| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0147/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 159
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Б.Ч т холбогдох 1828000000123 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1975 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч, оёдолчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Номгон сум, Богт багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овгийн Б.Ч , регистрийн дугаар ...........;
Шүүгдэгч Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн Жижиг зараа гэх газарт иргэн Б.И ийн биед халдан заазуураар баруун мөр, зүүн хөмсөг орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ “2018 оны 08 сарын 25-ны өдөр Х ын төрсөн өдөр болоод манайх гэр бүлээрээ очсон, тэгээд пиво уусан байсан. Хоол хийж идчээд байж байсан чинь Б , М машинтай И ийн гэр рүү явсан. Тэгээд нөхөр М нь босч ирээд М гээд хөгшин хүн харж байгаа нэг хүн байсан. Тэр хүнийг загнаад байхаар нь би өмөөрөөд хэдэн үг хэлсэн тэгээд М 2 жоохон хүүхэд унтаж байхад хашиграад цочоосон тэгээд би хэдэн юм хэлсэн чинь эхнэртээ очоод намайг доромжиллоо гээд Б.И д хэлсэн байсан.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ” 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сум Богт 5-р баг Жижиг зараа гэх газар луу би сумын төвөөс Б , түүний эхнэр Ж нарыг аваад Х ын төрсөн өдөрт очсон юм. Тэнд очоод хоол цай идэж уугаад байж байсан чинь 12 цагийн үед Б эхнэр Ч ийн хамт ирсэн бөгөөд бид нар тэндээ хорхог хийж идээд 4 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уучихаад би оройн 18 цагиин үед гэрлүүгээ мотоцикльтой явсан юм. Гэртээ очоод байж байтал манай машинтай Б , М , С.Б нар ирсэн юм. Манай нөхөр М Ч намайг загнаад доромжилсон хэл ам хийсэн гэж хэлж байсан тэгэхээр нь би машинаа унаад сумын төв явах гэтэл Б , Б ын гэрт очиж эхнэр хүүхдээ авчихаад хамт явья гэхээр нь Б ын гэрт буцаад очсон. Тэнд очтол Б гадаа зогсож байсан тэгэхээр нь би очоод та нар манай нөхрийг яах гэж дандаа дээрэлхэж байдаг юм бэ? гэж хэлээд байж байтал Ч , Б ын гэрээс заазуур аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би айгаад гартаа чулуу авах гэтэл Б намайг хориод чулуу авахуулаагүй. Тэгээд Б намайг хориод зогсож байхад Ч ирээд Б ийн араас намайг эхлээд нэг цохихоор нь би эргэх гэтэл миний баруун бугалга хавьцаа цохиж заазуураар зүссэн тэгээд би эргээд Б ийн нөгөө талд гартал миний нүд рүү заазуурныхаа ар талын мөр хэсгээр цохьчихсон. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-14-15/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Номгон сумын 5-р баг Богт багийн нутаг дэвсгэр “Жижиг зараа” гэх газар байх Б ын эхнэр Х ын төрсөн өдөр болж би эхнэр Ч ийн хамт 12 цагийн үед очсон юм. Тэгээд очоод хоол унд идээд оройн 18 цагийн үед би Б ын гэрт унтаж байгаад сэрсэн. Тэгээд сэрээд мотоцикльтойгоо малдаа явах гэхэд И /манай төрсөн эгч/ миний мотоциклийн хажууд машинтайгаа оччихсон машин дотроо согтуу хотод байдаг 2 хүүхэдтэйгээ утсаар яриад манай эхнэрийг доромжлоод сууж байсан. Тэгэхээр нь би сонсчихоод та одоо юу яриад байгаа юм бэ гэтэл бууж ирээд намайг чулуугаар цохьчисон. Тэгсэн манай эхнэр гэрээс гарч ирээд яаж байгаа юм бэ? гэтэл манай эхнэр лүү гартаа чулуу бариад дайраад очсон тэгээд манай эхнэр гарыг барьж аваад зөрүүлээд цохьчихсон юм. Тэгээд би шууд мотоциклоо асаагаад мал руугаа явчихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэжээ /хх-18-19/,
Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Номгон сумын Богт 5-р багийн нутаг “Жижиг зараа” гэх газар найз Х ын төрсөн болж сумын төвөөс 11 цагийн үед И , Б нарын хамт машинтай Х ын гэрт очсон. Тэнд очиход Б , түүний эхнэр Х , Инээмсзглэлийн нөхөр М , С.Б нар байсан. Тэгээд хоол унд хийж идэж байгаад 12 цагийн үед Б эхнэр Ч ийн хамт мотоцикльтой ирсэн. Бид нар хоол унд идэж ууж сууж байгаад оройн 18 цагийн үед И мотоцикльтой ганцаараа хөдөө байдаг гэрлүүгээ явлаа гээд явсан. Тэдний хөдөө байдаг гэр нь Б ын гэрээс зүүн зүгт 1-2 км-т байдаг юм. И ийг гэрлүүгээ явсаны дараа М , Батхүү, Б нар И ийн машиныг бариад явсан. Тэд нарыг явсаны дараа Х машинтайгаа сумын төв рүү яваад гэрт Б Б нар унтаад би Ч ийн хамт хоол хийгэд үлдсэн. 19 цагийн үед сумын төвөөс М , З нар манай нөхөр Б -н мотоциклийг унаад ирсэн. Тэр 2 дөнгөж орж ирээд цай уугаад сууж байтал И манай нөхөр Б -н хамт машинтай ирсэн. Б машинаас буугаад шууд гэрлүү ороод ирсэн Б зөрөөд гараад явсан. Тэгээд удаагүй гадаа Б И тэй хэрэлдээд муудаж байгаа сонсогдож байсан. Тэгээд Ч Б ийн араас гарсан тэгсэн З Б гараарай тэд нар зодолдоод байна салгаарай гэж байсан. Б тэр 2-ыг очиж салгачихаад тэгээд бид 2 хүүхдүүдээ аваад мотоцикпьтой сумын төв рүү буцсан. И ганцаараа зүүн урд байдаг овоо руу алхаж явж байгаа харагдсан. Бид нарыг явсаны дараа Б ын гэрт М , З , Бат- Идэр, Ч , Б нар үлдсэн” гэжээ /хх-27-28/
Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би ээлжийн жижүүртэй байсан юм. Тэгтэл оройн 19 цаг 35 минутанд Богг 5-р багийн нутаг Жижиг зараа гэх газар Б.И нь бусдад зодуулан гэмтсэн гэх дуудлагын дагуу 20 цаг 30 минутанд Б.И ийн дуудлага өгсөн газарт очиж Б.И гэх эмэгтэйг 21 цаг 10 минутанд сумын эмнэлэгт авч ирж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд толгой хүчтэй өвдсөн, заазуурт өртсөн хэсгээр өвдөж, нүдний эргэн тойронд хавдсан, баруун мөрөн дээр иртэй зүйлээр үүсгэгдсэн 4-5 см орчим зүеэгдсэн шархтай. Шарх арьсны өнгөц давхаргыг ханарч үүсгэгдсэн. Зүүн хөмсгийг хөндлөн зүсч арьсны давхаргыг бүхэлд нь хамарсан. Шархнаас цус гарч хатсан. Зүүн нүдний арьсны доторхи өөхөн эдэд хаван үүсч хөхөрсөн, дээд доод зовхинд зузаавтар хавантай нилээд айж сандарсан байдалтай байсан. Тэгээд би шаардлагатай эмчилгээ эм тариаг бүрэн хийж тайвшруулах арга хэмжээ авсан” гэжээ /хх-31/
Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Тухайн үед би хоол хийж байсан юмаа тэгээд гартаа барьж байсан заазуураа орхихоо мартаад барьж гараад өөдөөс чулуу бариад дайрахаар нь заазуураа цохичихсон юм. И ийн хөмсөгний хэсэгт нэг удаа' заазуураар цохьсон мөн баруун гарны бугалга хэсэгт нэг удаа цохьсон санагдаж байна. Манай нөхөр Б лүү чулуу бариад дайраад шидэх гэхээр нь болиоч гэсэн юм. Тэгж хэлсэн чинь над руу дайраад хүрээд ирсэн тэгэхээр нь би гарыг нь барьж аваад цохьчихсон юм. Би Б.И д учирсан хохиролыг бүрэн барагдуулна” гэжээ /хх-39-40/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-4/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, тогтоол /хх-5, 7, 10/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-6, 11/,
Мөрдөгчийн тогтоол /хх-8/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-9/,
Гэрч Б.И ийн мэдүүлэг /хх-17/,\
Гэрч Т.Б мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Ц.М ын мэдүүлэг /хх-24-25/,
Гэрч Б.Х ын мэдүүлэг/хх-26/,
Гэрч Б. Б мэдүүлэг /хх-29/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.08.30-ны өдрийн №413 тоот шинжээчийн дүгнэлтэд:” /Б.И ийн зүүн хөмсөг орчим баруун мөр орчмын зүсэгдсэн шарх зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн хөмсөг орчим баруун мөр орчмын зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрин чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-33/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-36/,
Хувийн баталгаа /хх-37/,
Б.Ч ийн хүсэлт /хх-38/,
Б.Ч ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Бог багийн Засаг даргын тодорхойлолт /хх-42/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт гэжээ /хх-43-45/,
Мөрдөн байцаалтын явцад банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол /хх-47-52/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,
Хэрэг шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-56/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн Жижиг зараа гэх газарт иргэн Б.И ийн биед халдан заазуураар баруун мөр, зүүн хөмсөг орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Ч т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн Жижиг зараа гэх газарт иргэн Б.И ийн биед халдан заазуураар баруун мөр, зүүн хөмсөг орчмын газарт цохисон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.И ийн “... Тэгээд Б намайг хориод зогсож байхад Ч ирээд Б ийн араас намайг эхлээд нэг цохихоор нь би эргэх гэтэл миний баруун бугалга хавьцаа цохиж заазуураар зүссэн тэгээд би эргээд Б ийн нөгөө талд гартал миний нүд рүү заазуурныхаа ар талын мөр хэсгээр цохьчихсон. /хх-14-15/, гэрч С.Б ийн: “... гэтэл манай эхнэр лүү гартаа чулуу бариад дайраад очсон тэгээд манай эхнэр гарыг барьж аваад зөрүүлээд цохьчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Б.Ж гийн: “....Тэгээд удаагүй гадаа Б И тэй хэрэлдээд муудаж байгаа сонсогдож байсан. Тэгээд Ч Б ийн араас гарсан тэгсэн З Б гараарай тэд нар зодолдоод байна салгаарай гэж байсан. Б тэр 2-ыг очиж салгачихаад тэгээд бид 2 хүүхдүүдээ аваад мотоцикпьтой сумын төв рүү буцсан.” гэсэн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Х.М гийн: “2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би ээлжийн жижүүртэй байсан юм. Тэгтэл оройн 19 цаг 35 минутанд Богг 5-р багийн нутаг Жижиг зараа гэх газар Б.И нь бусдад зодуулан гэмтсэн гэх дуудлагын дагуу 20 цаг 30 минутанд Б.И ийн дуудлага өгсөн газарт очиж Б.И гэх эмэгтэйг 21 цаг 10 минутанд сумын эмнэлэгт авч ирж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд толгой хүчтэй өвдсөн, заазуурт өртсөн хэсгээр өвдөж, нүдний эргэн тойронд хавдсан, баруун мөрөн дээр иртэй зүйлээр үүсгэгдсэн 4-5 см орчим зүеэгдсэн шархтай. Шарх арьсны өнгөц давхаргыг ханарч үүсгэгдсэн. Зүүн хөмсгийг хөндлөн зүсч арьсны давхаргыг бүхэлд нь хамарсан. Шархнаас цус гарч хатсан. Зүүн нүдний арьсны доторхи өөхөн эдэд хаван үүсч хөхөрсөн, дээд доод зовхинд зузаавтар хавантай нилээд айж сандарсан байдалтай байсан. Тэгээд би шаардлагатай эмчилгээ эм тариаг бүрэн хийж тайвшруулах арга хэмжээ авсан” гэсэн мэдүүлэг /хх-31/, Шүүгдэгч Б.Ч ийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед би хоол хийж байсан юмаа тэгээд гартаа барьж байсан заазуураа орхихоо мартаад барьж гараад өөдөөс чулуу бариад дайрахаар нь заазуураа цохьчихсон юм. И ийн хөмсөгний хэсэгт нэг удаа заазуураар цохьсон мөн баруун гарны бугалга хэсэгт нэг удаа цохьсон санагдаж байна. Манай нөхөр Б лүү чулуу бариад дайраад шидэх гэхээр нь болиоч гэсэн юм. Тэгж хэлсэн чинь над руу дайраад хүрээд ирсэн тэгэхээр нь би гарыг нь барьж аваад цохьчихсон юм. Би Б.И д учирсан хохирлыг бүрэн барагдуулна” /хх-39-40/ гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ч ийн дээрх гэмт үйлдлийн улмаас нь хохирогч Б.И ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.08.30-ны өдрийн №413 тоот шинжээчийн: “/Б.И ийн зүүн хөмсөг орчим баруун мөр орчмын зүсэгдсэн шарх зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн хөмсөг орчим баруун мөр орчмын зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрин чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-33/, Б.И ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-43-45/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ч ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн Жижиг зараа гэх газарт иргэн Б.И ийн биед халдан заазуураар баруун мөр, зүүн хөмсөг орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-55/ тогтоогдох бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.И нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй заазуурыг шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ