2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/02805

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 25 191/ШШ2026/02805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин байрлах, ******* ******* ХХК(РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин байрлах, ******* ******* ******* ХХК(РД:*******)-д холбогдох,

 

- Нөхөн сэргээлтийн зардалд 65,353,096 төгрөг, түлшний төлбөрт 40,531,000 төгрөг, нийт 105,884,096 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

- 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, байгаль орны нөхөн сэргээлтэд төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхсон. Үүнд: 1.1 Манай компанийн ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах бор толгойн алтны үндсэн *******ын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн уулын хэсэгт ил аргаар олборлолт явуулж, хамтран ажиллах гэрээг "******* ******* *******" ХХК-аас тавьсан хүсэлтийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Уг гэрээг байгуулахад ******* ******* *******" ХХК-ийн зүгээс уул уурхайн олборлолтын туршлагатай, санхүүгийн чадавхтай гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ, уг ил аргаар олборлолт хийх талбайд 4-5 жилийн өмнө хувиараа алт олборлогч нартай хамтран ухаж байсан, алтны судлын биетийг хаана байгааг бүрэн мэдэх тул үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулж чадна гэсэн амлалт баталгааг гаргасан. Энэ талаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан.

Гэтэл гэрээний хэрэгжилтийн үе шатанд ******* ******* *******" ХХК-ийн зүгээс санхүүгийн асуудлаа шийдвэрлэхгүй, хөрс хуулалтын үе шатанд шаардлагатай дизель түлшний санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон тухай албан тоотыг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай компанид ирүүлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 30 тн түлшний туслалцаа үзүүлэх, төлбөрийг цаг тухай бүрд төлөх хүсэлтийг ирүүлж, захирал Б. болон түүний нөхөр Н.- нар үүнээс өөр боломжгүй болсон талаар утсаар мэдэгдсэн. Үүний дагуу манай компани 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр " " ХХК-иас 23260 литр дизель түлшийг 86,062,000 төгрөгөөр, зээлээр худалдан авч, ******* ******* *******" ХХК-д нийлүүлсэн. Гэвч 2022 оны 08-р сарын 27-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа зогсоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаандаа ашигласан дизель түлшний тооцоогоо цаг тухай бүрд хийгээгүйн улмаас манай компани санхүүгийн ихээхэн алдагдал хүлээсэн.

Дээрх нөхцөлд тодорхой үнэлэлт өгч арга хэмжээ авахыг удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөхгүй, үл ойшоосон хандлага гаргаж, уурхайн талбайг эзэнгүй орхигдуулсан тул Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т операторын буруутай үйл ажиллагаа, гэрээний үүргээ биелүүлээгүй байх, хууль бус гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй олборлолтын үйл ажиллагааг шалтгаангүйгээр 7 хоног зогсоох, итгэл эвдсэн үйлдэл гаргах, байгаль орчинд сөрөг ажил хийх, гэрээний хавсралт 3-т заасан процессыг зөрчих, талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт компанийн эсрэг үйл ажиллагаа/ үйлдэл, эс үйлдэхүй гаргавал ******* ******* ХХК нь гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ/-д заасны дагуу гэрээг цуцалж, төлбөрийг нэхэмжилж байна.

Үүнд: " " ХХК-иас 23260 литр дизель түлшийг 86,062,000.00 төгрөгөөр, зээлээр худалдан авч, хариуцагч компанид нийлүүлсэн. Уг түлшний 50 хувийг хэрэглэсэн гэж тооцож 43,031,000 шаардаж байснаас хариуцагчийн татгалзаж буй дүн 2,500,000 төгрөгөөр багасгаж, 40,531,000 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-д заасны дагуу "******* ******* *******" ХХК нь 25,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж, шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн 90,353,096 төгрөгөөс хасч зөрүү 65,353,096 төгрөг нийт 105,884,096 төгрөгийг гаргуулахаар шардаж байна.

Харин гэрээт харуул хамгаалалтын 2 постны төлбөрийг 1 пост, 1 сараар тооцож, 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханаж өгнө үү гэв.

 

1.2. Нэхэмжлэгч тал нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ******* аймгийн сумын нутаг ын хоолой, зүрхийн эх гэх газарт 2006 оноос хойш хайгуулын ажил гүйцэтгэж, 2014 онд толгой, толгой гэх 2 уулыг дамнасан га газарт MV- дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг алтны үндсэн *******оор авсан.

Уг *******ыг 1957 оноос хойш зүүр Герман, ОХУ-ын хайгуулын анги хайгуул хийж, алтны үндсэн *******ын толгойд 7, 11, 12, толгойд , дугаар бүхий алтны үндсэн судал буюу алт агуулсан хүдрийн биет илрүүлсэн байдаг. Уг хайгуулын үр дүнг нарийвчлан 2013 он хүртэл манай компани оо 7, / бороо , хүдрийн биетэд гүний өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, оо 7 хүдрийн биетэд 367.35 кг, /бороо , хүдрийн биетэд 450.65 кг алтны нөөц бодсон. Дээрх нөөцийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХХ-02-03 дугаартай дүгнэлтээр батлаж, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Н-51 дугаартай тушаалаар Нөөц бүртгэсэн. / бороо , хүдрийн биетэд 450.65 кг алтны нөөцийг төрийн эрх бүхий байгууллага шалгаж, улсын нөөцөд бүртгэсэн. Эрх бүхий байгууллагын дүгнэлт, судалгааны тайлан гэх зэрэг холбогдох баримтуудтай хариуцагч байгууллагын удирдлага, геологич нар бүрэн танилцаж, өөрсдөө судалгаа хийсний үндсэн дээр гэрээ байгуулсан тул хариуцагийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Уурхайн оператороор хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д "Оператор нь хамтын ажиллагааны хүрээнд "******* *******" ХХК-иас баталгаажуулсан / дугаар хэсгийн талбайд тус компанийн өмнөөс ашигт малтмал олборлох ажил гүйцэтгэхдээ өмнө нь хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдэж ухагдаж хөндийлсөн хэсгийг нэвтэлж доош нь буюу газрын гүнрүү ойролцоогоор 40-50 м ил аргаар карьер гаргаж хүдрийн гол хүдрийн биетрүү нэвтрэх зарчимаар үйл ажиллагаа явуулна" гэж тодорхой заасан боловч оператор нь хамгийн ихдээ 30 м гүн технологийн бус хөрс хуулалт хийх явцдаа санхүүгийн чадавхигүй болж, дизель түлш, түрээсийн техникийн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, манай компанид үйл ажиллагаагаа зогсоож байгаа талаар мэдэгдэлгүй олборлолт явуулж байсан талбайгаа эзэнгүй орхисон байдаг. Гэрээнд 40-50м гүн рүү хөрс хуулалт хийх ёстой ч 30 м гүн хөрс хуулалт хийсэн. Эндээс харахад алт агуулсан хүдрийн биетэд хүрээгүй үйл ажиллагааraa зогсоосон.

"******* ******* ******* ХХК-ийн олборлолт явуулах талбай болох /бороо , хэсэг нь нийт тусгай зөвшөөрлийн талбайн 100 орчим га талбайг эзлэх бөгөөд манай компанийн зүгээс тусад нь хашаа татаж тусгаарласан. Харин "******* ******* *******" ХХК нийт олборлолт явуулах боломжтой байсан хэсгээс 1.5 га талбайд л ажиллаад санхүүгийн чадавхигүй болж, Уурхайн оператороор хамтран ажиллах гэрээний 3.1.5-д заасан баталгааr хуурамчаар гаргасан тодорхой болсон. 

Нөөцийг баталсан байхад нөөцгүй болох тодорхой болсон гэж үзэхэд тодорхой баримт, геолгогийн судалгааны ажил, түүнд хийсэн дүгнэлт, шинжилгээ шаардлагатай байдаг. Тэгвэл "******* ******* *******" ХХК нь ямар үндэслэл, ямар мэргэжлийн байгууллагын судалгааны ажил, дүгнэлт, шинжилгээгээр нөөцгүй гэж үзэж байгаа нь гомжгүй байна...манайх тээрэм дээрээ угаалга хийж үзэхэд огт алт гараагүй, цаашид гарахгүй болох нь тодорхой гэдгийг манай инженер, мэргэжилтнүүд хэлж байсан тул бид үйл ажиллагаагаа зогсоосон... гэсэн байна. Ямар мэргэжилтэн ямар арга, техник ашиглаж, ямар судалгааны ажилд суурьлаж алт гаргахгүй болохыг тогтоосон талаар баримт хавсаргаагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.1. Хариуцагч " ******* ******* *******" ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "******* *******" ХХК-тай "******* ******* *******" ХХК нь ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ил аргаар олборлолт явуулж, хамтран ажиллах "Уурхайн операртораар хамтран ажиллах гэрээ"-г 2022 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан.

Гэрээний 9.4-т "Оператор нь байгаль орчны нөхөн сэргээлт болон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх баталгаа болгон 100,000,000 төгрөгийг "******* *******" ХХК-д гэрээ байгуулсан өдрөөс 7 хоногийн хугацаанд байршуулна" гэж заасны дагуу манай компани 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн. Гэтэл бид үйл ажиллагаагаа эхэлж, хөрс хуулалтын үе шатанд тухайн газрын нөөц тодорхойгүй, хөрс хуулалтын явцад алт олборлогдоогүй, нөөцгүй болох нь тодорхой болсон. Нэгэнт нөөцгүй нь тодорхой болсон учир бид үйл ажиллагааraa зогсоосон. Нөөцгүй газар үйл ажиллагаа явуулах нь их хэмжээний санхүүгийн эрсдэлд орох болсон учраас бид үйл ажиллагаагаа зогсоож, "******* *******" ХХК-нд энэ талаар мэдэгдсэн. Бид гэрээнд заагдсан ,98 га талбайг бүхэлд нь ухаж, алт олборлосон зүйл байхгүй тул 80.000.000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй гэж үзэж байна.

Гэрээний хэрэгжилтийн үе шатанд буюу хөрс хуулалтын шатанд дизель түлшний хэрэгцээ шаардлага гарч "******* *******" ХХК-иар дамжуулан " " ХХК-иас 43,031,000 төгрөгийн түлш зээлээр авсан. Тухайн түлшний мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг төлсөн. Гэхдээ ямар хэмжээний түлшийг ашигласан нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.2. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: / дугаар хэсгийн талбайд тус компанийн өмнөөс ашигт малтмал олборлох үйл ажил гүйцэтгэхдээ өмнө нь хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдэж ухагдаж хөндийлсөн хэсгийг нэвтэлж доош нь буюу газрын гүнрүү ойролцоогоор 40-50 м ил аргаар карьер гаргаж хүдрийн гол хүдрийн биет руу нэвтрэх зарчмаар үйл ажиллагаа явуулна" гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулсан.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаад байгаа 80,000,000 төгрөг буюу энэхүү шаардлага нь оператор компани нь тухайн газарт үүссэн нөхөн сэргээлтийг төлөх, нөхөн сэргээлт болох олборлолтыг хийгээд нөхөн сэргээлтийг 100,000,000 төгрөгийг төлнө гэсэн гэрээний заалтыг үндэслээд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхж гаргаж байгаа гэж үзэж байгаа. Анх ажил эхлэх үед 25,000,000 төгрөгийг төлчихсөн. Гэтэл үйл ажиллагаа явуулаад ирэхэд тухайн газар дээр алт гарч ирэх боломжгүй нөхцөл байдал нотлогдоод, тогтоогдож байгаа. Тухайн газарт , дахь хэсгийн талбайд алтны нөөц байхгүй юм байна. Цаашдаа тэнд үйл ажиллагаа явуулаад бидний хувьд ямар ч ашиггүй юм байна гэдэг нөхцөл байдал үүсээд ерөнхийдөө гэрээ цуцлагдсан. Мөн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй байна гэдэг нөхцөл байдлыг ч гэсэн ******* минерал компани ******* ******* ******* компаниас зохих албан бичгүүдийг бие биедээ хэлсэн нөхцөл байдал байдаг. Тэгэхээр анхнаасаа ******* минерал компанийн хувьд ямар ч алтны нөөцгүй талбайд уурхайн олборлолттой хамтарч ажиллах гэрээг байгуулж төөрөгдөлд оруулж, энэхүү гэрээг байгуулсан нөхцөл байдал ажиглагдаж тогтоогдож байгаа учраас энэхүү гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

"******* *******" ХХК болон "******* ******* *******" ХХК-уудын хооронд 2022 оны 06-р сарын 22-ны өдөр байгуулсан "Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээгээр байгаль орчны нөхөн сэргээлтийн төлсөн 25,000,000 төгрөгийг "******* *******" ХХК-иас гаргуулж, "******* ******* *******" ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч "******* *******" ХХК нь хариуцагч "******* ******* *******" ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг, түлшний төлбөрт 43,031,000 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 6,000,000 төгрөг нийт 129,031,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

 

5.1 Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан харуул хамгаалалтын зардалд 6,000,000 төгрөгөөс татгалзаж, байгаль орчныг нөхөн сэргээх зардалд 65,353,096 төгрөг, түлшний төлбөрт 40,531,000 төгрөг нийт 105,884,096 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зохигч энэ хүрээнд мэтгэлцсэн. Нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй.

 

6. Хариуцагч "******* ******* *******" ХХК нь талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ-г төөрөгдсөн үнндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зардалд төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

7. Нэхэмжлэгч хариуцагчийг төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй гэж, хариуцагч нь гэрээний дагуу олборлолт явуулах газар нь алтны нөөцгүй болох нь тогтоогдсоны улмаас ажил үүргээ зогсоосон тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй, түлш авсан боловч хэн хэдий хэмжээгээр ашигласан талаар тодорхойгүй үндэслэлээр тус тус мэтгэлцсэн.

 

8. Хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

8.1 Нэхэмжлэгч "******* *******" ХХК болон хариуцагч "******* ******* *******" ХХК нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон. (1хх-ийн 9-17-р тал)

 

8.1.1 Үйлчилгээ гэж уурхайн ашиглалт явуулахад оператор буюу ******* ******* ******* ХХК оператороор оролцохыг, Олборлолт явуулах талбай гэж энэхүү гэрээний хүрээнд оператор нь лицензийн талбайн зөвхөн / хэсгийн тохиролцсон хэсэгт үйл ажиллагаа явуулахыг тус тус гохоор гэрээнд тусгасан.

 

8.1.2 Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ-ний 2.1-т Энэхүү гэрээний зорилго нь "******* *******" ХХК-ийн нэрийн өмнөөс Оператор нь ашигт малтмалын олборлолт явуулахтай холбоотой үйлчилгээ үзүүлэх болон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан бүхий л бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Талууд энэ гэрээнд дурдсан хувь хэмжээгээр тооцох, хувааж авахтай холбоотой асуудлыг зохицуулахад оршино,

 

Гэрээний 2.3-т Оператор нь хамтын ажиллагааны хүрээнд "******* *******" ХХК-иас баталгаажуулсан / дугаар хэсгийн талбайд тус компанийн өмнөөс ашигт малтмал олборлох ажил гүйцэтгэхдээ өмнө нь хувиараа ашигт малтмал олб*******огчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдэж ухагдаж хөндийлсөн хэсгийг нэвтэлж доош нь буюу газрын гүн рүү ойролцоогоор 40-50 м ил аргаар карьер гаргаж хүдрийн гол хүдрийн биет рүү нэвтрэх зарчмаар үйл ажиллагаа явуулна гэж тус тус зааж хамтрын ажиллагааны хүрээг тодорхжээ.

 

8.1.3 Гэрээний 3.6-д ...гэрээ 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй.

 

8.1.4 Гэрээний 9.4-т Оператор нь байгаль орчин нөхөн сэргээлт болон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх баталгаа болгон 100,000,000 төгрөгийг "******* *******" ХХК-д гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн хугацаанд байршуулна гэж тус тус тохиролцсон байна.

 

8.2 Нэхэмжлэгч "******* *******" ХХК нь MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, ******* аймгийн сумын оо ( толгойн алтны үндсэн *******) нэртэй газарт орших .98 га талбайг эзэмшдэг үйл баримтад зохигч маргаангүй.

 

8.3 Дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайн зөвхөн / хэсэгт ил аргаар олборлолт явуулж, хамтран ажиллахаар талууд тохиролцсон болох нь гэрээгээр тодорхогдож байна.

 

9. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу байгаль орчинд нөхөн сэргээлт хийхэд гарах зардал, гэрээний явцад үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж өөрийн зардлаар түлш худалдан авсан түлшний зардлын хамт шаардсан, хариуцагч тал гэрээг ноцтой төөрөгдөж байгуулсан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нөхөн сэргээлтийн баталгаа болгон шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан шаардсан.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь олборолт явуулах газрын талаар төөрөгдсөн, тухайн газар нь алтны нөөцгүй газар байсан гэж маргасан.

 

10. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр багуулагдаж, талууд гэрээ байгуулсны дараа хугацаанаас өмнө гэрээний харилцааг дуусгавар болгосон үйл баримтад маргаангүй байна.

 

10.1 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь 45 хоног орчим үйл ажиллагаа явуулаад 2022 онны 08 дугаар сард талбайг орхисон гэж тайбарладаг, нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулсан хугацаанд маргаагүй.

 

Хариуцагч нь ...алтны нөөцгүй газар байсан тул ашиггүй байсан... нөөцтэй судал буюу оо / газарт биш / гэх нөөцгүй газрыг төөрөгдүүлж гэрээнд тусгасан... гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч нь ... "******* *******" ХХК-ийн таван лиценз бүхий га талбай дээр оогийн үндсэн алтны оо 7, 11, 12, , гэх 5 судал байдаг. оо 7, , судалд нөөц тогтоосон. Аливаа ашиглалтын лицензийг олгохдоо тодорхой газар усны нэршлийг өгөөд талбайг нэршилдэг. Манай ашиглалтын тусгай зөвшөөрөлд оо гэх газрыг тусгасан... 7 дугаар судал нь толгой гэсэн толгой дээр, , дугаар судал нь толгой гэх уулан дээр байгаа юм. Иймд геологийн талаас оо гэж, хэрэглээнд уулын нэршлээр гэж нэршээд явдаг ... , судал дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталсан 300 кг алтны нөөц байгаа...гэрээгээр тохирсон хэмжээнд газрын гүн рүү ухаагүй гэх тайлбарыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХХ-02-03 дугаар дүгнэлт, Алтны *******ны нөөцийн тооцооны нэгтгэл, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Н-51 дугаар Нөөц бүртгэх тухай тушаал, Орд орчмын геологи-ашигт малтмалын зураг, Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны гаазрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Т/22-06-03 дугаар дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр талуудын гэрээнд тусгасан /(оо /) талбай нь алтны *******ны нөөцтэй бөгөөд дээрх нэршил нь нэг болох нь тогтоогдож байна. (1хх-ийн 171-183-р тал)

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заагаад, мөн зүйлийн 58.3 дахь хэсэгт Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно: 58.3.1 дэх хэсэгт хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж заасан.

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа илэрхийлсэн ба хэрэгт авагдсан баримтаар нөөцтэй судал буюу оо / газарт биш / гэх нөөцгүй газрыг төөрөгдүүлж гэрээнд тусгасан гэх үйл баримт тогтоогдохгүй, нөгөө талаас дээрх 2 нэршлийн газар зүйн байршил хоёр тусдаа талаар хариуцагч тал нотлоогүй.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч ************** ******* ХХК нь гэрээнд тусгасан газрын талаар төөрөгдсөн талаар хэзээ мэдсэн нь тодорхойгүй, мэдсэн дариуд гэрээний талд мэдэгдсэн баримтгүй.

 

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үдэслэлгүй.

 

10.2 Хариуцагчийн нөөцгүй газар байсан гэх татгазлыг нэхэмжлэгч гэрээгээр тохирсоны дагуу алт агуулсан судалд хүрч чадалгүй, санхүү нь доголдож үйл ажиллагаагаа зогсоосон гэж тайлбарладаг.

 

Хамтран ажиллах гэрээний 2.3-т Оператор нь / хэсгийн талбайд хувиараа алт олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдэж, хөндийлсөн хэсгийг нэвтэлж газрын гүн рүү ойролцоогоор "40-50 м" ил аргаар карьер гаргаж хүдрийн биетрүү нэвтрэх зарчмаар үйл ажиллагаа явуулах талаар заасан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд ...-р хэсгийн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ...техникийн нөхөн сэргээлт хийх талбайн ухаш, овоолгын хөндлөн зүсэлтийн өргөн 93.9, урт 126 метр, гүн 29.2 метр байна... гэснээс үзэхэд хариуцагч гэрээнд заасан 40-50 м газрын гүн рүү ухсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

10.3 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу талбайд орж үйл ажиллагаа явуулсны улмаас тухайн байршлын газрыг нөхөн сэргээх шаардлагатай, уг зорилгоор талууд гэрээнд тусгасан 100,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, харин шүүх хуралдаанд хариуцагч тал 25,000,000 төгрөг өгсөн гэж маргаж буй тул 25,000,000 төгрөгөөр тооцоход татгалзахгүй гэж тайлбарлан, энэ хэсгийн шаардлагыг багасгасан.

 

Улмаар нөхөн сэргээлт хийх зарлын үндэслэл, тооцооллыг хэдийгээр гэрээнд 100,000,000 гэж тохиролцсон боловч шинжээчийн дүгнэлтээр тодорхсон 90,353,096 төгрөгөөс хариуцагчийн өгсөн 25,000,000 төгрөгийг хасч тооцон 65,353,096 төгрөгийн зөрүүгээр шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0325/916 дугаар Шинжээчийн дүгнэлтэд дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

 

-Үзлэгээр "******* *******" ХХК-ийн ашиглалтын лицензтэй дэх хэсгийн талбай нь газарзүйн байрлалын хувьд ..байршилтай, ухаш овоолгын гүн 35 метр, өргөн нь 80 метр, урт нь 120 метр байна ...-р хэсгийн талбайн олборлолтын үед үүссэн овоолго нь хэлбэрийн хувьд геомертийн аль нэг дүрстэй биш уул хэлбэртэй, ландшафын зөв төрхтэй 3-5 метрийн өндөртэй, ерөнхий бүрдлийн хувьд элс, лаг, шавраас бүрдсэн байна ...нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээ 4572 м2 байна ...уурхайн ухаш *******ыг нээхтэй холбоотой үүссэн овоолго ...-р хэсгийн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж бэлчээр, хадлан, тариалангийн талбайн зориулалтаар ашиглавал хөрс, цаг уурын нөхцөл тохиромжтой суурин газар ойр хөдөө аж ахуйн бүс нутагт байна...техникийн нөхөн сэргээлт хийх талбайн ухаш, овоолгын хөндлөн зүсэлтийн өргөн 93.9, урт 126 метр, гүн 29.2 метр байна.

 

- хэсгийн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Иймд нөхөн сэргээлтийн зардлыг зөвхөн дэх хэсгийн талбайн хувьд тооцоолов.

 

- хэсгийн дэх хэсгийн талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 75,820,299.5, биологийн нөхөн сэргээлт хийх талбай 4572 м2 бөгөөд ажлын зардал нь 7,072,450, хяналт тавих мониторингийн зардал 7,460,347 төгрөг нийт 90,353,096.5 төгрөг байна. хэсгийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй байна гэжээ. (2хх-ийн 1-29-р тал)

 

Дээрх шинжээчийн дүнэлтэд үндэслэн талуудын хооронд байгуудагдсан гэрээний 9.4-т Оператор нь байгаль орчин нөхөн сэргээлт болон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх баталгаа болгон 100,000,000 төгрөгийг "******* *******" ХХК-д гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн хугацаанд байршуулна гэж тохиролцсоны дагуу хариуцагчийн төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг хасч, зөрүү 65,353,096 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Уг төлбөр нь хэсгийн дэх хэсгийн талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 75,820,299.5, биологийн нөхөн сэргээлт хийх талбай 4572 м2 бөгөөд ажлын зардал нь 7,072,450, хяналт тавих мониторингийн зардал 7,460,347 төгрөг нийт 90,353,096.5 төгрөг буюу байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх зорилготой болохыг дурдах нь зүйтэй.

 

10.4 Нэхэмжлэгч нь түлшний зардалд 43,031,000 төгрөг шаардаж байснаас хариуцагчийн төлсөн гэх 2,500,000 төгрөгийг хасч, 40,531,000 төгрөг гаргуулахаар багасгасан.

 

Нэхэмжлэгч нь ...Хариуцагч тал 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр түлшний дэмжлэг хүссэний дагуу манай компани нь олборлолтын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулахгүйн тулд түргэн шуурхай арга хэмжээ авч 2022 оны 08-р сарын 09-ний 22/05 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх" гэрээг " ХХК-тай байгуулан нийт 23,260 литр түлшийг 3700 төгрөгөөр буюу нийт 86,062,000 төгрөгөөр зээлээр худалдан авч өгсөн. Дээрх тооцооноос хариуцагчийг 43,031,000 төгрөгний түлш хэрэглэснээр тооцон нэхэмжилсэн гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүрэг болохыг хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн акт, трэйд ХХК албан бичиг, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, зарлагын баримт зэргээр нэхэмжлэгч нь трэйд ХХК-иас түлш зээлээр худалдан авсан, улмаар төлбөрийн үлдэгдэлгүй болох нь нотлогдох боловч тухайн түлшийг хэзээ, хаана, хэнд хэн хүлээлгэж өгсөн, ямар хэмжээний түлш хүлээлгэж өгсөн, үлдэгдэл түлшийг хэзээ, хэн, хэдий хэмжээгээр хүлээлцсэн, хэн нь ямар хэмжээгээр ямар зорилгоор хэрхэн ашигласан зэрэг үйл баримт тодорхой бус, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул түлшний төлбөрт 40,531,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.(1хх-ийн 97, 195-р тал)

 

11. Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас түлшний зардал гэх 40,531,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, "******* ******* *******" ХХК-иас 65,353,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "******* *******" ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803,105 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн 783,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 484,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "******* ******* *******" ХХК-иас 65,353,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "******* *******" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,531,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803,105 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн 783,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 484,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА