Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 165

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Шүүгдэгч: М.П  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт М.П д холбогдох 1828000000133 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч М.П  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дээр иргэн Ө.Б атай маргалдан, харилцан зодолдож түүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ ярьсан гэв.

Хохирогч Ө.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018.09.08-ны өдрөөс 2018.09.09-ний өдрийн шилжих шөнө би Өмнөговь аймгийн ******* дахь нүүрс тээврийн автомашинуудын оочирт бусдад зодуулсан. Шөнийн 01 цаг 30 минут болж байсан байхаа. Би өөрийн эхнэр Н тэй хамт жижиг машиндаа унтах гэж байгаад ус ундаа авахаар нүүрсний том машин руугаа*******тай хамт очсон. Тэгсэн чинь миний машины кабинд 4 залуу байсан. Нэг нь А  гээд манай компаний залуу миний кабинд унтаж байсан. Нөгөө гурвыг нь би танихгүй. Тэгээд би тэр танихгүй 3 залууд хандаж хүний машинд яагаад дураараа ороод сууж байгаа пизданууд вэ машинаас буугаач гэж хэлсэн. Тэгсэн чинь П  гэдэг залуу нь намайг юу гээд байгаа пизда вэ гээд намайг шууд замын хашлага давуулж чирээд газар унагаж байгаад дээрээс зодсон. Миний толгой тархи руу цээж рүү дээрээс өшиглөөд байсан. Тэгээд зодуулж байхад *******гийн 125 дугаартай машины жолооч нь ирээд салгаад намайг явуулсан” гэжээ. /хх-05-06/,

Гэрч Д.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018.09.08-ны өдрөөс 2018.09.09-ний өдрийн шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* дээр нүүрсний машинуудын оочирт миний нөхөр Ө.Б а нь бусдад зодуулсан. Би өөрөө нүүрсний машин барьдаг ба нөхөр Б га маань бас нүүрсний машин жолооддог. Миний унадаг машин хилийн хаалган дээр тулаад зогссон байсан ба манай нөхрийн машин оочирын хойгуур эвдэрсэн. Б гын машины стүүц нь эвдрээд дугуй нь салаад унасан. Тэгээд Б га машины янзлах гэсэн чинь ганцаардаад хамт ажилладаг өөрийн компаний машинууд руугаа очихоор урдаа байсан 6 машиныг давж гараад зогссон. Тэр 6 машин нь ******* компаний 6 машин зогсож байсан юм. Тэгээд Б га өөрийнхөө найзуудтай нийлээд машинаа янзлаад 2018.09.08-ны өдрийн 23 цаг 40 минутанд дууссан. Машинаа янзалж дуусчихаад Б га хамт машин янзлалцсан найзуудтайгаа 750 граммын соёрхол нэртэй архи уусан. Тэгээд архи ууж дуусчихаад би Б гыг аваад оочирын эхэнд байгаа өөрийнхөө нүүрсний машинаас хөнжил гудсаа авахаар явсан. Хөнжил гудсаа авчихаад 01 цаг өнгөрөөгөөд буцаад Б гын машин дээр ирсэн. Тэгээд бид хоёр жижиг машиндаа унтхаар ороо зассан ба Б га нүүрсний машин руугаа ус ундаа авахаар явсан. Би Б гыг явсаных нь дараа араас нь харсан чинь түүний нүүрсний машины кабинд хэдэн залуучууд сууж байгаа харагдсан. Төд удалгүй пижигнэлдээд хоорондоо зодолдоод эхэлсэн. Нүүрсний машинуудын зогсож байсан замын хашлага даваад зодолдсон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор яг хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа нь харагдаагүй. Би машинаасаа буугаад гүйгээд очсон чинь манай нөхрийг тайхо компаний 138 гаалийн дугаартай машины жолооч залуу газар унагачихсан зодож байсан. Тэгээд би очоод салгах гээд дийлээгүй. Сүүлд нь ******* компаний 125 гаалийн дугаартай автомашины жолооч залуу ирээд салгасан. Улмаар би уг асуудлыг шалгуулахаар цагдА н байгууллагад хандсан” гэжээ. /хх-07-08/,

Гэрч Г.Х ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 09 сарын 08-наас 09-ний шилжих шөнө 01 цагийн үед би Шивээ хүрэн хилийн боомт дээр нүүрсний машины оочирт М.П гийн машины урд би гэрэл тусгаж байгаад Н , Ө , Б , Н , А д нийт долуулаа архи уусан. Бид нарыг архи ууж байхад оочирын урдуур хэдэн ах нар мах чанаж байна гэж сонсоод П , Н  бид 3 гараад алхсан. Н  явж байхдаа тамхи асаах гал байхгүй гээд нэг машины хаалгыг тогшсон чинь хуучин ******* компанид явдаг байсан 1 жолооч хаалга тавьсан. Тэгээд жолоочийн кабенд ороод сууж байсан чинь хажууд жижиг тэрэгтэй хүмүүс ирээд кабендаа ормоор байна, манай кабен та нар бууцгаа гээд эхэлсэн. Тэр хүмүүс хоёулаа байсан ба П тай маргалдсан нь Б га гэдэг залуу байсан. Тэр үед ямар шалтгаанаар маргаан болсныг би мэдэхгүй ба манай найз П  тэр Б га гэдэг залуутай маргалдаад замаас буугаад тал руугаа гарсан. Тэр 2 замын цаана бахиралдаад хоорондоо зодолдсон. Тэгээд Н  тэр хоёрыг салгаад П г дагуулаад ирсэн...” гэжээ. /хх-13-14/,

Гэрч Ж.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 09 сарын 08-наас 09-ний шилжих шөнө 01 цагийн үед би Шивээ хүрэн хилийн боомт дээр нүүрсний машины оочирт хамт ажилладаг найзууд болох П , Х , Б , Ө , А д, Н  нартай архи уусан. Тэгээд архи ууж байгаад П , Х  бид 3 урдуур зогсож байгаа машинууд дээр мах чанаж байна гэж сонсоод мах идхээр явсан. ******* компаны 114 дугаартай гаалийн машины хажуугаар явж байгаад хаалгыг тогшоод гал асуухад А  гээд таньдаг залуу байсан. Тэхээр нь гал асуугаад кабенд нь ороод юм яриад суусан. Тэгсэн чинь гаднаас Б га гэдэг залуу найзтайгаа ирээд хэл ам хийсэн. Учир нь бид нарын сууж байсан машин нь Б гын унадаг машин байсан юм байна лээ. Б га бид нарыг машинаас бууцгаа гээд харин П  түүнд зогсож байсан машинуудын хажуугаар оочир дайрч орж ирчихээд юу гээд байгаа юм гээд маргаан эхэлсэн. Тэгээд П  Б га 2 замаас буугаад тал руу гараад хоорондоо зодолдсон. Би тэр 2-г зодолдохоор нь араас нь очоод салгасан” гэжээ. /хх-15-16/,

Шүүгдэгч М.П гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018.09.08-ны өдрөөс 2018.09.09-ны өдөр шилжих шөнө шөнийн 01 цагийн үед би *******ын хятад улс руу гарах чиглэлийн нүүрсний машины оочирт өөрийн ******* ӨМӨ улсын дугаартай машиндаа байсан. Тэр үедээ би хамт тайхо компанд ажилладаг нүүрсний жолооч хийдэг найзуудтайгаа архи уусан. Надтай хамт Н , Х , А д, Батмөнх, Н , Ө  гэсэн хүмүүс байсан. Н  Х  бид гурав оочирын урдуур зогсож байгаа Гантулга гэдэг жолооч дээр очиж хорхог хийх талаар нь асуух гээд түүнрүү явсан. Замдаа тамхи асаах гэсэн чинь гал байхгүй байсан болохоор нь ******* компаний 114 гаалийн дугаартай машины хаалгыг нь тогшоод гал байна уу хөгшөөн гэж асуусан. Тэгсэн чинь тэр жолооч А  гээд таньдаг хүн байж таараад түүний машиных нь кабинд ороод юм яриад суусан. Тэгээд байж байсан чинь А гийн сууж байсан машины жолооч нь болох Б га гэдэг залуу бас нэг танихгүй залуутай ирсэн. Тэр танихгүй залуу нь Н  Х  бид гуравд хандаж юун хүмүүс машин тэргэнд ороод суучихсан юм бууцгаа гэсэн. Тэгэхээр нь түүнд А г таньдаг юм аа тэгээд юм яриад сууж байлаа гэж хэлээд сүүлрүүгээ хэрүүл болсон. Би Б га гэдэг залууд чи яахаараа зогсож байсан машинуудын хажуугаар оочир дайрч худлаа ярьж явдаг пиздаа вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б га намайг чи ер нь хэн юм пизда минь гээд маргалдсан. Б га бид хоёр барилцаж аваад замын хашлага давж гараад тал дээр зодолдсон. Би тухайн үед тавчиктай байсан ба Б гын нүүр рүү нь гараараа цохьж зодсон. Тэгээд Б гыг газар унахлаар нь толгой руу хэд өшиглөсөн. Яг хэд өшиглөсөн тоогоо бол санахгүй байна. Тэр үед Н  ирээд Б га бид хоёрыг салгаад Б гыг явуулсан. Дараа нь Н  Х  бид гурав машин руугаа явж унтацгаасан. 2018.09.09-ний өдрийн өглөө 07 цагийн үед кабины хаалга тогшоод би юу болов гээд гараад хартал Б га нь эхнэр болон 3 залуутай ирсэн байсан. Б га надад хандаж чи яахлаараа намайг зоддог юм гээд миний зүүн шанаа руу гараараа цохьсон. Тэгээд Б га тэр хүмүүстэйгээ яваад өгсөн ба 14 цагийн үед Б гын эхнэр цагдаа дагуулаад хил дээр ирсэн” гэжээ. /хх-25-27/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хохирогчоор тогтоох тухай /хх-04/

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 11-ны  447 дугаартай дүгнэлт /хх-17-19/

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 11-ны  448 дугаартай дүгнэлтэд “М.П гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” /хх-19-20/

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-23-24/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/

Банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-29-36/,

Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-37-42/

Баянзүрх дүүргийн 22-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43/,

Булган аймгийн Булган сумын П.Е.Щетинкиний нэрэмжит 1-р сургуулийн тодорхойлолт /хх-44/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/,

            MED TRAUMA HOSPITAL-н толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-50-53/

            Баримт /хх-52-61/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч М.П  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дээр иргэн Ө.Б атай маргалдан, харилцан зодолдож түүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.П д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.П  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дээр иргэн Ө.Б атай маргалдан, харилцан зодолдож түүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 11-ны 447 дугаартай “Ө.Б ын биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний гадна сувгийн зулгаралт, хэнгэргэн хальсны жижиг цоорол гэмтэл тогдоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйпчпэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гзмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр /хх-17-18/ хохирогч Ө.Б ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ө.Б ын “...П  архи уусан байсан. П  ер нь бол нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-65-66/,  шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Иймд шүүх шүүгдэгч М.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.П  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-28/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч М.П  нь хохирогч Ө.Б ад хохирол төлбөрт 1.000.000 төгрөг бэлнээр төлсөн ба хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-5-6/, М.П гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр /хх-25-27/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Шүүхэд шүүгдэгч М.П  нь өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтээ бичгээр ирүүлсэн ба заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй  байх тул хүсэлтийг хүлээн  авч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан болно.

Прокурорын 151 тоот яллах дүгнэлтийн хавсралтад хохирогчийн нэрийг Ө.Батчулуун гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гарсныг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт М.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.П  нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П  нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.П  нь хохирогч Ө.Б ад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.П  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ