| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/17131/И |
| Дугаар | 197/ШШ2026/08759 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2026/08759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,*******,*******од оршин суух РД:*******, Ганжуур овогт ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******,,,,од оршин суух РД:, Боржигон овогт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4.741.250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч
Хариуцагчийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч , хариуцагч д холбогдуулан 4.741.250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. “Хариуцагч түц ажиллуулахад мөнгө хэрэгтэй байна гэсэн учраас нэхэмжлэгч 3.000.000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, сүүлийн 3.000.000 төгрөгийг тай хамт бараа аваад үлдэгдэл 974.000 гаруй төгрөгийг “үлдэгдэл” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн дүү ээс ТҮЦ ажиллуулахаар 3.000.000 төгрөгийг авсан бөгөөд түцийг нь хурааж авсан учраас дээрх мөнгөнөөс 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг надад 1.000.000 төгрөгийг зээлээч гэсний дагуу ийн данс руу 1.000.000 төгрөгийг гийн өмнөөс шилжүүлсэн. Ажиллах хугацаанд өдрөөр цалинжуулахаар тохиролцоод цалин өгсөн. 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ажиллахаа болих санал тавиад зээлсэн мөнгөө төлөхийг шаардахад 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг өгсөн. Ингэж ажиллахдаа цалингаа өдөр бүр өгөхгүй хэд хоноод хэдэн төгрөг өгдөг байсан. Мөн даалгавраар шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг оруулаад 7.000.000 төгрөгөөс хасаж тооцоод, алданги 948.250 төгрөгөөс татгалзаад, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 3.655.200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлав.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлэхдээ “Би энэ мөнгийг төлж дууссан учраас төлөхгүй. Ажил хийх болон цалин тохиролцоогүй. Найзыгаа өндөр цалин авдаг болоосой гэж ерөөгөөд өдөрт 1.200.000 төгрөг, 500.000 төгрөгийг “цалин” гэх утгатай шилжүүлж байснаас цалин өгч байгаагүй. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллана гэж 2 удаа 3.000.000 төгрөгийг шилжүүлээд сараа дуусгахгүй мөнгөө өгөөрэй гээд ажлаа орхиод явсан. Түүнээс би цалинжуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх 3.000.000, 3.000.000 төгрөгөөр нийт 6.000.000 төгрөг болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуушуур, хоолны чиглэлээр хамтарч түц ажиллуулахаар нийлсэн. Дансны хуулгаар ийн “Хаан” банкны дугаартай дансанд 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүртэл 6.000.000 орчим төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.
5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч “хариуцагчид түц ажиллуулахад нь 6.000.000 төгрөгийг зээлж, өөрөө түцэнд ажиллаж цалин авч байсан” харин хариуцагч 3.000.000, 3.000.000 төгрөгөөр хоёр талаасаа нийлж хамтран ажиллахаар тохиролцсон, цалин олгоогүй” гэж маргаж байна.
7.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээг байгуулахдаа хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээх ба хамтран ажиллах ажлаа тодорхойлж, талууд ямар байдлаар оролцох ёстойг зааж, хамтран ажиллах этгээд хүсэлтээ илэрхийлснээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсанд тооцдог.
8.1.Мөн хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох бөгөөд гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхэд хамтын үйл ажиллагааны зорилго тодорхой, үйл ажиллагаа ашиг олох зорилготой учраас талууд ямар байдлаар оролцохоо тохиролцож мөн эрх, үүргээ тодорхойлон тэгш эрхтэй байж, хэн нэгэн давуу эрх эдлэхгүй, ашгийг хуваарилахдаа их хэмжээний хувь нэмэр оруулсан этгээд илүү их хэмжээний ашиг авахаас гадна илүү их хэмжээний алдагдал хүлээхээр заажээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан хэлэлцэх явцад болон шүүх хуралдаануудын тэмдэглэлд тусгагдснаар үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа “хамтран ажилласан, ажиллаагүй” гэх зөрүүтэй тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
10.Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
11.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр хуульчилсан байна.
12.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй боловч зээлсэн 6.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.
13.Хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагч “цалин” гэх утгатай 2.430.500 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 77 дугаартай албан бичгээр “ 2024-2025 онд байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээ байхгүй”, Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар “т, гийн өмнөөс нэхэмжлэгч 1.000.000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийн талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулж ажилласан гэх хариуцагчийн тайлбар нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 3.655.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.810 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 73.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гаас 3.655.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.810 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 73.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА