| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0121/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/143 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч:В.Дэлгэрмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж *******д холбогдох эрүүгийн 1814002070144 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймг*******ийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 16-7 тоотод өөрийн гэртээ эхнэр ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
,ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...19 цаг өнгөрөөд ирхээр нь би хааччихдаг юм ардчилсан нам гэж явлаа оногдсон юу байгаа гэж хэлэхэд ******* миний явдал чамд ямар хамаатай гэхээр би уур хүрээд 2 удаа хацар руу нь гараараа алгадсан. Тухайн үед манай 3 хүүхэд, эхнэр бид нар байсан. Бид 2 тэгээд хэрэлдээд удалгүй эвлэрээд би эмнэлэг явж хэвтлээ гээд эхнэр 3 хүүхдийн хамт эмнэлэг явсан ба замаараа аавынхаараа ороод дунд охины бэлгийг өгөөд аавынд хоол идчихээд эмнэлэг дээр би буусан.
Тухайн өдөр бас л хэрэлдсэн, би *******ыг зодоогүй 1-2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...манай нөхөр ******* эмнэлэгт хэвтэх гээд шинжилгээ өгөөд Нарбад гэдэг хувийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө нөхөр бид 2 гэртээ байж байтал ******* чи миний төлөө явсангүй гээд уурлахаар нь би чиний төлөө яваагүй гэж битгий худлаа яриад бай гэхэд ******* уурлаад босож ирээд гараараа миний толгой руу цохихоор нь би нүүрээ дараад доошоо суусан чинь үсдэж унагаагаад толгой руу дэвсээд өшиглөчихөөд үсдээд тасалгааны хана руу 5-6 удаа толгойны зүүн оройн хэсгээр мөргүүлсэн. Би гадагшаа нойл орох гээд гарахад араас ирээд гэрээс гаргахгүй гээд үсдэж чирсэнээс болж миний баруун хөл өвдөг орчимд зулгарсан.
Маргааш нь өглөө 09 цагт цай аваачиж өгчихөөд “Ардчилсан намын тэмцээн болох гэж байгаа би зохион байгуулах ёстой хоолыг чинь оройтож өгөх байх” гэсэн. Тэгээд орой би хүүхдээ цэцэрлэгээс нь аваад 18 цаг 50 минутын орчимд гэртээ ирэхэд ******* 2 охинтойгоо байсан өмнөөс хаагуур тэнээд ирж байгаа пизда гээд цохих гэхээр нь би хойшоо суусан чинь миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд бас миний толгой руу хөлөөрөө өшиглөөд би газар унаад нүүрээ дараад хэвтсэн чинь миний толгой руу өшиглөж дэвссэн....гэх мэдүүлэг/хх-ийн 20-23 /
Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... ******* нь *******ыг зодоод өвдгөн дээр нь шалбараад хөлний шагайн хэсгээр доголсон байдалтай яваад байсан асуухад ******* зодсон гэдгийг надад хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би *******гээс эхнэрийгээ зодсоныг нь асуухад нөхөр нь эмнэлэгт хэвтчихээд байхад ******* бөмбөг хөөцөлдөөд яваад байдаг гээд надад уурлаж байсан. Маргааш нь би ******* руу залгаад ирээд машин асаагаад өгөөч аккумлятор суучихсан байна гэхэд *******, нөхөр Бгийн хамт хүрч ирсэн. Тэгэхэд У ын зүүн шанаа нь хавдсан баруун шанаанд нь нарийхан хумсны сорви гарсан байсан. Би хааяа эхнэртэйгээ муудалцахаараа ширүүлчихдэг гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 29, 39-41/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... гэртээ байж байтал манай охин ******* над руу утсаар залгаад ******* намайг зодчихлоо та хүрээд ирээч бие өвдөөд байна гэхээр нь нөхөр *******гийн хамт охиныдоо очиход 3 хүүхэдтэйгээ хамт манай охин гэртээ хэвтэж байсан. ******* өчигдөр бас зодсон гэж байсан. *******ын царай зүс нь цонхийчихсон уйлчихсан байсан. Хүүхдүүд нь аав, ээжийг зодчихоод эмнэлэг рүү явсан гэж хэлж байсан. ******* намайг ******* дандаа толгой руу цохьчихлоо гэдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 /
Насанд хүрээгүй гэрч *******ий мөрдөн байцаалтад өгсөн
... аав ээжийн толгой руу зодсон. Бас ээжийн нуруу гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №259 дугаар
1.*******ын биед тархи доргилт, баруун чамархай, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 45-46 /,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 53-54/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-17/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.04.10-ны өдрийн 443 тоот тодорхойлолт / хх-ийн 62-63/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 67/ шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 16-7 тоотод өөрийн гэртээ эхнэр *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******гийн... би *******ыг зодоогүй, 1-2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 /,
хохирогч *******ын ... ******* уурлаад босож ирээд гараараа миний толгой руу цохихоор нь би нүүрээ дараад доошоо суусан чинь үсдэж унагаагаад толгой руу дэвсээд өшиглөчихөөд үсдээд тасалгааны хана руу 5-6 удаа толгойны зүүн оройн хэсгээр мөргүүлсэн, гадагшаа гарахад араас ирээд гэрээс гаргахгүй гээд үсдэж чирсэнээс болж миний баруун хөл өвдөг орчимд зулгарсан..., маргааш нь хаагуур тэнээд ирж байгаа пизда гээд миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн, толгой руу хөлөөрөө өшиглөөд би газар унаад нүүрээ дараад хэвтсэн чинь миний толгой руу өшиглөж дэвссэн ... гэх мэдүүлэг/хх-ийн 20-23 /,
гэрч *******ийн... ******* нь өвдгөн шалбараад хөлний шагайн хэсгээр доголсон байдалтай байсан,... зүүн шанаа нь хавдсан баруун шанаанд нь нарийхан хумсны сорви гарсан байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 29, 39-41/,
гэрч *******гийн... ******* өчигдөр бас зодсон гээд *******ын царай зүс нь цонхийчихсон уйлчихсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 /
насанд хүрээгүй гэрч *******ий... аав ээжийн толгой руу зодсон, нуруу гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 259 дугаар “...*******ын биед тархи доргилт, баруун чамархай, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 45-46 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******гийн ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, сар бүр 4500000 төгрөгийн цалин авдаг / цалингийн хүснэгт/ ХААН банкны депозитын харилцагчийн хуулга, өөрийн гэсэн тодорхойлох орлоготой, хувьд ногдох хөрөнгө зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгов.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******г гэр бүлийн хүчихийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА