөд хэсэг явж байгаад 0-30 минутын дараа дахиад зогссон. Машинаас аав бие засахаар буугаад замын эсрэг тал руу явсан. Аав бага зэргийн удсан, тэр хооронд нь -3 машин замаар явсан, гэтэл эргээд аав маань зам хөндлөн гараад явж байхдаа замын машинд дайруулсан. Тэр машин бол Улаанбаатар хотоос Баян-Өлгий сум руу явж байсан гэж байсан. Тэр чиглэлээс ирээд аавыг маань зам дээр мөргөсөн. Тухайн машин бол нэлээн хурдтай ирсэн. Би машины арын зүүн талын хаалгыг онгойлгочхоод аавыг ирнэ гээд хүлээж байсан юм. Тухайн машин бол аавыг дайрч байхыг би өөрийн нүдээр харсан. Тэр машин аавыг дайрчхаад тоормоз гишгэсэн. Тэгээд би машинаас буугаад аавыг гүйгээд очиж үзэхэд замын баруун талд доошоо харсан байдалтай нас барсан байсан бөгөөд би очоод аавыг дээш нь харуулаад баруун гарын судсан дээр нь дарж үзсэн, мөн зүрхэн дээр нь гараа тавихад ямар нэгэн амьсгалж байгаа зүйл байхгүй нас барсан байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд миний машины жолооч нь алхаад ирсэн, мөн нөгөө машины жолооч хүмүүс нь буугаад ирсэн. Тэгээд одоо яах уу гээд байсан, би тэр машины жолоочийг яагаад тоормоз гишгэсэнгүй вэ гэхэд би хараагүй гээд байсан. Тэгээд тэндээс хүмүүс цагдаа эмнэлэг дуудсан. Талийгаач аав маань бол бие нь зүв зүгээр байсан буюу зүгээр алхаж гишгэдэг, нүд нь ч гэсэн хэвийн юм хардаг хүн байсан...” гэсэн гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
9. 1 дүгээр хавтаст хэргийн *******9-1******* дүгээр талд авагдсан “...Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 03 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *******6 дугаартай шинжээчийн:... 1.Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал суурь ясны зүүн талын урд хонхорт см шугаман хугаралтай, том нүхний өмнөд баруун урд хэсгээр тойрсон дагзны баруун талын доод хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доор цус харвалт, цээжний баруун талын 3, *******, 5, 6, 7, 8, 9, 10, *******,1-р хавирганууд зөрсөн шууд хугаралтай, зүүн талын 3-р хавирганы хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт (000 гр), сээрний -р, бүсэлхийн 1-р нугалмын их бие хэсгийн хугарал, нугас дарагдал, аарцаг яс баруун сүүжний үе хэсгээр салсан, зүүн хэсгээр бяцарсан хугарал, умдаг яс зүүн талд бяцарсан олон жижиг хэлтэрхийтэй хугарал, зүүн талын тохойны яс үе хэсгээр олон жижиг бяцарсан хугарал, шилбэ, тахилзуур яс доод 1/3 хэсгээр ташуу хөндлөн зөрсөн хугарал, баруун уушгины шарх, эдийн цус хуралт, авчилт, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, элэгний эдийн няцрал, баруун 3-р хурууны няцарсан шарх, дух, зүүн шанаа, нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун сарвууны цус хуралт зулгаралт, *******, 5-р хурууны зулгаралт, зүүн сарвууны цус хуралт зулгаралт, баруун дал, зүүн өвдөгний хонхрын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1., 3.1.3, 3.1.6, 3.1.10, 3.1.*******-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлий, нугалмын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан шинж байдлаар тодорхойлогдож болно.
3. Талийгаач нь судас хатуурах архаг хууч өвчтэй байсан ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.
*******. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ....гэсэн дүгнэлт,
10. 1 дүгээр хавтаст хэргийн 1*******-1*******0 дүгээр талд авагдсан ...Суудлын зориулалттай Honda Fit маркийн автомашин нь урд салхины шил нь зүүн талаараа их хэмжээгээр хагарсан, зүүн талаараа копут нь цөмөрч хонхойсон, урд буферын түгжээ нь сэтэрсэн, зүүн талын подвар нь асахгүй, зүүн талын том их гэрлийн суурь нь хугарсан хөдөлгөөнтэй болсон эдгээр гэмтлүүд нь ослын улмаас үүдэлтэй гэмтлүүд байна.
. Honda Fit 65-36УАР улсын дугаартай автомашиныг EWJ900 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багажлан дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд -*******,8 мм буюу тэнхлэг тохиргоо нь алдагдалтай буюу дэрвийлтэй байв. (заасан хэмжээ 5 мм) Уг автомашин нь 175.80.R15 гэсэн размерын дугуйтай, хээний гүн нь газарт тулах хэсгээрээ мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 1.6 мм-с их буюу элэгдэл нь бага байна.
Уг автомашины урд том гэрэл буюу эргэх чиг заадаг гэрэл их гэрэл мөн тоормосны гэрэл гэрэлтүүлэх хэрэгслүүд, шил арчигч дуут дохио нь хэвийн ажиллагаатай байна. Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа ,3 КН баруун талдаа ,7 кн зөрүү нь 15 хувь заасан хэмжээ 0 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны Хүч нь зүүн талдаа 1,6 КН баруун талдаа 1,7 кН зөрүү нь 6 хувь заасан хэмжээнээс 30 хувиас бага, дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхжил сайтай, тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхжил нь стандартад заасан 3 хувиас бага буюу хүч үйлчилж байгаа хэдий тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Тус төвд ашиглаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн MQD-3C загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 1000 кандель буюу стандартад заасан 10000 канделиас их буюу гэрлийн тусгал хэвийн байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 10000 канделиас стандартад заасан 10000 кандель их буюу хэвийн тусгалтай байна.
Жолооны хүрдний сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв. Уг автомашины тоормосны систем, жолоодлогын механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллагаатай байна.
3. Энэхүү автомашин нь 03 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод тайни калс үзлэгт орж тэнцсэн байна...гэсэн Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 03 оны 06 дугаар сарын *******-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
*******. 1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дүгээр талд авагдсан ...Дотоод хэргийн их сургуулийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат, цагдаагийн хошууч Т.Анхбаяр, цагдаагийн хошууч Н.Пүрэвдорж нарын 03 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 0313 дугаартай:...Хавтаст хэрэгт авагдсан материалаас дүгнэж үзэхэд улсын дугаартай Хонда Фит маркийн авто машины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******. дахь заалт “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, 1.******* дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ... улсын дугаартай Хонда Фит маркийн авто машины хурдыг тодорхойлж үзэхэд 88. км/цаг хурдтай явж байсан байх магадлалтай байна...гэх дүгнэлт
1. 1 дүгээр хавтаст хэргийн *******1-*******3 дугаар талд авагдсан ...Шинжээч И.Базаррагчаа, Ц.Цэвэгжав, Н.Мөнхзул, Д.Бадрах, Г.Удвал нарын 0******* оны 1дугаар сарын 1-ны өдрийн 08/75 дугаартай:... улсын дугаартай Honda Fit маркийн автомашины хурдыг тодорхойлж үзэхэд 89.67 км/цаг хурдтай явж байсан байна. Тус тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 1.*******-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг газрын гадна цагт 80 км... ээс хэтрүүлэхийг хориглоно", *******.3-р заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Явган зорчигч нь МУ-ын ЗХД-ийн 5.6-р заалт, улсын дугаартай Honda Fit маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 1.******* болон *******.3-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол ямар шалтгаан болсон гэж үзэж байна.
"Ослын аюултай хэсэг ******* км" гэсэн самбар нь МУ-ын Авто замын тэмдгийн стандарт шаардлагыг хангаагүй тэмдэг байна.
Шинжээчдэд ирүүлсэн материалаас үзэхэд улсын дугаартай Honda fit авто машины жолооч нь тухайн осол болох үед зорчих хэсгээс гараагүй байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, явган зорчигчийг анх мөргөсөн гэх А цэг, хэргийн газрын үзлэгээр авсан гэрэл зураг зэргээс харахад Honda fit маркийн автомашины зүүн талын дугуйнууд эсрэг урсгалд орсон байна.
0*******-78 БӨҮ улсын дугаартай Nissan lafesta маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь ... улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , мөн дүрмийн 1.******* дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлийн 3-д заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэсэн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудыг дутуу үнэлж хохиролд тооцон 1*******,039,000 төгрөг гаргасан тул хохирлын баримтыг хянан үзэж хохирлын хэмжээг багасгаж өгнө үү..” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 0,039,000 төгрөг нэхэмжилснээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь 6,000,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн үнийн дүн болох 0,039,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг хасаж, 1*******,039,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх болсон үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тайлбарлаагүй байгаа хэдий ч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас иргэний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нотлох баримтын үнэн зөв эргэлзээгүй байдал, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шалгаж, тодруулснаар нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Өмгөөлөгчийн гомдолд “... хавтаст хэргийн 3, 3*******. 36 дугаар талуудад авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хүлээн авагч болон он сар өдөр байхгүй..” гэснийг шалгахад ХХ ийн 3*******, 36 дугаар талд авагдсан зарлагын баримтуудад хүлээн авагч буюу худалдан авагчийн гарын үсэг зурагдаагүй боловч худалдагч буюу хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг, хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан, баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн, баримтад дурдагдсан бараа, материалууд нь хэрэгт ач холбогдолтой буюу амь хохирогчийг оршуулах, буяны ажилд зайлшгүй зарцуулагдсан хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байх тул нэхэмжлэл үндэслэлтэй, нотлох баримтыг үнэлэх боломжтой байна.
Иймд “... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн 1*******,039,000 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү..” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 –т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 06 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 06/ШЦТ/6******* дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 06 оны 0 дугаар сарын 8-ны өдрөөс 06 оны 0******* дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1,-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
В.ЦЭЦЭНБИЛЭГ