Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/522

 

2026           04            28                                                                            2026/ДШМ/522

 

                               Ш- (Ш-), Х.Т-,

                                        Д.Г- нарт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Турдыбек,

шүүгдэгч Ш- (Ш-), Х.Т-, Д.Г-, тэдний өмгөөлөгч Т.Ганболд,  

орчуулагч Б.Эрдэнэчулуун,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Ш- (Ш-), шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ш- (Ш-), Х.Т-, Д.Г- нарт холбогдох эрүүгийн 2502 0019 20369 дүгээр хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ш- (Ш-), 1968 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Г-” ХХК-ийн Монгол дахь газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ........тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гадаад паспортын MГ- дугаартай,  

2. Э- овогт Х-гийн Т-, 1975 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Х-" төрийн бус байгууллагад зочин хүлээн авагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт .......тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: ЧХ-),

3. Б- овогт Д-гийн Г-, 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д-” караокед менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт .......тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: ПД-).

 

Шүүгдэгч Ш- (Ш-), Х.Т-, Д.Г- нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд .................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Э.Гантулгын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Ш- (Ш-)-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Т-, Д.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                          Н.БААСАНБАТ