| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0103/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/129 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн 1814000310045 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, у ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 9-22 тоотод оршин суух иргэн *******гийн гэрээс монетон бөгж, LG-G2 pro маркийн гар утсыг хулгайлж, бусдад 520000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн
... тухайн үед ганц юмны мөнгө байна уу гэхэд ******* мөнгө байхгүй, энэ бөгжийг аваад тавьчих маргааш авч өгөөрэй гэж байсан. Тэгээд би бөгжийг аваад гарсан. Гар утасыг нь гэр дотор ярьж байгаад авч гараад гэрийн гадаа ярьж байгаад тухайн үедээ буцаагаад өгсөн. Харин бөгжний үнэ 240000 төгрөгийг ******* д өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 68-72/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...тухайн үед ******* нь миний бөгжийг буцааж өгөөгүй, харин бөгжний үнэ 240000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 128-131-р хуудас/
Гэрч Ё.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
… шөнө 00 цагийн үед манай эхнэр ******* бид хоёрыг гэртээ унтаж байхад *******, ******* хоёр манай гэрт ирэхдээ 0,5 литрийн нэг шил архи аваад ирсэн ба бид гурав хувааж уусан. Тэгээд архи ууж дууссаны дараа гаднаас *******,******* хоёр манайд ирсэн. Удалгүй *******, ******* хоёр гараад явсан ба гарч явсаных нь араас *******,******* хоёр бас гараад явснаа эргэж орж ирээд танай гар утас, бөгж хоёрыг ******* аваад гарсан байна гэж хэлсэн. ******* гар утсаар чинь гадаа гарч хүнтэй ярьсан гээд өгсөн. Харин бөгжийг нь өгөлгүй буцаад гараад тэр чигээрээ яваад өгсөн. Дараа нь ******* тэй уулзаад тэр бөгж аваад ир гэсэн чинь би аваагүй гээд байхаар нь цагдаагийн байгуулалагаар шалгуулъя гэхэд би авсан гэж хэлсэн…гэх мэдүүлэг/хх-ийн 135-137/
Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн
... Тэр үед ******* гар утас, бөгж зэргийг нь авч гадаа гарахыг нь би мэдээгүй. Тэгээд ******* ийг гэрээс гарсаных нь дараа нь гэрт ******* нь миний бөгж гар утас алга байна гээд эхлэхээр нь би гэрээс гадаа гарсан чинь гэрийн гадаа ******* гар утсаар яриад зогсож байсан. ******* ийг гар утас, бөгж зэргийг нь авч гадаа гарахаас нь өмнө гар утас нь ширээн дээр байгаа нь харагдаж байсан. Харин бөгж нь хаана байсныг нь би мэдээгүй. ******* нь бөгжийг нь өгөлгүй тэр чигээрээ аваад явсан, утсыг нь буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн
... ******* гэрт нь байж байхад эхнэр ******* нь миний гар утас, бөгж алга байна гэхээр нь гадаа гарахад ******* утсаар яриад зогсож байхаар нь утсыг нь яасан гэхэд******* утсыг нь өгөөд гэрт нь оруулж өгсөн. ******* нь гар утас, бөгж зэрэг зүйлүүдийг гэрээс анх аваад гарахдаа бол гар утсыг чинь аваад утсаар ярьлаа гэж ямар нэгэн зүйл хэлээгүй…гэх мэдүүлэг / хх-ийн 49-51/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “ ... LG-G2 pro маркийн гар утасыг 220000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 19-21/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “ ... монетон бөгжийг 300000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 26-28/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 65/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 31-36/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 37-40 / шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 74/, тэтгэврийн дэвтэрийн хуулбар / хх-ийн 46/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.01.18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 75-76/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /78-107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 9-22 тоотод оршин суух иргэн ******* гийн гэрээс монетон бөгж, LG-G2 pro маркийн гар утсыг хулгайлж, бусдад 520000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч ******* ийн ... би бөгжийг аваад гарсан, гар утсыг нь гэр дотор ярьж байгаад авч гараад гэрийн гадаа ярьж байгаад буцааж өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 68-72/
хохирогч ******* гийн ...миний бөгжийг буцааж өгөөгүй, 240000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 128-131/
гэрч Ё.*******ын .... ******* нь гар утсаар чинь гадаа гарч хүнтэй ярьсан гээд өгсөн, харин бөгжийг нь өгөлгүй буцаад гараад тэр чигээрээ яваад өгсөн…гэх мэдүүлэг/хх-ийн 135-137/
гэрч*******ын ... ******* ийг гар утас, бөгж зэргийг нь авч гадаа гарахаас нь өмнө гар утас нь ширээн дээр байгаа нь харагдаж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/
гэрч ******* ын... ******* нь гар утас, бөгж зэрэг зүйлүүдийг гэрээс анх аваад гарахдаа бол гар утсыг чинь аваад утсаар ярьлаа гэж ямар нэгэн зүйл хэлээгүй…гэх мэдүүлэг / хх-ийн 49-51/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “ ... LG-G2 pro маркийн гар утасыг 220000 төгрөгөөр үнэлсэн...” ,дүгнэлт /хх-ийн 19-21/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн... монетон бөгжийг 300000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 26-28/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 9-22 тоотод оршин суух иргэн ******* гийн гэрээс монетон бөгж, LG-G2 pro маркийн гар утас байсныг авч, улмаар бөгжийг 20,000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч ******* гийн монетон бөгж, LG-G2 pro маркийн алдсан гар утсыг 520.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* өд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн 4-р хэсгийн ардын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн Нийслэлийн *******ын дүүргийн 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 267 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн 2002 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 55-а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр дүгээр зүйлийн 99.2, мөн хуулийн тусгай ангийн126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж , Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хохирогч ******* д гар утасыг нь биет байдлаар буцаан өгч, бөгжний үнийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүгдэгч ******* өд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй, түүнчлэн шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* ийн эзэмшлийн “...Funai нэртэй 42 инчийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******өд буцаан олгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ийг гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...Funai нэртэй 42 инчийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******өд буцаан олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА