2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/01919

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 02 191/ШШ2026/01919

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч 1: д оршин байх, ******* ХХК /РД:*******/,

 

Нэхэмжлэгч 2:  дугаар байр, ******* ХХК /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин байх, ******* ******* ******* ХК /РД:*******/-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,895,762,854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., Х., Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: *******" ХХК болон "*******" ХХК нарын түншлэл /цаашид хамтад нь нэхэмжлэгч" гэх/ нь "******* **************" ХК /цаашид "хариуцагч" гэх/-тай .01.28-ны өдөр ийн усны хоолой гүний усны ордоос "******* **************" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх -/ дугаартай гэрээ /цаашид "гэрээ" гэх/ байгуулж, тус гэрээний дагуу аймгийн сумын нутагт байрлах ийн усны хоолой гүний усны ордоос хариуцагчийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлынхаа захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын .11.22-ны өдрийн У-/ дугаартай дүгнэлт болон Эрчим хүчний сайдын .07.03-ны өдрийн А/ дугаартай тушаалаар байгуулагдсан Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын .11.28-ны өдрийн / дугаартай дүгнэлтээр тус тус нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ус хангамжийн системийн барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авсан. Мөн хариуцагчийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн .12.05-ны өдрийн А/ дугаартай тушаалаар Ажил хүлээлцэх комиссыг байгуулж, ажлын үр дүн, хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан. Улмаар талууд 2025.06.23-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

Нэхэмжлэгч нь .03.20-ны өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгээд эхлэхтэй зэрэгцэн аймгийн сумын иргэд, малчдын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, голын сайр дагуух трассыг тавиулахгүй байх, талбайн нэвтрэх гарцыг машинаар хаах, ажлын техникүүдийг хааж зогсох, машин техникийн шил толийг хагалах, хэрүүл маргаан хийх зэрэг зүй зохисгүй үйлдлүүдийг олноороо нийлэн гаргах болсон бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс нутгийн иргэдийн тэрхүү эсэргүүцлийг зогсоох боломжгүй байсан.

Улмаар эсэргүүцэлд нэгдсэн нутгийн иргэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.сайханаар дамжуулан .04.29-ний өдөр тус сумын Засаг дарга Г.д, .08.15-ны өдөр "******* **************" ХК-д шаардлага хүргүүлсэн бөгөөд тэрхүү шаардлагад нийт 8 асуудал тусгагдсан байснаас дор дурдсан 3 асуудал нь нэхэмжлэгчийн гүйцэтгэх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг шууд зогсоох бодитой үр дагавартай байсан. Үүнд:

- Усан хангамжийн шугам хоолойн трасс нь усны ундарга бүхий 3 эх булгийг дайрч, тэдгээрийг ширгээхээр байгаа тул шугам хоолойн трассыг өөрчлөх.

- Усан хангамжийн шугам хоолой баригдах голын сайр дахь хагшаас орон нутгийн бүтээн байгуулалт болон иргэдийн хэрэгцээнд авч ашигладаг. Гэтэл тус газар нь хуулиар хамгаалалтын зурваст орчихоор нутгийн иргэд ашиглаж чадахгүйд хүрэх, ашигласан тохиолдолд шугам хоолой гэмтэх эрсдэлтэй байна.

- Голын сайр дагаж их хэмжээний хүчтэй үер буудаг тул сайр дагасан усан хангамжийн шугам хоолой үет өртөж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй байна.

Тухайн үед нэхэмжлэгч нь ИТХ-ын төлөөлөгч Н.сайхан болон нутгийн иргэдийн эсэргүүцэл шаардлагын улмаас гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа талаар хариуцагчийн эрх бүхий албан тушаалтнууд, захиалагчийн хяналтын багт тухай бүр мэдэгдэж, асуудлыг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авч өгөхийг удаа дараа хүсч байсан. Харин хариуцагчийн зүгээс "...ямар ч тохиолдолд ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг зогсоож болохгүй, өөрчлөх ёстой бол өөрчлөөд тасралтгүй явуул, ажлын хэсгийг хуралдуулж асуудлыг шийднэ, шугам хоолойн трассыг өөрчлүүлж болох хувилбараар улаан шугам татаад танилцуулахад бэлдэж бай... гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс трассыг өөрчлөх хэсэгт улааны шугамын дахин тавиулсан.

Ингээд талууд болон холбогдох мэргэжлийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд харилцан зөвшилцөж, сумаас олгогдсон газар олголтын захирамжийн хүрээнд хамгаалалтын зурвас дотор техникийн шийдлийг судлаж үзсэний үндсэн дээр шугам хоолойн трассын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар үр дүнг улсын комист хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 5.1-д болон гэрээний хавсралт № 3, 4-д заасан ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод заасан ажил үүргийг гэрээний 3.1-д заасны дагуу нийт 38.896.5.177 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгэхээр тохиролцсон байсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг хариуцагчид бүрэн хүлээлгэн өгсөн. Тухайлбал аймгийн Засаг даргын .10.03-ны өдрийн А/ дугаартай
​.08.23-ны өдөр шийдвэрлэсэн тул Трассын тодорхой хэсэгт өөрчлөлт оруулах акт, Трассын зурагт өөрчлөлт оруулах ажлын даалгавар, Трассын зурагт өөрчлөлтийн зураг төсөл зэрэг гарсан.

Усан хангамжийн шугам хоолойн трасс өөрчлөгдсөнөөр хөрсний геологийн бүтэц өөрчлөгдөж, газар шорооны ажлын зэрэг 6-аас 7-р зэрэгт шилжиж, ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнөөр ажлын төсөвт ч их хэмжээний өөрчлөлт орох нөхцөл бүрдсэн. Ингэснээр нэхэмжлэгчид урдчилан тооцоолох боломжгүй их хэмжээний зардлыг шийдвэрлэх шаардлага үүссэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хадан хөрсний тоо хэмжээг нийт 15.430 м3-с хэтрэхгүй гэж тооцоолон тусгасан. Гэтэл дээр дурдсан урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас трассын өөрчлөлт хийгдэж, улмаар "-" ХХК-ийн хадан хөрсний хатуулгыг тогтоох геологийн судалгаа, лабораторын шинжилгээгээр хөрсний хатуулгыг 6-р зэргээс 7-р зэргийн төлөвт тогтоож, хадан хөрсний тоо хэмжээ 63.342 м3 болж нэмэгдсэн. Трассын хөрсний хэв шинжийг .11.28-ний өдрийн ухагдсан байдлаар сувгийн нүх ухсан актаар зохиогч болон захиалагчаас баталгаажуулсан байна.

хөрсний нөхцөл байдлыг тогтоож тухайн үед газар дээр нь захиалагч болон зохиогчийн хяналтын баг үе шатны хяналтыг тогтмол хийж байсан ба Мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт, Үндэсний аудитын газрын хяналт шалгалт болон Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч, холбогдох албаны хүмүүсийн хамт ажилтай танилцах явцад биечлэн үзэж танилцсан болно.

Иймд гэрээний ерөнхий нөхцөлийн 29.1-д Гүйцэтгэгч ажлын чанарт сөргөөр нөлөөлөх, гэрээний үнийг өсгөх, эсхүл хугацаа хоцроож болзошгүй нөхцөл байдлын талаар төслийн менежерт аль болох урьдаас урьдчилан анхааруулах үүрэгтэй гэж заасны дагуу энэхүү ажил нь гэрээний хугацаа болон төсөвт өртөгт шууд нөлөөлөхөөр байгааг хариуцагчид тухай бүр нь мэдэгдэж, нэмэгдсэн зардлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн. Ингэхэд хариуцагчийн зүгээс "...манайх нэмэлт ажлын гарсан тоо хэмжээг нягтлаж тогтоохгүй, удахгүй тендэрээр шалгарах хөндлөнгийн хяналтын баг тооцон баталгаажуулна..." гээд хойшлуулсаар ирсэн.

Улмаар "******* **************" ХК нь 2023.11.20-ны өдрийн 01/ тоот албан бичгийг д хүргүүлж, тухайн нэмэлт ажлын тоо хэмжээ, өртөг зардлыг нягтлан судалж, магадлал хийлгэх хүсэлт гаргасан.

нь .01.16-ны өдрийн 1/ тоот албан бичгээр нэхэмжлэгчээс нэмэлт ажлын талаарх бүх материалыг хүлээн авсан. Ингээд нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нэмэлт ажлыг дахин хянаж, зарим газарт экскаватороор ухаж нээн үзэн баталгаажуулж, трассын өөрчлөлтийн зураг төсөл, төсвийг экспертизээр хянуулан, .12.20-ны өдрийн / тоот дүгнэлтээр магадлалаар хянан баталгаажуулсан.

Магадлалаар Ус дамжуулах гол шугам 2 -ын ПК174+97.2-ээс төгсгөлийн усан сан хүртэлх ухлагийн ажлын төсөв нь өмнөх зурагт 811.993.791 төгрөгөөр батлагдсан байснаас трасст өөрчлөлт орж хөрсний шинж чанар, хатуулгын зэрэглэл өөрчлөгдсөний улмаас 2.641.259.741 төгрөг болон нэмэгдэж, нийт 1.829.265.950 төгрөгийн зөрүү үүссэнийг баталсан.

Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага болох ийн зураг төслийн магадлалаар хянагдаж баталгаажуулсан 1.829.265.950 төгрөгийг гэрээний 3.14-д ажлын зураг төсөлд нэмэлт, өөрчлөлт орж, магадлал хийгдсэний улмаас тус зураг төслийн дагуу Гүйцэтгэгч анхны зураг
​төсөлд ороогүй нэмэлт ажлыг гүйцэтгэх тохиолдолд энэ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ба холбогдох нэмэлт зардлыг Захиалагч санхүүжүүлнэ гэж заасны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар "******* ******* *******" ХК-д мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс Улсын комисс хуралдаж, ажлаа хүлээж авсны дараа магадлашгүй ажлын зардлыг хэлэлцэнэ, магадлашгүй ажлын зардлын дүнг тооцож үзэж байж нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэнэ гэсэн тайлбар хэлж, тухайн асуудлыг шийдвэрлэлгүй бас л хойшлуулсан ч бид хүлээцтэй хандсан.

Ийнхүү аймгийн Засаг даргын .10.03-ны өдрийн А/ дугаартай захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын .11.22-ны өдрийн У-/ дугаартай дүгнэлт болон Эрчим хүчний сайдын .07.03-ны өдрийн А/ дугаартай тушаалаар байгуулагдсан Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын .11.28-ны өдрийн / дугаартай дүгнэлтээр тус тус нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ус хангамжийн системийн барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авсан.

Мөн хариуцагчийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн .12.05-ны өдрийн А/ дугаартай тушаалаар Ажил хүлээлцэх комиссыг байгуулж, ажлын үр дүн, хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан. Үүний дараа хариуцагч нь гэрээний гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэхгүй барьцаалах, хясан боогдуулах замаар өөрийн эрх ашгийг хангуулж, зөвхөн өөртөө ашигтай дүгнэлт акт үйлдүүлж, улмаар нэхэмжлэгчийн зүгээс нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1.829.265.950 төгрөгийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, манай хоёр байгууллагыг маш ихээр хохироож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, өөрийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч ТӨҮГ-р гэрээт ажлын төсвийг магадлуулж, төсөвт өртөг 1.829.265.950 төгрөгөөр нэмэгдсэн болохыг баталгаажуулсан атлаа гэрээний үүргээ зөрчиж, ямар ч үндэслэлгүйгээр нэмэлт ажлын хөлсийг төлөхөөс татгалзаж, бидний эрхийг зөрчиж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.13, 3.14 дэх хэсэг болон тус гэрээний ерөнхий нөхцөлийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийн Е, Ж дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэлт ажлын зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй, хариуцагч түүнийг төлөх үүрэгтэй байгаа тул нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1.829.265.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн 2025.02.10-ны өдөр эцэслэн батлагдсан 1.602.335.051 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр тооцоог гэрээний тусгай нөхцөлийн 40-д заасны дагуу ажлын 14 хоногт буюу 2025 оны 02-р сард санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь тус төлбөрийг үндэслэлгүйгээр ажлын 83 хоногийн хугацаа хэтрүүлж олгосон бөгөөд энэ нь гэрээний 40.1, 40.2-д заасан торгууль ногдуулах хангалттай үндэслэл юм. Иймд гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн торгуульд нийт 66.496.905 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд гэрээний дагуу гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлсөнд 1.829.265.950 төгрөгийг, гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн торгуульд 66.496.905 төгрөг, нийт 1.895.762.854 (нэг тэрбум найман зуун ерэн ******* сая долоон зуун жаран хоёр мянга найман зуун тавин дөрөв) төгрөгийг "******* **************" ХК-аас гаргуулан "*******" ХХК, " ХХК нарт олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

2. Хариуцагч "******* ******* *******" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэмэлт ажлын хөлсөнд 1,829,265,950 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: "******* ******* ХК нь "******* ХХК, ******* ХХК-ийн түншлэлтэй оны 01 дүгээр сарын 28-ны өдөр -/ дугаартай "ийн усны хоолой гүний усны ордоос "******* *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн.

Улмаар гэрээт ажлын хугацаанд 2023.07.26, .01.26, .07.28-ны өдөр тус тус 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд гүйцэтгэгч нь "Засгийн усны хоолой" гүний усны ордоос "******* ******* ХК-ийн *******н нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг Барилга угсралтын ажлын даалгавар болон техникийн тодорхойлолтод заасан нөхцөл, шаардлагын дагуу 18 сарын хугацаанд хугацаанд гүйцэтгэн, Захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн.

Ажил үргэлжлэх явцад буюу оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.сайхан Сумын засаг даргад шаардлага ирүүлсэн талаар захиалагч болон гүйцэтгэгч нарт танилцуулсан. Талууд тус асуудлын хүрээнд оны 08 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан ба хурлаар ажлын зургийн зохиогч ХХК нь хамгаалалтын зурвасын хэмжээнд трассыг өөрчлөх талаар техникийн шийдэл гаргахаар шийдвэрлэсэн.

Гүйцэтгэгчээс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ... усан хангамжийн шугам хоолойн ажлын трассыг багийн нутагт усан эхээс хогийн цэгийн зам хүртэлх хэсэгт сайрын эргийн дээгүүр үерийн усны эргэлтийн эсрэг талд 15м-т шилжүүлж, хогийн цэгийн замаас усны адаг хүртэлх трассыг сайрын зүүн талаар, усны адгаас эргэлтийн цэг 4 хүртэлх трассыг сайрын баруун талаар тус тус төлөвлөж, зохих хэмжээнд шилжүүлж өөрчлөн ажилласан. Энэхүү арга хэмжээг авснаар сайрын дагуу 5.160 км төлөвлөгдсөн шугам хоолой үерийн усанд хөвж гарч ирэх аюулаас ангижирч, орон нутгийн хэрэгцээнд ашиглагддаг хагшаас хайрга элсийг ухаж авахад техникийн гэмтэл үүсэхээс сэргийлсэн, булаг шандын эх ундаргаас холдож хожим үүсэж болох эрсдэлээс зайлсхийсэн болно. ... Иймд ГЕН- ийн 29.1-т "Гүйцэтгэгч ажлын чанарт сөргөөр нөлөөлөх, гэрээний үнийг өсгөх, эсхүл хугацаа хоцроож болзошгүй нөхцөл байдлын талаар төслийн менежерт аль болох урьдаас урьдчилан анхааруулах үүрэгтэй." гэж заасны дагуу энэхүү ажил нь гэрээний хугацаа болон өртөгт шууд нөлөөлөхөөр байгааг үүгээр мэдэгдэж байна. гэх 29/1 дугаартай албан бичгийг ирүүлсэн.

Гэрээт ажил оны 11 дүгээр сард дуусаж, улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд талууд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн болохыг баталгаажуулж, гэрээг дүгнэн акт үйлдсэн.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэж, гэрээ дүгнэх акт"-ыг үйлдэж, гэрээний үүрэгтэй холбоотой талуудын харилцаа дуусгавар болсон бөгөөд "******* *******" ХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын хөлсийг гүйцэтгэлийг үндэслэн тухай бүрт нь олгож дууссан тул нэмэлт ажлын хөлсөнд 1,829,265,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

2. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний торгууль 66,496,905 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Үндсэн гэрээний үнэ буюу ажлын хөлс нь 39,422,288,799 (гучин есөн тэрбум дөрвөн зуун хорин хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун ерэн ес) төгрөг байсныг оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээнд оруулсан -/-02 дугаартай нэмэлт, өөрчлөлтөөр 38,896,5,177 (гучин найман тэрбум найман зуун ерэн зургаан сая есөн зуун хорин ******* мянга нэг зуун далан долоо) төгрөг болгон өөрчилсөн.

Захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу гүйцэтгэлийг үндэслэн тухайд нь төлсөн. Тодруулбал:

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 122 хуудас материалыг хүлээн авч баталгаажуулснаар 4,687,727,687 төгрөгийн төлбөрийг оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 182 хуудас материалыг хүлээн авч 5,087,965,186 төгрөгийн төлбөрийг оны 08 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 284 хуудас материалыг хүлээн авч 3,765,0,535 төгрөгийн төлбөрийг оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №4, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 87+278 хуудас материалыг хүлээн авч 6,655,968,500 төгрөгийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №5, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 278 хуудас материалыг хүлээн авч 858,556,116 төгрөгийн төлбөрийг оны 06 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэлээр,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №6 буюу үлдэгдэл санхүүжилт болох 1,602,355,050 төгрөгийг талууд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор буюу 2025 оны 07 дугаар сарын 01- ний өдөр төлж дуусгасан.

Гэрээний 3.6-д "Энэ гэрээний 3.7-д заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулсны дараа Гүйцэтгэгч гэрээний 3.4, 3.5-д заасны дагуу төлбөрийг гүйцэтгэлээр нэхэмжлэх бөгөөд Захиалагч Гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөрийг төлнө." гэж, 3.7-д "Гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг Захиалагчийн болон Зохиогчийн хяналтаар хянаж акт үйлдэн баталгаажуулна." гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Талууд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар Гүйцэтгэгч төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно. Гэрээний сүүлийн төлбөр буюу үлдэгдэл төлбөрийн хувьд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах акт нь гэрээ дүгнэсэн акт юм.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээг дүгнэж, акт үйлдсэний дараа Гүйцэтгэгч нэхэмжлэх ирүүлэх ба Захиалагч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөрийг төлөх зохицуулалттай. Гэтэл Гүйцэтгэгч нь талууд гэрээг дүгнээгүй байх үед буюу 2025 оны 02 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан гэж Захиалагчийг буруутган торгууль шаардаж буй нь үндэслэлгүй.

Иймд "*******" ХХК, "*******" ХХК-иудын "******* *******" ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нар нь хариуцагч ******* ************** ХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,895,762,854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний дагуу гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 1,829,265,950 төгрөг, гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн торгуульд 66,496,905 төгрөг гэж тодорхойлжээ.

 

5.1 Нэхэмжлэгч нар нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх явцад дурдсан шалтгааны улмаас шугам хоолойн трассын зарим хэсэгт өөрчлөлт орж, трасс өөрчлөгдсөнөөр хөрсний геологийн бүтэц өөрчлөгдөж, ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнөөр өмнөх зурагт 811,993,791 төгрөгөөр батлагдсан байсан ажлын төсөв 2,641,259,741 төгрөг болон нэмэгдэж, нийт 1,829,265,950 төгрөгийн зөрүү үүссэнийг баталсан боловч хариуцагч тал төлөхөөс татгалзсан, ажлын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн торгуульд 66,496,905 төгрөгийг тус тус шаардсан.

 

5.2 Хариуцагч тал нь гэрээний дагуу тохиролцсон санхүүжилтийг нэхэмжлэгч нарт бүрэн олгосон, ажлын төлбөр төлөх хугацааг гэрээнд тохиролцсон хугацаандаа төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан.

 

6. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 Нэхэмжлэгч "******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээнд хамтын үйл ажиллагааны зорилго, талуудын эрх, үүрэг, түншлэлийн удирдлага зохион байгуулалт, ашиг, алдагдал, эрсдэл, гэрээний хугацаа, маргаан шийдвэрлэх байгууллагын талаар тус тус тохиролцжээ. (1хх-ийн 70-74-р тал)

 

6.2 "******* ХХК, ******* ХХК-ийн түншлэл, "******* ******* ХК нар нь оны 01 дүгээр сарын 28-ны өдөр -/ дугаар "ийн усны хоолой гүний усны ордоос "******* *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдоно. (1хх-ийн 74-112-р тал)

 

6.2.1 Гэрээний хавсралт №1-т Гэрээний ерөнхий нөхцөлийг, хавсралт №2-т Гэрээний тусгай нөхцөлийг тус тус тусгажээ. (1хх-ийн 88-112-р тал)

 

6.2.2 Гэрээнд талууд дээрх гэрээнд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээний нэмэлт, өөрчлөлтүүдээр нотлогдож байна. (2хх-ийн 29-35-р тал)

 

6.3 Гүйцэтгэгч нь "Засгийн усны хоолой" гүний усны ордоос "******* ******* ХК-ийн *******н нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг Барилга угсралтын ажлын даалгавар болон техникийн тодорхойлолтод заасан нөхцөл, шаардлагын дагуу 35 сар (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ын хугацаанд гүйцэтгэн, Захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэнд талууд маргаангүй.

 

6.4 "ийн усны хоолой-н гүний усны ордоос "******* *******" ХК-ийн уурхай хүртэл ус татах шугам хоолойн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ ******* ************** ХК, ХХК нарын хооронд байгуулагдсан нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдсон. (1хх-ийн 29-33-р тал)

 

6.4.1 аймаг сум ийн усны хоолой-н гүний усны ордоос ******* ************** ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр хүртэлх ус хангамжийн системийн гол шугам 2-ын ПК174+97,2-с ПК226+59,1 хоорондох өөрчлөлтийн ажлын зураг төсөл хэрэгт авагдсан. Зурагт нэмэлт өөрчлөлт орсон болох нь нотлогдож байна. (2хх-ийн 56-61-р тал)

 

6.5 ******* ************** ХК болон нарын хооронд оны 03 дугаар сарын 07-ны өдөр -/96 дугаар аймгийн сумын шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зураг төслийн ажлын захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ байгуулгадсан, уг гэрээ хэрэгт авагдсан. (2хх-ийн 51- 53-р тал)

 

6.6 аймгийн сумын нутагт байрлах ийн усны хоолой гүний усны ордоос ******* ************** ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаангүй.

 

6.6.1 Захилагч, гүйцэтгэгч нар болох "******* ХХК, ******* ХХК, "******* ******* ХК нарын төлөөлөгч нар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж дараах агуулгыг тусгажээ. (2хх-ийн -39-р тал) Үүнд:

 

1.1-т ...гэрээний хугацаа дуусаж, талуудын эрх, үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, тооцоо нийлэв.

 

2.1-т Гүйцэтгэгч нь ...барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэх, ажлын үр дүнг Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

 

2.2-т аймгийн Засаг даргын оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаартай захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн У-/ дугаартай дүгнэлт, Эрчим хүчний сайдын оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаартай тушаалаар байгуулагдсан Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаартай дүгнэлтээр ус хангамжийн системийн барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авсан.

 

2.3-т ...******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаартай тушаалаар Ажил хүлээлцэх комисс-ыг байгуулан, акт үйлдэн ажлын үр дүн, хөрөнгийг хүлээлцсэн байна.

2.5-т ...урьдчилгаа төлбөрт ...3,942,228,879 төгрөг ...7,884,4,759 төгрөгийг ...олгосон байна.

 

2.5-д ...гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг нийт 5 удаа Зохиогчийн хяналтаар хянаж акт үйлдэн, Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч ТӨҮГ-аар баталгаажуулан нийт 32,881,996,662 төгрөгийн санхүүжилтийг захиалагч ...олгосон байна.

 

2.7-д ... үлдэгдэл санхүүжилт болон магадалшгүй ажлын төлбөр болох 1,602,355,050 төгрөгийг...энэхүү гэрээ дүгнэх актыг баталгаажуулсны дараа захиалагч гүйцэтгэгчид шилжүүлнэ.

 

6.7 Гэрээт ажлын №6 дугаар гүйцэтгэл болох 1,602,355,050 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэнд маргаангүй, энэ талаар ******* ХХК-ийн Худалдаа банк дахь тоот дансны хуулга, зохигчийн тайлбараар нотлогдож байна.(2хх-ийн 16-р тал)

 

6.8 Захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу гүйцэтгэлийг үндэслэн дараах байдлаар олгосон, уг 5 удаагийн санхүүжилтийг шилжүүлсэн цаг хугацаа, үйл баримтад зохигч маргаангүй. Үүнд:

 

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1-4,687,727,687 төгрөгийн төлбөрийг оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2- 5,087,965,186 төгрөгийн төлбөрийг оны 08 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3- 3,765,0,535 төгрөгийн төлбөрийг оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №4- 6,655,968,500 төгрөгийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэлээр;

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №5- 858,556,116 төгрөгийн төлбөрийг оны 06 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэлээр,

 

6.9 Ажил үргэлжлэх явцад буюу оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.сайхан Сумын засаг даргад шаардлага ирүүлсэн талаар захиалагч болон гүйцэтгэгч нарт танилцуулсан. Талууд тус асуудлын хүрээнд оны 08 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан ба хурлаар ажлын зургийн зохиогч ХХК нь хамгаалалтын зурвасын хэмжээнд трассыг өөрчлөх талаар техникийн шийдэл гаргахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шаардлага, хурлын тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдсон. (2хх-ийн 116-117, 169-176-р тал)

 

6.9.1 ийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн төсөл захиалагч, зохиогч, гүйцэтгэгч оролцсон хурлын тэмдэглэл-ийн хэлэлцэх асуудал хэсэгт усан хангамжийн шугам сүлжээний ажлын трассыг өөрчлүүлэх талаар Сумын иргэдийн хурлын төлөөлөгч Сумын засаг дарга Г.д ирүүлсэн албан шаардлагыг хэлэлцэх, Шийдвэрлэсэн нь хэсэгт Зургийг зохиогч ХХК хамгаалалтын зурвасын хэмжээнд трассыг хэрхэн өөрчлөх талаар техникийн шийдэл гаргах, Трасс өөрчлөгдсөнтэй холбогдуулан ахин улаан шугам тавихх ажлыг гүйцэтгэгч хариуцах гэжээ.

 

6.10 Хэрэгт авагдсан оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн хөрсний хяналтын акт -д аймгийн сумын нутаг ийн усны хоолой газрын доорх усны ордоос үйлдвэрлэлийн усаар хангах ус хангамжийн системийн инженер-геологийн судалгааг - ХХК гүйцэтгэсэн, ПК 226+59,1-ээс трассын төгсгөл хүртэл хэсгийн газар шорооны ажлын зэргийг 6-7 болгох гэжээ.(1хх-ийн 180-182-р тал)

 

6.10.1 аймаг, сумын Засгийн усны хоолойн ус хангамжийн систем трасс өөрчлөлтийн 6км шугамын дагуух инженер-геологийн судалгааны дүгнэлт хэрэгт авагдсан байна. (1хх-иййн 222-235-р тал)

 

7. Нэхэмжлэгч гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад үүссэн нэмэлт ажлын зардал нь хариуцагчийн шилжүүлсэн санхүүжилтэд багтаагүй, хожим магадалшгүй ажлын зардалд тооцон олгоно гэж хойшлуулсан боловч олгохоос татгалзсан гэж, хариуцагч тал нь санхүүжилтийг тухайн үед бүрэн шилжүүлсэн гэж тус тус маргасан.

 

Нэхэмжлэгч нар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.13, 3.14 дэх хэсэг болон тус гэрээний ерөнхий нөхцөлийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийн Е, Ж дэх хэсэгт тус тус заасны дагуу нэмэлт ажлын зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй тул нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,829,265,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарладаг.

 

7.1 Талуудын хооронд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудын хүлээх үүргийг тус тус заасан.

 

"******* ХХК, ******* ХХК-ийн түншлэл, "******* ******* ХК нар нь оны 01 дүгээр сарын 28-ны өдөр -/ дугаар "ийн усны хоолой гүний усны ордоос "******* *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, гэрээний дагуу ажил гүйцэтгэж эхлэх үед ...шаардлагад дурдсан асуудлаас шалтгаалан гэрээний талууд уулзалт хийж, улмаар анх батлагдсан зурагт өөрчлөлт орсон болох нь зохигчийн маргаангүй тайлбар, аймаг сум ийн усны хоолой-н гүний усны ордоос ******* ************** ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр хүртэлх ус хангамжийн системийн гол шугам 2-ын ПК174+97,2-с ПК226+59,1 хоорондох өөрчлөлтийн ажлын зураг төслөөр нотлогдож байна.

 

Улмаар зураг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ПК 226+59,1-ээс трассын төгсгөл хүртэл хэсгийн газар шорооны ажлын зэргийг 6 байсныг 7 болгож зэргийг өөрчилжээ.

 

Талууд ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээндээ Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зааснаар анх хөлс төлөх журмын талаар тусгасан.

 

Дээрх тохиролцооны дагуу анх гэрээгээр тохиролцсон журмын дагуу төлбөр төлөгдсөн, хүлээн авсанд зохигч маргаангүй. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан.

 

7.2 "******* ХХК, ******* ХХК-ийн түншлэл, "******* ******* ХК нарын оны 01 дүгээр сарын 28-ны өдөр -/ дугаартай байгуулсан "ийн усны хоолой гүний усны ордоос "******* *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үнэ буюу ажлын хөлс нь 39,422,288,799 (гучин есөн тэрбум дөрвөн зуун хорин хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун ерэн ес) төгрөг байсныг оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээнд оруулсан -/-02 дугаартай нэмэлт, өөрчлөлтөөр 38,896,5,177 (гучин найман тэрбум найман зуун ерэн зургаан сая есөн зуун хорин ******* мянга нэг зуун далан долоо) төгрөг болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Харин ажил гүйцэтгэж эхлэх үед тулгарсан асуудлын улмаас ажлын зардал нэмэгдсэн талаар, гэрээний үнэд өөрчлөлт оруулсан баримтгүй.

 

7.3 ТӨҮГ-ын оны 12 дугаар сарын 20-ны өдрийн / дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд:

Барилга байгууламжийн байршил: аймгийн сумын ийн усны хоолой баг, Барилга байгууламжийн нэр, зориулалт: Ус дамжуулах гол шугамын өөрчлөлтийн нэмэлт ажлын зураг, төсөв, Захиалагч: ******* ******* ******* ХК, Гадна ус хангамжийн шугамын ажил дангаараа ...7 дугаар зэргийн хадан хөрсөнд дээрээ 5 м өргөн доороо 2м өргөн, 3 м гүнтэй хадан хөрсийг тэсэлгээ хийж ухах...6530,0 м, төсөвт өртөг: 2,641,259,741 төгрөг, өмнө нь 2021 онд магадлал хийгдсэнээр тус ажлын хасагдах дүн төсөвт өртөг 811,993,791 төгрөг, Зөрүү төсөвт өртөг: 1,829,265,950 төгрөг гэжээ.(1хх-ийн 242-250-р тал, 2хх-ийн 1-р тал)

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй нэмэлт зардал нь ажлын хөлсөнд хамаарч бүрэн төлөгдсөн, бодит байдалд уг хэмжээгээр нэмэлт зардал гарсан нь нотлохгүй гэж маргах боловч хэрэгт авагдсан өөрчлөлтийн зураг төсөл, хурлын тэмдэглэл, -т ХХК-ийн ...газар шорооны ажлын зэргийг 6 байсныг 7 болгож зэргийг өөрчилсөн дүгнэлт, техникийн хяналтыг хэрэгжүүлэгч ТӨҮГ-ын дүгнэлт зэрэг баримтаар анх тохиролцсон санхүүжилт нэмэгдэж, зөрүү гарсан болох нь нотлогдож байна.

 

7.4 "ийн усны хоолой гүний усны ордоос "******* *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3.14-д Ажлын зураг төсөлд нэмэлт, өөрчлөлт орж, магадлал хийгдсэний улмаас тус зураг төслийн дагуу Гүйцэтгэгч анхны зураг төсөлд ороогүй нэмэлт ажлыг гүйцэтгэх тохиолдолд энэ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ба холбогдох нэмэлт зардлыг Захиалагч санхүүжүүлнэ гэж, Гэрээний ерөнхий нөхцөлийн 29.1-т Гүйцэтгэгч ажлын чанарт сөргөөр нөлөөлөх, гэрээний үнийг өсгөх, эсхүл хугацаа хоцроож болзошгүй нөхцөл байдлын талаар төслийн менежерт аль болох урьдаас урьдчилан анхааруулах үүрэгтэй... гэж тус тус тусгажээ.

 

Мөн дээрх гэрээний ерөнхий нөхцөлийн Нөхөн төлбөр хийх нөхцөлийг зохицуулсан 41 дүгээр зүйлийн 41.1-ийн Е-д ...гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл өгөхөөс өмнө төсөөлж байснаас ихээхэн зөрүүтэй, Ж-д ...урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах, эсхүл бусад үндэслэлээр шаардагдсан нэмэлт ажил гүйцэтгэх зааварчилгааг төслийн менежер өгсөн гэж тус тус заасан байна.(1хх-ийн 102-103-р тал)

 

"******* **************" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/ тоот албан бичгийг д хүргүүлж, тухайн нэмэлт ажлын тоо хэмжээ, өртөг зардлыг нягтлан судалж, магадлал хийлгэх хүсэлт гаргасан... нь оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/ тоот албан бичгээр нэхэмжлэгчээс нэмэлт ажлын талаарх бүх материалыг шаардан, хүлээн авч, нэмэлт ажлыг дахин хянаж, оны 12 дугаар сарын 20-ны өдрийн / тоот дүгнэлтээр магадлалаар хянан баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан албан бичгүүд, дүгнэлтээр нотлогдож байна. (1хх-ийн 211-213, 242-250-р тал)

 

Хариуцагч тал хариу тайлбартаа ...Гүйцэтгэгчээс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 29/1 дугаартай албан бичгээр ... усан хангамжийн шугам хоолойн ажлын трассыг багийн нутагт усан эхээс хогийн цэгийн зам хүртэлх хэсэгт сайрын эргийн дээгүүр үерийн усны эргэлтийн эсрэг талд 15м-т шилжүүлж, хогийн цэгийн замаас усны адаг хүртэлх трассыг сайрын зүүн талаар, усны адгаас эргэлтийн цэг 4 хүртэлх трассыг сайрын баруун талаар тус тус төлөвлөж, зохих хэмжээнд шилжүүлж өөрчлөн ажилласан. Энэхүү арга хэмжээг авснаар сайрын дагуу 5.160 км төлөвлөгдсөн шугам хоолой үерийн усанд хөвж гарч ирэх аюулаас ангижирч, орон нутгийн хэрэгцээнд ашиглагддаг хагшаас хайрга элсийг ухаж авахад техникийн гэмтэл үүсэхээс сэргийлсэн, булаг шандын эх ундаргаас холдож хожим үүсэж болох эрсдэлээс зайлсхийсэн болно. ... Иймд ГЕН- ийн 29.1-т заасны дагуу энэхүү ажил нь гэрээний хугацаа болон өртөгт шууд нөлөөлөхөөр байгааг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг ирүүлсэн... гэж тайлбарлаж, нэмэлт өртөг, зардлын талаар захиалагч талд мэдэгдсэн үйл баримтад маргаангүй.(1хх-ийн200-201-р тал)

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан.

 

Зардлын хэмжээг ТӨҮГ-ын оны 12 дугаар сарын 20-ны өдрийн / дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийг үндэслэсэн болохыг дурдав.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмэлтээр илүү зардал гаргаж гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн, уг ажил нь үндсэн гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг гаргахад чиглэсэн байна гэж үзэж, нэмэлт зардлыг олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эцэслэн батлагдсан 1,602,335,051 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр тооцоог ...83 хоног хэтрүүлэн шилжүүлсэн гэж үзэж торгуульд 66,496,905 төгрөгийг шаардсан тухайд:

 

Гэрээний 3.6-д "Энэ гэрээний 3.7-д заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулсны дараа Гүйцэтгэгч гэрээний 3.4, 3.5-д заасны дагуу төлбөрийг гүйцэтгэлээр нэхэмжлэх бөгөөд Захиалагч Гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөрийг төлнө." гэж, 3.7-д "Гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг Захиалагчийн болон Зохиогчийн хяналтаар хянаж акт үйлдэн баталгаажуулна." гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээний тусгай нөхцөлийн 40-д заасны дагуу ажлын 14 хоногт буюу 2025 оны 02-р сард санхүүжүүлэх ёстой байтал хариуцагч нь тус төлбөрийг үндэслэлгүйгээр ажлын 83 хоногийн хугацаа хэтрүүлж олгосон нь гэрээний 40.1, 40.2-д заасан торгууль ногдуулах үндэслэл болсон гэжээ.

 

******* ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр 6-р гүйцэтгэл болох 1,602,335,051 төгрөгийг олгож өгнө үү гэх хүсэлтийг илгээсэн, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр уг санхүүжилтийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан албан бичиг, дансны хуулга, тайлбараар нотлогдож байх тул хариуцагч талын татгалзал үндэслэлтэй гэж үзэв. (2хх-ийн 16, 40-41-р тал)

 

9. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* ХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,829,265,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдани 66,496,905 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,6,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "******* ******* *******" ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 9,304,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК, ХХК нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ************** ХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,829,265,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,496,905 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,6,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "******* **************" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9,304,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА