Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/05322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,*******од оршин суух РД:*******, Харчин овогт ******* нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч *******,*******,,“” төвийн байранд байрлах “” ХХК-д холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9.750.400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад

 

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

          Хариуцагчийн өмгөөлөгч

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ  “Нэхэмжлэгч “” ХХК-иас 2024 оны 10, 11, 12 дугаар саруудын илүү цагийн хөлс 9.750.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ тус саруудын 2024 оны 10 дугаар сарын 1 цагийн хөлс 45.230 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 1 цагийн хөлс 35.262 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 1 цагийн хөлс 34.164 төгрөг гэж тодорхойлсон. Тухайн саруудад 168 цагаас дээш илүү цагаар ажилласан бөгөөд илүү цагаар ажилласан 112 цагаас 168 цагийн хооронд 56 цагийг 1.5 дахин нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нэхэмжлэгчийн ажил үүргийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаад 14 хоног амарч байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өдөрт 12 цагаар ажиллаж байгаа буюу дунджаар 4 цагаар илүү ажилласан учраас 14 хоногийн 4 цагийг илүү цаг гэж үзээд 56 цагийн илүү цагийн хөлсийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисссын хурал болж тус хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаад 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хурлын тэмдэглэл гарсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Тус хороо 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж талууд харилцан тохиролцож эвлэрээгүй учраас 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 133 дугаартай Хурлын тэмдэглэл гарсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр шийдвэрийг гардан аваад Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр н.Энхбаатарын нарын нэхэмжлэлтэй нэр бүхий 23 хүн нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 44945 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхийн хүлээн авахаас татгалзсан захирамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардаж аваад, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 54420 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас мөн татгалзсан. Ингээд дээрх захирамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардаж аваад мөн шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч 65400 дугаартай Шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Энэ захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардаж аваад дахин 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байгаа учраас хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж илүү цагийн хөлсийг шаардсан тул нэхэмжлэлийг дэмжиж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анх нэхэмжлэлийн шаардлага хэдэн оны хэдэн сарын илүү цагийн цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байсан. Сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар 2024 оны 10, 11, 12 дугаар саруудын илүү цагийн мөнгийг нэхэмжилж байна гэж ойлголоо. 168 цаг дотор илүү цаг ажилласан байна. 168 цагаас давсан цагийг илүү цагийн хөлс гээд авсан. Харин одоо 168 цаг дотор 56 цагийн илүү цаг ажилласан гэж байна. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 2023 оны илүү цагийн хөлс авна гэдэг маргаан яваад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн маргаан таслах комиссст өргөдөл гаргахдаа хэдэн сарын илүү цагийн хөлс авах нь ытодорхойгүй байсан. Өмнөх маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас дараагийн саруудын илүү цагийн хөлсийг нэхэмжилдэг. “” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисссын хурлын тэмдэглэлээр хэдэн сарын цалинг нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Иймээс 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссст гомдол гаргах 90 хоногийн хугацаа дууссан. Сар бүрийн цалин дараа сарын 10-ны өдөр ордог. 10 дугаар сарын цалин 11 дүгээр сарын 10-ны өдөр орно. 10-ны өдөр орсноос хойш илүү цагийн хөлс ороогүй талаар мэдсэнээс хойш 90 хоногийг тооцож үзэхэд энэ хугацаа дууссан. 10 дугаар сарын хөөн хэлэлцэх хугацаа 02 дугаар сард дууссан, 11 дүгээр сарын хөөн хэлэлцэх хугацаа 03 дугаар сард дууссан. 2025-2027 оны хамтын гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр баталсан. Үүнээс хойш 168 цагийн дотор илүү цагийн маргааны асуудал үүсэхгүйгээр талууд тохиролцоод шийдвэрлэсэн зүйл бий тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч , хариуцагч “ “ ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Хөдөлмөрийнг гэрээ” байгуулж, хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд сарын цалин 867.000 ам.доллар, илүү цагийн хөлсийг ажил олгогч холбогдох хууль тогтоомж, дотоод бодлого журмын дагуу шийдвэрлэж, 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар мөн цалин, нэмэгдэл хөлсийг сард 2 удаа мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж олгохоор хугацаагүй гэрээ байгуулсан болох нь гэрээ, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр тогтоогдож байна.

         

          6.Талуудын маргааны гол зүйл нь ажилтан, ажил олгогчийг 2024 оны 10,11, 12 дугаар сард олгох илүү цагийн хөлсийг олгоогүй ба 112-168 цагийн хооронд ажилласан нэхэмжлэгчийн илүү цагийн хөлсийг 1.5 хувиар тооцож нэхэмжилсэн нь бодиттой харин хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гаргаж маргаж байна.

 

           7.Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт “нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна”, 87.3 дахь хэсэгт “ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгоно” гэж хуульчилжээ.

            8.Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт “уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан байх ба нэхэмжлэгч дээрх хуваарийн дагуу ажиллахдаа 05,06 дугаар саруудад тус бүр 56 цаг илүү ажилласан үйл баримтад хариуцагч маргаагүй.

            9.Харин ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхойлон заажээ.

           10.Хавтаст хэрэгт авагдсан “” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, цалингийн хүснэгтийн тооцооллоор нэхэмжлэгчид 10, 11, 12 дугаар саруудын илүү цагийн хөлсийг хариуцагч олгосон нь нотлогдоогүй бөгөөд тухайн үед ажилтны илүү цагийн хөлсийг ажил олгогч 1.5 хувиар биш 1 хувиар тооцон олгож байсан талаар маргаагүй.

11.Иймээс уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажил олгогч олгох үүрэгтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт “хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно”, 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт зааснаар зохигчид илүү цагийн хөлсийг 10 дугаар сард 45.230 төгрөг, 11 дүгээр сард 35.262 төгрөг, 12 дугаар сард 34.164 төгрөгөөр тооцсон талаар хариуцагч маргаагүй учраас тооцооллыг бодоход нэхэмжлэгчийг 10, 11, 12 дугаар сар тус бүр 56 цаг, 3 сард 168 цаг илүү ажилласан гэж үзээд илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгохоос хариуцагчийн 1-ийг олгосон гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнээд 0.5 хувиар тооцоход:

                      -10 дугаар сар 45.230 төгрөг х 56 х 0.5= 1.267.200 төгрөг

                      -11 дүгээр сар 35.262 х 56 х 0.5 = 987.336 төгрөг

                      -12 дугаар сар 34.164 х 56 х 0.5 = 956.592 төгрөг

                      -267.200 төгрөг+987.336 төгрөг + 956.592 төгрөг = 3.211.528 төгрөгийг илүү цагийн нэмэгдэл хөлс гэж тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлага 9.750.400 төгрөг - 3.211.528 төгрөг = 6.538.872 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

   12.Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргаж талууд харилцан тохиролцоогүй учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж, шүүхэд  2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.8 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

             13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 66.334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

          115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас илүү цагийн хөлсөнд 3.211.528 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, үлдсэн 6.538.872 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 66.334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

       

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА